Семинар
Иохан 11:1–46, 2-р хэсэг


Иохан 11:1–46, 2-р хэсэг

Есүс Лазарыг үхлээс амилуулав

Jesus mourning Lazarus.

Та өмнөх хичээлээр Аврагч Лазарыг үхлээс амилуулсан тухай цэдгээс зарчмуудыг тодорхойлсон. Энэ хичээл танд амьдралд зовлон бэрхшээл тулгарах үед Аврагчийн тусламжийг хүлээн авахад өөртөө болон бусдад туслах зарчмыг заах боломжийг олгоно.

Хичээлийн үр нөлөө

Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар танд гүн гүнзгий нөлөөлсөн ямар нэг зүйлийг заалгаж байсан үеэ эргэцүүлэн бод.

  • Үүнийг танд хэрхэн заасан бэ?

  • Энэ нь яагаад танд ийм их нөлөөлсөн бэ?

Есүс Христ бол Эзэн Багш юм. Түүнийг хүчирхгээр, Сүнсээр заахад даруухнаар сонссон хүмүүс Түүний сургаалын нөлөөг гүн гүнзгий мэдэрч байв ( Иохан 3:2 ; Иохан 6:35, 68–69 -ийг үзнэ үү).

  • Аврагчийн сургаал гүн гүнзгий нөлөөлсөн ямар ямар хүний жишээ байдаг вэ?

Иохан 11:1–46 дээрх Аврагч Лазарыг үхлээс амилуулсан тухай цэдэгт тулгуурлан богино хичээл бэлдэж, заахдаа Аврагчийн үлгэр жишээ болон өөрийн туршлагын талаар эргэцүүлэн бод. Аврагчийн сургаалын нэг бүрэлдэхүүн хэсэг бол Тэрээр үргэлж үнэн сургаал, зарчмуудыг заадаг байсан явдал юм. Энэ хичээлээр үнэн зарчмыг заах явцад танд Аврагчийн үлгэр жишээг дагах боломж олдоно. Та Аврагчийн арга замаар заах чадвараа хөгжүүлснээр Түүнтэй илүү адилхан болж чадна.

Лазар

Аврагч Лазарыг үхлээс амилуулсан тухай цэдгийг боломжийнхоо хэрээр эргэн санаарай. Шаардлагатай бол дараах тоймыг унш.

Мариа, Марта хоёр ах Лазарыгаа өвчтэй байгаа тухай Есүст хэл хүргүүлэв. Есүс аяллаа зориуд хойшлуулж, Лазарыг нас барснаас хойш дөрөв хоногийн дараа тэнд иржээ. Есүс хайр, нигүүлслээр Лазарыг үхлээс босгов. Бурханлаг хүч чадлыг ийнхүү сүр хүчтэй харуулсан нь Есүс бол сонгогдсон Мессиа бөгөөд үхлийг ялах чадалтай гэдгийг онцлон харуулсан юм. Энэхүү гайхамшгийн талаар мэдсэний дараа ахлах тахилчид ба фарисайчууд Есүс, Лазар хоёрыг алахаар хуйвалджээ.

Таны заах хичээл

Иохан 11-ээс суралцаж болох зарчмыг ашиглан хичээлд бэлтгэ. Дараах сонголтуудаас хамгийн их сонирхож байгаа эсвэл өсвөр насныханд хамгийн их хэрэгтэй гэж үзсэн нэг зарчмыг сонго.

Хичээлийн 1 дэх сонголт: Сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Аврагчид итгэн үйлдэх юм бол Тэр бидний амьдралд гайхамшгийг үйлдэнэ ( Иохан 11:20–27,38–45).

Хичээлийн 2 дахь сонголт: Бурханы гайхамшгууд Түүний таалал, цаг хугацаанд бидний амьдралд ирдэг ( Иохан 11:1–7,11–17, 39–45).

Хичээлийн 3 дахь сонголт: Бид бусдыг хайрлаж энэрснээр Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадна ( Иохан 11:32–36,43–44).

Хичээлийн 4 дэх сонголт: Бурхан биднийг зовлон бэрхшээлтэй тулгарахад хүчирхэгжүүлж, тайтгаруулснаар бид Түүний хайр, хүч чадлын илрэлийг олж хардаг ( Иохан 11:1–7,11–15,38–46).

Хичээлийн 5 дахь сонголт: Есүс Христэд амьдрал, үхлийг захирах хүч бий ( Иохан 11:20–27,39–46).

Хичээлийн 6 дахь сонголт: Энэ цэдгээс өөрийн зарчмыг сонго ( Иохан 11:1–46).

Color Handouts Icon 1. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ.

Хичээлийн тоймыг гаргахдаа дараах зааварчилгааг дагана уу. Хичээлийг бэлтгэхэд 15–20 минут, заахад 5–10 минут зарцуул.

  1. Та заалгаж байгаа хүмүүстээ сонгосон зарчмаа яагаад чухал болохыг ойлгуулахад туслах арга замаар хэрхэн толилуулж болох вэ?

  2. Та энэхүү зарчмыг хамгийн сайн дүрслэн харуулахын тулд, заалгаж байгаа хүмүүстэйгээ ямар шүлгүүдийг унших вэ? (Хэрэв та заалгаж байгаа хүмүүст тань зарчмыг ойлгуулахад туслах нэмэлт судрын цэдэг, хэсэг эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдэл байгааг мэдэж байвал тэдгээрийг энд бас бичих талаар бодож үз.)

  3. Энэ шүлэг Аврагчийн талаар танд юу зааж байна вэ? Та энэ зарчмаас Есүс Христийн талаар юу олж мэдсэнээ хуваалцахыг зааж байгаа хүмүүсээсээ хүсэж болох юм.

  4. Энэ зарчим танд хэрхэн тусалсан талаар та юу хуваалцаж болох вэ? Үүний дагуу амьдарснаар танд ямар ямар адислал ирсэн бэ? Та зааж байгаа хүмүүсээ туршлагаа хуваалцахад урих талаар бодож үз.

  5. Зааж байгаа зарчмынхаа талаарх бодол санаагаа болон энэ нь Есүс Христийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн бэхжүүлдэг талаар товч тайлбар бич. Хэрэв танд хуваалцах хүсэл төрвөл гэрчлэлээ хуваалцана уу.

Color Handouts Icon 2. Хичээлээ гэр бүлийн гишүүн эсвэл найздаа заа. Хийж дууссан бол судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Та энэ туршлагаас юу олж мэдсэн бэ?

  • Хичээл бэлдэх, бусдад заах нь Аврагчтай илүү ойртож, илүү адилхан болоход танд болон бусдад хэрхэн туслах вэ?

Нэмэлт эх сурвалж

Дараах видео, хэлсэн үгнүүд хичээлээ бэлдэж, заахад тань тусална. Та эдгээр эх сурвалжийг доор өгсөн нэг эсвэл хэд хэдэн зорилгоор ашиглаж болно. Үүнд:

  • Зааж буй зарчмаа илүү сайн ойлгох

  • Зааж байхдаа өөрийн үгээр хуваалцах боломжтой үнэн, түүх эсвэл ойлголтыг тодорхойлох

  • Заалгаж байгаа хүмүүстээ үзүүлж болох мэдэгдэл, видеонуудыг олох гэх мэт.

Жагсаасан бүх видеог ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой.

Хичээлийн 1 дэх сонголт: Сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Аврагчид итгэн үйлдэх юм бол Тэр бидний амьдралд гайхамшгуудыг үйлдэнэ

Нийл Л. Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган) (цагийн код 1:40-өөс 4:32 хүртэл үзнэ үү).

15:1

“Finding the Incredible: What Cancer and Trials Can Teach Us” (5:33).

5:33

Хичээлийн 2 дахь сонголт: Бурханы гайхамшгууд Түүний таалал, цаг хугацаанд бидний амьдралд ирдэг

Жэффри Р. Холланд, “Их Эзэнийг хүлээх,” Ensign, Nov. 2020, 115–117 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128–130.

Jeffrey R. Holland, “Good Things to Come” (4:55).

4:55

Хичээлийн 3 дахь сонголт: Бид бусдад хайр энэрлээ харуулах замаар Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадна

Дийтр Ф. Угдорф, “Та нар миний гар,” Ensign, May 2010, 68–75 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–83.

“Mourn With Those That Mourn” (цагийн код 8:54-өөс 11:36 хүртэл үзнэ үү).

11:47

Хичээлийн 4 дэх сонголт: Бурхан биднийг зовлон бэрхшээлтэй тулгарахад

хүчирхэгжүүлж мөн тайтгаруулах үед бид Түүний хайр, хүч чадлын илрэлийг олж хардаг

Бага Жон С. Пингрий , “Чамд зориулсан ажил надад буй,” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17) (цагийн код 5:49-өөс 6:48 хүртэл үзнэ үү).

2:3

“Using Your Trials to Help Others—Hope Works” (цагийн код 4:05-аас 10:54 хүртэл үзнэ үү).

2:3

Хичээлийн 5 дахь сонголт: Есүс Христэд амьдрал, үхлийг захирах хүч бий

Д. Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” Ensign, May 2014, 111–114 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135.

Пол В. Жонсон, “Тэнд цаашид үхэл үгүй болно” (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган) (цагийн код 0:17-оос 4:56 хүртэл үзнэ үү).

2:3