Илчлэл 2–3, 2-р хэсэг
“Ялагчид”
Та мөнх бус амьдралын сорилтуудыг хэрхэн амжилттай давж гарах талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Аврагч Өөрийнх нь амласан адислалуудыг хүлээн авахын тулд хавчлага, нүгэл болон бусад сорилтыг хэрхэн давж гарах талаар Ази дахь долоон сүмийн гэгээнтнүүдэд заажээ. Энэ хичээл танд сорилтыг даван гарч, Аврагчийн өгөхөөр амласан адислалуудыг хүлээн авах хүслээ нэмэгдүүлэхэд тусална.
Эхлэлээс төгсгөлийг харах
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Ахмад С.Корбитт ахын дүрсэлсэн дараах нөхцөл байдалд өөрсдийгөө орсон байна гэж төсөөл. ChurchofJesusChrist.org дээрх “Та Израилыг цуглуулж чадна!” видеог цагийн код 4:49-ээс 5:22 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.
Дэлхийг ялан дийлэх нь
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ялан дийлэх талаар дараахыг хуваалцсан.
Дэлхийг ялж, эдгээр адислалыг хүлээн авах боломжтой юу? Тийм ээ. Боломжтой.
Дэлхийг ялсан хүмүүс Их Эзэн, Аврагч Есүс Христийг маань хайрлах хайраа хөгжүүлдэг. …
Дэлхийг ялах гэдэг нь насан туршийн амьдралд тохиох ганцхан мөч биш, харин мөнх амьдралыг тодорхойлдог мөчүүдээс бүрдсэн насан туршийн амьдрал юм.
(Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг ялах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60)
-
Та ялан дийлэх талаар ахлагч Андэрсэнаас юу сурч мэдсэн бэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрлаж, харж халамжилдаг тул өргөмжлөлийг нь хүлээн авах болзлыг хангахад шаардлагатай бүхнийг ялан дийлэхэд бидэнд туслахыг хүсдэг.
2. Дараахыг хийж гүйцэтгэ.
Сорилтуудыг ялан дийлж, Аврагчийн амласан адислалуудыг хүртэхийн тулд юу хийж болохоо тодорхойлоход туслах дараах үйл ажиллагаануудын (эсвэл сонгосон өөр нэг) нэг эсвэл хэд хэдийг сонго. Ойлголтоо бичиж тэмдэглэ.
-
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” нэртэй 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн угийг унш. Ялан дийлэхийн тулд юу хийж болох талаарх ойлголтуудыг олж мэд.
-
Иохан 16:33 -ыг уншаад, Матай 4:1–11 -д Аврагч Сатаны уруу таталтыг хэрхэн даван гарсныг судал. Сорилтуудыг даван гарч, гэм нүглийг ялан дийлэхийг хичээхдээ Аврагчийн жишээ болон зөвлөгөөг хэрхэн дагахаа олж мэд.
-
Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org дээр “ялан дийлэх” гэдэг үгийг хай. Та ч гэсэн хэрхэн ялан дийлж болохоо тодорхойлохын тулд эшлэл эсвэл судруудыг судал. Эсвэл та Topical Guide дээрх “ Overcome, Overcame ” (Ялан дийлэх, ялан дийлсэн) гэдгийн доорх судрын хэсгүүдийг судалж болох юм.
Хичээлийн эхэн хэсэгт бодсон сорилт эсвэл гэм нүглийг ялан дийлэхэд тань туслах дор хаяж нэг зүйлийн талаар бод. Юу хийхээ судлах тэмдэглэлдээ бичээд, хийж гүйцэтгэх амлалт өг. Төлөвлөгөөгөө эцэг эхтэйгээ эсвэл итгэл даасан Сүмийн удирдагчтайгаа хуваалц.
3. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Та энэхүү хичээлээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэн бэ?
-
Бүх зүйлийг даван гарч, амласан адислалуудыг нь хүлээн авахад Есүс Христ танд тусална гэсэн итгэлийг өгсөн, Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаарх ямар мэдлэгийг та аль хэдийн олж авсан бэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Илчлэл 2:25 ; 3:5 . “Бат сахь” гэдэг юу гэсэн үг вэ?
Ромын албан тушаалтнуудаас шоронд хоригдох юм уу үхлийн ял авсан Христэд итгэгчид заримдаа Христийг хараан зүхэж, оронд нь хааныг нь шүтэх замаар өөрсдийгөө авардаг байв. Иохан үхлийн аюул заналхийлэл доор ч Түүний нэрийг “бат сахиж буй” Пергамын гэгээнтнүүдийг магтсан Их Эзэний үгийг цэдэглэжээ ( Илчлэл 2:13 ; мөн Илчлэл 2:25 ; 3:3, 11 -ийг үзнэ үү). Илчлэл 2–3-т үнэнийг “бат сахих” талаарх анхааруулга байнга давтагддаг ( Илчлэл 2:13, 25 ; 3:3, 11 -ийг үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Бурханы үгээс олж мэдсэн, үнэнийг “бат сахих” гэх үг хэллэг нь “үүнийг сонсох, түүгээр заасан зарчмуудыг дагах, бидний амь буюу үгчлэн хэлбэл сүнслэг амьдрал үүнээс хамаарч байгаа мэт тэдгээр зарчмыг бат сахих” гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 10).
Өргөмжлөл хүлээн авна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
Аврал нь хувь хүний асуудал бол өргөмжлөл нь гэр бүлийн хэрэг юм. Ариун сүмд гэрлэж, гэрлэлтээ амлалтын Ариун Сүнсээр лацдан холбуулсан хүмүүс л нас барсныхаа дараа хань ижил хэвээр үлдэж, селестиел алдар сууг буюу өргөмжлөлийн хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авах болно.
(Рассэлл М.Нэлсон, “Ceлестиел гэрлэлт,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108)
Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Брайн К.Аштон ах ийн заасан.
Үүний дагуу Амилуулалтаар мөнхийн, сүр жавхлантай болж чадах бие махбодыг тодорхой нөхцөлтэйгөөр хүлээн авах боломжийг олгох төлөвлөгөөг, тухайлбал мөнх бус амьдралд эсвэл итгэлтэй тэдэнд энэ боломж олдоогүй бол дараагийн амьдралд гэрлэж, гэр бүлтэй болох; төгс байдал өөд хөгжиж; эцэстээ Тэнгэрлэг Эцэг Эх рүүгээ буцаж очин, Тэдэнтэй хамт болон гэр бүлтэйгээ төгсөшгүй аз жаргалын байдалд амьдрах төлөвлөгөөг бүтээсэн юм.
(Брайн К.Аштон, “Эцэг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92)
Энэ сэдвийн талаар нэмэлт ойлголт авах бол topics.ChurchofJesusChrist.org дээрх Gospel Topics, “Becoming Like God” (Бурхантай адил болох) гэдгийг судалж болно.