Семинар
Матай 13:24–30, 36–43


Матай 13:24–30, 36–43

Буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл

Wheat and the terrace, Israel

Түүнийг эргэн ирэхийн өмнө зөвт хүмүүс цугларах бөгөөд ёс бус хүмүүс галд шатаагдах талаар Аврагч заахдаа буудайн талбай болон үрийн сүүлний (хортой хогийн ургамал) тухай сургаалт зүйрлэлийг ашигласан. Энэ хичээл нь Израилын цугларалтад оролцох таны хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой.

Буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл

Дараах асуултуудыг тунгаан бод. Хэрэв таны эцэг эх эсвэл гэр бүлийн ахмад гишүүнд цаг зав байвал асуултуудыг тэдэнтэй ярилцаж болно.

  • Танай гэр бүлээс хэн хамгийн анх Сүмд нэгдсэн бэ?

  • Тэднийг урихад хэн тусалсан бэ?

  • Гэр бүлийн тань энэ гишүүн Сүмийн гишүүн болсон явдал таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бурхантай байгуулсан гэрээгээ сахих таны шийдвэр бусдад хэрхэн нөлөөлөх вэ?

Матай 13 -т Их Эзэн хүмүүсийг Өөрийн Сүмд цуглуулах тухай заахдаа буудай, үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийг ашигласан. Та судалж байхдаа, Их Эзэн Өөрийн хүмүүсийг яагаад цуглуулж байгаа мөн үүнд хэрхэн оролцож болохоо ойлгохын тулд Сүнсний удирдамжид анхаарлаа хандуул.

Матай 13:24–30 дахь сургаалт зүйрлэлийг судал. Үрийн сүүл гэдэг нь “харагдах байдлаараа буудайтай төстэй өвс буюу хортой хогийн ургамал юм. Бүрэн ургах хүртэл нь буудайнаас ялгах боломжгүй байдг[ийг]” мэдэх нь тустай байж магадгүй (Guide to the Scriptures, “ Tares ,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Суралцахдаа тусламж авах үүднээс дараах дөрвөн алхамтай загварыг ашигла. Үүнд:

  1. Чухал мэдээллийг олж харах

  2. Сүнслэг харьцуулалт хийх

  3. Үнэ цэнтэй сургамжийг олж нээх

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Энэ сургаалт зүйрлэл дэх ямар мэдээлэл танд онцгой санагдсан бэ?

  • Та ямар сүнслэг харьцуулалт хийсэн бэ?

  • Та ямар үнэ цэнтэй сургамжийг тодорхойлсон бэ?

  • Энэ сургаалт зүйрлэлээс авсан сургамжийг та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Сургаалт зүйрлэлийн талаарх Их Эзэний тайлбар

Матай 13:36–43 -ыг уншаад, Аврагч энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан юу заасныг олж мэд.

  • Аврагчийн тайлбар энэхүү сургаалт зүйрлэлийн тухай бидний ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж байна вэ?

Их Эзэн энэхүү сургаалт зүйрлэл бидний эрин үед биелэх нэг арга замыг хуваалцсан. Сургаал ба Гэрээ 101:64–65 -ыг уншаад, Их Эзэний Хоёр дахь ирэлтийнхээ өмнө хийнэ хэмээн амласан зүйлийг олж мэд. Саравч гэдэг нь үр тариа хадгалдаг амбаар эсвэл агуулах юм гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Та эдгээр шүлгээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Израилын цугларалт

Ерөнхийлөгч Нэлсон хожмын өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулахын тулд хийх Их Эзэний ажлын талаар заасан. “Бурхан ялах болтугай” видео бичлэгийг цагийн код 4:07-оос 5:48 хүртэл үз эсвэл дараах бичвэрийг унш. Та мөн Израилын цугларалтын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх үүднээс бие даан өөр судар, мэдэгдлийг олж болно.

18:51

Бурхан ялах болтугай

Ерөнхийлөгч Нэлсон хожмын үеийн гэрээт Израилыг амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн хүмүүс хэмээн тайлбарлав. Тэр Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөлөл болгоход биднийг урьсан.

Израилын цугларалтад таны гүйцэтгэх үүрэг

“Хаант улсад цугларагсад” (1:50) видео бичлэгийг үз эсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, Израилын цугларалт хэрхэн танд хамаатай болохыг олж мэд.

1:51

Gatherers in the Kingdom

Elder Bradley D. Foster explains each of our roles in gathering God's children on both sides of the veil.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Гайхалтай өсвөр үеийнхэн минь ээ, та нар Израилыг цуглуулахад туслахаар энэ дэлхийн түүхэн дэх хамгийн чухал энэ цаг үед энэ дэлхий рүү ирсэн. Одоо энэ дэлхий дээр үүнээс илүү чухал ямар ч зүйл үгүй. Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй.

Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ бол та нарын дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм.

Тиймээс би та нараас “Израилыг цуглуулахад туслах Их Эзэний өсвөр үеийнхний армид сайн дураараа элсэн орох уу?” гэж асууя.

(Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон нар, “Израилын найдвар,” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era болон Ensign 12, сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org)

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Судлах тэмдэглэлдээ дараах ажлыг хийж гүйцэтгэ. Үүнд:

Буудай, үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл, Израилын цугларалтын талаарх бодол, сэтгэгдлээ нэг эсвэл хэд хэдэн догол мөрөөр бич. Бичиж байхдаа бодол, мэдрэмжийг тань сүнслэгээр өдөөх Ариун Сүнсийг урь. Дараах асуултууд танд юу бичихээ шийдэхэд туслах хэдий ч энэ нь зөвхөн заавар юм.

  • Танд Израилын цугларалтын талаар одоо хариулж чадах ямар асуултууд байгаа вэ?

  • Израилын цугларалт нь Аврагчийн танд итгэх итгэл болон хүн бүрийг гэсэн Түүний хайрын талаар юу заадаг вэ?

  • Та Их Эзэний хүмүүстэй хамт цугларахад өөртөө болон бусдад хэрхэн тусалж чадах вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Их Эзэн яагаад Өөрийн хүмүүсийг цуглуулахыг хүсдэг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Хүмүүс нь Өөрт нь итгэж, зарлигуудыг нь дагах үед Их Эзэн тэднийг цуглуулдаг. …

… Их Эзэн Өөрийн хүмүүсийг шүтэн бишрэхэд нь, Сүмийг өсгөн бэхжүүлж, хамгаалан, зөвлөгөө, заавар авахад цуглуулдаг. …

Бошиглогч Иосеф Смит бүхий л цаг үед цугларалтын бурханлаг зорилго бол ариун сүмүүдийг барьж, ийн Их Эзэний хүүхдүүдэд хамгийн дээд түвшний ёслолуудыг хүлээн авснаар мөнх амьдралыг олж авахад нь туслах явдал юм хэмээн тунхагласан.

(David A. Bednar, “The Spirit and Purposes of Gathering” [Brigham Young University–Idaho devotional, Oct. 31, 2006], byui.edu)

Зөвт хүмүүсийг аюулгүй цуглуулах агуулах гэж юу вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Цуглах, ариун сүмүүдийг барих хоёрын хоорондох чухал холбоог Мормоны Номд тодруулан харуулжээ.

“Болгоогтун, талбай боловсорч гүйцсэн байв, мөн адислагдсан болой та нар, учир нь та нар хадуураа барьж, мөн чадлаараа хадсан, тийм ээ, бүхэл өдрийн турш та нар хөдөлмөрлөсөн; мөн боодлуудынхаа тоог болгоогтун! Мөн тэдгээр нь үрэгдэхгүйн тулд тариа хадгалах газруудад хураагдах болно” ( Алма 26:5).

Энэ зүйрлэлд боодлууд нь Сүмийн шинээр баптисм хүртсэн гишүүдийг төлөөлжээ. Хадгалах газрууд нь ариун сүмүүд юм.

(Дэвид А.Бэднар, “Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)

Мормоны Ном Израилын цугларалтад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Мормоны Ном бол энэ ажлын гол цөм юм. Энэ ном цугларалтын сургаалыг тунхагладаг. Энэ нь хүмүүсийг Есүс Христийн талаар суралцаж, Түүний сайн мэдээнд итгэж, Түүний Сүмд нэгдэхэд нөлөөлдөг. Үнэндээ Мормоны Ном байхгүй байсан бол амлагдсан Израилын цугларалт болохгүй байх байсан.

(Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Ensign or Liahona, Nov. 2006, 80)