Семинар
Maтай 19:1–12


Maтай 19:1–12

Гэрлэлтийг Бурхан томилсон

Temple Marriage

Есүс Христ асуултуудад хариулсан бөгөөд гэрлэлт ба гэр бүл салалтын талаарх үнэнүүдийг заасан. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн ирээдүйд аз жаргалтай мөнхөд гэрлэх арга замыг өгсөн болохыг ойлгоход тусална.

Гэрлэлт бол Бурханы төлөвлөгөөний хэсэг юм

A bicycle wheel photographed against a white background.
  • Хэрэв унадаг дугуйны бул (дугуйн гол)-ыг салгавал дугуй нь яах вэ?

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг ” (ChurchofJesusChrist.org)-ийн эхний догол мөрийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний төвд юу байдгийг олж мэд.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Зөвлөлийнхөн бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурханаас заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөө Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна.

  • Бурханы төлөвлөгөөнд гүйцэтгэдэг гэр бүлийн үүргийг дугуйны бултай хэрхэн харьцуулж болох вэ?

  • Гэрлэлтийг “Бурханаас заяасан” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Дараах мэдэгдлүүдийн аль нь гэрлэлтийн талаарх таны одоогийн ойлголтыг дүрсэлж байна вэ? (Тохирч байгаа бүгдийг сонго.)

  • Баярласан—“Цаг нь ирэхэд би үүнийг хүлээн авахад бэлэн.”

  • Сандарсан—“Би мөнхийн ханиа олох болов уу?”

  • Санаа зовсон—“Би дэндүү олон аз жаргалгүй гэрлэлт мөн салалтыг харсан.”

  • Эргэлзсэн—“Гэрлэлтийн талаар олон янзын үзэл бодол байдаг.”

Гэрлэлт мөнхөд үргэлжлэх учиртай

Шинэ Гэрээний цаг үед зарим хүн Мосегийн хууль гэр бүл салалтыг бүр өчүүхэн эсвэл хувиа хичээсэн шалтгаанаар зөвтгөдөг хэмээн маргадаг байж. Аврагч гэр бүл салалтын талаарх фарисайчуудын асуултад хариулахдаа гэрлэлтийн тухай чухал үнэнүүдийг заасан. Түүний сургаалыг судлахдаа, дэлхийнхний заадгаас өөр ч гэсэн гэрлэлтийн талаарх Аврагчийн заасан зүйлд хэрхэн итгэн найдаж болох тухай тунгаан бод.

Maтай 19:3–8 -ыг уншина уу. Их Эзэн гэрлэлтийг хэрхэн хардаг болохыг харуулсан үг эсвэл хэллэгүүдийг тэмдэглэ. Эдгээр шүлэг дэх “салах” гэдэг үг нь гэр бүл салах, “салгах” гэдэг нь тусдаа амьдрах, “анхнаасаа” гэдэг нь дэлхий ертөнцийг бүтээхэд Бурханаас өгсөн гэсэн утгыг илэрхийлж буйг анхаар.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Гэрлэлт ба гэр бүл салалтын талаар Есүс Христийн заасан ямар үнэнийг дэлхийн олон хүн ойлгоосой гэж та хүсэж байна вэ? Яагаад?

  • Судрын энэ хэсэг дэх ямар тодорхой үг хэллэг Есүсийн заасан зүйлийг ойлгоход танд тусалж байна вэ?

  • Хэрэв танд Матай 19 дээр хүмүүсийн асуусан шиг, гэрлэлт ба гэр бүлийн талаар Аврагчаас асуух боломж гарвал та юу мэдэхийг хүсэх байсан бэ?

Бид Аврагчийн сургаалаас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт бол Бурханаас тогтоосон ариун харилцаа бөгөөд үүрд үргэлжлэх учиртай гэсэн үнэнийг мэдэж авч болно.

  • Энэ үнэн нь гэрлэлтийн талаар танд эсвэл дэлхийн өөр бусад хүнд байгаа асуултад хариулахад хэрхэн тус болох вэ?

Тэнгэрлэг Эцэг гэрлэлтийг үүрд үргэлжлээсэй хэмээн хүсдэг. Гэр бүл салалт өнөөгийн дэлхийд түгээмэл байх болсон ч ерөнхийлөгч Даллин Х. Өүкс “Гэр бүлийн ихэнх асуудлын хувьд шийдвэрлэх арга нь салалт биш, харин наманчлал юм” хэмээн заасан (“Divorce,” Ensign or Liahona, 2007, 71). Эхнэр, нөхөр хоёр гэрээгээ сахиж, Аврагчийн сургаалын дагуу амьдарч, наманчлалын зарчмыг тогтмол хэрэгжүүлэхийг хичээсэн тохиолдолд Тэнгэрлэг Эцэг маань гэрлэлтийг мөнхийн байлгах, эхнэр нөхөр хоёрыг аз жаргалтай, сэтгэл хангалуун байх боломжийг олгосон. Харамсалтай нь, зарим үед гэр бүл салахаас өөр арга байдаггүй. Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли (1910–2008) “Зайлшгүй салах хүндэтгэн үзэх шалтгаан одоо ч, ирээдүйд ч байсаар байна” хэмээн тайлбарлажээ (“What God Hath Joined Together,” Ensign, 1991, 74). Хэдийгээр бид бусдын гаргасан шийдвэрийг шүүхээс татгалзах ёстой ч хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүүд итгэж, бүх зүрх сэтгэлээрээ Тэднийг дагаж, суралцсанаар ирээдүйд үүрд үргэлжлэх гэрлэлтэд өөрсдийгөө илүү сайн бэлдэж чадна.

  • Тэнгэрлэг Эцэг гэрлэлтийг үүрд үргэлжлээсэй хэмээн хүсдэг болохыг мэдсэнээр та Түүний тухай юу мэдэж авсан бэ?

Танд болон өөр хүмүүст гэрлэлтийн талаар асууж болох асуултад хариулахад туслах нэмэлт үнэнийг хайж олохын тулд дараах эх сурвалжуудын заримыг ашигла. Авралын төлөвлөгөөний талаарх таны мэдлэг зарим асуултад хариулахад хэрхэн тусалж байгааг тунгаан бод. Суралцсан зүйлээ хуваалцахад бэлтгэ.

  • Гэрлэлтийн талаар заасан Ерөнхий чуулган дээр хэлсэн үг эсвэл Сүмийн видеонууд (ChurchofJesusChrist.org-оос эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы дугаар дээрх сэдвийн индексээс хайх)

  • Хичээлийн үеэр холбогдож болох аз жаргалтай гэрлэсэн, таны итгэж, хайрладаг хүн

Хичээлийн “Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” хэсэг дээрх мэдэгдлүүд

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Олж мэдсэн дор хаяж хоёр нэмэлт үнэнээ мөн тэдгээр үнэн ямар ямар асуултад хариулахад туслах талаар судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Зөв шударга хүмүүсийн жишээнүүдээс суралцах

Паул Сүмийг гэх Аврагчийн хайрыг гэрлэлтэд байвал зохих хайрын жишээ болгон заасан. Ефес 5:25 -ыг уншаад, Аврагч Сүмийнхээ гишүүдэд анхаарал халамж тавьдгийн адил эхнэр, нөхөр хоёр бие биеэ анхаарч халамжилдаг байсан бол гэрлэлт ямар байх байсныг төсөөл.

Зарим нь уг адислалыг мөнх бус амьдралынхаа дараа хүртэх хэрэгтэй ч зөв шударга хүмүүсийн гэрлэлтийн жишээн дээр төвлөрөх нь Бурхан энэхүү адислалыг итгэлтэйгээр эрэлхийлдэг бүх хүнд өгнө гэсэн бидний итгэлийг бэхжүүлж чадна.

Та ChurchofJesusChrist.org дээрх “Expressions of Love” (3:26) видеог үзээд, хайраар дүүрэн, зөв шударга гэрлэлтээр дамжин ирэх баяр баясгалангийн талаар олж мэдэж болох юм.

A bicycle wheel photographed against a white background.
  • Таны хувьд хэн аз жаргалтай, зөв гэрлэлтийн үлгэр жишээг үзүүлдэг вэ? Христийнхтэй адил ямар зан чанарууд ийм сайхан гэр бүл үүсгэхэд тэдэнд тусалсан бэ?

  • Ирээдүйн гэрлэлтдээ энэ мөчөөс эхлэн бэлдэх нь яагаад таны хувьд чухал вэ?

Та энэ хичээлээс Бурханы төлөвлөгөөнд гүйцэтгэдэг гэрлэлтийн үүргийн талаар юу олж мэдсэнээ мөн ирээдүйд болох зүйлийг тэсэн ядан хүлээхэд ямар мэдрэмж төрж байгааг тунгаан бод.

  • Та мөнхийн гэрлэлтэд өөрийгөө бэлдэхийн тулд яг одоо юу хийж чадах вэ?

  • Та ийнхүү бэлдэхдээ Аврагчаас тусламж хүлээн авахын тулд юу хийж чадах вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Энэ амьдралдаа мөнхөд гэрлэх боломж олдоогүй итгэлтэй хүмүүст юу тохиолдох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн хэлсэн.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Та нарын зарим нь сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байх, ижил хүйстэндээ татагдах, бие махбодын болоод сэтгэл санааны хөгжлийн бэрхшээлтэй байх эсвэл итгэж найдахын оронд бүтэлгүйтнэ гэсэн айдсаасаа болж гэрлэлтийн адислал авч чадаагүй байгаа. …

… Есүс Христэд итгэж найдсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ [зориулан] бэлтгэсэн бүхнээс өчүүхэн хэсгийг хүлээн авах заяа төөрөгтэй хүн гэж байхгүй.

(Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign, May 2015, 52 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38)

Их Эзэн ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх тухайд юу гэж заасан бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Сүмийн гишүүдийн хувьд бид иргэний гэрлэлтийн хууль зэрэг улс орны хууль журмыг хүндэтгэж, дагаж мөрддөг. Гэсэн хэдий ч үнэндээ … хамгийн эхэнд, эхлээд гэрлэлтийг Бурхан томилсон! Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хооронд байх ёстой хэмээн Түүний тодорхойлж өгсөн хууль өнөөдөр ч хүчинтэй. Бурхан гэрлэлтийн талаар өгсөн Өөрийн тодорхойлолтыг өөрчлөөгүй.

(Russell M. Nelson, “The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], speeches.byu.edu)

Цаг нь ирэхэд өөртөө сайн хань олж авахын тулд би одоо юу хийж чадах вэ?

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч асан Тэд Р.Каллистэр 17 настай байхад нь ээжийнхээ зааж өгсөн зүйлийг ашиглан энэ асуултад хариулж болох нэг аргыг хуваалцжээ.

Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Ээж минь “Tэд ээ, чи сайн эхнэр олоход өөртөө туслахыг Их Эзэнээс гуйв уу?” гэж асуув.

… Намайг “Үгүй ээ, үгүй” гэж хариулахад ээж, “Гэхдээ, хүү минь, ингэж гуйх хэрэгтэй; энэ чинь чиний амьдралдаа гаргах ёстой хамгийн чухал шийдвэр байх болно” гэж билээ. Эдгээр үг миний зүрх сэтгэлд гүнзгий нөлөөлсөн учраас би дараачийн зургаан жилийн турш сайн эхнэр олоход туслахыг Бурханаас гуйн залбирсан юм. Тийм ээ, Тэр миний залбиралд үнэхээр хариулсан!

(Тэд Р.Каллистэр, “Эцэг эхчүүд: Хүүхдүүдийнхээ хамгийн чухал багш нар,” Ensign, Nov. 2014, 33 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37, 38)

Maтай 19:9 . Салсны дараа дахин гэрлэх нь ЗҮГЭЭР үү?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн.

Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Өргөмжлөгдөхөд шаардлагатай, хугацааны хувьд мөнхөд үргэлжлэх, чанарын хувьд бурханлаг гэрлэлтэд салалт гэсэн ойлголт байдаггүй. … [Гэвч] “[бидний] зүрх хатуу” [ Maтай 19:8 ] тул одоогоор Их Эзэн селестиел жишгийн үр дагаврыг тохдоггүй. Тэрээр гэр бүл салсан хүмүүсийг дээд хуульд заасан ёс суртахуунгүй байдлын толбогүйгээр дахин гэрлэхийг зөвшөөрдөг.

(Dallin H. Oaks, “Divorce,” Ensign эсвэл Liahona, May 2007, 70)

Мөнхийн ханиа хайх үед Аврагчид итгэх итгэл маань надад хэрхэн тусалж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Таны итгэл таны хайр дурлалтай холбоотой гэдэгт итгэ. Яагаад гэвэл, эдгээр нь үнэхээр холбоотой. Та болзоогоо шавь байхаас тусгаарлавал аюулд унана. Эсвэл Дэлхийн Гэрэл Есүс Христ таны болон таны хайртад хайр дурлал, аз жаргалын замыг амжилттай сайн гэрэлтүүлж өгдөг цорын ганц дэнлүү билээ хэмээн илүү эергээр хэлж болно.

(Jeffery R. Holland, “How Do I Love Thee?” [Brigham Young University devotional, Feb. 15, 2000], speeches.byu.edu)