Илчлэл 2–3, 1-р хэсэг
“Би чиний ажил үйлсийг мэддэг”
Есүс Христ бидний хүн нэг бүрийн хэн болохыг мэддэг. Тэр бидний юуг сайн хийдэг, мөн Өөртэй нь илүү адилхан болохын тулд юуг илүү сайн хийх ёстойг мэддэг. Иохан Ази дахь долоон сүм бүрд тусгайлан өгсөн захиасандаа гэгээнтнүүдийн сайн үйлсийг хүлээн зөвшөөрч, өөрчлөх ёстой зүйлсийг нь тэдэнд сануулсан Есүс Христийн дуу хоолойн талаар цэдэглэсэн. Энэ хичээл таныг хийсэн сайн үйлсийг тань хүлээн зөвшөөрч, шаардлагатай залруулгыг өгөх Аврагчийн дуу хоолойг сонсоход урамшуулна.
Аврагчийн дуу хоолойг сонсох
Есүс Христийн энэ зургийг харангаа дараах асуултыг тунгаан бод.
-
Гэрийн тань хаалгыг хэн нэгэн тогшихыг сонсоод, хэрэв Аврагч тогшсоныг мэдвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? Яагаад?
Лаодик дахь Сүмийн гишүүдэд өгсөн захиасаа (Иоханы хандан захидал бичиж байсан Ази дахь долоон сүмийн нэг нь байгуулагдсан газар; Илчлэл 1:11 -ийг үзнэ үү) Иохан Есүс Христийн урилгаар өндөрлөсөн байдаг.
Илчлэл 3:20 -ийг уншаад, Аврагчийн урилгыг тодорхойл.
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Илчлэл 3:20 нь ямар бэлгэдлийн утга агуулгатай вэ?
-
Аврагч яагаад шууд оролгүй хаалга тогшдог гэж та бодож байна вэ?
-
Та хэрхэн Есүс Христэд хаалгаа онгойлгож өгч, Түүний дуу хоолойг илүү сайн сонсохыг эрэлхийлж болох вэ?
-
Та сүүлийн үед Түүний дуу хоолойг сонсож, хаалгаа онгойлгож өгөхийн тулд юу хийсэн бэ?
Хэдийгээр Иохан захиасыг дамжуулсан хүн байсан ч Есүс долоон сүмд захиасыг дамжуулсан дуу хоолой нь байсан юм. Та Илчлэл 2–3 дээрх захиаснуудыг судлахдаа танд хандан ярих Есүс Христийн дуу хоолойг сонсоорой. Аврагчийг өөртэйгээ хамт байлгаж, өөрийг тань хүчирхэгжүүлэх боломжийг Түүнд олгохын тулд хаалга онгойлгож өгөх арга замуудыг бодож үз.Хэдийгээр долоон захиас тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой ч зарим талаараа ижил төстэй.
Илчлэл 2:2, 9, 13, 19 ; 3:1, 8, 15 дээр “Би чиний ажил үйлсийг мэднэ” гэх байнга давтагддаг хэллэгийг хайж олоод, тэмдэглэ. Эдгээр шүлэгт Иохан Тэнгэрлэг Эцэгийн тааллыг бас илэрхийлдэг Есүс Христийн дуу хоолойг цэдэглэсэн.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр “таны ажил үйлсийг мэддэг” гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
Илчлэл 2–3-аас бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн нэг бүрийн хэн болохыг мэддэг тул Тэд бидний сайн үйлсийг хүлээн зөвшөөрч, шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар сануулна гэх үнэнийг олж мэдэж болно. Та долоон сүмд өгсөн зөвлөгөөг судлах зуураа энэхүү үнэний нотолгоог хайж ол.
Долоон сүмд өгсөн зөвлөгөө
Долоон сүмийн газрын зургийг хараад, дор хаяж хоёр сүмийг судлахаар сонго. Есүс Христийн хүлээн зөвшөөрсөн зарим сүмийн сайн үйлсүүд болон сүм бүрд Түүний өгсөн залруулгыг хайж ол.
-
Ефес ( Илчлэл 2:1–7): Николайчууд нь Бурханы ач ивээл өөрсдийг нь аврах тул бэлгийн харьцааны гэм нүглийг ямар нэг ял шийтгэлгүйгээр үйлдэх эрхтэй гэж хэлдэг шашны бүлэглэл юм.
-
Смирна ( Илчлэл 2:8–11)
-
Пергам ( Илчлэл 2:12–17): Балаамын сургаал гэдэг нь энэ дэлхийн хүсэл тачаалаа хангах эсвэл хүмүүний нэр төрийг эрэлхийлэхийн тулд Бурханы зарлигуудыг зөрчихийг хэлдэг ( 2 Петр 2:15 -ыг үзнэ үү). Дээрх николайчууд гэх тодорхойлолтыг анхаар.
-
Туатейр ( Илчлэл 2:18–29)
-
Сардей ( Илчлэл 3:1–6)
-
Филаделфи ( Илчлэл 3:7–13): Энэ захиас нь зөвхөн сайн үйлсийг хүлээн зөвшөөрдөг.
-
Лаодик ( Илчлэл 3:14–22): Энэ захиас нь зөвхөн төгс бус ажил үйлийг залруулдаг. Бүлээн гэдэг нь Есүс Христийн сайн мэдээнд өөрийгөө бүрэн зориулахгүй байх гэсэн утгатай.
2. Судлах тэмдэглэлдээ, сонгосон сүм бүрийнхээ талаарх дараах асуултуудад хариул.
-
Есүс Христ ямар ямар сайн үйлсийг хүлээн зөвшөөрсөн бэ? Та өнөөгийн Сүмийн гишүүдийн дунд үүнтэй ижил төстэй ямар сайн үйлсийг олж харж байсан бэ?
-
Таны сонгосон сүмд Есүс ямар залруулга эсвэл зөвлөгөө өгсөн бэ? Энэ нь мөн яагаад өнөөгийн Сүмд тохирсон сайн зөвлөгөө вэ?
-
Есүс Христ яагаад бидний сайн үйлс, сайжруулах хэрэгтэй зүйлийг мэдэхэд тохирсон хүн бэ?
Таны амьдралд зориулсан зөвлөгөө
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) Аврагчид хаалгаа нээж, амьдралдаа Түүнийг оруулах боломж олгоход биднийг уриалсан. Дараах мэдэгдлийг унш.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Илчлэл 2:4 -т дурдсан “анхны хайр” гэдэг нь юу вэ?
Ефес дэх гэгээнтнүүд Бурханыг хайрлах зарлигийг үл тоомсорлосныхоо төлөө зэмлүүлсэн ( Матай 22:37–38 -ыг үзнэ үү).
Илчлэл 2:9 . Бид ядуу байсан ч хэрхэн баян байж болох вэ?
Аврагч Смирнагийн гэгээнтнүүдийн итгэлийг хүлээн зөвшөөрч, зарлигуудыг нь сахидаг хүмүүст амлагдсан мөнхийн баялгийг авч чадна гэдгийг баталсан (мөн Иаков 2:5 ; Сургаал ба Гэрээ 11:7 -г үзнэ үү).
Илчлэл 2:14 . Балаам гэж хэн бэ?
“Балаам нь Хуучин Гэрээний бошиглогч бөгөөд түүний үйл хэргийг Тоолол 22–24 ; 31:16 дээр цэдэглэсэн байдаг. Тэрээр эхэндээ Израилыг хараах гэсэн Балакийн хүсэлтээс удаа дараа татгалзаж, Их Эзэнд болон Түүний хүмүүст үнэнч болж харагдсан. Гэсэн хэдий ч Балаам эцэстээ Балакийн эд баялагт татагдаж, Израилын армийг бэлгийн харьцааны нүгэл, хиймэл шүтээнээр дамжуулан хэрхэн сулруулахыг Балакт заасан байна ( Тоолол 25:1–5 ; 31:13–16 -г үзнэ үү). Уг төлөвлөгөөнд моаб эмэгтэйчүүдээр Израилын эрчүүдийн толгойг эргүүлүүлэх, тэднийг буруу номын бурхдад тахил өргөхөд ятгах, тийнхүү тэднийг сүнслэгээр устгах зэрэг нь багтаж байсан (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 534).
Илчлэл 3:14 . Есүсийг яагаад “Амен” гэж дуудсан бэ?
‘Амен’ гэдэг нь еврей болон грек хэл дээр үнэхээр, үнэнээр, итгэлтэй гэсэн утгатай. Илчлэл 3:14 -т агуу ‘Амен’ болох Христийн итгэлтэй, зөв шударга байдлыг лаодикчуудын бүлээн хандлагатай харьцуулан жишсэн байдаг [мөн Илчлэл 3:15–16 -г үзнэ үү]” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 536).
Бид өөрсдийг маань хүлээн зөвшөөрч, засаж залруулахад Бурханыг хэрхэн урьж болох вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.
Ариун ёслолын үеэр та өөрийн амьдралыг үнэлж цэгнэхдээ бодол санаагаа зөвхөн хийсэн буруу зүйлс дээрээ биш, Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр өөрөөр тань бахархаж, сэтгэл хангалуун байгааг мэдэрч байсан тэр цаг үе болон зөв үйлдлүүд дээрээ төвлөрүүлдэг байх гэж би найдаж байна. Мөн та ариун ёслолын үеэр эдгээр зүйлийг олж харахад туслахыг Бурханаас гуйхад цаг гаргасан ч болно. Хэрэв та ийнхүү үйлдвэл ямар нэгэн зүйлийг мэдрэх болно гэдгийг би амлаж байна. Та итгэл найдварыг мэдэрнэ.
(Хэнри Б.Айринг, “Түүнийг үргэлж дурсан сана,” Ensign эсвэл Лиахона, 2018 оны 2-р сар, 5)