Семинар
Матай 13:3–8, 18–23


Матай 13:3–8, 18–23

Тариачны сургаалт зүйрлэл

Tomato seedlings growing in the soil

Есүс үр тарьж буй хүний тухай сургаалт зүйрлэлийг заасан. Үрнүүд янз бүрийн хөрсөнд унаснаар өөр өөр үр дагаврыг авчирдаг. Үүнтэй адил, Бурханы үгийг сонсож буй хүмүүс янз бүрээр хүлээн авдаг. Энэ хичээл танд Бурханы үгийг хүлээн авч, тордон, өсгөж үржүүлэхэд зүрх сэтгэлээ бэлдэхэд туслах болно.

Бурханы үгийг сонсоход өөрийгөө бэлтгэх

  • Яагаад зарим хүн Бурханы үгийг сонсож, түүний дагуу амьдрахдаа бусдаас илүү бэлэн байдаг гэж та бодож байна вэ?

Та Бурханы үгийг хүлээн авахад хэр бэлэн байгаагаа цаг гарган дүгнэж цэгнэ. Дараах мэдэгдэл тус бүрээр өөрийгөө хэмж.

Байнга—Заримдаа—Ховорхон

Би сурч мэдэж, өсөж хөгжих зорилгоор судраас суралцдаг.

Би амьдралдаа Сүнсний нөлөөг ажиглаж, өгөгдсөн зааварчилгааг дагахыг оролддог.

Би Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан өгсөн зөвлөгөөг сонсож, дуулгавартай дагадаг.

Би Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх хувийн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг эрмэлздэг.

Та одоо Бурханы үгэнд хандах хандлагаа шалгасан тул тариачны сургаалт зүйрлэлийг судлахад бэлэн боллоо. Энэ сургаалт зүйрлэлд Их Эзэн үрийг соёолж, үндэслэж, үр жимсээ өгөхөд саад болж болзошгүй зарим асуудлыг дурджээ. Их Эзэн бүх сургаалт зүйрлэлдээ ашигладагтай адил, сүнслэг сургамж өгөхийн тулд бүгдийн сайн мэдэх зүйлсийг ашигласан байдаг.

Тариачны сургаалт зүйрлэлийг судлахын тулд дараах дөрвөн алхамтай загварыг ашигла. Дээрх мэдэгдэлд хэрхэн хариулснаас үл хамааран энэхүү хичээл нь Их Эзэний танд өгөхийг хүссэн адислалыг хүлээн авахад зүрх сэтгэлээ бэлтгэхэд тань туслах зорилготой. Судлах явцдаа Бурханы үгээс утга учир бүхий туршлага олж авахыг эрэлхийл.

  1. Чухал мэдээллийг олж харах

  2. Сүнслэг харьцуулалт хийх

  3. Үнэ цэнтэй сургамжийг олж нээх

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох

Чухал мэдээллийг олж харах

Чухал мэдээллийг төсөөлөн бодох нэг арга зам бол сургаалт зүйрлэлийн хэсэг тус бүрийг зурах явдал юм. Судрын тэмдэглэлдээ нэг хуудсыг дөрвөн хэсэгт хуваа. Шүлгүүдийг уншаад, энд дүрсэлсэн зүйлийн энгийн зургийг зур.

  1. Maтай 13:3–4

  2. Maтай 13:5–6

  3. Матай 13:7

  4. Матай 13:8

Сүнслэг харьцуулалт хийх

Дараах шүлэг дэх сургаалт зүйрлэлийн талаарх Есүсийн тайлбарыг уншина уу. Түүний хийсэн аливаа харьцуулалтыг зургийнхаа хажууд бич.

  1. Maтай 13:19

  2. Maтай 13:20–21

  3. Maтай 13:22

  4. Maтай 13:23

Үнэ цэнтэй сургамжийг олж нээх

Үнэ цэнтэй сургамжийг олж нээхийн тулд Ариун Сүнсэнд өөрт тань заах боломж олгох асуултуудыг тавих нь тустай байж болно. Дараах асуултуудаас гадна нэмж асууж болох өөр асуултуудын тухай бод.

  • Аврагч энэ түүхээс намайг юу сураасай хэмээн хүссэн байж болох вэ?

  • Аврагч яагаад намайг ямар зүрх сэтгэлтэй болохоо мэдээсэй хэмээн хүссэн бэ?

Мөн та сургаалт зүйрлэл бодит амьдралтай хэрхэн холбогдож болохыг төсөөлж болох юм. Тухайлбал, зүрх сэтгэл нь чулуурхаг эсвэл хогийн ургамал бүхий хөрстэй адил хүний үйлдэл зүрх сэтгэл нь үржил шимтэй хөрстэй адил хүний үйлдлээс хэр өөр байхыг төсөөлөн бодохыг хичээ. Та эдгээр үйлдлийн талаар бодох зуураа заримыг нь зураг тус бүрийн хажууд бичиж болно.

  • Та зүрх сэтгэл нь хатуу, чулуурхаг эсвэл хогийн ургамлаар дүүрсэн хүнд ямар зөвлөгөө өгч болох вэ?

Хувийн амьдралдаа хэрхэн ашиглахаа тодорхойлох

Өөрийнхөө зүрх сэтгэлийн байдлын талаар мөн дөрвөн төрлийн хөрсний аль нь таныг дүрсэлж байгааг бод. Хэрэв сүнслэг байдлын хувьд таны зүрх сэтгэл хүссэнээр тань байж чадахгүй байвал өөрчлөх боломжтой гэдгийг санаарай.

Өнөөдөр олж мэдсэн зүйлс дээрээ үндэслэн, зүрх сэтгэлийнхээ байдлыг сайжруулахын тулд та юу хийж болохоо цаг гарган тунгаан бод.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Та зүрх сэтгэлдээ Бурханы үгийг урихын тулд юу хийж чадах вэ?

  • Та зүрх сэтгэлийнхээ байдлыг сайжруулахын тулд ямар ямар үйлдэл хийх вэ?

  • Та ямар саад бэрхшээлийг даван туулахдаа Их Эзэнд хандан тусламж хүсэх вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ тариачны сургаалт зүйрлэлийн талаар ярьсан. Дараах асуултуудад түүний тайлбарыг ашиглан хариулсан болно.

“Замын хавиар унасан” үрнүүд ямар үрнүүд байсан бэ? ( Матай 13:4, 19 -ийг үзнэ үү)

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

“Замын хавиар унасан” ( Марк 4:4) үрнүүд нь ургах боломж олгодог мөнх бус амьдралд ургах хөрсөнд унаагүй гэсэн үг. Тэд зүрх сэтгэлээ хатууруулсан эсвэл бэлтгэгдээгүй нэгэнд сургаал танилцуулахтай адил юм.

(Даллин Х.Өүкс, “Тариачны сургаалт зүйрлэл,” Ensign, May 2015, 32 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16)

Юу хэн нэгний зүрх сэтгэлийг “чулуурхаг газар” байлгахад хүргэдэг вэ? ( Матай 13:5, 20–21 -ийг үзнэ үү)

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Залуучууд аа … би нэгэн тодорхой жишээг хуваалцъя. Хэрэв та нар ариун ёслолыг адисалж, түгээх үедээ мессеж бичиж, шивнэлдэх юм уу видео тоглоом тоглох эсвэл зайлшгүй шаардлагатай сүнсний хоолыг үгүйсгэх өөр бусад зүйлийг хийж байвал та сүнслэг үндсээ сулруулж, өөрсдийгөө чулуурхаг газар луу нүүлгэж байна гэсэн үг юм.

(Даллин Х.Өүкс, “Тариачны сургаалт зүйрлэл,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17)

Бид амьдралын “хогийн ургамлыг” хэрхэн таньж болох вэ? ( Матай 13:7, 22 -ыг үзнэ үү)

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Бид (1) Бурханы гайхамшигт бэлэг болох сонгох эрхийг сулруулах зүйлсэд донтох үед; (2) мөнхийн ач холбогдолтой зүйлсээс холдуулдаг анхаарал сарниулагч чухал бус зүйлсэд хууртахад; (3) мөн мөнхийн хувь заяаныхаа шаардлагыг хангахад хэрэгтэй хувийн өсөлт хөгжлийг сулруулдаг сайн гэх бүх зүйлээс хүртэх эрхтэй гэсэн хандлагатай байвал “өнөөгийн амьдралын тааламжид” [ Лук 8:14 ] бууж өгдөг байна.

Бид Бурханд болон Түүний амлалтуудад найдаж, итгэлтэй урагшлахад саад болдог ирээдүйн талаарх айдастаа хүлэгдэх үедээ “өнөөгийн амьдралын зовнилд” [ Лук 8:14 ] автагддаг байна.

(Даллин Х.Өүкс, “Тариачны сургаалт зүйрлэл,” Ensign, May 2015, 34–35 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 18)

“Сайн хөрснөөс” үр жимс ургуулахын тулд юу хэрэг болох вэ? ( Матай 13:8, 23 -ыг үзнэ үү)

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Бидэнд сайн мэдээний үгийн үр бий. Бидний хөрсөө сайжруулж, ургацаа арвин байлгах зүйлс хийхээ нэн тэргүүнд тавих эсэх нь бид бүхнээс шалтгаалдаг. Бид Есүс Христийн сайн мэдээнд бат бөх суурилагдаж, хөрвөгдөхийг эрэлхийлэх ёстой ( Колоссай 2:6–7 -г үзнэ үү). Бид залбирч, судраас судлан, үйлчилж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахын тулд ариун ёслолоос тогтмол хүртсэнээр энэхүү хөрвөлтийг олж авдаг.

(Даллин Х.Өүкс, “Тариачны сургаалт зүйрлэл,” Ensign, May 2015, 35 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)