Лук 15
Алдагдагсдын тухай сургаалт зүйрлэл
Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын төгсгөл үе ойртоход, фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийг татвар хураагчид, нүгэлтнүүдтэй харьцдаг хэмээн гомдоллосон байна. Тэдний гомдлын хариуд Есүс алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг заажээ. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг болон бусад бүх хүнийг хэрхэн хайрлаж, үнэлдэг болохыг мэдэж, мэдрэхэд танд тусална.
Энэ нь ямар үнэ цэнтэй вэ?
Та 1 нь хамгийн бага, 10 нь хамгийн их гэсэн 1-ээс 10 хүртэлх хэмжүүрээр дараах эд зүйлсийг авахыг хэр их хүсэж байна вэ?
-
Таны дуртай амттан
-
Шалан дээр унасан таны дуртай амттан
-
Хэн нэгний дээр нь гишгэсэн таны дуртай амттан
-
20 долларын дэвсгэрт
-
Шалан дээр унасан 20 долларын дэвсгэрт
-
Хэн нэгэн дээр нь гишгэсэн 20 долларын дэвсгэрт
Энэхүү үйл ажиллагаа хувь хүний үнэ цэнтэй хэрхэн холбоотой болохыг хэдэн хормын туршид тунгаан бод.
-
Энэхүү адилтгалыг бид өөрсдийн үнэ цэнийг хэр үнэн зөвөөр олж хардаг болохтой хэрхэн харьцуулж болох вэ?
-
Яагаад бид заримдаа өөрсдийгөө эсвэл бусдыг үнэ цэнгүй гэж боддог эсвэл ханддаг вэ?
Наманчлах, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай хүмүүст болон өөртөө хэрхэн ханддагаа бод. Энэ хичээлийг судлахдаа, наманчлах шаардлагатай хүмүүст Их Эзэн хэрхэн хандаж, тэдний талаар юу гэж боддог талаарх үнэнүүдийг олж мэд.
Лук 15 -д Есүс гурван сургаалт зүйрлэл заадаг. Лук 15:1–2 -ыг уншаад, эдгээр сургаалт зүйрлэлийг заахад хүргэсэн Аврагчийн нөхцөл байдлын талаар олж мэд. Татвар хураагчид гэдэг нь ромчуудад зориулж татвар хураадаг иудейчүүд байсан тул бусад иудей хүн тэдэнд гол төлөв таагүй ханддаг байжээ.
-
Эдгээр шүлэг Аврагчийн талаар танд юу зааж байна вэ? Заримдаа бид ямар байдлаараа фарисайчуудтай адил байдаг вэ?
Есүс Христ алдагдсан хонь, гээгдсэн зоос, төөрөлдсөн хүүгийн тухай зааж, фарисайчууд болон татвар хураагчдын гомдолд хариу өгчээ.
Алдагдсан хонь ба гээгдсэн зоос
Алдагдсан хонины тухай ( Лук 15:4–7 ба Лук 15:4 , зүүлт тайлбар a дээрх Иосеф Смитийн Орчуулгын бичвэр) эсвэл гээгдсэн зоосны тухай сургаалт зүйрлэл ( Лук 15:8–10)-ийн аль нэгийг уншиж эсвэл эргэж хараад, тухайн түүх бүрд гарч буй эзэнд алдсан зүйл нь ямар үнэ цэнтэй байсныг харуулсан үг, хэллэгийг хайж ол.
-
Ямар үг эсвэл хэллэг тухайн эзэн алдсан зүйлээ хэрхэн үнэлж байгааг харуулж байна вэ?
-
Эдгээр сургаалт зүйрлэлд гарч буй хонь эсвэл зоос нь хувь хүмүүсийг ямар байдлаар төлөөлж байна вэ?
-
Эдгээр шүлэгт үндэслэвэл, гэм нүгэлтнийг наманчлах үед сүнслэг байдлын хувьд алдагдсан хүмүүсийг хайж олоход тусалдаг хүмүүст ямар мэдрэмж төрдөг вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ямар мэдрэмж төрдөг вэ?
-
Та эдгээр сургаалт зүйрлэлээс Аврагчийн талаар ямар сургамж олж авсан бэ?
Үрэлгэн хүү
Гурав дахь буюу Лук 15 дээрх сургаалт зүйрлэлийг үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл гэдгээр нь хүмүүс сайн мэддэг (үрэлгэн гэдэг үг нь арвич хямгач бус, бодлогогүй эсвэл үрэн таран хийдэг гэсэн утгатай). Гэхдээ энэ сургаалт зүйрлэл нь эцгийн тусламж аль алинд нь хэрэгтэй байсан хоёр хүүгийн түүхийг өгүүлдэг. Үүнийг судлахдаа, ямар шалтгаан байснаас үл хамааран Тэнгэрлэг Эцэг сүнслэг байдлын хувьд алдагдсан Өөрийн бүх хүүхдийн талаар юу гэж боддог, тэдэнд хэрхэн ханддагийг илчилсэн үнэнүүдийг хайж ол.
Лук 15:11–32 -ыг уншаад, энэ цэдэгт гарч буй эцэг Тэнгэрлэг Эцэгийг төлөөлж байгаа гэж төсөөл. Түүний хүүхдүүдийнхээ талаар юу гэж боддогийг илчилсэн үг, хэллэгийг тэмдэглэх талаар бодож үз. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Үрэлгэн хүү” (5:33) видеог үзээд, судруудаас уншиж болох юм.
Фарисайчууд Аврагчийг нүгэлтнүүдийг хүлээн авч, тэдэнтэй хамт хооллож байна гэж шүүмжилсэн болохыг эргэн сана.
-
Аврагч фарисайчууд энэ сургаалт зүйрлэлээс юу сурч мэдээсэй гэж хүссэн гэж бодож байна вэ?
-
Энэ сургаалт зүйрлэлээс юуг хамгийн сайн ойлгож, ой тойндоо суулгах хэрэгтэй гэж та бодож байна вэ? Яагаад?
Бид энэ сургаалт зүйрлэлээс Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдийг үнэлдэг, хайрладаг бөгөөд Түүнд хандсан бүхнийг мутраа дэлгэн хүлээн авахаар хүлээдэг гэсэн үнэнийг сурч болно.
-
Лук 15 дээрх сургаалт зүйрлэлүүд нүглээс болж сүнслэг байдлын хувьд алдагдсан, өөрийгөө бусдаас өөр, хүмүүс үнэлдэггүй эсвэл анзаардаггүй гэж боддог хүмүүст хэрхэн хамаатай вэ?
1. Дараах үйл ажиллагааг гүйцэтгэж, судлах тэмдэглэлдээ доорх асуултад хариул.
Хувь хүн өөрийн үнэ цэнийг мэдэх нь
Судлах тэмдэглэлийнхээ хуудсан дээр хонь тэвэрч буй хоньчны эсвэл хүүгээ тэвэрч буй эцгийн энгийн нэг зураг зурах талаар бодож үз. Энэ зургийн эргэн тойрны зайг дараах зүйлсийг бичихэд ашигла. Үүнд:
-
Наманчлах хэрэгтэй байсан ч таныг болон бусад бүх хүнийг Тэнгэрлэг Эцэг хайрладаг гэдгийг сануулах үг, хэллэгүүд ( Лук 15 дээрх үг, хэллэгүүдийг оруулан) .
-
Наманчлах шаардлагатай хүмүүст болон өөртөө энэрэнгүй хандах арга замууд.
-
Та өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн ханддагаа бодохдоо өнөөдөр олж мэдсэн зүйлээ хэрхэн ашиглахыг хүсэж байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Лук 15:7 . Их Эзэн “гэмших шаардлагагүй ерэн есөн хүн” гэснээр юу хэлэх гэсэн бэ?
Иосеф Смит алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэлийг тайлбарлах нэг арга зам бол ерэн есөн хонийг Есүс Христэд ирж наманчлах шаардлагагүй гэж боддог фарисайчууд болон садукайчуудтай зүйрлэж болох юм хэмээн заасан (History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume D-1, 1459, josephsmithpapers.org-ийг үзнэ үү).
Яагаад алдагдсан хүмүүсийг эрж, хайж олж, халамжлах нь тэгтлээ чухал вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.
Тэнгэрлэг Эцэгийн маань хувьд бодгаль бүр туйлын үнэ цэнтэй. Их Эзэн Есүс Христ Цагаатгалаар дамжуулан бидний хүн нэг бүрийг аврахын тулд асар их үнэ төлсөн гэдгийг бид хэзээ ч мартах ёсгүй. Сүмд идэвхтэй байхыг хичээж байгаа хүмүүсийг халамжилж мөн зааж сургаж чадаагүйгээсээ болж Түүний зовлон шаналлыг хий дэмий өнгөрөөхгүй байвал зохино.
(M. Russell Ballard, “Are We Keeping Pace?” Ensign, Nov. 1998, 8)
Лук 15:12–13 . Ямар утгаар хүү нь “Эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэж хэлсэн бэ?
Аврагчийн амьдарч байсан цаг үед мөрдөж байсан уламжлалын дагуу хүү нь эцгийгээ нас барсны дараа л эд хөрөнгийг нь өвлөн авдаг байв. Эцгээ нас барахаас өмнө эд хөрөнгийг нь өвлөн авахаар шаардах ( Лук 15:12–13 -ыг үзнэ үү) нь том доромжлол болох байв. Хүүгийн энэ хүсэлтийг төрсөн эцэг, өсөж торнисон гэр орон, олгосон хүмүүжил, тэр ч бүү хэл амьдарч буй тосгоноосоо бүрмөсөн татгалзсан гэж үзэх байсан.
(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org)