Лук 1:1–38
“Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй”
Есүс Христийн мэндэлснийг зарлахаар тэнгэр элч Габриел Мариа дээр иржээ. Тэр “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэж гэрчлэв (Лук 1:37). Мариагийн үнэнч хариулт танд Их Эзэний хүсэл зорилгод Түүнд агуу итгэлтэйгээр хэрхэн хариулах тухай суралцахад тусална.
-
Таны амьдралд хамгийн их нөлөөлсөн эмэгтэй хэн бэ?
Энэ хичээлээр та Есүс Христийн эх Мариагийн талаар илүү ихийг сурч мэдэх болно.
-
Та Мариаг яагаад дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгд орох ёстой гэж бодож байна вэ?
Мариагийн амьдрал, зорилгын талаар түүнийг төрөхөөс олон жилийн өмнө бошиглосон байжээ. Мариагийн тухай дараах бошиглолуудыг судлаад, түүний талаар танд зааж буй зүйлийг олж мэд.
-
Та эдгээр судраас Мариагийн талаар юу сурч мэдэж авсан бэ?
Лукийн сайн мэдээний оршил
Есүс Христийн эх болно гэдгээ мэдэж авч буй Мариагийн тухай түүхийг Лукийн сайн мэдээнд бичиж тэмдэглэсэн байдаг.
Лук эмч байсан ( Колоссай 4:14-ийг үзнэ үү) бөгөөд “Есүс Христийн элч” байсан ( Иосеф Смитийн Орчуулга, Лук 1:1 [Лук 1:1, зүүлт тайлбар a]). Бурханы Хүүгийн эх болно гэдгийг нь Мариад тэнгэр элч зарласан зэрэг Аврагчийн амьдралын олон үйл явдлыг зөвхөн Лукийн сайн мэдээн дээрээс олж унших боломжтой. Энэ үйл явдал Зарлал гэсэн нэрээр танигдсан.
Та энэ түүхийг болон Мариагийн үнэнч жишээг судлах явцдаа өөрийн суралцсан мөн хүлээн авсан сүнслэг өдөөлтөд анхаарлаа хандуул.
Тэнгэр элч Габриел Мариад үзэгдэв
Та Лук 1:26–37-г уншаад , тэнгэр элчийн Мариад зарласан зүйлийг дэлгэрүүлэн олж мэд.
Мөн та судраас суралцахдаа ChurchofJesusChrist.org дээр байрлуулсан “Тэнгэр элч Христийн төрөлтийг Мариад зөгнөн хэлсэн нь” (4:07) видео бичлэгийг үзэж болох юм.
-
Энэхүү зарлалын аль хэсэг нь танд илүү чухал санагдсан бэ?
-
Танд уншсан зүйлийн тань талаар ямар асуулт байна вэ?
Энэхүү түүхээс таны анзаарсан нэг үнэн бол Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэсэн үнэн байж болох юм.Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ үнэний танд хамаарах зүйлсийн нэгийг ийн хуваалцжээ.
Та хүнд үүрэг даалгавар хүлээн авч, Их Эзэний гарт зэмсэг болохыг хүсэх болно. Тэр танд боломжгүй зүйлийг хийж гүйцэтгэх боломжийг олгоно.
(Russell M. Nelson, “Becoming True Millennials” [worldwide devotional for young adults, Jan. 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)
-
Боломжгүй санагдсан ямар зүйлийг хийхийг Их Эзэн танаас хүсэх бол?
-
Эдгээр зүйл заримдаа яагаад гүйцэтгэх боломжгүй санагддаг вэ?
Заримдаа бидэнд гүйцэтгэх боломжгүй үүрэг даалгавартай тулгарах үедээ хэцүү нөхцөл байдлуудаа итгэл найдвараар даван туулсан бусдын жишээг харах нь тустай байж болно.
Та Лук 1:38-ыг уншаад , Есүсийн эх болно гэдгээ мэдсэнийхээ дараа Мариа үүнд хэрхэн хандсаныг олж мэд.
-
Мариагийн хандлага танд түүний талаар ойлгоход хэрхэн тус болж байна вэ?
-
Их Эзэний хүссэн зүйл боломжгүй санагдсан үед ч гэсэн Мариа шиг Их Эзэнд итгэхэд ямар ямар үнэн тухайн хүнд тус болно гэж та бодож байна вэ?
Их Эзэний танаас хүссэн, боломжгүй санагдсан ямар нэг зүйлийн тухай эргэцүүлэн бод. Ерөнхийлөгч Нэлсоны үгээс илүү ихийг уншихдаа боломжгүй зүйлийг хийж гүйцэтгэхэд тань туслах зарим нэг онцгой зүйлийг олж мэд. Тухайлбал:
Та нар хэрхэн боломжгүй зүйлийг хийж гүйцэтгэх вэ? Та нар Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, Түүний сэргээгдсэн Сүмд заагддаг сургаалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхээр чадах бүхнээ хийснээр мөн үнэнийг цөхрөлтгүй хайснаар тэр бүхнийг гүйцэтгэж чадна. … Танаас боломжгүй зүйлсийг хийхийг хүссэн үед та тэвчээртэйгээр урагшлан, Их Эзэний зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд өөрийн бүхий л чадлаар бүхнийг шантралгүй, баяр хөөртэй үйлдэх болно.
Та бүхэнд бүрмөсөн шантрах өдрүүд ч тохиолдох болно. Тиймээс бууж өгөлгүй, зоригтой байхын төлөө залбирагтун!
(Russell M. Nelson, “Becoming True Millennials” [worldwide devotional for young adults, Jan. 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)
1.
-
Ерөнхийлөгч Нэлсоны үгэнд гарч буй, таны сайн хийхийг хүсэж байгаа нэг зүйл вэ?
-
Үүнийгээ сайн хийж сурах нь амьдралд боломжгүй санагддаг зүйлийг хийж гүйцэтгэхэд тань хэрхэн тус болно гэж та бодож байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Яагаад Лукийн сайн мэдээг судлах ёстой вэ?
Христэд итгэгчдийн хамгийн алдартай түүхүүдийн зарим нь зөвхөн Лукийн сайн мэдээнд байдаг. Үүнд: Иохан Баптистын төрөх үеийн эргэн тойрны нөхцөл байдал ( Лук 1:5–25, 57–80-ыг үзнэ үү); Христийн мэндэлсэн өдрийн тухай уламжлалт түүх ( Лук 2:1–20-ийг үзнэ үү); сүм дэх 12 настай Есүс хүүгийн түүх ( Лук 2:41–52-ыг үзнэ үү); сайхан сэтгэлт самари хүн зэрэг сургаалт зүйрлэл ( Лук 10:30–37-г үзнэ үү), үрэлгэн хүү ( Лук 15:11–32-ыг үзнэ үү), баян хүн ба Лазар ( Лук 16:19–31-ийг үзнэ үү); уяман өвчтэй арван хүний түүх ( Лук 17:11–19-ийг үзнэ үү); амилсан Их Эзэн Еммау орох замд шавь нарынхаа хажууд алхаж яваа тухай түүх ( Лук 24:13–32-ыг үзнэ үү).
Өөр бусад өвөрмөц онцлог нь бусад сайн мэдээнээс олдохгүй Иохан Баптистын сургаалын талаар Лукийн бичсэн зүйлс ( Лук 3:10–14-ийг үзнэ үү); Есүс Христийн залбирлын талаар түүний онцлон тэмдэглэсэн зүйл ( Лук 3:21 ; 5:16 ; 9:18, 28–29 ; 11:1-ийг үзнэ үү); Далын дуудлага, сургалт болон номлолын ажлын тухай түүний бичсэн зүйлс зэрэг юм ( Лук 10:1–22-ыг үзнэ үү). Түүгээр ч үл барам, Лук бол Аврагчийг Гетсеманид цусаа урсгасан гэдгийг болон тэнгэр элч Түүнд тохинуулсан гэдгийг цэдэглэсэн цорын ганц сайн мэдээний бичээч билээ ( Лук 22:43–44-ийг үзнэ үү).
Лук 1:26.
Тэнгэр элч Габриел гэж хэн байсан бэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) тэнгэр элч Габриелын хэн болох тухай ийн заажээ. Үүнд:
… Габриел болох Ноа; Тэрээр санваарын эрх мэдлийн хувьд Адамын удаах хүн юм; Тэрээр энэ албан тушаалд Бурханаар дуудагдсан бөгөөд өөрийнхөө үед бүхний эцэг байв. Мөн түүнд ноёрхлыг өгсөн байлаа.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 119)
Лук 1:27
Мариа “… Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан” байсан гэдэг нь ямар утгатай вэ?
Эртний Израилд гэрлэхээр хэлэлцэн тохиролцсон бол гэрлэлт хоёр үе шатыг дамждаг байжээ. Энэ нь: сүй тавих (мөн сүй тавилт гэж нэрлэгддэг; Maтай 1:18-ыг үзнэ үү) ба гэрлэх ёслол юм. Хэдийгээр сүй тавьсан хосыг хууль ёсны дагуу эхнэр, нөхөр гэж үздэг боловч ( Дэд хууль 22:23–24-ийг үзнэ үү) сүй тавьсан цагаас хуримын ёслол болтол эмэгтэй хүн онгон байдлаа хадгалах хатуу ёс жаягтай байжээ ( Матай 1:18–25-ыг үзнэ үү ; мөн Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлагыг үзнэ үү[2014], 13).
Лук 1:30–35.
Бид Мариагийн ер бусын жирэмслэлтийн талаар юу мэдэх вэ?
Мариаг “би онгон атал” яаж Есүсийн эх болох билээ? гэж асуухад ( Лук 1:34), Габриел түүнд тэр Ариун Сүнсний хүчээр бүрхэгдэх бөгөөд түүний хүү Бурханы Хүү байх болно гэж хариулжээ ( Лук 1:35-ыг үзнэ үү). Есүс Христийн хэрхэн бүрэлдсэн талаар бусад сударт Тэр бол Бурханы Хүү, гэхдээ энэ гайхамшиг хэрхэн тохиосныг илчлээгүй хэмээн тодотгосон байдаг ( Maтай 1:18–20 ; 1 Нифай 11:14–15, 18–21 ; Aлмa 7:10-ыг үзнэ үү).