Семинар
Матай 21:1–11; Иохан 12:27–36


Матай 21:1–11; Иохан 12:27–36

Аврагч сүр жавхлантай орж ирсэн нь

Jesus Christ’s triumphal entry into Jerusalem. altered version

Аврагч Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн бөгөөд энэ үед хүмүүс Түүнийг “Хосанна” хэмээн хашхиралдаж, магтан дуулж, шүтэн биширч байсан (Матай 21:9-ийг үзнэ үү). Үүний дараа Есүс тэднийг аврах үйл хэргийнхээ талаар хүмүүст заасан. Энэ хичээл нь Есүс Христийн мөнх бус оршихуй дахь сүүлчийн долоо хоногийн талаарх тоймыг багтаах бөгөөд энэ нь биднийг аврах Есүс Христийн үйл хэргийг илүү ихээр хүндэлж, бишрэхэд тань тусална.

Аврагдах хэрэгцээ шаардлага

Хүнд хэцүү нөхцөл байдалд орж, хэн нэгний тусламж эсвэл аврал хэрэгтэй байсан үеэ бод.

  • Яагаад танд тусламж эсвэл аврал хэрэгтэй байсан бэ?

  • Тусламж хүлээн аваагүй байсан бол юу болох байсан бэ?

  • Уг үйл явдал нь танд тусалсан эсвэл таныг аварсан хүний талаарх бодол санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

Бид бүхэнд Есүс Христийн аврах хүч хэрэгтэй. Бид өөрсдөө засаж чадахааргүй алдаа дутагдал гаргаж, нөхөж чадахгүй гарз хохирол үзэн, ганцаараа даван гарч чадахгүй өвчин зовлон, хавчлага дарамт, гай гамшиг, ачаа дарамттай учирч, горьдлого тасарч болно.Танд Есүс Христ хэрэгтэй байгаа хэрэгцээ шаардлагынхаа талаар тунгаан бод. Танд Есүс Христийн аврах хүчийн тусламж юунд хэрэгтэй байгааг судлах тэмдэглэлдээ бич.

Энэ хичээлээр, яагаад Аврагч Есүс Христ биднийг бүх алдаа дутагдал, гарз хохирол, өвчин зовлон, засаж залруулах боломжгүй нөхцөл байдал гэх мэтээс аварч чадах талаар илүү ихийг олж мэдэхийн тулд Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.

Есүс Христ сүр жавхлантай орж ирлээ

Иерусалим руу сүүлчийн удаа орохынхоо өмнө Есүс шавь нараасаа дудран гэж нэрлэдэг, илжигний төлийг авчрахыг хүсжээ. Шавь нар нь илжиг, дудран дээр дээлүүдээ тохож, Есүсийг дудран дээр мордуулав ( Матай 21:1–7; Иохан 12:14–15 -ыг үзнэ үү).

Матай 21:8–11 болон Иохан 12:12–13-ыг уншаад, Есүс Христийг Иерусалим руу орж ирэхэд хүмүүс хэрхэн хандсаныг олж мэд. Уншиж байхдаа өөрийгөө тэнд байгаагаар төсөөл.

Олон хүн “Хосанна” хэмээн хашхирсан ба энэ нь “‘биднийг аварна уу’ гэсэн утгатай еврей үг бөгөөд магтаал, залбиралд хэрэглэгддэг” (Судруудын удирдамж, “Хосанна,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р. Макконки (1915–1985) Аврагчийг Иерусалим руу орж ирэх үед хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдлийн утгыг ийн тайлбарласан.

Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Зөвхөн хаад, байлдан дагуулагчдыг л үүн шиг ер бусын хүндэтгэл үзүүлэн хүлээж авдаг байжээ. … Баяр хөөр болсон дагалдагчид нь аврал, чөлөөлөлтийн төлөө уухай хашхиран, ялалтын бэлгэдэл болгон далдуу модны мөчрийг Их Эзэний зам дээр дэвсэж байсныг бид харж байна. Энэхүү сэтгэл догдлом үйл явдал нь ирээдүйд “цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан” “үй олон хүн” цуглан, “сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон” чанга дуугаар “Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг” хэмээн хашхирахыг зөгнөсөн юм. ( Илч. 7:9–10 .)

(Doctrinal New Testament Commentary [1965], 1:578)

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Аврагчийг Иерусалимд сүр жавхлантай орж ирэхэд та тэнд байсан бол юу хэлж, хийж бас мэдрэх байсан бэ? Яагаад?

  • Танд хэзээ Есүс Христэд хандан “Хосанна” гэж (чин сэтгэлээсээ магтаал, талархлаа илэрхийлж) хашхирмаар санагдсан бэ?

  • Одоо та ямар учраас Аврагчид хандан “Хосанна” гэж хашхирах вэ? Мөн ирээдүйд?

Есүсийг залуу илжиг унаад, Иерусалим руу орж ирэх үед олон хүн энэ үйл явдлыг Тэрээр Өөрийгөө амлагдсан Мессиа төдийгүй мөн Израилын амлагдсан Хаан болохоо олон нийтэд тунхаглаж байна гэж үзсэн. Олон хүн үүнийг Зехариа 9:9 -д цэдэглэгдсэн судрын бошиглолуудын биелэл хэмээн харжээ.

Олон хүн Мессиа бол Ромын боолчлолоос тэднийг аврах цэргийн агуу удирдагч хэмээн бодож байв. Тэд Аврагчийн аврах үйл хэргийг буруу ойлгосон байлаа.

  • Тэнгэрлэг Эцэг биднийг юунаас аврахаар Есүс Христийг илгээсэн бэ?

Аврагчийн зорилго ба үйл хэрэг

Аврагчийг сүр жавхлантай орж ирсний дараа, Алгасал баярыг үзэхээр Иерусалимд ирсэн “хэдэн грек” хүн Түүнтэй уулзахыг хүсжээ ( Иохан 12:20–21 -ийг үзнэ үү). Есүс тэдний хүсэлтийг дуулаад, Өөрийнх нь зовлон зүдүүр, үхэл, мөн Амилалт ойртож байгаа тухай заасан. Тэрээр Иерусалимд өрнөх сүүлчийн эдгээр үйл явдал ба удахгүй болох Цовдлол нь дэлхийд ирэх болсон Өөрийнх нь зорилго байсныг тайлбарлажээ ( Иохан 12:23–33 -ыг үзнэ үү).

Иохан 12:27–28, 32–33 -ыг уншаад, Есүс Өөрийнх зорилго, үйл хэрэг юу байсан хэмээн хэлснийг олж мэд. (Тэнгэрээс гарсан дуу бол Есүс Христ Цагаатгалаа гүйцэлдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолой байсан гэдгийг анхаарна уу.)

  • Есүс Өөрийнхөө зорилго, үйл хэргийн талаар юу заасан бэ?

  • Есүс Христэд итгэх Тэнгэрлэг Эцэгийн итгэл таныг аврах Аврагчийн чадвар, ийн үйлдэхэд бэлэн байдагт итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Иохан 12:27–28, 32–33 -т заасан Аврагчийн сургаалыг Есүс Христ бид бүгдийг Өөртөө татахын тулд Цагаатгалаа гүйцэлдүүлсэн хэмээн тоймлож болно.

Аврагч яг энэ үнэнийг 3 Нифай 27:13–15 -д гэрчилсэн. Судрын энэ хэсгийг уншаад, эдгээр шүлэг энэ үнэний талаарх ойлголтыг тань хэрхэн өргөжүүлж байгааг олж мэд. Та судрын энэ хэсгийг Иохан 12:32 -той холбож эсвэл холбогдох эшлэл болгож болох юм.

Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногт тохиолдсон үйл явдлын тойм

Аврагчийн мөнх бус амьдралын сүүлчийн долоо хоногт болсон хэд хэдэн үйл явдал биднийг Өөр лүүгээ татах замаар аврах гэсэн Түүний үйл хэрэг, зорилгод нэн чухал ач холбогдолтой байв.

Дараах мэдээллийн график нь эдгээр үйл явдлыг илүү сайн ойлгоход танд тусална.

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Мэдээллийн графикийг үзнэ үү. Дүрсэлсэн үйл явдлын талаар илүү сайн мэдэж авахын тулд зарим судрын хэсгийг унш. Тухайн үйл явдал Есүс Христийн аврах үйл хэрэгт хэрхэн хувь нэмэр оруулсан талаар бод. Мөн энэхүү сүүлчийн долоо хоногт хийж, зааж сургасан зүйлсийн ачаар Тэр танд хэрхэн тусалж мөн таныг аварч болохыг тунгаан бод.

Эдгээр үйл явдлын талаарх асуултаа судлах тэмдэглэлдээ бичээд, аль үйл явдлын талаар, яагаад илүү их мэдэхийг хүсэж байгаагаа бичиж тэмдэглэ.

Color Handouts Icon 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Эдгээр үйл явдлын дотроос алиных нь талаар та асуумаар байна вэ?

  • Та алиных нь талаар илүү их судлахыг хүсэж байна вэ? Яагаад?

  • Эдгээр үйл явдлын талаар илүү ихийг сурч мэдэх нь хэрхэн Есүс Христийн биднийг аврах чадвар, хүслийг илүү сайн ойлгоход тусалж болох вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Сүр жавхлантай орж ирэх гэдэг нь иудейчүүдийн хувьд ямар утга агуулгатай байсан бэ, мөн энэ нь бидний хувьд ямар утга агуулгатай вэ?

Аврагч Алгасал баярын үеэр Иерусалим руу сүр жавхлантай орж ирсэн явдал Зехариа 9:9–10 -т цэдэглэсэн бошиглолыг шууд утгаар нь гүйцэлдүүлсэн бөгөөд Есүс бол амлагдсан Мессиа, Израилын Хаан болохыг ард олонд тунхагласан юм. Эрт цагт илжиг нь иудейчүүдийн хааны удмын сурвалжит гарал үүслийн бэлгэдэл байжээ. Эртний Израилын хаант засаглалын үед, Саул хааныг хаан ширээнд заларсны дараа, иудейчүүд жил бүр хааныг Иерусалим руу илжиг унан орж ирж буйг харуулсан зан үйлийг үйлддэг байжээ. Илжиг унасан хүн хотын зүүн талаас Иерусалим руу орж ирээд, ариун сүм рүү очдог байжээ. Эдгээр ёслол нь Мессиа Өөрийн хүмүүс рүү мөн ийм байдлаар ирэх цагийг зөгнөдөг байв. Тиймээс Иерусалим хот Алгасал баярыг тэмдэглэж буй иудейчүүдээр дүүрсэн байсан тэр үед Есүс Өөрийгөө Мессиа, Израилын Хаан гэдгээ илтгэн харуулсаар Иерусалимд орж ирсэн. Илжиг унасан явдал нь мөн Есүс тулааны морь унасан байлдан дагуулагч биш, харин амар амгаланг сахиулагч, “даруухан” Аврагч болохоор ирснийг харуулсан ( Зехариа 9:9–10 -ыг үзнэ үү).

Хоёр дахь удаа ирэхдээ Есүс дэлхийд агуу их хүч, алдар суутай эргэн ирэх болно. Өөрийн алдар сууны бэлгэ тэмдэг болгон Тэрээр Иерусалим руу унаж ирсэн илжигнийхээ оронд “цагаан морь” унаж ирэх болно ( Илчлэл 19:11–16 -г үзнэ үү). Тэрээр мөн “эздийн Эзэн, хаадын Хаан” болж захирахаар ирнэ ( Илчлэл 17:14 -ийг мөн Илчлэл 19:16 -г үзнэ үү).

Сүр жавхлантай орж ирэхдээ далдуу модны навчийг ашигласан явдлаас бид юу олж мэдэж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В. Гонг ийн заасан.

Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Христийг Иерусалим руу сүр жавхлантай орж ирэхэд, “үй олон … далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч” байсан тул далдуу мод нь Их Эзэнд баяр баяслаа илэрхийлдэг байсан уламжлалт бэлгэдэл юм [ Иохан 12:12–13 ; түүнчлэн Матай 21:8–9 ; Марк 11:8–10 -ыг үзнэ үү]. … Илчлэл номд, Бурханыг болон Хургыг магтсан хүмүүс “цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан” байжээ [ Илчлэл 7:9 ]. Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралд “зөв шударга ёсны орхимжууд” ба “алдар суугийн титмийн” хамт далдуу модны найлзуурыг дурдсан байдаг [ Сургаал ба Гэрээ 109:76 -г үзнэ үү]. …

(Гэррит В.Гонг, “Хосанна, Халлелуяа—Амьд Есүс Христ: Сэргээлт, Христийн амилсны баярын утга учир,” Ensign, May 2020, 53 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)