Төгс эзэмших сургаалын давтлага 21
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол танд Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгож, тэдгээрийг өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэхүү хичээл нь танд Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг янз бүрийн орчин нөхцөлд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг өгөх болно.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтах
Дараах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг давт. Судрын хэсэг дэх сургаалыг амьдралдаа хэрхэн ашиглаж болох талаар бод.
Төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заадаг сургаалыг амьдралд хэрэгжүүлэх
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь дараах зөвлөгөөг өгдөг: “Өдөр бүр судруудаас судлаад, уншсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүл. Судрууд нь хувийн илчлэл, удирдамж хүлээж авах хүчирхэг эх сурвалж бөгөөд та нарын гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг юм” ([2011], 42).
-
Судраас олж мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд танд тусалдаг ямар ямар зүйлийг та хийдэг вэ?
-
Таны амьдралд ямар төгс эзэмших сургаалын судрын хэсэг тусалсан бэ? Энэ нь танд хэрхэн тусалсан бэ?
Дараах дасгал нь төгс эзэмших сургаалын тодорхой судрын хэсгийг өөрийн амьдралд хэрэгжүүлэн дадлага хийхэд тусална. Дасгалыг гүйцэтгэхдээ хувийн илчлэлт хүлээн авахад бэлэн бай. Ариун Сүнс танд судруудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаарх бодол, санаагаар өдөөж болох юм. Хүлээн авсан аливаа өдөөлтөө жагсаан бичихэд бэлэн бай.
Шалгалтын зөв хариултууд: 1-б, 2-г, 3-а, 4-д, 5-в