Матай 13
Есүс Христ сургаалт зүйрлэл ашиглан заадаг байсан
Тариачид ба хадагчид, гичийн үр ба хөрөнгө, эрдэнэ ба сувд зэрэг нь Есүс Христийн сургаалт зүйрлэлээр заахдаа ашигласан зарим бэлгэдэл юм. Аврагч “Сонсох чихтэй нь сонсогтун” (Матай 13:9, 43) хэмээн урьсан. Энэ хичээл танд сургаалт зүйрлэлийг судлах, сүнслэг утга агуулгыг нь олж илрүүлэх, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх арга замыг олох боломжийг олгоно.
Утга агуулгыг хайж олох
Цаг гарган дараах зурган дахь нуусан зүйлсийг хайж ол.
-
Аль нь олоход хялбар байсан бэ? Аль нь илүү их хүчин чармайлт шаардсан бэ?
Энэ зурган дээрх зүйлсийг олохтой адил судрын утга агуулгыг олохын тулд бид хэрхэн хайж, судлах талаар сурч мэдсэн байх шаардлагатай. Уншсан зүйлээ судлахдаа Ариун Сүнсний тусламжийг авахад урьснаар бид эхлээд нуугдмал байж болох нэмэлт утгыг олж мэдэх боломжтой.
-
Эхлээд танд нуугдмал байж болох нэмэлт утгыг та хэзээ судраас олж байсан бэ?
-
Судраас сүнслэг сургамж эсвэл утга агуулгыг амжилттай олж авахад танд юу тусалсан бэ?
Энэ хичээлээр танд судраас, ялангуяа Их Эзэний сургаалт зүйрлэлээс гүн гүнзгий утга агуулга хайж олох дадлага хийх боломжийг олгоно. Судруудыг судлахад туслах шинэ арга замыг олж, хэрэгжүүлэхийг хичээ.
Есүс Христ сургаалт зүйрлэл ашиглан заадаг байсан
Есүс Христ ихэвчлэн сургаалт зүйрлэл гэгддэг энгийн түүхийг ашиглан заадаг байсан. Эдгээр сургаалт зүйрлэлд Есүс бидний сайн мэддэг эд зүйл эсвэл нөхцөл байдлыг сүнслэг үнэнтэй харьцуулсан байдаг (Судруудын удирдамж, “ Сургаалт зүйрлэл ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Есүсийн шавь нар Түүнээс яагаад сургаалт зүйрлэлээр заадаг болохыг нэг удаа асуужээ ( Матай 13:10).
Матай 13:11–13, 16 -г уншаад, Аврагч яагаад сургаалт зүйрлэлээр заадаг хэмээн хэлснийг олж мэд.
-
Эдгээр шүлэг нь Аврагч яагаад сургаалт зүйрлэлээр заадаг болохыг ойлгоход хэрхэн тусалсан бэ?
-
Яагаад зарим хүн Их Эзэний дамжуулахыг хүссэн сургаалыг харж, сонсож, ойлгодог байхад бусад нь ойлгодоггүй гэж та бодож байна вэ?
Дараах үйл явц нь Аврагчийн сургаалт зүйрлэлийг илүү сайн ойлгож, тэдгээрээс чухал сүнслэг сургамж олж авахад танд тусална. Судлах тэмдэглэлдээ дараах алхмуудыг бичиж тэмдэглэ. Үүнд:
-
Чухал мэдээллийг олж харах
-
Сүнслэг харьцуулалт хийх
-
Үнэ цэнтэй сургамжийг олж нээх
-
Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох
Богино сургаалт зүйрлэлийг судлахдаа эдгээр алхам тус бүрээр дадлага хий.
Чухал мэдээллийг олж харахМатай 13:44 -ийг уншин, чухал мэдээллийг хайж олох замаар энэхүү үйл явцын эхний алхмаар дадлага хий. Эдгээр мэдээлэлд хүмүүс, газар орон, эд зүйлс, үйлдэл эсвэл үйл явдлууд орж болно. Та судраасаа олж нээсэн зүйлээ судартаа тэмдэглэж болох юм.
-
Та ямар чухал мэдээлэл олсон бэ?
Таны олж харсан мэдээлэлд эрдэнэс, үүнийг олсон хүн, тэр үүнийг олж авахын тулд өөрт байгаа бүхнээ зарсан зэрэг мэдээлэл орж болно.Сүнслэг харьцуулалт хийхЧухал мэдээллийг олж нээх үед сүнслэг харьцуулалт цаанаасаа урган гарч ирж болох ч үүнийг хийхэд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байж болно. Байгаа судрын туслах материалыг ашиглан, чухал мэдээллийг тунгаан бодож, сэжүүр олохоос бүү эмээ.
Энэ чадвараар дадлага хийхийн тулд цаг гарган зарим биет зүйлийг сүнслэг зүйлтэй харьцуул. Жишээлбэл: Та баллуурыг наманчлалын сургаалтай харьцуулж болох юм.
-
Ямар харьцуулалт таны бодолд орж ирсэн бэ?
Матай 13:44 дэх сургаалт зүйрлэлд Аврагч “тэнгэрийн хаанчлал нь эрдэнэ адил юм” хэмээн хэлснээр бидэнд дор хаяж нэг холбоог гаргахад тусалсан ( Матай 13:44).
-
Та энэ сургаалт зүйрлэлийн бусад мэдээллийг ашиглан өөр ямар сүнслэг харьцуулалт хийж болох вэ?
Үнэ цэнтэй сургамжийг олж нээхҮнэ цэнтэй сургамжийг олж нээхийн тулд ажигласан нарийн ширийн зүйл, хийсэн сүнслэг харьцуулалтынхаа талаар асуух нь тустай байж болно.
-
Хэрэв бид “Дэлхий дээрх Бурханы хаант улс бол Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм” (Судруудын удирдамж, “ Бурханы хаант улс буюу тэнгэрийн хаант улс ,” scriptures.ChurchofJesusChrist.org) гэдгийг мэддэг бол Аврагч биднийг энэ сургаалт зүйрлэлээс нь ямар сургамжийг ойлгоосой хэмээн хүссэн байж болох вэ?
Энэ сургаалт зүйрлэлээс авч болох нэг сургамж бол бид Аврагчийн Сүмийг олж, үнэ цэнийг нь ялган таних юм бол Бурханы хаант улсын нэг хэсэг байхын адислалыг хүлээн авахын тулд бусад бүх зүйлээс баяртайяа татгалзах ёстой гэсэн сургамж юм. Олж авсан үнэ цэнтэй сургамжаа ChurchofJesusChrist.org дээрх Notes эсвэл судар дээрээ бичин тэмдэглэж болно.Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлохОлж авсан сургамжаа амьдралд хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойгоо өөрөөсөө асуух замаар хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойл.
Бид энэ үнэнийг амьдралд хэрэгжүүлэх олон арга замын дундаас Сүмийн дуудлагад үнэнчээр үйлчлэх эсвэл Есүс Христийн сайн мэдээний адислалыг бүрэн дүүрэн хүртэхэд саад болж буй зүйлсийг амьдралаасаа авч хаях амлалтдаа хүрэх талаар бодож үзэж болох юм.
-
Суралцах энэхүү загварыг дагах нь энэ богино сургаалт зүйрлэлийн утга агуулгыг олоход танд хэрхэн тусалсан бэ?
Дараах судрын эшлэлүүдээс нэгийг сонгоод, дээр тайлбарласан дөрвөн алхам бүрийг дага. (Дууссан бол бусад эшлэлийн нэг эсвэл хэд хэд дээр гүйцэтгэж болно.)
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Та дөрвөн алхмыг ашиглан сургаалт зүйрлэлийг судалснаар юуг олж нээсэн бэ?
-
Үнэ цэнтэй сургамж өгөхийн тулд сургаалт зүйрлэл ашигласан сонголтоор нь дамжуулан бид Аврагчийн тухай юуг олж мэдэж болно гэж та бодож байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Есүс Христ яагаад сургаалт зүйрлэлийг ашиглан заадаг байсан бэ?
“Сургаалт зүйрлэл нь сонсож байгаа хүний итгэл, билэг оюунд яг таарах шашны үнэнийг түүнд дамжуулдаг; мунхаг болон сүнсээр өдөөгдөөгүй хүнд энэ нь ‘харсан ч харахгүй’ зүгээр л нэг түүх, харин зааварлагдсан, сүнслэг хүнд энэ нь тэнгэрийн хаант улсын нууцуудыг илчилдэг юм. Тиймээс сургаалт зүйрлэл нь бүх үнэн мэдлэгийн төлөв байдлыг үзүүлдэг. Зөвхөн эрэлхийлдэг хүн олдог юм” (Bible Dictionary, “Parables“).
Сургаалт зүйрлэл болон өөрсдийн туршлагаас утга агуулга эрэлхийлэх нь яагаад чухал вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заасан.
Бид бүгд өдөр тутмын амьдралынхаа энгийн үйл явдлуудаас сургамж, сэрэмжлүүлэг олж авдаг байх хэрэгтэй. Бид оюун бодол, зүрх сэтгэлээ нээлттэй байлган, Ариун Сүнсний хүчээр тэнгэрлэг удирдамж хүлээн авахаар эрэлхийлбэл бидний хүлээж чадах хамгийн том заавар, биднийг хамгаалах хамгийн хүчтэй анхааруулгууд бидний өөрсдийн энгийн туршлага дээр гарч ирэх болно. Хүчирхэг сургаалт зүйрлэлүүд судар дээр болон бидний өдөр тутмын амьдралын аль алинд тохиолддог.
(Дэвид А.Бэднар, “Үргэлж залбирахаа анхаар,” Ensign, Nov. 2019, 34 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34)
Матай 13 дахь сургаалт зүйрлэл хожмын өдрүүдийн тухай бидэнд юу зааж байна вэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) Матай 13 дахь Аврагчийн сургаалт зүйрлэл нь Шинэ Гэрээний цаг үед болон хожмын өдрүүдэд хүмүүс Сүмд цугларах тухай ойлгоход бидэнд тусалдаг хэмээн заасан. “Миний бодлоор, Гэгээн Матайн сайн мэдээнийхээ 13-р бүлэгт цэдэглэгдсэн Аврагчийн хэлсэн үгс нь … цугларалтын талаарх чухал сэдвийг Библид цэдэглэгдсэн ямар ч зүйлээс илүү тодорхой ойлголтыг бидэнд өгдөг” (“To the Elders of the Church of the Latter Day Saints,” Latter Day Saints’ Messenger and Advocate, Dec. 1835, 2:225; зөв бичгийн дүрэм, том үсэг, цэг таслалыг орчин үеийнхээр шинэчлэв).
Матай 13 дахь сургаалт зүйрлэл хожмын өдрүүдэд болох цугларалттай хэрхэн хамаатай болох талаарх Иосеф Смитийн сургаалын талаар илүү ихийг мэдэхийн тулд Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлагын (2018) “5-р бүлэг: Матай 13–15” дээрх хүснэгтийг үзнэ үү.