Семинар
2 Коринт 5


2 Коринт 5

“Эвлэрлийн тохинуулал”

Зураг
Хүндэтгэлийн өдөр эдгээгдсэн эрийг эцэг эх нь тэвэрч байгаа ба ард нь Есүс харагдана. Тэр төрөлхийн сохор байжээ. Хасагдсан хэсэгт Есүсийн хөлийг тэвэрч буй эдгэсэн эр ба түүний эцэг эх. сохор-эр-эдгэрч-эцэг-эх-нь-баясав

Танд хэзээ нэгэн цагт Бурханаас холдсон мэт мэдрэмж төрж байсан уу? Таны таньдаг хүмүүст бас ийм мэдрэмж төрж байсан уу? Паул Коринтын гэгээнтнүүдэд Есүс Христийн тэдэнд үзүүлсэн нигүүлслийн талаар сануулжээ. Нүглээс болж Бурханаас тусгаарлагддагийг Паул хүмүүст заасан. Аз болоход, Христийн Цагаатгалаар дамжуулан тэд Бурхантай илүү таатай харилцаатай болж, Христийн зөвт байдлыг хүлээн авах боломжтой (2 Коринт 5:16–21-ийг үзнэ үү). Энэ хичээл танд Бурханд илүү ойртон очиж, Түүний болоосой гэж хүссэн хүн болоход тусална.

Таны Бурхантай харилцах харилцаа

Дараах жишээнүүдийг авч үзнэ үү. Таны хувийн нөхцөл байдал эдгээр жишээтэй хэр адилхан эсвэл өөр байгааг бод.

  1. Жамила бол Есүс Христийн үнэнч шавь юм. Олон найз нь түүнээс үлгэр жишээ авдаг. Тийм байсан ч тэр алдаа гаргавал өөртөө гутарч, хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгт эргэн очиж чадах эсэхдээ санаа зовдог аж.

  2. Андрэд муу гэдгийг нь мэддэг зарим нэгэн дадал хэвшил байдаг бөгөөд өөрийгөө хэрхэн өршөөгдөж болохыг мөн өөрчлөгдөнө гэдгээ олж хардаггүй. Тэр хэзээ нэгэн цагт Бурханд ойртсоноо мэдрэх болов уу гэж боддог мөн үүний төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдэгтээ эргэлзэж байв. Тэр энэ асуудлынхаа талаар эцэг эхтэйгээ эсвэл бишоптойгоо ярилцахыг хүсэхгүй байлаа.

Тэнгэрлэг Эцэгтэй харилцах өөрийн харилцааг бод. Судлах тэмдэглэлдээ амьдралынхаа нөхцөл байдлыг мөн Түүнтэй харилцах харилцаагаа дүрслэн бич. Та хэзээ Түүнтэй ойр байснаа мөн хэзээ Түүнээс холдсоноо мэдэрдэг гэдгээ мөн ирээдүйд Түүнтэй ямар харилцаатай байхыг хүсэж байгаагаа оруулж болно.

Суралцахдаа Бурханд илүү ойр байхын адислалыг болон Түүнд хэрхэн ойртож болохыг ойлгоход туслах үнэнүүдийг хайж ол.

Эвлэрэл

2 Коринт 5-д Паул биднийг дэлхийд амьдрахдаа “дарамтлагдан” бас “гасалдаг”-ийг мөн Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очихыг хүсдэг болохыг бичжээ (2 Коринт 5:1–5-ыг үзнэ үү). Та Паулын дүрсэлсэнтэй адил зүйлийг амьдралдаа мэдэрч байсан үеэ бод.

2 Коринт 5:17–20-ийг уншаад, Бурханаас холдсоноо мэдрэх үедээ амьдралдаа хэрэгжүүлж болох үнэнүүдийг хайж ол. Эдгээр шүлэг дэх эвлэрүүлэх ба эвлэрэл зэрэг үгс Бурханаас тусгаарлагдсаныхаа дараа Түүнтэй нэгдэн нийлж, Түүний тааллыг дахин олж авах гэсэн утгатай болохыг анхаар.

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Эдгээр шүлгийн (2 Коринт 5:17–20) ямар ямар үг, хэллэг Аврагчийн таны төлөө хийсэн зүйлсийг хамгийн сайн дүрсэлж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэж очиход туслах ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (2 Коринт 5:18–19-ийг үзнэ үү.)

  • Бид “Христ дотор” амьдрахыг хичээснээр ямар ямар адислал хүлээн авдаг вэ? (2 Коринт 5:17)

2 Коринт 5:17–20бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрч, шинэ бүтээл болж чадна гэх үнэнийг заасан болно.

Мөн Паул бид яагаад шинэ бүтээл болох боломжтойг, энэ нь юу гэсэн утгатай талаар заасан.

2 Коринт 5:21-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг болон таныг дурдсан хэсгүүдийг хайж ол.

  • Та энэ эшлэлээс юу олж мэдсэн бэ?

Дараах догол мөрийг уншаад, танд утга учиртай санагдсан нэмэлт ойлголтыг хайж ол.

2 Коринт 5:21 дээр Паул, Есүс хэзээ ч гэм нүгэл үйлдсэн гэмтэн байгаагүй ч гэсэн Гетсеманийн цэцэрлэгт Калвари загалмай дээр бидний гэм нүглийн дарамт, ачаа, үр дагаврыг Өөртөө үүрсэн гэж заадаг. Бид өршөөгдөж, “шинэ бүтээл” болохыг чин сэтгэлээсээ эрэлхийлснээр Есүс Христэд итгэж, нүглээ наманчилбал Тэрээр бидний нүглийг Өөр дээрээ авч, бид Түүний зөвт байдлыг хүлээн авна гэсэн амлалтыг нь хүлээн авдаг. Ийм арга замаар бид Түүнтэй адил цэвэр ариун болох юм (мөн Колоссай 2:13–14; 1 Петр 2:24-ийг үзнэ үү).

  • 2 Коринт 5:21 дэх сургаалууд нь яагаад бид Христ дотор шинэ бүтээл болох боломжтойг мөн энэ нь яг юу гэсэн утгатай болохыг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

  • Ямар ч гэм нүгэлгүй Бурханы Хүү танд Бурхантай эвлэрч, өөрчлөгдөх боломж олгохын тулд нүглийг тань Өөр дээрээ хүлээн авсан. Түүнд ямар бодол, мэдрэмж төрж байсан бол? (Энэ асуултад хариулахын өмнө Исаиа 49:16, Сургаал ба Гэрээ 19:18-ыг унших талаар бодож үз.)

   

Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Аврагчийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг эдгээлт болон эвлэрлийг хэрхэн мэдэрснээ тунгаан бод.

Сайн мэдээний зарчмуудыг тунгаан бодох нь тэдгээрийн ач холбогдлыг мэдэрч, илүү сайн ойлгоход бидэнд тусална. Амьдралынхаа одоогийн нөхцөл байдал, хичээлийн эхэнд бичсэн Бурхантай харилцах харилцааныхаа тайлбарыг дахин унш. Дараа нь дараах асуултуудыг тунгаан бодоход цөөн минут зарцуул.

  • Бурхантай мөнхөд эвлэрэх нь ямар харагдаж бас мэдрэгдэх вэ?

  • Та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ямар байдлаар шинэ болохыг хүсэж байна вэ?

  • Есүс Христ өөрчлөгдөхөд тань туслахад бэлэн байдгийг харуулсан ямар туршлага танд байдаг вэ?

2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Тунгаан бодох нь хэрхэн тусалсан бэ?

  • Та энэ хичээлээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таны талаарх бодол мөн таны төлөө Тэдний хүсдэг зүйлсийн талаар юу олж мэдсэн бэ?

Сурч мэд, мэдэр мөн үйлд

Судлах тэмдэглэлдээ өнөөдөр олж мэдсэн хамгийн утга учиртай зүйлээ, мөн энэ нь яагаад чухал болохыг бич. Бурхантай эвлэрч, Христ дотор “шинэ бүтээл” болоход туслах юуг хийхэд сүнслэгээр өдөөгдөж байгаагаа жагсаан бич. Та жинхэнэ утгаараа Христ дотор өөрчлөгдсөн хүний хувиар ямар ямар өөрчлөлтийг өөрөөсөө олж харахыг (нэг жил, хоёр жил эсвэл таван жилийн дотор) хүсэн хүлээж байна вэ?

Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу? 

Энэ нь Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Түүн дотор “шинэ бүтээл” болоход надад хэрхэн туслах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн тайлбарласан.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын албан ёсны хөрөг.

Өсөн нэмэгдсэн итгэл болон хөрвүүлэг нь Бурхантай гэрээ байгуулж мөн сахихад бидэнд туслах бөгөөд Есүсийг дагах хүслийг маань нэмэгдүүлж, бидний дотор жинхэнэ сүнслэг өөрчлөлтийг бий болгох болно. Өөрөөр хэлбэл, төлөөлөгч Паулын коринтчуудад бичсэн захидалд зааснаар биднийг шинэ бүтээл болгон өөрчилнө (2 Коринт 5:17). Энэхүү өөрчлөлт нь бидэнд илүү аз жаргалтай, үр бүтээмжтэй, эрүүл амьдралыг авчрах бөгөөд аливааг мөнхийн талаас нь харахад тусална.

(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)

2 Коринт 5:17–21. Эдгээр шүлэгт Паулын заасан зүйлсийг би хэрхэн илүү сайн ойлгож болох вэ?

Дараах тайлбар нь эдгээр шүлэг дэх зарим үг, хэллэгийг ойлгоход танд тусална.

“Шинэ бүтээл” болох гэдэг нь “бидний зүрх сэтгэл, зүс царай, мөн чанар өөрчлөгдөн, Аврагчийнхтай илүү адил болох” гэсэн үг юм (Бэнжамин М.З.Тай, “Хөрвөлтөд нөлөөлөх Мормоны Номын хүч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54).

Христ “тэдний гэм бурууг эс тооцсон” гэдэг нь биднийг Бурхантай эвлэрэх үед Христийн бидний төлөө хийсэн зүйлсийн ачаар гэм нүгэл маань тооцогдохоо болино гэсэн утгатай.

Хэвлэх