Семинар
Матай 19:16–30; Марк 10:17–31


Матай 19:16–30; Марк 10:17–31

“Надад өөр юу дутагдаж байна вэ?” (Maтай 19:20)

Lawyer asks Jesus what he should do to inherit eternal life. Outtakes include the desert landscape, Jesus with the two men/lawyers with his disciples and followers in the background, and some of the images from “Christ and the Rich Young Ruler.”

Баян залуу Есүсээс мөнх амийг олохын тулд юу хийх шаардлагатай вэ? хэмээн асуув. Есүс баян залууг эд баялгаа зараад, Өөрийг нь дагахыг хайраар урьсан. Энэ хичээл нь Аврагчийг илүү сайн дагахыг эрэлхийлэхдээ Тэрээр таныг юу хийгээсэй хэмээн хүсдэг талаар Түүнээс суралцахад урамшуулан дэмжинэ.

Хэрхэн сайжрахад туслах зөвлөгөө

Хийхийг хүсэж байгаа болон сайн хийдэг ямар нэгэн зүйлээ сонго (жишээлбэл, спорт, хөгжмийн зэмсэг, хобби, ямар нэгэн хичээл эсвэл ажил). Дараа нь уг үйл ажиллагаагаар өөрийн чадварыг болон сайжрах хүслээ дараах асуултуудад хариулах замаар шударгаар үнэл.

  • Таны давуу тал юу вэ? Таны сул тал юу вэ?

  • Хэрэв танд өөрийг тань ажиглан, хэрхэн сайжирч болох талаар тодорхой зөвлөгөө өгч чадах хүнийг сонго гэвэл та хэнийг сонгох байсан бэ? Яагаад?

Харин одоо дээрх асуултуудыг дахин тавь. Энэ удаа сүнслэг байдлын хувьд гаргах өсөлт хөгжлөө бодож үйлд (жишээлбэл, та сайн мэдээний талаарх өөрийн мэдлэг, зохистой байдал, сайжрах хүсэл эсвэл Христийнхтэй адил зан чанарууд дээр төвлөрч болно).

Шинэ Гэрээнээс бид Аврагчаас зөвлөгөө авахаар шийдсэн залуу эрийн тухай мэдэж авдаг. Матай 19:16–19 -ийг уншаад, тэр залуугийн асуултыг мөн Аврагч эхлээд түүнд юу гэж хариулсныг олж мэд.

  • Энэхүү залуу эрд өгсөн Аврагчийн хариулт бидний амьдралд ч гэсэн хэрхэн хамаатай гэж та бодож байна вэ?

  • Есүс Христийн хариултаас та Түүний талаар юу мэдэж авч болох вэ?

Матай 19:20 -д цэдэглэгдсэн залуу эрийн асуултыг уншаад, бичиж тэмдэглэх талаар бодож үз. Уг асуултыг судар дээрээ өөрийнхөө үгээр дахин бичиж болох юм.

Ерөнхийлөгч Харолд Б. Лий (1899–1973) ийн заасан.

Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Хэрвээ бид төгс болох юм бол “Надад өөр юу дутагдаж байна вэ?” гэсэн асуултыг хэзээ нэг цагт хүн бүр өөрсдөөсөө асууж байсан байж таарна.

(Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 197)

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Энэ асуултыг тавих нь Есүс Христийг илүү сайн дагахад бидэнд хэрхэн туслах вэ?

  • Хэрэв бид энэ асуултыг тавиагүй байсан бол Аврагчийг дагахын тулд гаргаж буй хүчин чармайлтад маань хэрхэн нөлөөлөх байсан бэ?

  • Юугаа өөрчлөхийг олж мэдэхэд тань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад хамгийн сайн тусалж чадах вэ?

Маркийн сайн мэдээний энэ цэдэг Есүс Христийн талаар зарим чухал нэмэлт мэдээллийг өгдөг. Марк 10:21 -ийг уншаад, Есүс Христ биднийг хайрладаг тул Өөрийг нь дагахын тулд гаргаж буй хүчин чармайлтад маань юу дутагдаж байгааг олж мэдэхэд бидэнд тусална гэсэн үнэний нотолгоог хайж ол.

Марк 10:21 -д Аврагч хайраа үгээр илэрхийлээгүй болохыг анхаар. Гэсэн ч Марк “Есүс түүнийг ширтэн харж, хайрлан” гэж бичсэн. Есүс Христ таныг хэрхэн хардаг тухай мөн таныг гэх Түүний хайрын талаар цаг гарган тунгаан бод.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Өөрсдийгөө засаж залруулахын тулд Түүн дээр ирдэг хүмүүсийг Есүс Христ хайрладаг болохыг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Сайжир хэмээх Аврагчийн урилга хэрхэн Түүний хайрын илрэл вэ?

  • Ифер 12:27 нь Их Эзэн танд хэрхэн туслах талаар юу заасан бэ?

Залуу эр юуг сонгосон болохыг олж мэдэхийн тулд Марк 10:22 -ыг унш.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) уг залуу эрийн гаргасан шийдвэрийн байж болох зарим үр дагаврыг ийн тайлбарласан.

Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Хэрэв тэрхүү [баян залуу эр] селестиел хаант улсын хуулиар амьдарч чадсан бол Бурханы Хүүтэй ямар харилцаатай байж, төлөөлөгчидтэй хэрхэн нөхөрлөж, ямар илчлэлт хүлээн авч, ямар үзэгдэл харах байсан бол гэж бид бодсоор хоцордог. Тэр чадаагүй тул түүний нэр үлдээгүй. Үүрд дурсагдаж болох байсан ч түүний нэр гэгээнтнүүдийн дунд өргөмжлөгдөөгүй.

(Bruce R. McConkie, “Obedience, Consecration, and Sacrifice,” Ensign, May 1975, 51)

  • Хэрэв та өнгөрсөн цаг үед эргэн очиж, Аврагчийн урилгыг хүлээн авалгүйгээр явахаас нь өмнө энэ залуутай ярилцаж болох байсан бол түүнд юу гэж хэлэх байсан бэ?

Та асууж, дуулгавартай дагахад бэлэн үү?

Нүдээ аниад, энэхүү цэдэгт гарсан залуу эрийг харж байсантай адил хайраар Аврагч таныг харж байна гэж төсөөлөхийг хичээ.

Далын ахлагч Ларри Р.Лорэнс дараах урилга болон амлалтыг өгсөн.

Official Portrait of Elder Larry R. Lawrence. Photographed March 2017.

Би та бүхэнд үе үе сүнслэг дасгал хийж байхыг, магадгүй энэ үдэш залбирч байхдаа ийн үйлдэхийг санал болгож байна. “Өсөж хөгжихөд маань надад юу саад болж байна вэ?” Өөрөөр хэлбэл, “Надад юу дутагдаж байна вэ? зэрэг асуултуудыг Их Эзэнд даруухнаар тавь. Тэгээд хариултыг нь чимээгүйхэн хүлээ. Хэрэв та чин сэтгэлээсээ асуусан бол хариулт нь удалгүй тодорхой болно. Энэ нь зөвхөн танд зориулсан илчлэлт байх юм.

(Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?Ensign, Nov. 2015, 35 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)

  • Ахлагч Лорэнсын зөвлөгөөг хүлээн авах нь таны амьдралд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ? Үүнийг хүлээн авахгүй байх нь хэрхэн нөлөөлөх вэ?

  • Таны төлөөх Христийн хайрыг мэдэж байх нь энэ асуултыг тавих хүсэл эрмэлзэлд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Бурхан танаас амьдралынхаа юуг өөрчлөөсэй хэмээн хүсэж байгааг цаг гарган Түүнээс асуу. Энэ нь таны хийхээ болих, хийж эхлэх эсвэл өөрөөр хийх ёстой ямар нэг зүйл байж болно. Дараа нь амьдралаа эргэн харж, өөрт төрсөн бодол санаа, сэтгэгдлийг бич. (Хэрэв танд хариулт хурдан ирэхгүй бол хариулт авсан үед дуулгавартай дагах зорилгоор үргэлжлүүлэн асуу. Бурхан хамгийн тохиромжтой цагт, хамгийн сайн арга замаар хариулах болно.)

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Аврагчийн наманчлахад урьсан урилга хэрхэн Түүний хайрын илрэл байж болох вэ?

Далын ахлагч С. Марк Палмэр ийн заасан.

Official Portrait of Elder S. Mark Palmer. Photographed in March 2017.

Хэрэв бид даруу байвал Их Эзэний наманчлах, золиослох мөн биднийг хайрлах төгс хайрынх нь нотолгоо болгон үйлчлэх урилга хүлээн авна. Эцсийн эцэст наманчлах урилга нь өршөөл, амар амгалангийн гайхамшигт бэлгийг хүлээн авах урилга билээ.

(С.Марк Палмэр, “Есүс түүнийг ширтэн харж, хайрлав,” Ensign, May 2017, 116 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107)

Дутагдлынхаа талаар үргэлж санаа зовох нь сайн уу?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г. Рэнланд ийн хэлсэн.

Official Portrait of Elder S. Mark Palmer. Photographed in March 2017.

Би хангалттай зүйл хийж байна уу? Би өөр юу хийх ёстой вэ? Эдгээр асуултын хариу болгон хийх үйлдэл маань энэ амьдралд болон мөнхөд аз жаргалтай байхын гол цөм болдог. …

Үүний зэрэгцээ, бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг мөнх бус амьдрал дахь аяллынхаа туршид эргэлзээтэй байдалд тасралтгүй сатаарахыг мөн аврагдаж, өргөмжлөгдөхөд хангалттай зүйл хийсэн эсэхдээ эргэлзэхийг хүсдэггүй.

(Дэйл Г.Рэнланд, “Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх,” Ensign, Nov. 2020, 111 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123)

Марк 10:25 . “Тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Зарим нь зүүний сүвэгчийг Иерусалим хотын хананы нарийхан хаалга гэж хэлсэн байдаг. Энэ хаалгаар орохын тулд тэмээний бүх ачааг буулгах хэрэгтэй байдаг ажээ. Тийм хаалга байсан эсэх нотолгоо байдаггүй. Бусад нь грек эх бичмэл дэх нэг үсгийг өөрчилснөөр судрыг өөрчлөхийг мөн ингэснээр тэмээ биш олс зүүний сүвэгчээр орох ёстой гэсэн үг болно гэсэн санал оруулжээ. Хэдийгээр Есүс Христ тэмээ зүүний сүвэгчээр орох тухай дурдсан хэдий ч энэ нь “баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн [бэрх]” ( Матай 19:23) гэдгийг заахын тулд хэрэглэсэн хэтрүүлэгтэй зүйрлэл бүхий жишээ байсан байж болно.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 63)

Марк 10:23–27 . Баян хүн диваажинд орох нь хэцүү, бүр боломжгүй зүйл үү?

Марк 10:27 -ийн Иосеф Смитийн Орчуулга нь “Эд баялагт итгэж найддаг хүний хувьд энэ нь боломжгүй, гэхдээ Бурханд итгэж найдан, Миний төлөө бүхнээ орхисон хүнд энэ нь боломжтой. Учир нь тэдний хувьд эдгээр бүх юм боломжтой” хэмээсэн байдаг (Иосеф Смитийн Орчуулга, Марк 10:26 [ Марк 10:27 дээр, зүүлт тайлбар a]).