Семинар
Maтай 1:1–17


Maтай 1:1–17

Есүс бол амлагдсан Мессиа

Jesus teaches about the Good Shepherd and His other sheep.

Леви хэмээн нэрлэгддэг Maтай нь Шинэ Гэрээний хамгийн анхны сайн мэдээний бичээч юм. Түүний бичвэрийн нэг зорилго нь Есүс Мессиагийн тухай Хуучин Гэрээний бошиглолыг гүйцэлдүүлсэн гэдгийг харуулах явдал байсан. Энэ хичээлийн үеэр та Есүс Христийг амлагдсан Мессиагийнх нь хувьд судалж, Түүнд илүү их талархах болно.

Хичээлд бэлд. Суралцагчид хичээлд бэлдэж ирснээр Ариун Сүнсийг тэдэнд заалгахаар урихад болон бусад суралцагчид туслахад илүү бэлэн болсон байдаг. Та суралцагчдыг хичээлд бэлтгэж ирэхэд нь олон талаар туслах боломжтой. Ариун Сүнсээр дамжуулан суралцахад оюун санаа, зүрх сэтгэлээ бэлтгэхэд туслах урилгыг суралцагчдад өгөхийг эрэлхийл.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ тэдэнд яагаад чухал тухай бодон, хичээлд ирэхэд суралцагчдыг урь. Мөн тэд гэр бүл, найз нөхдөөсөө Аврагчийн талаарх бодол санааг нь асууж болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад танд Есүс Христ чухал вэ?

Хичээлийн эхэнд байгаатай адил Есүс Христийн ямар нэгэн зургийг үзүүл.

Өнөө үед “Есүс Христийн талаар маш бага зүйл мэддэг хүмүүс энэ дэлхийд олон байна” (Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” Ensign эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96).

  • Яагаад Есүс Христийн талаар маш бага зүйл мэддэг хүмүүс энэ дэлхийд олон байгаа гэж та бодож байна вэ?

Есүс Христийг мэддэггүй хэн нэгэнд Аврагч гэж хэн болох, Тэр өөрт нь яагаад чухал талаар хэлэх нэг минут танд байна гэж төсөөл. Судлах тэмдэглэлдээ эсвэл хуудас цаасны голд “Есүс Христ” гэж бич. 60 секундэд хуваалцахыг хүсэж буй чухал мэдээллээ Түүний нэрийг тойруулан бичээрэй. Хичээлийн үеэр цаасан дээрээ бусад мэдээллийг нэмэх талаар бодож үз.

Цөөн сайн дурын оролцогчийг цаасан дээр бичсэн зүйлээ хуваалцахад урь. Хэрэв суралцагчид бэлтгэх ажиллагааг гүйцэтгэж дууссан бол тэднээс Есүс Христ тэдний найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнд яагаад чухал талаар олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.

“Есүс Христ гэж хэн бэ? 60 секундын тойм” (1:22) видео бичлэгийг та ChurchofJesusChrist.org дээрээс үзэж болох юм. Үүнийг үзэхдээ, Есүс Христийг мэддэггүй хүмүүсийн хувьд ч Тэрээр өнөөгийн дэлхий ертөнцөд чухал хэвээр байгаа шалтгааныг эргэцүүлэн бод.

2:3

Матай Есүс Христ бол Мессиа мөн байсан гэж гэрчилжээ

Дараах мэдээллийг хуваалцах замаар Матайн сайн мэдээг танилцуул.

Өнөөгийн дэлхий ертөнцөд Есүс Христийн ач тусын талаар хараахан ойлгоогүй олон хүн байгаатай адил, Аврагчийн цаг үед амьдарч байсан олон хүн Түүний ач холбогдлыг мөн ойлгохгүй байсан юм.

Матай нь Есүс Христийн арван хоёр төлөөлөгчийн нэг байсан ( Maтай 10:2–4-ийг үзнэ үү) бөгөөд тэр Аврагчийн цаг үед нүдээр харсан олон үйл явдлынхаа гэрч болсон юм. Тэрээр хүмүүст, ялангуяа Аврагчид итгэдэггүй, Есүс Христийг Аврагч байсныг таниагүй еврейчүүдэд туслахын тулд Матайн сайн мэдээг бичжээ. Матай нь Есүс Христийн гүйцэлдүүлсэн Мессиагийн талаарх эртний бошиглолуудаас олонтоо эш татах замаар Есүс Христ бол амлагдсан Мессиа гэдэг үнэнийг тусгайлан онцолсон.

Матай Есүсийн гэр бүлийн түүхийг бичиж тэмдэглэх замаар номоо эхлүүлжээ. Тэр чухал хүмүүс болон мэдээллүүдийг багтаасан ( Maтай 1:1–17). Та Maтай 1:16-г уншиж , “Христ хэмээгддэг Есүс” гэдэг үгсийг хайж ол. Судар дээрээ эдгээр үгийн доогуур зур.

  • Та “Христ” гэх нэрийн утгын талаар юу мэдэх вэ?

“Христ” нь еврей хэлээр “Мессиа” юм. Судруудын удирдамж дээрх “ Мессиа ” гэдэг хэсгийг уншаад, энэхүү нэрийн утгын талаар болон яагаад олон еврей хүн Есүсийг Христ гэдгээр нь хүлээж аваагүй талаар илүү ихийг судал.

  • Та Түүний “Христ,” “Мессиа” зэрэг нэрүүдийг ойлгосноор Аврагчийн зорилгын тухай юу олж мэдэж байна вэ?

Эрт үед тусгай үүрэг гүйцэтгэх хүмүүсийг бэлтгэх зорилгоор тосоор тосолж, адисалдаг байжээ. Матайн сайн мэдээнд Есүс Христ тосоор адислагдаж гүйцэтгэхээр болсон зүйлсийнхээ талаарх эртний бошиглолуудаа хэрхэн гүйцэлдүүлсэн тухай жишээ дүүрэн байдаг. Судрууд дээрээ эдгээр жишээний хоёр, гурвыг хайж үзээрэй (дараах хүснэгтийг хар). Тэнгэрлэг Эцэг Христийг ирэхээс олон жилийн өмнө Христийн гүйцэтгэх зүйлийн талаар яагаад илчилснийг эргэцүүлэн бод.

Дараах хүснэгтийг харуулснаар суралцагчид бошиглолууд болон тэдгээрийн биеллийн талаар хайж олох боломжтой болно.

Мессиагийн Хуучин Гэрээний бошиглолууд

Есүс Христээр гүйцэлдсэн нь

Мессиа нь Абрахамын болон Давидын үр удам байх болно ( Иеремиа 23:5–6 ; Эхлэл 22:18-ыг үзнэ үү).

Матай 1:1, 6, 17

Мессиа онгон бүсгүйгээс мэндлэх болно ( Исаиа 7:14 ; Aлмa 7:10-ыг үзнэ үү).

Maтай 1:21–23

Мессиа Бэтлэхэмд төрнө ( Mика 5:2-ыг үзнэ үү).

Maтай 2:4–6

Мессиа Назараас ирэх болно ( 1 Нифай 11:13-ыг үзнэ үү).

Матай 2:23

Мессиа өвчтэй хүмүүсийг анагаах болно ( Исаиа 53:4 ; Мозая 3:5-ыг үзнэ үү).

Maтай 8:16–17

Мессиа сургаалт зүйрлэл ашиглан заана ( Дуулал 78:2-ыг үзнэ үү).

Матай 13:35

Мессиа илжиг унаж Иерусалимд ирэх болно ( Зехариа 9:9-ийг үзнэ үү).

Maтай 21:1–7

Есүс Христ Өөрийгөө Мессиа байсан хэмээн гэрчилсэн

Хуучин Гэрээний бошиглолын өөр нэгэн биеллийг Лук 4:16–21 дээр бичиж тэмдэглэжээ. Есүс Өөрийн төрсөн нутаг болох Назарт зочлох үедээ синагогт ирж, Исаиагийн номоос Мессиагийн тэнгэрлэг зорилгын тухай олж уншив. Уншсаныхаа дараа Есүс Исаиагийн бошиглол одоо биелсэн хэмээн дурдаад, Өөрийгөө Мессиа байсныг тунхагласан байна.

Та Исаиа 61:1–2-ыг уншаад , Мессиагийн тосоор адислагдаж гүйцэтгэхээр болсон зүйлсийн талаар Исаиа юу гэж бошиглосныг олж мэд. Есүс Христ Исаиагийн бичиж тэмдэглэсэн тайлбаруудад тохирч буйг харуулж байна гэж үзсэн үг хэллэгүүдийг тэмдэглэ.

Та мөн “Есүс Өөрийгөө Мессиа хэмээн зарлав” видео бичлэгийг цагийн код 0:00–2:05 хүртэл үзэж болох юм. Энэ видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

3:25
  • Есүс Христ бол бошиглогдсон Мессиа гэдгийг Исаиа 61:1–2-ыг уншаад ямар үг хэллэг танд нотолж байна вэ?

  • Аврагч эдгээр бошиглолын аль нэгийг таны эсвэл мэддэг хэн нэгний тань амьдралд хэрхэн гүйцэлдүүлсэн бэ?

Хичээлийн эхэнд ажиллаж эхэлсэн хуудас цаасан дээр Есүс Христийн тухай мэдээллийг нэм. Нэмэх мэдээллийн талаар бодоход тань тус болох дараах асуултуудад хариулна уу.

  • Та Мессиагийн тухай бошиглолууд, тэдгээрийн биеллээс Есүс Христийн талаар юу олж мэдсэн бэ?

  • Есүс Христ юу хийхээр дэлхийд ирсэн бэ? Яагаад Түүний зорилгыг ойлгох нь чухал вэ?

  • Яагаад Есүс Христ танд чухал вэ?

Мессиагийн талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Тэд ганц, хоёрхон минутад багтаан, цаасан дээр нэмсэн зарим мэдээллээ хуваалцаж, Есүс Христийн тухай гэрчилж болох юм.

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Яагаад Есүс Христ өнөөдөр ч чухал хэвээр байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Есүс Христийн талаар дараах гэрчлэлийг хуваалцсан.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Цэлмэг шөнийн тэнгэрт чиглүүлэгч од шиг Есүс Христ бидний замыг гэрэлтүүлдэг. Тэр дэлхий дээр энгийн малын хашаанд ирсэн. Тэр төгс амьдралаар амьдарсан. Тэр өвдсөнийг эдгээж, үхсэнийг амилуулсан. Тэр бол мартагдсан нэгэнд найз нь байсан. Тэр бидэнд сайн үйл хийж, дуулгавартай байж, нэг нэгнээ хайрлахыг заасан. Тэрээр загалмай дээр цовдлогдож, гурван өдрийн дараа сүр жавхлантайгаар амилан, бидэнд болон бидний хайртай хүмүүст булшинд орсныхоо дараа амьдрах боломжийг өгсөн юм. Тэрээр Өөрийн зүйрлэшгүй нигүүлсэл, ач ивээлээр бидний нүгэл, зовлонг Өөр дээрээ үүрч, биднийг наманчлах үед уучлалыг, амьдралын шуурган дунд амар амгаланг авчирдаг билээ. Бид Түүнд хайртай. Бид Түүнийг шүтдэг. Бид Түүнийг дагадаг. Тэр бол бидний сэтгэл зүрхний зангуу юм.

(Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн талаар ярьдаг,” Ensign эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96)

Есүс Христ Давидын үр удам байсан гэдэг нь яагаад чухал вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийн тайлбарласан.

Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Тэдний Мессиа бол Давидын Хүү байх болно гэсэн бүх нийтийн итгэл үнэмшлээс өөр ямар ч ойлголт Есүсийн цаг үед амьдарч байсан еврейчүүдийн оюунд тийм бат хадагдаагүй байсан юм. … Тэд Ромын боолчлолын дарлалыг хуу татан хаяж, Израилыг дахин эрх чөлөөтэй болгох түр зуурын аврагчийг хайж байжээ. Тэд Израилын хаан ширээнд Жессегийн Хүүг суух үед дэлхий даяар алдаршиж, цог жавхлан, нөлөөгөө бадруулж байсан тэрхүү үеийг сэргээх удирдагчийг эрэлхийлж байсан юм.

(Bruce R. McConkie, The Promised Messiah [1978], 188)

Христийн ургийн бичигт Матайн багтаасан эмэгтэйчүүд хэн хэн байсан бэ?

“Тамар бол Канаан нутгийн адуллам хүн байжээ ( Эхлэл 38-ыг үзнэ үү); Рахаб бол Иерихогийн канаан хүн байсан ( Иoшуа 2:1–7-г үзнэ үү); Рут бол еврейн шашинд орохоосоо өмнө моаб эмэгтэй байсан ( Рут 1:4-ийг үзнэ үү) ба Батшеба бол Уриагийн эхнэр, хит эмэгтэй байжээ ( 2 Самуел 11:3-ыг үзнэ үү). Тиймээс, энэ дөрвөн [эмэгтэй] бүгдээрээ израил хүмүүс биш байснаас гадна израил биш хүмүүстэй холбоотой байсан байна” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], 13). Есүс Христийн ургийн бичигт эдгээр эмэгтэйг багтаасан нь Бурхан бүх хүнд санаандгүй арга замаар үйлчилдэг болохыг бидэнд зааж байна.

Мөн энэ нь “Есүс Христийн удам судар ч гэсэн төгс төгөлдөр байгаагүй тул хувийн зөв шударга байдал ‘төгс төгөлдөр’ удам судартай байхаас хамаарахгүй. [Мөн] Аврагчийн [гэр бүлийн түүхэнд] эмэгтэйчүүдийг багтаасан нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханы нүдэнд эн тэнцүү гэсэн чухал үнэнийг илэрхийлж байна” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага, 13).

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн ач тусыг ойлгох

Суралцагчдад дараах жишээ болон асуултуудыг өг. Үүнд:

Таныг найзтайгаа ярилцаж байх үед найз тань ийн ярьж байна гэж бодьё. “Би зарим хүн яагаад Есүс Христийг хэт шүтдэгийг ойлгодоггүй. Дэлхий дээр маш олон гайхамшигтай хүн байна; Есүсийг бусдаас өндөрт тавих шалтгааныг би лав олж харахгүй байна.”

  • Найзынхаа хэлсэн үгэнд өгөх таны анхны хариулт юу байх бол?

  • Найз тань Есүс Христийн талаар юуг ойлгоогүй гэж та бодож байна вэ?