Семинар
Суралцахуйгаа үнэлэх: 4


Суралцахуйгаа үнэлэх: 4

Матай 14–20; Марк 6–10; Лук 10; 12; 14–18; Иохан 5–11

Newport Beach Seminary

Энэ хичээл нь Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан мэдлэг, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.

Есүс Христэд ирж, Түүний шавь болох

Шинэ Гэрээг судлах явцдаа Есүс Христийн шавийн хувиар та хэрхэн өсөн хөгжиж, Түүнд илүү бүрэн дүүрэн ирэхийг эрэлхийлж байгаагаа эргэцүүлэн бодох цаг гарга. Үүнийг хувийн илчлэлт хүлээн авах, дагах, Есүс Христийн зарим үүрэг, нэр цолыг тайлбарлах чадвараа сайжруулах мөн Есүс Христээр дамжуулан энэ амьдралд амар амгаланг эрэлхийлэхийн тулд хувь хүнийхээ хувьд хүчин чармайлт гаргахад урамшуулах гэх мэт арга замаар хийсэн болно. Дээрх арга замаар хэрхэн өсөж, хөгжиж байгаагаа мөн Есүс Христийн шавийн барилдлагааг бэхжүүлэхийн тулд юуг үргэлжлүүлэн хийх эсвэл өөрчлөхөө Тэнгэрлэг Эцэгээс асуун олж мэдэхийг эрэлхийл.

Илчлэлт хүлээн авах чадвараа сайжруулах

Цаг гарган эргэн тойрныхоо дуу чимээг сонс.

  • Зөвхөн чих тавин анхааралтай сонссоноор ямар ямар дуу чимээг сонсож байна вэ?

  • Та ямар нэгэн зүйлийг маш бүдэгхэн сонсож, юу юм бол гэдгийг мэдэхийн тулд юу хийж болох вэ?

  • Энэ үйл ажиллагаа нь Ариун Сүнснээс илчлэлт хүлээн авахтай юугаараа адилхан бэ?

Семинарын чухал зорилгын нэг бол Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авах чадвараа хөгжүүлэхэд тань туслах явдал юм.

Мормоны Номд Нифай Ариун Сүнсийг сонсохоос илүү мэдэрдэг “намуухан зөөлөн дуу” хэмээн дүрсэлсэн байдаг ( 1 Нифай 17:45). Бид намуухан дуу чимээг сонсохдоо ашигладагтай ижил төстэй арга замаар Ариун Сүнсийг зүрх сэтгэлдээ сонсох эсвэл мэдрэх чадвараа сайжруулах боломжтой. Бурханд сүнслэгээр ойртож, оюун санаагаа хоосолж, бодол санаагаа төвлөрүүлж, эргэн тойрондоо байгаа бусад дуу чимээг хаах нь Ариун Сүнсний шивнээг таних ур чадвараа сайжруулах үр дүнтэй аргууд юм.

Хамгийн сүүлд Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авсан туршлагаа цаг гарган эргэцүүлэн бод. Та судар, судлах тэмдэглэлдээ бичсэн тэмдэглэлээ эргэн харж болно. Мөн та хүлээн авсан хувийн илчлэлтээ санахад эсвэл таньж мэдэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгт хандан гуйж болох юм. Дараа нь оюун ухаан, зүрх сэтгэлд тань төрсөн бодол санаа, мэдрэмжээ бичиж тэмдэглэ.

  • Та сүүлийн үед ямар хувийн илчлэлт хүлээн авсан бэ? Тэдгээр нь Бурханаас ирсэн гэдгийг та хэрхэн таньж мэдсэн бэ?

  • Ариун Сүнсийг таньж мэдэхэд тусалсан юуг та Шинэ Гэрээг судлах явцдаа олж мэдсэн бэ?

  • Сүнсийг таньж мэдэхэд тусламж хэрэгтэй хүнд та ямар ойлголтыг хуваалцаж болох вэ?

Ариун Сүнсний үндсэн үүргүүдийн нэг бол Эцэг, Хүү хоёрыг гэрчлэх явдал юм ( Матай 16:17 ; Иохан 15:26 ; 3 Нифай 11:32 -ыг үзнэ үү).

  • Сүнс танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу ойлгож эсвэл мэдрэхэд тусалсан бэ?

  • Ариун Сүнсний бэлэг ба хувийн илчлэлт хүлээн авах боломж нь хэрхэн таныг гэх Бурханы хайрын нотолгоо вэ?

Есүс Христийн үүрэг, нэр цолыг тайлбарлах

Making Bread
Photographic illustration of Jesus Christ holding a white lamb in his arms.
  • Аврагч Өөрийнхөө талаар заахдаа талх болон хонийг хэрхэн ашигласан бэ?

Аврагч зааж байхдаа “Би бол амийн талх” ( Иохан 6:35, 41, 48, 51 -ийг үзнэ үү), “Би бол сайн хоньчин” ( Иохан 10:11), “Амилал ба амь бол Би байгаа юм” ( Иохан 11:25) зэрэг адилтгалуудыг ашигласныг та санаж байж болох юм.

  • Эдгээр нэр цол нь танд Аврагчийн зан чанар, амьдралд тань гүйцэтгэдэг Түүний үүргийн талаар юу зааж байна вэ?

  • Зан чанар, үүрэг хариуцлагыг ойлгох нь Түүнийг илүү их хайрлахад танд хэрхэн туслах вэ?

Та Шинэ Гэрээг судлах явцдаа Есүс Христийн нэр цол, үүрэг хариуцлагын жагсаалтыг судлах тэмдэглэлдээ хөтөлсөн байж магадгүй. Хэрэв танд ийм жагсаалт байдаг бол үүнийгээ эргэн харахад хэдэн минут зарцуул. Орхигдуулсан байж болох аливаа нэр цол эсвэл үүргийг нэм. Хэрэв та ийм жагсаалт хараахан гаргаагүй бол санаанд тань орж байгаа аливаа үүрэг, нэр цолыг бичсэн жагсаалт гаргаж эхэлж болно. Хэрэв таны санаанд юу ч орж ирэхгүй байвал “ Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл ” (ChurchofJesusChrist.org) эсвэл Судруудын удирдамж эсвэл Topical Guide дээрх “Есүс Христ”-ийг уншиж, санаа авч болох юм.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Дараах үйл ажиллагаануудаас нэгийг сонгон, судлах тэмдэглэл дээрээ хийж гүйцэтгэ. Эсвэл үүнтэй төстэй үйл ажиллагааг өөрөө бодож ол.

  • Аврагчийн аль нэг эсвэл хэд хэдэн үүрэг эсвэл нэр цол дээр төвлөрөн, Түүнд талархлын ил захидал бич. Тэрээр уг үүргээ таны амьдралд гүйцэлдүүлж байгааг олж харсан аливаа туршлагаа оруулан, талархлаа илэрхийл.

  • Аврагчийн үүрэг, нэр цолыг тайлбарласан үзүүлэн материал бэлд. Холбогдох судрын эшлэлүүдийг болон эдгээр үүрэг эсвэл нэр цол таны хувьд яагаад утга учиртай болохыг оруулаарай. Хийж дуусгаад, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах тухай бодож үз.

  • Семинарын онцгой цугларалт, гэр бүлийн үдшийн хичээл зэрэгт эсвэл сүмийн ангид заах Аврагчийн нэг эсвэл хэд хэдэн үүрэг, нэр цолын талаарх богино үг бич эсвэл цомхон хичээл бэлд. Тухайн үүрэг, нэр цол ямар утгатай болохыг мөн Тэрээр уг үүргээ таны амьдралд хэзээ биелүүлсэн тухай аливаа туршлагаа оруул.

Христ дотор амар амгаланг эрэлхийлэх хүсэл нэмэгдэж байгааг мэдэр

Шинэ Гэрээг судлах явцад Есүс Христээс ирэх амар амгалангийн талаар бодож, суралцах боломж танд байсан нь гарцаагүй. Жишээлбэл, хүнд ачаа үүрсэн бол Өөр лүү нь ирэхийг урьсан Аврагчийн урилгыг ( Матай 11:28–30 -ийг үзнэ үү) эсвэл Есүс усан дээгүүр алхаж, Петрийг живж эхлэх үед нь татаж гаргасныг ( Матай 14:26–33 -ыг үзнэ үү) та санаж байгаа байх. Танд Марк 4:35–41 -ийн талаарх хичээлээр Есүс Христ Галилын тэнгис дэх шуургыг намдаасан тухай авч үзэхдээ, судлах тэмдэглэл дээрээ зураг зурах боломж өгсөн байж болох юм. Таны судлах тэмдэглэлд эдгээр хичээлийн талаар ямар нэг тэмдэглэл байгаа бол тэдгээрийг эргэн харж болно.

Дараах асуултуудын талаар тунгаан бодож, судлах тэмдэглэл дээрээ хариулах замаар сүнслэг өсөлт хөгжлөө хяна.

  • Христийн амьдрал, тохинууллыг судалснаар Христ дотор амар амгаланг олж авах хүсэл тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Сүүлийн хэдэн долоо хоногт таны Христ дотор амар амгаланг мэдрэх байдал нэмэгдсэн үү эсвэл буурсан уу? Хэрэв тийм бол энэ өөрчлөлтөд юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

  • Яагаад Есүс Христ амар амгалангийн эх сурвалж гэж та бодож байна вэ?

  • Яагаад Аврагч танд Өөрийн амар амгаланг өгөхийг хүсдэг гэж та бодож байна вэ?