Семинар
Илчлэл 5


Илчлэл 5

“Зохистой хурга”

Painting of Jesus Christ in America, greeting Nephites.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Бид яагаад Тэднийг шүтэн биширдэг гэж та бодож байна вэ? Иохан Бурханы сэнтийг болон Түүнийг магтан дуулж, шүтэн биширч буй янз бүрийн алдар суу бүхий хүмүүнийг харсан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү их хайраар, чин сэтгэлээсээ шүтэн бишрэх хүслийг тань нэмэгдүүлэхэд тусална.

Бурханы сэнтий

Бурханы алдар суу, хүч чадал, хайрыг сануулдаг дууллыг ол. Энэхүү дуулал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх таны бодол санааг хэрхэн илэрхийлж байна вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх чин хүслийг зүрх сэтгэлд тань төрүүлдэг, Тэдний талаарх ямар зүйлийг мэдэх вэ?

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн биширснээр тэдэнд өөрсдийн хайр, хүндлэл, үйлчлэлийг өгдөг (topics.ChurchofJesusChrist.org дэх Gospel Topics, “Worship”-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх нь бидний амьдралд ихээхэн нөлөөлж, Тэдэнтэй ойр байгаагаа мэдрэхэд тусална.

  • Танд Эцэг, Хүү хоёрыг шүтэн бишрэх ямар ямар боломж байдаг вэ?

Цаг гарган Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг чин сэтгэлээсээ хэр ойрхон шүтэн биширдгээ бод. Хэрэв та тэднийг байнга, илүү утга учиртай шүтэн биширвэл таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх талаар эргэцүүлэн бодоорой. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү чин сэтгэлээсээ хэрхэн шүтэн бишрэх талаар илүү ихийг мэдэж авахаар Илчлэл 5 -ыг судлахдаа, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Зохистой Хурга

A modern replica of an ancient papyrus scroll, folded and sealed with multiple clay seals. Sealing an ancient document in this way identified its owner and his authority, made the document legally binding, and protected it from unauthorized disclosure. Jesus Christ’s role as the only person worthy to open and read the sealed book in Revelation 5 highlights His authority as the executor of God’s plan of salvation.

Иохан үзэгдэлдээ селестиел хаант улс дахь Бурханы сэнтийг харжээ. Сэнтийг хүрээлэн Бурханыг магтан дуулж, шүтэн биширч буй олон янзын алдар суу бүхий хүмүүн болон амьтад байв ( Илчлэл 4:1–11 -ийг үзнэ үү). Тэрээр сэнтийндээ суугаад, долоон тамга дарж лацадсан ном барьсан Тэнгэрлэг Эцэгийг харсан байна ( Илчлэл 5:1 -ийг үзнэ үү). Уг номд дэлхийн зуурдын оршин тогтнох 7000 жилийн туршид байх Бурханы хүсэл, нууцлаг зүйлс болон ажлыг багтаажээ ( Сургаал ба Гэрээ 77:6–7 -г үзнэ үү).

Илчлэл 5:2–4 -ийг уншаад, Иоханы хариу үйлдлийг олж мэд.

  • Та юу анзаарч харсан бэ?

  • Лацтай ном нь дэлхийн зуурдын түүхийг илэрхийлдэг тул Иохан үүнийг онгойлгох зохистой хүн байхгүй бол ертөнцийг бүтээсэн Бурханы зорилго гүйцэлдэхгүй хэмээн санаа зовж байсан байж болох юм. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд зориулсан авралын төлөвлөгөө гүйцэлдэхгүй бол Түүний хүүхдүүдэд юу тохиолдох вэ?

Илчлэл 5:5–7 -г уншаад, яагаад Иохан уйлах шаардлагагүй байсныг олж мэд. 6-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулга дээр долоо гэсэн тоог арван хоёр болгон өөрчилснийг анхаарна уу ( Илчлэл 5:6 , зүүлт тайлбар b-д).

Аврагчийн талаарх Иоханы дүрслэлийг анхаар. Иохан бэлгэдлээр дамжуулан заасныг санаарай. Эдгээр бэлгэдлийн талаар илүү их мэдээлэл авах бол зүүлт тайлбар эсвэл “Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” хэсгээс харна уу.

Илчлэл 5:8–14 -ийг уншаад, Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн мутраас номыг авах үед олон янзын алдар суу бүхий биес ямар хариу үзүүлснийг олж мэд. Та мөн Сургаал ба Гэрээ 76:20–21 -ээс Бурханы сэнтийн тойронд байсан хүмүүсийг Иосеф Смит хэрхэн дүрсэлснийг уншиж болно.

  • Та алдар суу бүхий хүмүүн биес яагаад ийм хариу үзүүлсэн гэж бодож байна вэ?

  • Өөрийгөө тэнд байсан гэж төсөөл. Танд ямар санагдах байсан гэж бодож байна вэ? Та юу хийх байсан бэ?

  • Бид алдар суу бүхий хүмүүн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хэрхэн шүтэн биширч байснаас юу сурч болох вэ?

Шүтэн бишрэх

Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп Дийн М.Дэйвийс (1951–2021) шүтлэг бишрэлийн талаар ийн заасан. Та доорх мэдэгдлийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Шүтлэг бишрэлийн адислал” (цагийн код 3:34-өөс 4:45, 8:54-өөс 11:14 хүртэл) видеог үз.

11:28

Шүтлэг бишрэлийн адислал

Бишоп Дэйвийс Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг жинхэнээсээ шүтэн бишрэх гэдэг нь юу болох, мөн үүнээс ирэх адислалыг бид хэрхэн хүртэх талаар заадаг.

11:28

Шүтлэг бишрэлийн адислал

Бишоп Дэйвийс Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг жинхэнээсээ шүтэн бишрэх гэдэг нь юу болох, мөн үүнээс ирэх адислалыг бид хэрхэн хүртэх талаар заадаг.

Official Portrait of Bishop Dean M. Davies. Photographed in March 2017.

Бид Бурханыг шүтэн бишрэхдээ хайраар, даруу төлөв, хүндэтгэлтэй ханддаг. Бид Түүнийг өөрсдийн сүр жавхлант эзэн хаан, дэлхий ертөнцийг Бүтээгч, бидний хайрт, хязгааргүй хайраар дүүрэн Эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Бид Түүнийг хүндэтгэн дээдэлдэг.

Бид Түүнд захирагддаг.

Бид хүчит залбирлууддаа зүрх сэтгэлээ уудалж, Түүний үгсийг нандигнан, ач ивээлд нь баясаж, чин үнэнчээр дагахаа амладаг. …

Бид шүтэн биширснээр адислагч Бурхандаа өглөө, өдөр, орой болгон зүрх сэтгэлээсээ талархах болно.

Бид цуглааны байр, гэр орон, ариун сүмд болон өөрсдийн бүх ажил үйлсийг гүйцэтгэхдээ Түүнийг үргэлжлүүлэн шүтэж, дээдлэн хүндэлнэ.

Бид шүтэн биширснээр Есүс Христийн эдгээгч хүчинд зүрх сэтгэлээ нээдэг.

Бидний амьдрал шүтлэг бишрэлийн маань бэлгэ тэмдэг, илэрхийлэл болох болно.

(Дийн М.Дэйвийс, “Шүтлэг бишрэлийн адислал,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–86)

  • Та энэ мэдэгдлээс шүтлэг бишрэлийн тухай юу мэдэж авсан бэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааныхаа талаар тунгаан бод. Тэд Өөрсдийг нь магтан дуулж, шүтэн бишрэхэд сүнслэгээр өдөөсөн юуг таны төлөө хийсэн болохыг бод.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Дараах асуултуудын гуравт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг чин сэтгэлээсээ шүтэн бишрэх нь таны амьдралыг хэрхэн адисална гэж та бодож байна вэ?

  • Та хэзээ чин сэтгэлээсээ шүтэн биширснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойр байгаагаа мэдэрч байсан бэ?

  • Шүтлэг бишрэл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх бодол санааг тань хэр илүү сайн илэрхийлж болох вэ?

  • Залбирал, судраас судлах, ариун ёслолоос хүртэх, Хүндэтгэлийн өдрийг тэмдэглэх, мацаг барих, ариун сүмд явах гэсэн үйлдлүүдээс нэг эсвэл хэд хэдийг сонгоод, чин сэтгэлийн шүтлэг бишрэл нь тэдгээрийг илүү утга учиртай болгоход хэрхэн туслах талаар тунгаан бод.

  • Та шүтэн биширдэг арга замынхаа юуг өөрчилж эсвэл сайжруулах өдөөлтийг мэдэрсэн бэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

“Иудагийн овгийн Арслан” болон “Давидын Үндэс” нь хэн бэ?

Энэ хоёр үг хэллэг хоёулаа Есүс Христийн нэр цол юм. Арслан нь сүр жавхлантай, хүчирхэг гэдгийг илэрхийлэх ба Аврагч Иудагийн удам болж төрсөн тул “Иудагийн овгийн Арслан” гэдэг нь Түүний хувьд тохиромжтой нэр цол юм ( Эхлэл 49:8–10 ; Матай 1:3 ; Еврей 7:14 -ийг үзнэ үү). “Иудагийн Арслан” гэдэг нь Илчлэл 5:6 -д дурдсан номхон даруу бөгөөд нядлуулсан Хурга гэдгээс эсрэг тэсрэг харьцуулалт болж байна. Эдгээр хоёр дүр зураг нь Христ сүр жавхлантай, номхон даруу зан чанарын аль алиныг Өөртөө агуулдаг байсныг харуулдаг.

Есүсийг мөн “Давидын Үндэс” гэж нэрлэдэг. Үндэс нь ургамлыг амин чухал ус, тэжээлээр хангадаг бөгөөд энэ нь Түүнийг өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч хэмээн хүлээн зөвшөөрсөн бүгдийн төлөөх Есүс Христийн үйл хэрэг байсан юм ( Иохан 15:1–8 -ыг үзнэ үү; мөн Исаиа 11:1 ; 53:2 -ыг үзнэ үү). Иоханы илчлэлийн сүүлд Христ Өөрийгөө “Давидын Удам ба Үндэс бол Би байгаа юм” ( Илчлэл 22:16) хэмээн тунхагласан. Сайн мэдээний бичээчид Есүс нь Давид хааны үр удам байсныг олонтоо онцолсон байдаг ( Матай 1:1 ; Марк 10:47 ; Лук 1:32 ; Иохан 7:42 -ыг үзнэ үү).

Эвэр ба нүд хэмээн Илчлэл 5:6 -д бичигдсэн зүйлс юуг бэлгэдсэн бэ?

Судруудад эврээр ихэвчлэн хүч чадал, эрх мэдлийг, харин нүдээр гэрэл ба мэдлэгийг бэлгэддэг. Иосеф Смитийн Орчуулгад долоо гэсэн тоог арван хоёр болгон өөрчилсөн байдаг ( Илчлэл 5:6 , зүүлт тайлбар b-д). Арван хоёрын тоо тэнгэрлэг засаглал ба байгууллагыг эсвэл санваарыг бэлгэддэг. Мөн Иосеф Смитийн Орчуулга дахь арван хоёр эвэр ба нүд нь Есүс Христийн арван хоёр төлөөлөгчийг буюу “Бурханы арван хоёр зарц[ыг]” илэрхийлдэг юм.

Бид хэнийг шүтэн биширдэг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн гэрчилсэн.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Есүс Христийн цагаатгагч золиос ба Амилалт бидний амьдралыг мөнхөд өөрчилсөн билээ. Бид Түүнд хайртай бөгөөд Түүнийг мөн Тэнгэрлэг Эцэгээ баяртайгаар хүндэтгэн биширдэг.

(Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг ийн заасан.

Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Бид бошиглогч Иосефыг болон өөр ямар ч мөнх бус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бус, харин Мөнхийн Эцэг Бурханыг болон Түүний Хүү Есүс Христийг шүтэн биширдэг.

(Гэррит В.Гонг, “Бүх үндэстэн, ястан, хэлтэн,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41)

Шүтэн бишрэх нь Бурхантай адилхан болоход бидэнд хэрхэн туслах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийн заасан.

Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Их Эзэнийг шүтэн бишрэхээр ир! Үүнийг хэрхэн үйлдэх вэ? Төгс шүтлэг бишрэл бол үлгэрлэн дуурайх явдал юм. Бид үлгэрлэн дуурайгчдыг хүндэлдэг. Шүтэн бишрэх хамгийн төгс арга зам бол Иехова шиг ариун, Христ шиг цэвэр ариун байх явдал. Энэ бол биднийг Эцэгтэй адилхан болгодог зүйлсийг хийхийг хэлнэ. …

Бид Их Эзэнийг хэрхэн шүтэн биширдэг вэ? Бид үүнийг Эцэгийн бүрэн дүүрэн байдлыг хүлээн авч, бидний загвар, үлгэр жишээ болох Амлагдсан Мессиагийн гэрэл болон үнэнд алдарших хүртлээ ач ивээлээс ач ивээл хүртэл явах замаар үйлддэг.

(Bruce R. McConkie, The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 568–69)