Семинар
Филиппой 4


Филиппой 4

Есүс Христ дотор баяр баясгалан, амар тайвныг олох

Тунгаан бодож буй залуу эмэгтэй

Дарамт, сорилт бэрхшээлтэй үед юу танд амар тайван, тайтгарлыг авчирдаг вэ? Паул филиппойчуудад бичсэн захиандаа баяр баясгалан, амар тайвны талаар олонтоо дурдсан байдаг. Паул энэ захидлынхаа төгсгөлд, Есүс Христ бол амар тайван, баяр баяслын эх ундарга гэж заасан бөгөөд гэгээнтнүүд баяр баясгалан, “Бурханы амар тайван”-ыг (Филиппой 4:7) мэдрэхийн тулд юу хийж болохыг онцолсон. Та судлахдаа Есүс Христээр дамжуулан өөрийн амьдралд баяр баясгалан, амар тайвныг илүү ихээр хүлээн авах арга замуудыг тодорхойлохоор эрэлхийл.

Паулд тулгарсан сорилтууд

Төлөөлөгч Паул, түүнд тулгарсан зарим сорилт, санааг нь зовоож байсан зүйлсийг төлөөлсөн дараах зургийг нягтлан хар. Эдгээр нь Паулын гэрийн хорионд байхдаа Филиппой дахь гэгээнтнүүдэд захиа бичиж байснаас гадуур өрнөсөн зүйл гэдгийг сана. Эдгээр сорилт нь Паулд амар тайван, баяр баяслыг мэдрэхэд хэрхэн саад болж байсан талаар бодоорой.

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Судлах тэмдэглэлдээ, Паулыг төлөөлсөнтэй адил өөрийгөө дүрслэн тойрог дотор зур. Тойргийн гадна заримдаа амар тайван, баяр баяслыг мэдрэхэд саад болдог, санааг тань зовоодог зарим зүйл эсвэл асуудлаа жагсаан бич.

  • Хүмүүс энэ амьдралдаа илүү их амар тайван, баяр баяслыг хаанаас хайдаг вэ? Та амар тайван, баяр баяслыг хаанаас хайдаг вэ? Таны гаргасан хүчин чармайлт амжилтад хүргэж байсан уу?

Амар тайван, баяр баяслын захиас

Паул гэрийн хорионд орж, өөр олон сорилттой тулгарч байсан ч филиппойчуудад бичсэн захиандаа амар тайван, баяр баяслын талаар олонтоо дурдсан байдаг. Паул филиппойчуудын өөрт нь үзүүлсэн сайхан сэтгэл, хайр халамжаас асар их баяр баясгалан олж авдгаа тэдэнд хэлж байсан (Филиппой 4:1, 10, 14–16-г үзнэ үү) бөгөөд баяр баясгалангийн эцсийн эх ундаргын талаар байнга сануулсаар иржээ.

Филиппой 4:4, 10, 13-ыг уншаад, Паул өөрийн баяр баясгалан, хүч чадлыг хэнтэй холбон тайлбарлаж байсныг тэмдэглэж болно.

  • Паул яагаад Есүс Христ бол хүч чадал, амар тайван, баяр баяслынх нь эх ундарга гэж байнга хэлдэг байсан гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христ яагаад амар тайван, баяр баясгалангийн эх ундарга болох талаар заасан.

17:1

Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь

Ерөнхийлөгч Нэлсон бид амьдралаа Есүс Христ болон авралын төлөвлөгөөн дээр төвлөрүүлбэл амьдралын ямар ч нөхцөл дунд баяр баясгаланг мэдрэх боломжтой.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг

Хайрт ах, эгч нар аа, бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдох, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх булаг юм. …

Аврагч “бүх оюун ухаанаас дээгүүрх” [Филиппой 4:7] амар амгалангаас гадна эгэл хүмүүний логик сэтгэлгээ, ойлголтоос илүү хүчтэй, гүн гүнзгий, өргөн хүрээтэй баяр баясгаланг мөн адил өгдөг. Жишээлбэл: Хүүхэд тань эдгэршгүй өвчнөөр өвдөх, та ажлын байраа алдах, хань ижил тань хууран мэхэлсэн зэрэг нөхцөл байдалд танд баяр баясгаланг мэдрэх боломжгүй мэт санагдаж болох юм. Харин энэ үед л яг Аврагчийн бидэнд өгөхийг хүсдэг баяр баясгалан хэрэгтэй болдог. Түүний баяр баясгалан хувиршгүй бөгөөд бидний “зовлон зүдгүүрүүд … хэсэг хугацаанд байх болно,” [Сургаал ба Гэрээ 121:7] бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно хэмээн биднийг тайвшруулдаг [2 Нифай 2:2-ыг үзнэ үү].

(Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.)

  • Таны хувьд ямар чухал зүйлийг ерөнхийлөгч Нэлсон заасан бэ? Яагаад?

  • Та ерөнхийлөгч Нэлсоны сургаалыг үнэхээр ойлгож, хэрэгжүүлэх нь амьдралд тань хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

  • Есүс Христ таны амьдралд хэрхэн амар тайван, баяр баясгаланг авчирсан бэ?

Есүс Христийн өгдөг баяр баясгалангаас хүртэх

Есүс Христийн ачаар хүртэх боломжтой болсон амар тайван, баяр баясгаланг мэдрэхийн тулд бид юу хийж болох талаар ерөнхийлөгч Нэлсон, төлөөлөгч Паул хоёр тодорхой зөвлөгөөг өгсөн.

Филиппой 4:6–9, 11-ийг болон ерөнхийлөгч Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, бид хэрхэн Есүс Христ дотор амар тайван, баяр баясгаланг олж авч болох талаар олж мэд. Та олж мэдсэн зүйлээ судар дээрээ тэмдэглэж эсвэл судлах тэмдэглэлдээ жагсаан бичиж болох юм. Иосеф Смит Филиппой 4:8-ыг “Паулын сануулга” гэж нэрлэсэн бөгөөд үүнийг итгэлийн арван гурав дахь тунхгийн нэг хэсэг болгож оруулсан болно.

17:1

Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь

Ерөнхийлөгч Нэлсон бид амьдралаа Есүс Христ болон авралын төлөвлөгөөн дээр төвлөрүүлбэл амьдралын ямар ч нөхцөл дунд баяр баясгаланг мэдрэх боломжтой.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг

Тэгвэл бид хэрхэн тэр баяр баясгаланг мэдэрч болох вэ? Бид эхлээд ‘санаа бодол болгондоо’ [Сургаал ба Гэрээ 6:36] ‘итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүл[ж]’ [Еврей 12:12] болно. Түүнээс гадна бид залбирлаараа дамжуулан мөн Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ байгуулсан гэрээгээ сахиснаар үргэлж талархаж байгаагаа илэрхийлэх боломжтой. Аврагч маань бидэнд улам бүр бодит болох тусам мөн баяр баясгалангаасаа өгөхийг Түүнээс гуйх үед бидний баяр баясгалан өсөн нэмэгдэх болно.

(Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Филиппойн болон ерөнхийлөгч Нэлсоны үгсийг судлан гаргасан жагсаалт эсвэл тэмдэглэлээ эргэн хараад, танд юу нь, яагаад онцгой санагдаж байгааг бод. Зарчмыг нь тодорхойлоод, тухайн судрын эшлэлтэй нь хамт судлах тэмдэглэлдээ бич. Таны тодруулсан үнэн дараах байдлаар эхэлж болох юм.

  • Би … учраас Бурханы амар тайвныг илүү их хүртэж, баяр баясгаланг мэдрэх боломжтой.

Нэмж судалснаар олж авсан үнэнийхээ талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Та үүнийг дараах арга замаар гүйцэтгэж болно.

  • Судартай холбоотой холбогдох эшлэлийг олох. Эдгээр нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг эсвэл зүүлт тайлбар дээрх судар байж болно. Эдгээр судрын эшлэлийг тухайн зарчмыг тодорхойлсон шүлгийнхээ ойролцоо бичиж болно.

Олж мэдсэн зүйлээ хуваалц. Үүнд:

  • Таны олж мэдсэн зарчим болон уг зарчмыг заадаг судрын эшлэл

  • Таны ойлголтыг гүнзийрүүлсэн (холбогдох эшлэл, хичээлийн туслах материал гэх мэт) олж мэдсэн зүйлс мөн энэ эх сурвалжаас олж авсан аливаа нэмэлт ойлголт

  • Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь хэрхэн танд Бурхан дотор илүү их амар амгалан, баяр баясгаланг олоход туслах талаар гэх мэт.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Амар тайван, итгэл найдвар олоход хэцүү үед би юу хийж болох вэ?

5:20

Find Hope and Strength in Heavenly Father and Jesus Christ

A discussion about moral agency and how to reach out to Heavenly Father and Jesus Christ for help.

4:9

Peace in Christ

When there’s no peace on earth, there is peace in Christ.

Би Есүс Христ дотор хэрхэн амар тайвныг олж чадах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

14:47

Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл

Ахлагч Соарэс бодол санаа, хүслээ ариун журамтай байлгах нь уруу таталтыг эсэргүүцэхэд бидэнд тусалдаг талаар заав.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын албан ёсны хөрөг.

Бодол санаа болгондоо Христийг эрэлхийлж, бүхий л зүрх сэтгэлээрээ дагах нь бидний зүгээс оюун ухаан, хүсэл эрмэлзлээ Түүнийхтэй нийцүүлэхийг шаарддаг. Судруудад ийн нийцүүлэхийг “Эзэн дотор баттай зогс[ох]” Филиппой 4:1] хэмээн нэрлэсэн байдаг. Энэ үйлдэл нь амьдралаа үргэлж Христийн сайн мэдээнд нийцүүлж, өдөр бүр сайн бүхэн дээр төвлөрнө гэсэн утгатай. Зөвхөн ийнхүү үйлдсэн тохиолдолд л “бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь [бидний] сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална” [Филиппой 4:7].

(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч ийн заасан.

2:3

Та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд

Мөнх бус амьдралын сорилт бэрхшээлээс үл хамааран биднийг бүхий л эдгэрэл, амар амгалан, мөнхийн өсөлт хөгжлийн эх булаг Есүс Христ рүү эргэж чадна гэж Бингам эгч заалаа.

Жийн Б.Бингам эгчийн албан ёсны хөрөг. 2017 онд авсан зураг.

Есүс Христ түүнчлэн амар амгалангийн эх булаг билээ. Тэрээр бидэнд ямар ч бэрхшээл тохиолдсон бай, биднийг “Өөрийнхөө өргөн уудам энгэрт тэврүүлэхэд” [“Миний өргөн уудам энгэрт тэврүүл,” Дуулал, ду. 120] урьж, “бүх оюун ухааныг давах … амар тайван” [Филиппой 4:7] буюу Түүний Сүнс “бидний сэтгэл оюунд амар амгаланг” [Алма 58:11] ярих үед ирдэг мэдрэмжийг амладаг. Хувийн сорилт, гэр бүлийн бэрхшээл, нийгэм улс төрийн хямрал байна уу хамаагүй Бурханы Төрсөн Ганц хүү зовж шаналсан бодгалийг маань тайтгаруулах хүчтэй гэдэгт итгэснээр амар амгалан ирэх болно.

(Жийн Б.Бингам, “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81-82)

Есүс Христ дотор амар тайвныг эрэлхийлэх үед ямар ямар адислал надад ирэх вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

5:26

Шинэ хэвийн байдал

Ерөнхийлөгч Нэлсон бурханлаг чадавхдаа хүрч, амар амгаланг мэдрэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Аврагч руу зүрх сэтгэлээ эргүүлэхийг заав. Тэр зургаан шинэ ариун сүмийн нэрийг зарлав.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг

Ах, эгч нар аа, одоо би та нарыг Их Эзэн Есүс Христийн амар амгалангаар дүүрэн байхаар адисалж байна. Түүний амар амгаланг эгэл хүний оюун ухаан ойлгох нь үгүй. Би та нарыг Бурханы хуулиудыг дагах илүү их хүсэл болоод чадвараар адисалж байна. Ингэснээр тодорхойгүй байдалд байсан ч гэсэн илүү их зориг, өсөн нэмэгдсэн хувийн илчлэлт, гэр орондоо илүү эв найртай байх, баяр баясгалан зэрэг адислалууд урсан ирэх болно гэдгийг би амлаж байна.

(Рассэлл М.Нэлсон, “Шинэ хэвийн байдал,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 132)