Семинар
Maтай 1:18–25; Лук 1:26–35


Maтай 1:18–25; Лук 1:26–35

Есүс Христ: Бурханы болон Мариагийн Хүү

Frontal head and shoulders portrait of Jesus Christ. Christ is depicted wearing a pale red robe with a white and blue shawl over one shoulder. Light emanates from His face.

Тэнгэр элч Габриел Мариад түүний тээх хүүхэд “Хамгийн Дээдийн Хүү” байх болно хэмээв (Лук 1:32). Энэ хичээл Есүсийн мөнх бус эх, мөнх Эцэг хоёроос өвлөгдсөн зан чанар нь Түүнийг мөнх бус оршихуйн бүх зовлон бэрхшээлийг даван туулахад бидэнд туслах онцгой чадавхтай болгосон болохыг ойлгоход танд тусална.

Есүс Христийн тухай цэвэр ариун гэрчлэлийг хуваалц. Есүс Христийн тухай цэвэр ариун бөгөөд хүчирхэг гэрчлэлийг хуваалцах боломжийг байнга эрэлхийл. Есүс Христийн тухай гэрчлэлээ ангидаа хуваалцах боломжийг суралцагчдад олгоорой. Суралцагчид бичих даалгавар, жижиг бүлгийн үйл ажиллагаа эсвэл ангийн хэлэлцүүлгээр дамжуулан гэрчлэлээ хуваалцах боломжтой. Есүс Христийн талаар судрууд дахь болон хожмын үеийн бошиглогчдын үгсээр өгөгдсөн гэрчлэлүүдийг мөн онцлохоо бүү мартаарай.

Суралцагчийн бэлтгэл: Үе тэнгийнхнийхээ түгээмэл тулгардаг зовлон бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зовлон бэрхшээлийг даван туулах

Дараах зургийг үзүүл. Доорх асуултуудын эхний асуултад өгсөн хариултуудаа самбарт бичихэд суралцагчдыг урьж болно.

A stick figure being confused.
  • Та нарын насныханд хамгийн түгээмэл тулгардаг зарим зовлон бэрхшээл юу вэ?

  • Залуучууд эдгээр зовлон бэрхшээлийг даван туулахдаа хаашаа ханддаг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд Есүс Христийн талаар дараах гэрчлэлийг ийн хуваалцсан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Есүс Христ бол үргэлж хариулт нь байсаар ирсэн. Түүний зорилгыг мөн сайн мэдээг ойлгох ойлголт, Түүнийг гэх бидний хайр, Түүнд итгэх бидний итгэл, найдвар бидэнд хүч чадал өгдөг.

(Роналд А.Расбанд, “Есүс Христ бол Хариулт,” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2019 оны 2-р сарын 8], broadcasts.ChurchofJesusChrist.org)

“Есүс Христ бол үргэлж хариулт нь байсаар ирсэн” гэсэн мэдэгдлийг самбарт, зургийн ойролцоо бичиж болно. Зургаас мэдэгдэл рүү сум гарган зурах нь тустай байж болох юм.

  • Амьдралд зовлон бэрхшээл эсвэл асуудлууд тулгарах үед яагаад Есүс Христ үргэлж бидний хариулт байсаар ирсэн гэж та бодож байна вэ?

Есүс Христэд итгэх итгэл, найдварынхаа талаар цаг гарган бод. Хүч чадал, дэмжлэг туслалцаа авахын тулд та хэр олон удаа Түүнд хандаж байсан бэ?Та өнөөдөр суралцах явцдаа, Есүс Христэд итгэх итгэлийг тань өсгөж, амар амгалан, хүч чадал олж авахын тулд Түүнд хандахад хөтлөх Түүний талаарх үнэнийг сурч мэдэхэд туслах Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийлээрэй.

Есүс Христийн удам угсаа

Есүс Христ Өөрийн Эцэг эхээс өвлөн авсан шинж чанарынхаа ачаар бидэнд мөнх бус амьдралд тулгардаг аливаа зовлон бэрхшээл, асуултаа шийдвэрлэхэд туслах онцгой чадавхтай байдаг.

Дараах судруудыг судлаад, Аврагчийн Эцэг эх хэн байсан талаарх сургаалыг хайж олоорой. Энэ нь:

  • Та Есүс Христийн Эцэг эхийн талаар юу олж мэдсэн бэ?

Бид эдгээр шүлгээс Есүс Христ бол Бурхан Эцэгийн болон Мариагийн тэнгэрлэг Хүү юм гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно.

Хэрэв суралцагчдад Есүс Христийн удам угсааны талаар тодруулах зүйл байвал, хичээлийн төгсгөл дэх “Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх зарим мэдэгдлийг хуваалцах талаар бодож үзээрэй.

Самбарт дараах бүдүүвчийг зур эсвэл зургийг харуул.

A stick figure being confused.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, Есүс Христийн Тэнгэрлэг Эцэгээсээ болон Мариагаас өвлөн авсан шинж чанаруудыг хайж олоорой.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Есүс үхэшгүй мөнхийн Эцэгээсээ үүрд амьдрах хүчийг өвлөн авсан юм. Тэрбээр Өөрийн мөнх бус эхээс бие махбодын үхлийг өвлөн авсан билээ.Эдгээр онцгой шинж чанар нь бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгах Түүний үйл хэрэгт амин чухал байсан. Есүс Христ үхэхийн тулд төрсөн ( 3 Нифай 27:13–15 -ыг үзнэ үү). Биднийг амьдруулахын тулд Тэр амиа өгсөн. Бүх хүн төрөлхтөнд булшнаасаа цааш амьдарч болох боломж олгохын тулд Тэр төрсөн юм.

(Russell M. Nelson, “Christ the Savior Is Born,” New Era, Dec. 2006, 5)

  • Та энэ мэдэгдлээс Есүс Христийн тухай юуг мэдэж авсан бэ?

Хэрэв бүдүүвч зургийг самбарт зурсан бол “Есүс Христ” гэсний доор суралцагчдын хариултуудыг жагсаан бичих нь тустай байж болох юм.

Есүс мөнх бус эмэгтэй болох Өөрийн эх Мариагаас бие махбодын хувьд үхэж болох мөнх бус байдлыг өвлөн авсан. Есүс бидний Тэнгэрлэг Эцэг болох Бурханаас амилалтаар дамжуулан үүрд мөнх амьдрах чадвар, мөнх амьдралыг өвлөн авчээ. Тэрээр мөн мөнх бус амьдралтай холбоотой өвдөлт, уруу таталт, зовлон зүдүүрийг мэдэрч, хүмүүний тэвчиж чадашгүй Цагаатгалын зовлон шаналлыг үүрч чадсан ( Мозая 3:7 -г үзнэ үү).

Та Мозая 7:33 -ыг уншаад, бид мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг туулахдаа хэрхэн Аврагчийн тусламжийг хүлээн авч болох ойлголтуудыг хайж олоорой.

  • Бид Аврагчийн тусламжийг хэрхэн хүлээн авч болох талаарх энэ шүлгээс та юу сурч мэдсэн бэ?

Нэг хүн эсвэл бүлэг хүн асуулт эсвэл асуудалдаа тусламж авахын тулд Их Эзэнд хандаж байсан судрын жишээг хайж олоход суралцагчдыг урих нь тустай байж болно. Суралцагчид тухайн хувь хүн эсвэл бүлэг хүн Христэд хандахад нь тусалсан ямар зүйлийг хийсэн мөн Тэрээр хэрхэн тэдэнд тусалсныг хайж олж болох юм. Тэд мөн судалж байгаа цэдэгт нь Аврагчийн үлгэрлэн үзүүлсэн зан чанаруудыг хайж олж болох юм. Суралцагчдыг олсон жишээгээ ангийнхантайгаа эсвэл өөр суралцагчтай хуваалцахад урь.

Дараах асуултуудад өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх цагийг суралцагчдад гаргаж өгөхийг бод. Дууссаных нь дараа хариултаа хамтрагчтайгаа эсвэл ангийнхантайгаа хуваалцахад тэднийг уриарай.

Түүний ачаар

“Because of Him” (2:36) видео бичлэгийг үзээд, Аврагчийн дэлхийд ирж, мөнх бус амьдралыг туулж, бүхнийг даван туулсны ачаар хийж чадсан зарим зүйлийг хайж ол. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

A stick figure being confused.

Суралцагчдад өнгийн харандаа, цаас зэрэг материалуудыг өгч, дараах үйл ажиллагааг хийж болно.

“Түүний ачаар” гэсэн үгээр эхэлсэн Аврагчийн талаарх өөрийн мэдэгдлийг бич. Та Аврагч Өөрийн онцгой чадавхаар ямар тусламж үзүүлэх боломжтой болохыг мөн таны амьдралд хэрхэн тусалж байсан талаар нэг эсвэл хэд хэдэн мэдэгдлээр дээрх өгүүлбэрийг гүйцээж болно. Хэрэв танд хангалттай цаг, материал байвал зохиомжоо сайжруулахад ашиглах талаар бодож үзээрэй.

Суралцагчдыг хийж дууссаны дараа мэдэгдлээ бүгдэд харагдахаар дээш өргөхөд урина уу. Бичсэн зүйлээ тайлбарлахад зарим суралцагчийг урь. Мэдэгдлээ гэртээ эсвэл сүм дээр бусадтай хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг даван туулахад бидэнд туслах Христийн чадавхыг гэрчилсэн гэрчлэлээ хуваалцах талаар бодож үзээрэй.

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Maтай 1:18 . Мариа “Ариун Сүнсээр хүүхэд олсон” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.

Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

Томилогдсон гэрчүүдийн гэрчлэл Есүс Христийн Эцэг эхийн талаар эргэлзэх ямар ч орон зай үлдээгээгүй. Бурхан бол Түүний махан биеийн Эцэг бөгөөд мөнх бус эмэгтэй болох Мариа Түүний эх байсан юм. …

… Тэр бол Иосефын хүү ч биш мөн Ариун Сүнсээр олсон Хүү ч байгаагүй. Тэр бол Мөнхийн Эцэгийн Хүү билээ!

(Ezra Taft Benson, “Five Marks of the Divinity of Jesus Christ,” Ensign, Dec. 2001, 10, 11)

Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) Аврагчийн гайхамшигт төрөлтийн эргэн тойрон дахь бүх нарийн ширийн зүйлийг тайлбарлахыг оролдох оролдлогын талаар ийн сэрэмжлүүлсэн.

Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Хэрэв багш нар [Есүс Христийн эхийнхээ хэвлийд бүрэлдсэн] тухай Их Эзэний өгсөн өчүүхэн мэдээллийн талаар ярихдаа ухаалаг байя гэж бодвол энэ сэдвийн талаарх хэлэлцүүлгийг Лук 1:34–35-д цэдэглэсэн үгсээр өндөрлөх байсан. … Их Эзэнийг бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэх тэр өдрийг хүртэл энэ сэдвийг дээрх тунхаглалаар хаах нь зүйтэй.

(The Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams [1996], 14)

Есүсийн Өөрийн Эцэг эхээс өвлөн авсан шинж чанарууд Түүнд ямар зүйл хийх боломжийг олгосон бэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.

Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

Орчлон ертөнцийн агуу Бурхан Хүүгээ мөнх бус эмэгтэйгээс төрөхөөр болгосон нь мөнх бус амьдралын сул дорой байдлыг Өөрийн биеэр үзэж, “уруу таталтыг, мөн биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг, энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол, бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчихийн” ( Мозая 3:7) тулд бөлгөө. Эдгээр сул дорой байдлыг Тэр мөнх бус эхээсээ өвлөн авсан билээ. Гэхдээ Түүний Эцэг Бурхан байсан учраас Есүс Христ урьд өмнө эсвэл тэр цаг мөчөөс хойш ямар ч хүмүүнд байгаагүй тийм хүч чадалтай байв. Тэр махан биед төрсөн Бурхан мөн тэрчлэн бүр Бурханы Хүү байсан. Эдгээр хүч чадал нь Түүнд гайхамшиг, дохио, гайхалтай зүйлс, агуу Цагаатгал болон Амилалтыг гүйцэтгэх боломжийг олгосон бөгөөд эдгээр нь бүгд Түүний тэнгэрлэг байдлын нэмэлт тэмдэг билээ.

(Ezra Taft Benson, “Five Marks of the Divinity of Jesus Christ,” Ensign, Dec. 2001, 10)

Maтай 1:25 . Иосеф “түүнтэй энгэр зөрүүлээгүй байсан” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Библи дэх унтах эсвэл унтсан гэдэг үг нь бэлгийн харьцааг илэрхийлдэг ( Эхлэл 4:1 -ийг үзнэ үү). Иосеф Есүсийг төрөхөөс өмнө Мариатай бэлгийн харьцаанд ороогүй байжээ. Энэ нь түүнийг Есүсийн эцэг биш бөгөөд Есүсийн эхийнхээ хэвлийд бүрэлдсэн явдал гайхамшиг байсан гэх баримтыг бататгадаг.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Аврагчийн цол хэргэм

Матай 1 , Лук 1 -д цэдэглэсэн Аврагчийн нэр, цолыг судалж болно. (Та Bible Dictionary, Topical Guide эсвэл Судруудын удирдамжаас мэдээлэл авч болно.) Бид эдгээр нэр, цолоос Есүс Христийн талаар юу мэдэж авч болох вэ?Есүс ( Матай 1:21 ; Лук 1:31)Иммануел ( Maтай 1:23)Хамгийн Дээдийн Хүү ( Лук 1:32)Бурханы Хүү ( Лук 1:35)

Иосефын дуулгавартай байдал

Иосеф Мариаг хөл хүнд болсныг мэдээд, яавал зөв болох талаар юу гэж бодсоныг судалж болно. Иосеф бол Их Эзэний зөвлөгөөг итгэлээр дагахын сайн жишээ юм ( Матай 1:18–24 -ийг үзнэ үү).Суралцагчид “The First Christmas Spirit” (6:41)-ийг үзээд, Бурханы Хүүг өсгөх болсноо мэдэхэд Иосефт ямар байсныг олж мэднэ үү. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

6:41