Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 7


Төгс эзэмших сургаалын давтлага 7

Open scriptures that have been highlighted, on table with ribbon bookmark and yellow pencil. (horiz)

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол сударт заасан сургаалыг танд эсвэл таны эргэн тойронд буй хүмүүст тохиолдож болох нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлж сурахад туслах явдал юм. Энэ хичээл танд энэ жил суралцсан зарим сургаалаа амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг олгоно.

Бусдад туслах

Таны тохинуулдаг тойргийн тань нэгэн гэр бүлийн аав саяхан ажлаасаа халагдсан гэж төсөөл. Тэр аав маш их сэтгэлээр унасан байсан бөгөөд сүмд явах, залбирах, судар уншихаа больсон байлаа. Уг гэр бүл 17 настай залуу охин, 15 настай залуу хүү мөн 10 настай охин гээд гурван хүүхэдтэй. 10 настай охин нь ээжтэйгээ хамт хааяа сүмд явдаг. Өсвөр насны хоёр хүүхэд нь сүмд тогтмол явдаг байсан ч аав нь ажилгүй болсноор тэд сүмд ирэхээ больсон байв.

Та төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараах жагсаалтын дагуу давтахдаа, энэ гэр бүлийн гишүүн бүрд тулгарч болох зовлон бэрхшээл, төрж буй мэдрэмжийн талаар бод. Эдгээр судрын аль үнэн хүн тус бүрд хамгийн их тус болж болохыг мөн яагаад тус болох талаар бод.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Матай 11:28–30

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Maтай 16:15–19

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

Maтай 22:36–39

“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.”

Лук 22:19–20

“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ айлдав.

Иохан 7:17

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Энэ гэр бүлийн хүмүүст ямар мэдрэмж төрж, ямар асуудал тулгарсан байж болох вэ?

  • Судрын ямар үнэн хамгийн сайн туслахыг шийдэхээсээ өмнө тэдний мэдрэмж, асуудлуудын талаар бодох нь яагаад тустай байж болох вэ?

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Дараах үйл ажиллагааг гүйцэтгээд, дагалдах асуултуудад судлах тэмдэглэлдээ хариулж бич.

Энэ жишээн дээрх гэр бүлийн нэг хүүхдийг мөн аав, ээжийнх нь аль нэгийг сонго. Тэдний хүн тус бүрд хамгийн сайн тусална гэж бодож байгаа төгс эзэмших сургаалын судрын нэг хэсэг ба үнэнийг сонго.

  • Та аль хүнийг сонгосон бэ? Та тэдэнтэй төгс эзэмших сургаалын судрын ямар хэсэг ба үнэнийг хуваалцах вэ? Яагаад?

Сонгосон хүн бүрийнхээ талаар бод.

  • Хэрэв асуувал, эдгээр төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан үнэний дагуу амьдрахын тулд ямар үйлдлийг тус бүр хийхэд та тэднийг урих байсан бэ?

  • Эдгээр үйлдэл нь хэрхэн тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хүч чадал, эрч хүчийг хүлээн авахад тусалсан бэ?

Үргэлжлүүлэн ашиглах

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Дараахыг хийж гүйцэтгэ.

Өмнөх үйл ажиллагаагаар ашиглаагүй төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээсээ нэгийг сонго. Судрын уг хэсэг хэн нэгэнд асуултынхаа хариултыг олоход юм уу асуудлаа шийдэхэд нь тусалж болох нөхцөл байдлын талаар бодож үз. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.