Семинар
Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг


Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг

Итгэлээр үйлд

A young man holding scriptures and pondering.

Төгс эзэмших сургаалын нэг зорилго нь Есүс Христтэй илүү адил болохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь хэцүү сорилт, асуултууд урган гарсан үед Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх тодорхой зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэхэд тань туслах зорилготой.

Заах хурдаа тодорхойл. Хичээлийн үлдсэн хэсгийг шахаж заахгүйн тулд эхний хэсэгт ихэнх цагаа зарцуулахаас зайлсхий. Та хичээлд бэлдэхдээ, суралцагчдыг хичээлийн хэсэг бүрд оролцоход нь туслахад хэр их цаг зарцуулахыг тооцоол.

Суралцагчийн бэлтгэл:Хялбар шийдэгдэх боломжгүй сорилт эсвэл асуултуудыг хэрхэн зохицуулсан туршлагуудынхаа талаар дурдахыг суралцагчдаас хүс (өөрийн эсвэл бусдын амьдралаас авсан жишээ). Эдгээр нь хариулагдаагүй сүнслэг асуулт эсвэл хэцүү сорилт зэргийг агуулж болно. Эдгээр нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлсэн эсвэл үзүүлэх байсныг тунгаан бодоход суралцагчдыг урь.

Тайлбар: Хичээлийн жилийн эхэнд энэ хичээлийг заах нь хамгийн тохиромжтой байж болох юм. Хэрэв энэ хичээл жилийн өөр цаг үед заагдаж байгаа бол, сургууль ороогүй үед суралцагчдын суралцаагүй байж болох төгс эзэмших сургаалын хичээлийн оронд заагаарай.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хэцүү сорилт, асуултууд гарч ирэх үед

Суралцагчийн бэлтгэх үйл ажиллагаанд оролцсон суралцагчдыг боломжтой бол хэцүү сорилт, асуултуудтай тулгарсан туршлагаасаа хуваалцахад урь. Тэдний туршлагыг доорх жишээний оронд ашиглах талаар бодож үз.

Мөнх бус амьдралын явцад бид бүгдээрээ шийдвэрлэхэд амархан биш хэцүү сорилт, асуултуудтай тулгардаг. Танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд тулгарсантай ижил төстэй туршлагуудын талаар бодох зуураа дараах жишээг уншина уу.

Нэгэн залуу эрэгтэйд Сүмийн бодлогын талаар асуумаар маш олон зүйл байгаа бөгөөд Сүм үнэхээр үнэн эсэхэд эргэлзэж эхэлжээ.

Нэгэн залуу эмэгтэй Сүмийн сургаалыг шүүмжилсэн нийтлэлийг сошиал медиагаас олж харжээ. Одоо тэр өөрөө уг сургаалын талаар эргэлзэж эхэлсэн байна.

Нэгэн залуу эмэгтэй ахыгаа эдгэршгүй өвчнөөс болж зовж шаналж байгаад нас барсны дараа түүний төлөөх бүх залбирал, адислал үнэхээр тус болсон эсэхэд эргэлзэж эхэлжээ.

  • Хүмүүс эдгээртэй адил хэцүү сорилт эсвэл асуултуудтай тулгарах үедээ ямар өөр төрлийн арга замуудаар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

Дараах хувийн үнэлгээг судлах тэмдэглэл дээрээ бичих дасгал болгон хийж гүйцэтгэх нь суралцагчдад тустай байж болох юм. Дараах хэсгүүдийг суралцагчдад харуулах талаар бодож үз.

Хэцүү сорилт, асуултуудтай тулгарсан туршлагынхаа талаар эргэн санахад ганц хором зарцуул. Дараах асуултуудын талаар бодох нь тустай байж болох юм. Та хариултаа амжилттай олж чадсан уу? Амар амгаланг олоход танд юу тус болж байсан бэ? Юу тус болоогүй вэ?

Дараагийн асуултад хариулсан суралцагчдын хариултуудыг тэмдэглэн авч, харуулах талаар бодож үзээрэй. Хэрэв суралцагчид өөрсдийн бэлтгэлээс эдгээрийг аль хэдийн хуваалцсан бол энэ асуултыг алгасах талаар бодож үз. Эдгээр хариултыг хичээлийн төгсгөлд дахин авч үзэх болно.

  • Танд (эсвэл таны мэддэг зарим хүнд) шийдвэрлэхэд амаргүй ямар ямар асуулт, сорилт байгаа вэ?

  • Тэнгэрлэг Эцэг бидэнд хариулт өгөхөөсөө илүү яагаад шийдвэрлэгдээгүй асуултууд үлдээдэг гэж та бодож байна вэ?

Асуултууд урган гарахад Их Эзэн биднийг асуулт тавьж, хариулт эрэлхийлэхэд уриалдаг гэдгийг санаж байх нь чухал ( Maтай 7:7–8 ; Иаков 1:5–6 ; Сургаал ба Гэрээ 42:61-ийг үзнэ үү). Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адил болох гэсэн эрэл хайгуулынхаа явцад суралцсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ асуулт тавьж, хариулт эрэлхийлэх нь үнэнийг судлах бидний хүчин чармайлтын амин чухал хэсэг юм.

Асуулт эсвэл асуудлуудыг шийдвэрлэхийг эрэлхийлэх үед биднийг чиглүүлж, мөнхийн үнэний тухай ойлголтыг маань нэмэгдүүлдэг гурван зарчим бий. Эдгээр нь

  • итгэлээр үйлдэх;

  • утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах;

  • тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх юм.

Та хялбар шийдвэрлэх боломжгүй асуулт, асуудлуудтай тулгарах үедээ эсвэл сорилтуудыг туулах үедээ энэ гурван зарчмыг бүгдийг нь дагах нь чухал юм.

Итгэлээр үйлд

Энэ хичээл нь бид итгэлээр үйлдсэнээр өөрсдийн асуулт, асуудлуудад хариулт эрэлхийлэхэд Их Эзэн бидэнд амар амгалан болон хүчийг өгдөг гэсэн зарчмыг ойлгоход танд туслах зорилготой.

Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич.

  • Итгэлээр үйлдэх гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

Доорх суралцах үйл ажиллагааг гүйцэтгэх замаар итгэлээр үйлдэх гэдэг нь ямар утгатай талаарх ойлголтоо гүнзгийрүүлээрэй. Хэн нэгэнтэй хамт суралцсанаар та ойлгож мэдсэн зүйлээ тайлбарлах дадлага хийж, бусдаас суралцах боломжтой болно.

Color Handouts Icon

Суралцагч бүрд хосоороо эсвэл жижиг бүлгээр суралцах дараах тараах материалын хуулбарыг өг. Суралцагчдыг хамтдаа суралцах үед, тэдний хийж буй зүйлсийг анхааралтай сонс. Суралцаж буй зүйлээ бататгахад нь тусалж, буруу ойлголтыг нь зааж өгөн, залруулж, даалгавраа хийхэд нь тусал.

Итгэлээр үйлдэх гэдэг нь ямар утгатай вэ?

Та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дахь “Сүнслэг мэдлэгийг олж авах,” 1–2, 5–7-р догол мөрийг мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах үгийг уншаарай. Та суралцах явцдаа итгэлээр үйлдэх гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг болон асуултуудтай тулгарсан үедээ энэ зарчмыг мөрдөхөд танд юу тус болохыг олж мэд.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Итгэл тохиолдлоор бидэн дээр ирдэггүй бөгөөд гарал үүслээс шалтгаалан бидэнтэй хамт байдаггүй. … Есүс Христэд итгэх итгэл нь биднийг зөв зохистой байж, итгэлийг эрэлхийлж эрэлхийлж, хамгаалах үед тэнгэрээс ирдэг бэлэг юм. … Та нар ирээдүйд хэр их итгэлтэй байх нь санамсаргүй байдлаас бус, харин сонголтоос шалтгаалдаг. …

Итгэл нь хэзээ ч асуулт бүрд хариулт шаарддаггүй бөгөөд заримдаа “би бүх зүйлийг мэдэхгүй ч гэсэн дагалдагчийн амьдралаар амьдрахад хангалттай зүйлийг мэднэ” гэсэн хандлагатайгаар урагш тэмүүлэх баталгаа, урам зоригийг эрэлхийлж байдаг.

Итгэлдээ эргэлзсэн болон итгэлгүй, итгэл багатай хүмүүсийн үгийг байнга сонсох нь Есүс Христэд болон Сэргээлтэд итгэх итгэлийг сулруулдаг. “Төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал …” [1 Коринт 2:14].

Та нарын итгэл бага байж болох ч зөв шударга сонголтууд Бурханд итгэх итгэл найдварыг авчирснаар итгэл тань өсдөг.

(Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–56)

  • Бидэнд асуулт, асуудлууд тулгарсан үед итгэлээр үйлдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Итгэлээр үйлдэх гэдэг нь юу гэсэн утгатай үг болох талаар эдгээр уншлагаас та юу сурч мэдсэн бэ?

Act in faith handout

Дараагийн үйл ажиллагааны өмнө суралцагчдад сурч мэдсэн, онцгой санагдсан болон асуумаар байгаа зүйлсээ өөр хоорондоо хэлэлцэж, заах боломжийг олгоорой. Тэд дараах хүчин зүйлсийг авч үзэж болох юм. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ямар шинж чанар, онцлогууд Тэдэнд итгэх таны итгэл, найдварыг нэмэгдүүлдэг вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай эдгээр зүйлийг мэдэж байх эсвэл эдгээрт итгэж байх нь итгэлээр үйлдэхэд тань хэрхэн тус болж байна вэ?

  • Та хэцүү асуулт эсвэл сорилттой тулгарах үедээ итгэлээр үйлдэхээр чармайхдаа ямар ямар арга хэмжээ авах байсан бэ?

  • Та хэрхэн итгэлээр үйлдэх талаар суралцахад нь хэн нэгэнд туслах бусад эх сурвалжийг мэдэж байгаа юу?

Өөр тулгарч буй хэцүү асуулт, сорилтуудаа сэргээн санаж эсвэл хичээлийн эхэнд гарсан жишээг дахин авч үзнэ үү. Эдгээрийн аль нэгийг бодож үзээд, дараах асуултуудад аль болох дэлгэрэнгүй хариулах замаар итгэлээр үйлдэх тухай сурч мэдсэн зүйлээрээ дадлага хий.

  • Та итгэлээр үйлдэхийг хэрэгжүүлэхийн тулд ямар сорилт эсвэл асуултыг сонгосон бэ?

  • Энэ нөхцөл байдалд хэн нэгний итгэлээр үйлдэх боломжтой ямар хоёр, гурван арга зам байна вэ?

  • Энэ нөхцөл байдалд Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхийг бэрхшээлтэй болгох ямар ямар асуудал байж болох вэ? Та эдгээр сорилтыг хэрхэн даван туулж чадах вэ?

  • Та энэ нөхцөл байдалд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг онцгойлон санаж байхыг хүсэх вэ? Эдгээр зүйлийг санаж байх нь танд хэрхэн туслах вэ?

Итгэлээр үйлдэх тухай хичээлийн үеэр Ариун Сүнсний заасан зүйлсийг гэрчлэх зэрэг өөрсдийн хариу үйлдлийг ангийнхантайгаа хуваалцах боломжийг суралцагчдад олго. Семинарын ангид суралцах хугацаандаа энэхүү зарчмыг дагаж мөрдөх дадлага хийх боломж байсаар байх болно гэдгийг суралцагчдад хэл. Тэднийг энэхүү зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх дадлагаа хийсээр байхыг эсвэл хийж эхлэхэд урь.

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Сайн мэдээний талаар асуух зүйлтэй байх нь буруу юу?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф шударга асуултуудын үнэ цэнийн талаар ингэж заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Асуух зүйл байна гэдэг нь хэвийн зүйл юм. Чин сэтгэлийн асуултын жижиг үр ихэнхдээ соёолж, ойлголтын агуу том мод болон ургадаг. Ноцтой эсвэл эмзэг асуултуудын талаар хэзээ ч юм эргэлзэж байгаагүй Сүмийн гишүүд цөөхөн байдаг. Сүмийн зорилгуудын нэг бол зарим үед итгэлийн үрийг, бүр эргэлзээ бүхий, итгэлгүй байдлын элсэрхэг хөрсөнд тарьж, арчилж ургуулах явдал байдаг. Итгэл бол үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах юм.

Тиймийн тул, хайрт ах эгч нар, найз нөхөд минь, итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз. Эргэлзээ биднийг олзлон, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг хайр, амар амгалан, бэлгүүдээс маань холдуулахыг бид хэзээ ч зөвшөөрч болохгүй.

(Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26)

Би итгэлээр үйлдэх чадвараа хэрхэн сайжруулах вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон итгэлээ сайжруулахын тулд бидний авч болох арга хэмжээний талаар ингэж заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Биднийг Түүнд итгэх итгэлээ <lds-p class=“rte2-style-org-ldschurch-rte-paragraphid-AnnotatedParagraphRichTextElement” data-aid=“b4ef14ae-904c-4020-be57-3e905b279aff” data-pid=“61“>хөгжүүлэх бүрд итгэл маань өсөн нэмэгдэж байдаг. Итгэлээр суралцах гэдэг ийм л утгатай.

Жишээлбэл, олны үзэл бодол биднийг дорд үзсэн ч гэсэн Бурханы хуулийг дуулгавартай дагах итгэлтэй байх бүрдээ эсвэл гэрээгээ цуцлахыг дэмждэг зугаа цэнгэл эсвэл үзэл суртлыг сөрөн зогсох бүрдээ бид итгэлээ <lds-p class=“rte2-style-org-ldschurch-rte-paragraphid-AnnotatedParagraphRichTextElement” data-aid=“a7d58c0e-b770-41fd-a9a0-68d422980ee9“ data-pid=“62“>хөгжүүлж байдаг ба энэ нь улмаар бидний итгэлийг өсгөн нэмэгдүүлдэг юм.

(Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” Ensign эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)

Итгэлээр үйлдэж буй хүмүүсийн тухай бодит амьдрал дээрх жишээнүүд

Дараах видео бичлэгүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг үзээд, танд хэцүү асуулт эсвэл сорилтууд тулгарсан үед итгэлээр үйлдэхэд тань тус болж мэдэх эдгээр хүнээс юу суралцаж болохыг олж мэд.

10:11
3:12

<h3 class=“cms-Headings-H3“>Яагаад би шийдэгдээгүй асуултуудаас айх ёсгүй вэ?

1:9

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Асуултуудад хариулт эрэлхийлэх

Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд тулгарсан асуултууддаа хариулт эрэлхийлэх боломж олгох замаар өсөж хөгжих боломж олгодог болохыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд “Түгээмэл асуудаг асуултууд” (ТАА) хуудастай вэбсайтын жишээг харуулахыг бодож үз. ТАА хуудасны зорилго нь үүсэж болзошгүй асуудлуудад түргэн, олоход хялбар хариулт өгөх явдал юм гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.

  • Тэнгэрлэг Эцэг бидний бүх асуултад ТАА хуудасны адил яагаад тэр даруй хариулт өгч болдоггүй юм бол гэж та бодож байна уу?