Семинар
1 Тесалоник 1–3


1 Тесалоник 1–3

Хайраар тохинуулах замаар Есүс Христийг дагах

Өсвөр үеийнхэнтэй хамт буй залуу эмэгтэй

Хэн нэгний үйлчлэл хэрхэн танд Есүс Христийг сануулж байсан бэ? Паул болон түүний хамтрагчид Тесалоникийн гэгээнтнүүдэд Христийнхтэй адил арга замаар тохинуулж, тэднийг хавчлага дарамтыг үл хайхран үргэлжлүүлэн сайн мэдээний дагуу итгэлтэйгээр амьдрахад уриалсан. Энэ хичээл нь бидний Аврагч Есүс Христийн адил тохинуулахыг хичээснээр бусдыг адисалж, нөлөөлөхөд танд тусална.

Есүс Христийн жишээ

Есүс Христийн зургуудыг хар эсвэл бусадтай харилцсан талаар өгүүлсэн Түүний талаарх судрын өөр түүхүүдийн тухай бод. Судлах тэмдэглэлдээ Аврагч харилцсан хүмүүстээ зориулан юу хийсэн талаар дүрсэлсэн үг, хэллэгүүдийг жагсаан бич.

Есүс бяцхан хүүг өвөр дээрээ суулгасан байна. Хасагдсан хэсэгт Капернаум дахь байшин дотор байсан Филип, Есүс, Иохан, Петр, Матай нар мөн тэнд байсан зарим шавь болон Магдалын Мариа нартай нэг ширээнд суусан Есүс багтсан.
Сохор эр хараа оров. Хасагдсан хэсэгт түүний нүдийг тосолж буй Есүс мөн Силоамын цөөрөм рүү явж байгаа нь багтсан.
Есүс Христ ариун сүм дээр зааж байсан бөгөөд Түүний эрх мэдэл хаанаас болохыг асуусан ахлах, тэргүүн тахилч, бичээч нар тэнд цугласан байв. Христ тэднээс Баптисч Иоханы баптисм Бурханаас уу хүнээс үү? хэмээн асуужээ. Хасагдсан хэсгүүдэд цугласан олны болон Каиафын ойрын зургууд орсон байдаг.
Есүс ба завхайрч байгаад баригдсан эмэгтэйн дүрслэл. Тэд хоёул өвдөглөж, эмэгтэй түүний гараас барьсан байна. Хасагдсан хэсэгт эмэгтэйг чирэн авчирч, түүнийг газарт шидэж буй хилэгнэсэн эрчүүд, газарт эвхрэн унасан эмэгтэй, түүний хажууд өвдөглөн сууж буй аврагч, түүнийг хөл дээр нь босгож буй Есүс мөн түүнтэй хамт зогсож буй аврагч зэрэг багтсан.
  • Хэрэв та Аврагчтай хамт байсан хүмүүсийн нэг нь байсан бол Түүний үйлдлийн ачаар юуг мэдрэх байсан гэж бодож байна вэ? Яагаад?

  • Гаргасан жагсаалтаа харвал, та бусдад үйлчлэхдээ ямар үг, хэллэг ашиглахыг хүсэж байна вэ? (Та утга учиртай гэж үзсэн үгээ тэмдэглэж эсвэл тодруулж болно.)

Сүмд бид ихэвчлэн эдгээр үйлдлийг тохинуулал гэж нэрлэдэг.

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Дэвид Л.Бэк ах ийн заасан:

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Дэвид Л.Бэкийн албан ёсны хөрөг, 2009 оны 4-р сар. 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр чөлөөлөгдсөн.

Тохинуулах гэдэг нь бусдыг хайрлаж, халамжлахыг хэлдэг. Энэ нь тэдний биеийн болон сүнслэг хэрэгцээг хангах гэсэн үг. Энгийнээр хэлэхэд, Аврагч энд байсан бол Тэр юу хийх байсан бол гэсэн үг юм.

(Дэвид Л. Бэк, “Та нарын үйлчлэх ариун үүрэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66.)

  • Бэк ахын мэдэгдлийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Бэк ахын мэдэгдлийг болон жагсаалт дээрээ тэмдэглэсэн үгсийг авч үзвэл, та бусдад хэр сайн тохинуулж байна гэж бодож байна вэ?

Танд бусдад тохинуулахтай холбоотой асуулт эсвэл асуудал байж болох юм. Та өнөөдөр 1 Тесалоник 1–3-ыг судлахдаа, эдгээрийг судлах тэмдэглэлдээ бичиж, хариултаа олохыг бодоорой. Та мөн бидний Аврагч Есүс Христийн адил тохинуулахыг хичээхдээ бусдыг адисалж, нөлөөлөх арга замыг олоход туслах Сүнсийг урьж болох юм. Бодол санаа, төрсөн сэтгэгдлийнхээ дагуу залбирч байгаад үйлдэхийн тулд тэдгээрийг бичиж тэмдэглэ.

Паул тесалоникчуудыг тохинуулав

Төлөөлөгч Паул болон түүний хамтрагчид хоёр дахь номлолын аяллынхаа үеэр Тесалоникийн хүмүүст амжилттай номлосон ч еврейн удирдагчид тэднийг хотоос хүчээр гаргажээ (Үйлс 17:1–9-ийг үзнэ үү). Паул хожим нь Тесалоникийн гэгээнтнүүд хавчлага дарамттай тулгарсан ч итгэлтэй хэвээр үлдэж, сайн мэдээний захиасыг хуваалцаж байсныг олж мэдсэн (1 Тесалоник 1:6–8-ыг үзнэ үү). Паул тэдний Есүс Христэд найдах найдвар, итгэх итгэлд талархаж, тесалоникчуудад анхны захидлаа бичжээ (1 Тесалоник 1:2–3-ыг үзнэ үү).

1 Тесалоник 2:7–14; 3:9–13-ыг анхааралтай унш. Та Аврагчийн өгөх хайр, халамжийг сануулах үг, хэллэгүүдийг тэмдэглэж болох юм. Ойлголтуудаа жагсаалт дээрээ нэмэх талаар бод.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Паул болон бусад хүн Аврагчтай адил хэрхэн тохинуулсан бэ?

  • Есүс Христтэй адил бусдад тохинуулснаар таны амьдрал хэрхэн адислагдах вэ? Энэ нь таны үйлчилдэг хүмүүсийн амьдралыг хэрхэн адислах вэ?

Тохинууллын адислал

Бид тохинууллын талаар эдгээр шүлгээс бид бусдад хайраар тохинуулснаар тэдэнд Есүс Христийн илүү сайн дагагч болоход нь тусалж чадна гэсэн үнэнийг мэдэж авч болох юм (1 Тесалоник 2:10–14-ийг үзнэ үү).

Библийн видеонууд дээр Есүс Христийн дүрд тоглосон жүжигчний гэрэл зураг

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

Хэн нэгэн танд хайраар тохинуулж байсан үеийг бод.

  • Энэ хүн танд тохинуулахдаа ямар ямар арга замаар Есүс Христийн үлгэр жишээг дагасан бэ?

  • Энэ хүний гаргасан хүчин чармайлт хэрхэн танд Есүс Христийн илүү сайн дагагч болоход тусалсан бэ?

Итгэл ба хайраар тохинуулах

Заримдаа Сүмийн үүрэг даалгавар танд албан ёсоор тохинуулах боломжийг олгоно. Гэхдээ гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон бусад хүнтэй өдөр бүр харилцахдаа тэдэнд тохинуулах боломж танд илүү элбэг тохионо.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам Есүс Христийн адил хэрхэн тохинуулж болох зарим санааг хуваалцсан. “Аврагчийн адил тохинуулах нь” видеог цагийн код 0:45-аас 1:54 хүртэл үз эсвэл ерөнхийлөгч Бингамын хэлсэн үгийг унш. Та түүний өгсөн зарим зөвлөгөөг тохинууллын жагсаалт дээрээ нэмж болох юм.

2:3

Аврагчийн адил үйлчлэх нь

Бингам эгч бие биендээ хэрхэн үйлчлэх тухай зааж, бид энгийн үйлдлээр дамжуулан хэрхэн Аврагчийн хайрын тохинууллын жишээг дагах талаар жишээ өгсөн.

Жийн Б.Бингам эгчийн албан ёсны хөрөг. 2017 онд авсан зураг.

Заримдаа бид хөршдөө үйлчлэхийн тулд ямар нэг агуу бөгөөд баатарлаг үйлс бүтээх ёстой гэж боддог. Гэвч үйлчлэлийн энгийн үйлдлүүд бусдад төдийгүй өөрсдөд маань хүчирхгээр нөлөөлж чадна. Аврагч юу хийсэн бэ? Түүний Цагаатгал, Амилалтын мөнхийн бэлгээр дамжуулан ‘Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүнд ийм хүчтэй нөлөөг хэн ч үзүүлж байгаагүй’ [“The Living Christ,” ChurchofJesusChrist.org]. Тэрээр инээмсэглэж, ярьж, хамт алхаж мөн сонсож, цаг гаргаж, урамшуулан дэмжиж бас зааж, хооллож, уучилж байсан. Тэр гэр бүл, найз нөхөд, хөршүүддээ болон танихгүй хүмүүст ч мөн адил үйлчилж, танилуудаа болон хайртай хүмүүсээ Өөрийн сайн мэдээний гайхамшигт адислалуудын баяр хөөрийг хүлээн авахад урьсан. Үйлчлэл, хайрын эдгээр “энгийн” үйлдэл өнөөдөр бидний хийх тохинууллын загвар болж өгдөг.

(Жийн Б.Бингам, “Аврагчийн адил тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130.)

  • Бингам эгчийн хэлсэн үг Есүс Христтэй адил тохинуулах талаар танд юу зааж байна вэ?

  • Үйлчлэлийн энгийн үйлдлээр дамжуулан тохинуулах боломжтой гэдгийг санах нь яагаад чухал байж болох вэ?

Тохинуулах гэдэг нь ямар утгатай болох талаарх жагсаалтаа эргэн хараад, өнөөдөр олж мэдсэн зүйлсээс төрсөн нэмэлт санаа бодлоо нэм. Тохинуулах үед Есүс Христтэй илүү адилхан болоход танд туслах хоёр эсвэл гурван үгийг тодорхойл.

Өнөөдөр хэнд, хэрхэн тохинуулахаа мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг залбирч байгаад эрэлхийл. Та яг одоо үйлдэж болох сүнслэг өдөөлтийг Сүнснээс аль хэдийн хүлээн авсан байж болно.

Хэрэв тодорхой хүний нэр санаанд тань орж ирэхгүй бол тохинуулах боломжийг олж харахын тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэн залбирч, цаг нь болоход үүнийхээ дагуу үйлдэх талаар бодож үз. Аврагчийн адил тохинуулахыг хичээх үед тань Тэрээр таныг удирдан чиглүүлнэ гэдэгт итгээрэй.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би бусдад хэрхэн тохинуулахаа мэдэхгүй бол яах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн мөн ийн онцолсон:

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны 2010 оны 8-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Сайхан сэтгэлтэй хүн хэн нэгэнд дугуйгаа янзлахад нь тусалж, хөршөө эмчид аваачиж үзүүлэн, сэтгэлээр унасан хүнтэй өдрийн хоол хамт идэж эсвэл инээмсэглэн мэндчилснээр тухайн өдөр сэтгэлийг нь сэргээж чаддаг.

Гэвч эхний зарлигийг дагагч [Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг] нь үйлчлэлийн эдгээр чухал үйлдэл дээрээ зарлигуудыг сайн сахиж байгаа хүнийг урамшуулах, замаасаа халтирч байгаа эсвэл нэгэн удаа аялж байсан зам дээрээ эргэж гарахад нь тусламж хэрэгтэй хэн нэгний итгэлийг хүчирхэгжүүлэх ухаалаг зөвлөгөө өгөх гэх мэт үйлчлэлийг аяндаа нэмдэг.

(Neil L. Andersen, “A Holier Approach to Ministering” [Brigham Young University devotional, Apr. 10, 2018], 3, speeches.byu.edu)

Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп В.Кристофэр Ваддэлл ийн хэлсэн.

Тэргүүлэх бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, бишоп В.Кристофэр Ваддэллын албан ёсны хөрөг, 2017.

Бид хамгийн сайнаараа хэрхэн үйлчлэх билээ гэж боддог байж болох юм. Гэхдээ Их Эзэн үүнийг мэддэг бөгөөд бид Их Эзэний хүүхдүүдийг адислахаар Түүний мутарт зэмсэг болохыг хичээхдээ … Түүний Сүнсээр дамжуулан өөрсдийн хичээл зүтгэлд удирдамж авах болно. Бид Сүнсний удирдамжийг эрэлхийлж мөн Их Эзэнд найдах үедээ үйлдэж бас адисалж болох боломжийг, өөрөөр хэлбэл тохинуулах боломжийг олох болно.

(В.Кристофэр Ваддэлл. “Яг Түүний хийсний адилаар,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21)

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бэк ах бидэнд ийн сануулсан:

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Дэвид Л.Бэкийн албан ёсны хөрөг, 2009 оны 4-р сар. 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр чөлөөлөгдсөн.

Үйлчлэх нь бидний зүгээр л нэг хийдэг зүйл биш, энэ нь биднийг хэн бэ гэдгийг тодорхойлдог юм.

Өдөр бүр бусдад үйлчил. Үйлчлэх боломж нь та нарын эргэн тойронд байдаг. Тэдгээр боломжийг эрж хай. Тэдгээрийг олж танихын тулд Их Эзэнээс тусламж хүс. Та нар тэдгээр боломжийг Есүс Христийн дагалдагчид болоход нь хүмүүст тусалдаг өчүүхэн боловч чин сэтгэлийн үйлсээс олж харах болно.

(Дэвид Л.Бэк, “Та нарын үйлчлэх ариун үүрэг,” 2013 оны 4-р сарын Еоөнхий чуулган, 66)

Тохинууллын талаар нэмэлт санаа эсвэл жишээ хэрэгтэй бол Сүмийн сэтгүүл дээрх доорх хоёр нийтлэлийг хараарай.

  • Тохинууллыг өөрчлөх бидний зорилго,” Лиахона, 2019 оны 1-р сар, 8–11

  • Эрик Б.Мөрдок, “Аврагчийн адил тохинуулах нь,” Лиахона, 2018 оны 12-р сар, 32–35

Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “This Is Ministering” хуудсыг үзэж болох юм.