Төгс эзэмших сургаал: 2 Тесалоник 2:1–3
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй”
Өмнөх хичээлээр та Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнө Түүний Сүмд урвалт болно хэмээн эртнээс бошиглосон болохыг олж мэдсэн (“2 Тесалоник 2”-ыг үзнэ үү). Энэ хичээл нь танд 2 Тесалоник 2:1–3-ын төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, Урвалтын талаарх сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад тусална.
Цээжлэх ба тайлбарлах
-
Та 2 Тесалоник 2:1–3-т заасан зүйлийн талаар юу санаж байна вэ?
2 Тесалоник 2:1–3-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжил. Үүнийг үйлдэх нэг арга зам бол дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх юм (эсвэл Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг ашиглан үүнтэй адилхан өөр үйл ажиллагаа).
2 Тесалоник 2:1–3: “Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй” гэж судлах тэмдэглэл эсвэл цахим төхөөрөмж дээрээ бич.
Судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийг чангаар эсвэл дотроо хэд хэдэн удаа давтан хэл.
“Эхлээд урвалт” гэх мэт хэллэгийг арилгаж эсвэл устгаад, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүтнээр нь дахин давтахыг хичээ.
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь цээжээрээ хэлж чаддаг болтол үг хэллэгийг үргэлжлүүлэн устга эсвэл арилга.
Та 2 Тесалоник 2-ыг судлахдаа, Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнө Түүний Сүмд урвалт тохионо гэдгийг эртнээс бошиглосон тухай олж мэдсэн гэдгийг судалснаа санаж байгаа байх.
Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Энэ хичээлийг үргэлжлүүлэх явцад танд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад нь хэн нэгэнд туслах боломж олдоно. Эдгээр зарчмыг хэр сайн санаж байгаагаа олж мэдэхийн тулд дараах мэдэгдлүүдийг тэдгээрийг дүрсэлсэн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудтай тохируулахыг оролд.
-
“Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид найдваргүй эх сурвалжаас болгоомжлох хэрэгтэй.”
-
“Бурханд итгэж, Түүнд хандан чин сэтгэлээсээ залбирч, Түүний сургаалаас суралцан, зарлигуудыг нь дуулгавартай дага.”
-
Авралын төлөвлөгөө болон Аврагчийн сургаалуудын агуулга дахь асуултуудыг авч үз.”
-
Итгэлээр үйлд.
-
Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.
Уг асуулт хариултын хариултуудыг хичээлийн төгсгөлд өгсөн байгаа.
Хэрэв та эдгээр зарчмыг цааш нь давтах хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12 дахь догол мөрийг уншина уу.
Та Христийн өөр сүмийн гишүүн болох найз Кийшаундаа зурвас бичиж байна гэж төсөөл. Тэр Есүс Христэд туйлын үнэнч бөгөөд Библийг тогтмол судалдаг. Кийшаун бичсэн зурвастаа “Өнөөдөр манай пастор танай Сүмийн гишүүдийг зөвхөн өөрсдийн сүмийг цорын ганц үнэн сүм, бусад сүмийг худал хуурмаг гэдэгт итгэдэг гэж заасан. Энэ үнэн үү? Би сүмийнхээ ачаар Бурханд илүү ойрхон байгаагаа мэдэрдэг. Яагаад энэ нь Бурханаас ирээгүй гэж?” хэмээн бичжээ.
-
Яагаад бусад сүмийн гишүүдэд үүнтэй адил асуултуудыг тавьдаг вэ?
-
Та Кийшаунд Христийнхтэй адил арга замаар хэрхэн хариулж болох вэ?
Та Кийшаун руу хариу бичээд, бодууштай асуулт тавьсанд нь талархжээ. Та түүнээс маргааш хариултыг нь өгч болох уу гэж асуухад тэр зөвшөөрсөн байна.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
Та Кийшаунд туслахын тулд 2 Тесалоник 2:1–3-т заасан үнэнүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?
Энэ нөхцөл байдалд тус болж болох дор хаяж гурван нэмэлт судар, илтгэл эсвэл нийтлэлийг ол. Дараах эх сурвалжуудыг ашиглах талаар бодож үз.
-
Судруудын удирдамж дээрх “Урвалт,” “Сайн мэдээний сэргээлт” хэсгүүдийг унш. Эдгээрийг scriptures.ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой.
-
-
“2 Тесалоник 2” хичээл эсвэл Миний сайн мэдээг номло (2018)-ын х. 31–46 дээрх “1-р хичээл: Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас” дахь судрууд болон мэдэгдлүүдийг үзнэ үү.
-
Кийшаунд хариулахад танд туслах ямар ямар судрын хэсэг эсвэл өөр бусад эх сурвалжийг та олсон бэ?
Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Та Сэргээлт болох хэрэгтэй байсныг ойлгоход нь Кийшаунд туслахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх ямар ямар үнэнийг хуваалцахыг хүсэж байна вэ?
Итгэлээр үйлдэх
-
Та Кийшаунд Христийн Сүмийн Сэргээлт яагаад чухал байсан талаар олж мэдэх боломж олгохын тулд ямар ямар үйлдлийг хийхэд түүнийг урьж болох вэ?
-
Кийшаун эдгээр үйлдлийг хийсэн бол ямар ямар туршлага олж авах боломжтой вэ?
-
Итгэлээр үйлдэхэд түүнийг урих нь хэрхэн таны хувьд итгэлийн үйлдэл вэ?
Тохируулах үйл ажиллагааны зөв хариулт: (1) c; (2) a; (3) b.