Суралцахуйгаа үнэлэх 10
Галат–2 Тесалоник
Энэ хичээл танд Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Таны сүнслэг ахиц дэвшил
Тогтмол, тасралтгүй хүчин чармайлт гаргахыг шаарддаг чадвар, авьяас эсвэл зан чанарын талаар бод.
-
Сайжруулахын тулд цаг, хүчин чармайлтаа зарцуулахад танд чухам юу сэдэл болдог вэ?
-
Та ахиц дэвшил гаргахаар чармайн ажиллахдаа, таны хүчин чармайлт үр бүтээлтэй болохыг тань мэдэхэд тусалдаг ямар зүйл болно гэж найддаг вэ?
Бидэнд дэлхий ертөнц дээр амьдрах явцдаа Аврагчтай адил болохын тулд хичээх олон боломж гардаг бөгөөд эдгээр нь биднийг Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй амьдрахаар буцаж очиход бэлтгэдэг. Ахиц дэвшлээ тогтмол үнэлж, шаардлагатай аливаа өөрчлөлтийг хийж байх нь тустай.
Энэ хичээлийн зорилго нь танд сүнслэг ахиц дэвшлээ үнэлэх боломжийг өгөх юм. Танд Шинэ Гэрээнээс өнөөг хүртэл олж мэдсэн зүйлсээ үнэлж, олж мэдсэн зүйлсийнхээ ачаар тавьсан зорилготойгоо холбоотой ахиц дэвшлийг үнэлэх боломж олдох болно.
Шинэ Гэрээг саяхан судалсан талаараа болон судалж буй зүйлсийнхээ ачаар хийсэн үйлдлийнхээ талаар цаг гарган бод. Та өөрийн тавьсан зорилгыг болон хүлээн авсан сэтгэгдлийг тодорхойлохын тулд саяхан тэмдэглэл дээрээ бичсэн эсвэл судар дээрээ тэмдэглэсэн зүйлээ эргэн харж болно.
-
Та Есүс Христ рүү ойртоход тань тусалсан юуг Шинэ Гэрээнээс судалсан бэ?
-
Та Шинэ Гэрээнээс өөрт тань онцгой санагдсан, Түүний талаарх юуг олж мэдсэн бэ?
Дасгал ажил A: Их урвалт болон Сэргээлтийг тайлбарлах
Энэ хоёр зургийг хараад, ямар нэг зүйлийг сэргээх гэдэг нь юу гэсэн утгатай талаар бод.
-
Яагаад ямар нэг зүйлийг сэргээх хэрэгтэй байдаг вэ?
-
Эдгээр зургийг Урвалт, Сэргээлттэй хэрхэн харьцуулах вэ?
Урвалт, Сэргээлтийн хоорондын холбоог эргэн харахын тулд дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Номлогчид танай гэрт найзуудын тань нэгд хичээл зааж байна гэж төсөөл. Тэд танаас Урвалт, Сэргээлтийн талаарх дараагийн хичээлийн хэсгийг заахыг хүсжээ. Та найзыгаа Библийн талаар мэддэг гэдгийг мэдэх тул хичээлийн үеэр Шинэ Гэрээнээс зарим шүлгийг ашиглах нь сайхан санаа шиг санагдсан байна.
Үйлс 3:21; Ефес 1:10; Ефес 2:19–22; 2 Тесалоник 2:1–3-ыг (эсвэл өөрийн сонгосон бусад эшлэлийг) ашиглан, Аврагч яагаад Өөрийн сайн мэдээг энэ дэлхийд сэргээх хэрэгтэй гэдгийг ойлгоход нь найздаа туслах юуг хичээлийн үеэр хэлж болохоо бич.
Хэрэв та энэ дасгал ажлыг гүйцэтгэхээр сонгосон бол найздаа юу гэж хэлэхээ бичиж тэмдэглэ.
Дасгал ажил Б: Есүс Христийг хайрлах хайр, Түүнд үйлчлэх хүслээ нэмэгдүүлэх
“Филиппой 3” хичээл дээр танд ирээдүйн өөртөө захидал бичих боломж гарсан бөгөөд ингэснээр та Есүс Христийг илүү сайн мэдэж авч, мөнхийн амийг олж авахад бэлтгэхэд тань тус болох золиоснуудыг тодорхойлсон.
Хэрэв танд ийм боломж олдсон бол бичсэн захидлаа эргэн хар. Есүс Христийн талаарх одоогийн мэдрэмж эсвэл Түүнд үйлчлэх хүслээ тэрхүү захидлыг бичихэд төрсөн мэдрэмж, хүсэлтэйгээ харьцуул. Хэрэв сүүлийн үеийн туршлага дээрээ тулгуурлан захидал дээр нэмэхийг хүсэж байгаа ямар нэг зүйл танд байгаа бол одоо нэмээрэй.
Хэрэв та энэ үйл ажиллагааг гүйцэтгэхээр сонгосон бол дараах асуултуудын хоёрт нь хариул.
-
Энэ захидлыг эргэн харах зуур Есүс Христэд өгсөн хайранд тань ямар нэг өөрчлөлт гарсныг ажигласан уу? Хэрэв тийм бол яагаад ийн өөрчлөгдсөн гэж бодож байна вэ?
-
Сүүлийн үеийн таны ямар туршлага Бурханыг хайрлах хайр, Түүнд үйлчлэх хүслийг тань нэмэгдүүлсэн бэ?
-
Бурханд өгсөн хайраа нэмэгдүүлэхийн тулд хийж болох дараагийн зарим алхмыг юу гэж бодож байна вэ?
Дасгал ажил В: Бурханы өвч хуяг дуулгыг өмсөх
-
Та Бурханы хуяг дуулгын талаар юу санаж байна вэ? Та үүний хэсэг тус бүрийн утгын талаар юу санаж байна вэ? Хэрэв танд тусламж хэрэгтэй бол хариулт авахын тулд Ефес 6:14–18-ыг үзнэ үү.
-
Та “Бурханы өвч хуяг дуулгыг өмсөх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж нэгтгэн дүгнэх вэ? (Eфес 6:11).
Хэрэв та энэ үйл ажиллагааг гүйцэтгэхээр сонгосон бол дараах үйл ажиллагааг гүйцэтгээд, дагалдах асуултуудад хариул.
Тэмдэглэлдээ хүний дүрс зур.
-
Бурханы хуяг дуулгыг өмсөхийн тулд та ямар хүчин чармайлт гаргаж байна вэ?
Тэдгээр хүчин чармайлтыг илэрхийлдэг хуяг дуулганы хэсгүүдээс зур.
-
Та хүчин чармайлтаасаа ямар нэг үр дүн олж авсан уу? Хэрэв тийм бол ямар үр дүн олж авсан бэ? Хэрэв үгүй бол үргэлжлүүлэн хичээж чармайснаар ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна вэ?