Төгс эзэмших сургаал: Матай 22:36–39
Хоёр агуу зарлиг
Аврагчийн заасан хоёр агуу зарлиг Матай 22:36–39 дээр байдаг. Энэ хичээл танд Бурханаа хайрлах, хөршөө хайрлах хоёр зарлигийг хэрхэн дуулгавартай дагахаа ойлгохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон энэ хэсэгт заасан сургаалыг ашиглан дадлага хийхэд туслах болно.
Цээжлэх мөн тайлбарлах
“Чи Бурхан Эзэнээ … хайрла. … Чи хөршөө … хайрла” гэсэн түлхүүр үг хэллэгийг Матай 22:36–39 -ийн эшлэл болгон цээжлэх дадлага хий.
Зүрх зураад, доор нь 1, 2 гэсэн тоонуудыг бич. 1 гэсэн тооны хажууд “Чи Бурхан Эзэнээ хайрла”; 2 гэсэн тооны хажууд “Чи хөршөө хайрла” гэж бич. Зүрх рүү заасан чигтээ эшлэлийг хэл. Дараа нь тоо тус бүр лүү заа. Ингэхдээ тухайн тоотой холбогдсон түлхүүр үг хэллэгийн хэсгийг хэл. Энэ үйл явцыг хэд хэдэн удаа давт.
Матай 22:36–39 -ийг уншаад, эдгээр шүлгийн талаар өмнө нь судалсан зүйлсээ эргэн сана.
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Бидэнд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах ямар арга зам байна вэ? Бид хөршүүдээ хэрхэн өөр шигээ хайрлаж чадах вэ?
-
Та эдгээр хоёр зарлигийг яагаад ийм дарааллаар өгсөн гэж бодож байна вэ?
Амьдралд хэрэгжүүлэх дадлага
Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг дахин давт.Зарим тохиолдолд бид Бурханы зарлигийг хэрхэн дагахаа олж мэдэхэд болон Бурханы зарлигийг дагадаггүй хүмүүст хайраа харуулахад бэрхшээлтэй тулгардаг.
Далын ахлагч Линн Г.Роббинс ийн заасан.
Бурханы таалалд нийцэхээсээ өмнө бусдын таалалд нийцэхийг хичээх нь эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг сольж байгаа хэрэг юм ( Матай 22:37–39 -ийг үзнэ үү). Энэ нь хаашаа харах ёстойгоо мартаж байгаа гэсэн үг. Гэсэн хэдий ч бид бүгд хүмүүнээс айснаас болж л энэ алдааг гаргадаг. …
Харин эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг санах юм бол зөв шийдвэрүүд гардаг юм. …
Бидний агуу үлгэр дуурайл болсон Аврагч маань үргэлж Эцэг рүүгээ хардаг байсан. Тэрээр бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилдэг байсан боловч “Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй” ( Иохан 5:41) гэдэг байсан.
(Линн Г.Роббинс, “Та хаашаа харсан байна вэ?,” Ensign, Nov. 2014, 9, 11 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8, 10)
Дараах үйл ажиллагааг гүйцэтгэхийн өмнө эдгээр асуултыг эргэцүүл.
-
Танд хэзээ нэгэн цагт, найзыгаа уурлуулахгүйн тулд түүний алдааг засаж залруулах юм уу зөвлөгөө өгөхөөс эмээж байсан үе тулгарч байсан уу?
-
Танд хэзээ нэгэн цагт, бусад хүний танаас хүсэн хүлээж буй зүйл, Их Эзэний танаас хүлээж буй зүйл хоёрын хооронд сонголт хийх хэрэгтэй болсон мэт санагдаж байсан уу?
2. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ.
Хэн нэгний хувьд Бурханыг хайрлаж, Түүний зарлигийг дагаж, бусдад хайраа харуулахад хэцүү байсан талаарх жишээ бич. (Жич: Тодорхой нэг хүн эсвэл суралцагчдад тань хамаарах, тэднийг таниулж болзошгүй жишээ бүү зохиогоорой.)
Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Дараах асуултуудад хариулах үедээ өөрийнхөө жишээн дээр гарсан хүний талаар бод.
-
Бурханы таалалд нийцүүлэхийн оронд бусад хүний таалалд нийцүүлэхээр сонгоход нь ямар ойлголт уг хүнд нөлөөлсөн байж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө эсвэл сайн мэдээний бусад сургаалыг ойлгох нь эдгээр буруу ойлголтыг шийдвэрлэхэд хэрхэн туслах вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх ямар үнэн уг хүнд бусдыг Тэдний өнцгөөс харахад туслах вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Матай 22:36–39 дээрх үнэнүүд энэ хүнд зааварчилгаа өгөхөд хэрхэн туслах вэ?
Таны жишээн дээр гарч буй хүнд ямар ойлголт туслахыг олж харахын тулд хожмын үеийн бошиглогчдын дараах мэдэгдлүүдийг унш.Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.
Заримдаа бид Сүмийн удирдагчдын хувьд Бурханы хуулийг чанд сахиж, Аврагчийн сургаалыг хамгаалж, өнөөгийн нийгмийн дарамтыг эсэргүүцсэнийхээ төлөө шүүмжлэлд өртдөг. …
… Гэхдээ үнэнийг хэлэхгүй байх, Бурханы илчилсэн зүйлийг заахгүй байх нь бидний хайр халамжгүй байгааг илүү харуулахгүй гэж үү?
(Russell M. Nelson, “The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], 3, speeches.byu.edu)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн хэлсэн.
Бид хоёр агуу зарлигийг хоёуланг сахихыг хичээх ёстой. Ийн дагахдаа бид хууль, хайр хоёрын тэнцвэрийг олох буюу зарлигуудыг сахин, гэрээний замаар алхаж байхдаа хөршөө хайрлах хэрэгтэй. Энэхүү гэрээний зам дээрээ алхах нь биднээс юуг дэмжиж, юуг эсэргүүцэх, хэрхэн хайрлаж, хүндлэн сонсох мөн зааж сургах вэ гэдэг дээр тэнгэрээс сүнсний удирдамж эрэлхийлэхийг шаарддаг.
(Даллин Х.Өүкс, “Хоёр агуу зарлиг,” Ensign, Nov. 2019, 75 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80)
-
Эдгээр мэдэгдэл дээр заасан үнэнүүдийг мэдэж байх нь таны жишээн дээр гарч буй хүнд хэрхэн туслах вэ?
Итгэлээр үйлдэх
-
Таны жишээн дээр гарч буй хүн хэрхэн үйлдэхийг мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хүртэхээр юу хийж болох вэ?
-
Тэд хоёр агуу зарлигийг хоёуланг сахиж болох ямар арга замаар үйлдэж чадах вэ?
3. Зохиосон жишээгээ ашиглаад, уг хүн Бурхан, өөрийн хөрш хоёрт хоёуланд нь хэрхэн хайраа харуулж болох талаар хариулж чадах хариултыг бич.