Семинар
Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг


Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Looking through gospel glasses. The focus is on the Temple and family.

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Есүс Христтэй илүү адил болохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч, амьдралд хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь асуудлыг илүү тод томруун харахын тулд мөнхийн талаас нь шинжлэн судлахад танд туслах болно.

Тэмдэглэл: Энэхүү хичээлийг хичээлийн жилийн эхэнд заах нь илүү тохиромжтой байж болох юм. Хэрэв энэ хичээлийг энэ долоо хоногийн өмнөх эсвэл хойших долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол оронд нь сургууль ороогүй байхад үзээгүй өнгөрүүлсэн байж болох төгс эзэмших сургаалын хичээлийг заах талаар бодож үз.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тулгарсан бэрхшээл эсвэл асуумаар байгаа асуултаа эргэцүүлэн бодоход эсвэл “Сүнслэг мэдлэг олж авах нь, 1-р хэсэг” хичээл дээрх итгэлээр үйлдэхээр сонгосон асуултаа бодоход урь. Уг бэрхшээл эсвэл асуултад нэмэлт тусламж олохын тулд авч болох дараагийн алхам юу байж болох талаар тунгаан бодоход тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Асуулт ба бэрхшээл

Заримдаа бид итгэлийг маань сорьж болох бэрхшээл, сорилттой тулгардаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ач хүүгийнх нь эхнэр буюу бэрд нь тулгарсан нэг сорилтын талаар ийн хуваалцсан.

“Бурхан ялах болтугай” бичлэгийг цагийн код 5:50-аас 6:39 хүртэл үз эсвэл дараах бичвэрийг унш.

18:51
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Саяхан манай нэг ач хүүгийн эхнэр сүнслэг байдлын хувьд бэрхшээлтэй тулгарсан юм. Би түүнийг “Жилл” гэж нэрлэе. Мацаг барьж, залбирч, санваарын адислал авсан ч Жиллийн аавын амьдрах хугацаа дуусаж байлаа. Тэр аавыгаа болон гэрчлэлээ хоёуланг алдана гэхээс айж байсан юм.

Нэгэн үдэш миний эхнэр Вэнди Нэлсон эгч надад Жиллийн нөхцөл байдлын тухай хэлэв. Маргааш өглөө нь намайг сүнслэг байдлын хувьд бэрхшээлтэй байгаа Жиллд туслах ганцхан үгийг түүнтэй хуваалцах нь зүйтэй гэсэн бодол Вэндид төржээ. Тэр нь миопи гэсэн үг байв.

(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” Ensign, Nov. 2020, 93 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)

Миопи гэсэн үг нь харалган бодолтой буюу алсын хараагүй гэсэн утгатай.

  • Бурханы болон Түүний төлөвлөгөөний талаарх ямар үнэн ирээдүйд болох зүйлээс тэгж их айхгүй байхад Жиллд туслах байсан бэ?

Яг одоо танд тулгарч буй бэрхшээл, асуултынхаа талаар бод. Энэ нь “Сүнслэг мэдлэг олж авах нь, 1-р хэсэг”-т таны тодорхойлсонтой ижил байж болох юм.

  • Та яагаад энэ асуулт эсвэл бэрхшээлдээ тусламж авахыг хүсэж байна вэ?

Уй гашуу, зовлон шаналлыг мэдрэх нь амьдралын нэгэн хэсэг гэдгийг санаарай. Есүс хүртэл хайртай хүмүүсийнхээ араас гашуудаж байсан ( Иохан 11:32–36 -г үзнэ үү). Бид өөрсдийн нөхцөл байдлыг мөнхийн талаас нь харах юм бол Их Эзэн эдгээр мэдрэмжийг даван туулахад бидэнд туслах болно. Өөрийн асуулт, бэрхшээлийг даван туулахад тус болох үнэнийг энэ хичээлээс хай.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд

Бидний амьдралд зовлон бэрхшээл тулгарч, хариултгүй асуулт гарч ирэх үед сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмууд тусалж болох юм.

1. Итгэлээр үйлд.2. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголт олж авахаар эрэлхийл.

Энэ хичээл дээр бид мөнхийн талаас нь асуудлуудыг шинжлэн судлахад Ариун Сүнс бидэнд тэдгээрийг илүү тод томруун харахад тусалж чадна гэсэн үнэнд анхаарлаа төвлөрүүлэх болно.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р догол мөрийг мөн дараах судрын хэсгүүдээс ядаж нэгийг судал. Сорилтоо мөнхийн талаас нь харахад Жиллд тусалж болох үг, хэллэгийг тэмдэглэ.

2 Коринт 4:17–18

Мозая 4:9

Сургаал ба Гэрээ 58:2–4

  • Уншсан зүйл дээрээ үндэслэн мөнхийн талаас нь харах талаар Жилл юуг мэдээсэй гэж та хүсэж байна вэ?

  • Жиллтэй хуваалцаж болох мөнхийн талаас нь харахтай холбоотой ямар туршлага танд (эсвэл бусдад) байгаа вэ?

Асуулт эсвэл асуудлыг мөнхийн талаас нь хэрхэн шинжлэн судлах вэ?

Асуулт эсвэл асуудал байвал аливаа зүйлийг мөнхийн талаас нь харахад бидэнд туслах, бидний дагаж мөрдөж болох үйл явц

Хичээлийн үлдсэн хугацаанд суралцагчдад дараах гурван алхмыг үзүүл.

1. Тэнгэрлэг Эцэгийг эсвэл Түүний төлөвлөгөөг буруу ойлгоход хүргэж болзошгүй аливаа таамаглалаа тодорхойл.2. Эдгээр таамаглалыг засаж залруулах Тэнгэрлэг Эцэгийн эсвэл Түүний төлөвлөгөөний тухай үнэнийг тодорхойл.3. Асуултыг мөнхийн талаас нь авч үз эсвэл сайн мэдээний үнэнийг тусган асуултыг өөрчил.

ChurchofJesusChrist.org дээрх “Асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь” (2:56) бичлэгийг үзээд, Лорэн хэмээх залуу эмэгтэй энэ үйл явцыг ашиглан найздаа хэрхэн тусалсныг хар.

2:58
  • Энэ видео бичлэг утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах талаар юуг ойлгоход танд тусалсан бэ?

  • Лорэн бидний дөнгөж сая тодорхойлсон гурван алхмыг хэрхэн ашигласан бэ?

Ерөнхийлөгч Нэлсоны хуваалцсан түүхэнд ач хүүгийнх нь эхнэр Жиллд яг энэ үйл явц хэрхэн тус болохыг бод.

  • Жиллд эргэлзээ төрүүлж, айдаст автуулж болзошгүй ямар таамаглал байж болох вэ?

Жиллийнхтэй адил нөхцөл байдалд орсон хүмүүсийн алсын хараагүй таамаглалуудад хайртай хүн нь залуудаа хорвоог орхин одсон бөгөөд нас барсан хайртай хүмүүсээ дахин хэзээ ч харахгүй байх гэсэн таамаглал эсвэл хайртай хүнийг нь үхлээс аврах гайхамшигт л гэрчлэл нь тулгуурлах зэрэг нь орж болно. Эдгээр таамаг нь уй гашууд автсан хүмүүсийг “Бурхан намайг хайрладаг л юм бол яагаад хайртай хүнийг маань надаас авч байгаа юм бэ?” гэж асуухад хүргэж болох юм.

Ихэнх тохиолдолд иймэрхүү таамаг нь одоо мэдэрч байгаагаас илүү их уй гашуу, зовлон шаналлыг бидэнд авчирдаг. Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн Түүний төлөвлөгөөний талаар үнэнийг тодорхойлох нь тусалж чадна.

  • Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн Түүний төлөвлөгөөний талаар таны мэдэх ямар ямар үнэн тус болж болох вэ?

Дараах хариултууд орж болно. Үүнд:

  • Их Эзэний бодол ба арга зам биднийхээс хавьгүй илүү ( Исаиа 55:8–9 -ийг үзнэ үү).

  • Ариун сүмийн гэрээ байгуулж, сахиснаар бид энэ амьдралынхаа дараа Аврагчийн хүчээр дамжуулан хайртай хүмүүстэйгээ эргэн уулзана ( Сургаал ба Гэрээ 138:47–48 -ыг үзнэ үү).

  • Бурхан бидний итгэлийг шалгахын тулд сорилтуудыг өгдөг ( Ифер 12:6 ; Сургаал ба Гэрээ 98:14 -ийг үзнэ үү).

  • Жиллийнхтэй адил нөхцөл байдалд орсон байж болох хүнд тулгарч болох асуудлуудыг та ямар арга замаар мөнхийн талаас нь авч үзэж болох вэ? (Жишээлбэл, та “Хэдийгээр мөнхийн талаас авч үзэхэд энэ нь зуурдынх гэдгийг мэдэж байгаа ч хайртай нэгнээ алдсан энэ гашуун зовлонг амсаж байхдаа би Бурханы хайрыг хэрхэн мэдэрч болох вэ?” эсвэл “Хайртай хүнтэйгээ дахин уулзана гэдэгт итгэхийн тулд би Аврагчид итгэх итгэлдээ хэрхэн тулгуурлаж болох вэ?” гэх мэт мөнхийн талаас нь тусган харуулах асуултуудыг тавьж болно).

Жилл сорилтоор дамжуулан мөнхийн талаас нь харах чадвараа хэрхэн хөгжүүлж, адислагдсан талаар ерөнхийлөгч Нэлсон хуваалцсан.ChurchofJesusChrist.org дээрх “Бурхан ялах болтугай” бичлэгийг цагийн код 6:58-аас 8:24 хүртэл үз эсвэл доорх мэдэгдлийг унш.

2:58
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Жиллийн аавыг нас барсны дараа миопи гэдэг үг түүний санаанаас гарахгүй байжээ. Тэр үүнийг илүү сайн ойлгохыг хүсэж, зүрх сэтгэлээ нээн, миопи гэдэг нь харалган бодолтой, алсын хараагүй гэсэн үг байсныг мэдэж авав. Энэ нь түүний бодол санааг өөрчилсөн юм. Жилл дараа нь “миопи гэдэг үг надад амсхийх, эргэцүүлэн бодох, эдгэрэх сэдэл өгсөн. Одоо энэ үг намайг амар амгалангаар дүүргэдэг. Энэ нь надад алсын хараагаа тэлж, мөнхийн зүйлсийг эрэлхийлэхийг сануулдаг болсон. Энэ нь надад тэнгэрлэг төлөвлөгөө байгаа, аав минь амьд хэвээрээ бөгөөд намайг хайрлаж, харж ханддаг гэдгийг сануулдаг болсон. Миопи гэх энэ үг намайг Бурханд авчирсан” гэж хэлсэн.

Би хайртай, эрхэм нандин бэр охиноороо маш их бахархаж байна. Зүрх сэтгэлийг нь эмтэлсэн хамгийн хэцүү зүйл тохиолдсон энэ цаг үед хайрт Жилл маань аавынхаа талаарх Бурханы тааллыг мөнхийн талаас нь харж, хүлээн авч сурч байна. Бурханыг ялуулахад бэлэн байх сонголтыг хийснээр тэр амар амгаланг олж байгаа.

(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 102)

  • Мөнхийн талаас нь харж чадсанаар Жилл хэрхэн адислагдсан бэ?

Энэ хичээлийн эхэнд тодорхойлсон зовлон бэрхшээл эсвэл асуултаа эргэцүүлэн бод. Сурч мэдсэн гурван алхмаа ашиглан асуулт эсвэл бэрхшээл дээрээ хэрхэн ажилласнаа судлах тэмдэглэл дээрээ бич.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас юу сурч мэдсэнээ хуваалцахад мөн асуулт байвал асуухад урь. Энэ хичээлээр авч хэлэлцсэн үнэний талаар гэрчилж, суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урь.

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би уй гашуу, гарз хохиролтой тулгарахдаа мөнхийн талаас нь харж чадвал энэ нь надад хэрхэн тус болох вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эхнэр Данзэлыгаа зуурдаар нас барахад мөн охин Вэндигээ хорт хавдартайгаа удаан тэмцсэний эцэст таалал төгсөхөд мөнхийн талаас харж чадсан нь түүнд хэрхэн тусалсан талаар ийн тайлбарласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

2005 онд, гэрлээд бараг 60 жил өнгөрсний дараа хайрт Данзэл маань зуурдаар нас нөгчсөн. Уй гашуугаасаа болоод би хэсэг хугацаанд юу ч хийх аргагүй болсон юм. Гэвч Христийн амилсны баярын захиас, амилалтын амлалт надад тусалсан.

(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 94 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117)

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бид охиноо маш их үгүйлж байна. Гэвч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ байгаа учраас түүний талаар бид санаа зовохгүй байна. Бид Бурхантай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн дээдэлж, түүнтэйгээ хамт дахин амьдрах болно гэсэн хүлээлттэй амьдардаг. Тэр болтол бид энд Их Эзэнд үйлчилж, тэр маань диваажинд Түүнд үйлчилж байх болно.

(Рассэлл M.Нэлсон, “Ирээд, Намайг дага,” Ensign, May 2019, 88 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)

Яагаад бидний таамаг чухал вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хуваалцсан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Хожмын үеийн гэгээнтнүүд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг мэддэг учраас энэхүү мөнх бус дэлхий нь үл таних өнгөрсөн болон тодорхой бус ирээдүй хоёрын хоорондох завсрын нэг үзэгдэлт жүжиг биш гэдгийг мэддэг. Энэ амьдрал бол гурван үзэгдэлт жүжгийн хоёр дахь үзэгдэл юм. Үүний зорилго нэгдүгээр үзэгдэл дэх сүнслэг оршихуй, гуравдугаар үзэгдэл дэх мөнхийн хувь тавилангийн талаарх илчлэгдсэн зүйлээр тодорхойлогдоно. Бурханы илчилсэн энэ төлөвлөгөө ба бусад үнэний талаарх бидний мэдлэгээс шалтгаалан, бид өөрсөдтэйгөө адилхан мэдлэггүй хүмүүсийнхээс өөр таамаг дэвшүүлж эхэлдэг. Үүний үр дүнд бид бусад хүний зөвхөн мөнх бус амьдралын талаарх өөрсдийн үзэл бодлоор шүүн үздэг олон чухал сэдвийн тухайд өөр өөр дүгнэлт гаргадаг.

(Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” [evening with a General Authority, Feb. 8, 2013], 3–4)

Би асуулт, асуудлаа мөнхийн талаас нь харахын тулд асуултаа хэрхэн өөрчлөн тавьж болох вэ?

Шашны институт, семинарын зохицуулагч Чад Х.Вэбб ийн хэлсэн.

Portrait of Chad Webb

Хэрэв бид мөнхийн талаас харж эхэлбэл мөнхийн үнэнийг харуулан тусгасан дүгнэлтэд хүрэх болно. Гэхдээ дэлхийнхний таамаглалаас эхэлбэл дэлхийнхний дүгнэлтэд хүрэх нь баттай. Тиймээс оршил үндэслэлийг нь бид хүлээн зөвшөөрдөггүй тул зарим асуултаа өөрчлөн тавих хэрэгтэй байж болох юм.

Жишээлбэл, танаас “Бие биедээ хайртай хоёр хүн гэрлэж болохгүй гэж үү?” гэж асууж байсан байх. Дэлхийнхний ихэнх хүний өнцгөөс харах юм бол хариулт нь “болно” байж ч болох юм. Гэхдээ та авралын төлөвлөгөөний талаар болон Тэнгэрлэг Эцэгийн гэрлэлтийн зорилгын тухай мэдэх зүйлээ бодоорой. Авралын төлөвлөгөө нь асуултыг мөнхийн талаас нь харах чадварыг болон сайн мэдээн дээр үндэслэн өөрчлөн тавих боломжийг олгодог. Та “Яагаад Бурхан гэр бүлийг томилдог вэ?” эсвэл “Их Эзэн яагаад эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг гэрлэхээр болгосон бэ?” гэх мэт зарим асуултыг эргэцүүлэн бодож болох юм. Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд хаанаас ирдгийг, одоо болон мөнх амьдралд тэдэнд юу өгөхийг Тэрээр хүсдэг талаар мэддэг зүйлээ бод. Тэр яагаад биднийг ариун сүмд гэр бүлүүдийг лацдан холбох хүчээр адисалсан талаар бод. Эдгээр зарчмын талаарх таны ойлголт асуултыг хэрхэн өөрчлөн тавьж, асуудлыг сайн мэдээний гэрлээр дамжуулан харах боломжийг олгодог вэ?

(Chad H Webb, “That They May Know How to Come unto Him and Be Saved” [Brigham Young University–Hawaii devotional, Mar. 22, 2016], byuh.edu)