Иохан 1
Тойм
Төлөөлөгч Иохан Сүмийн гишүүдэд туслахаар мөн Есүс бол Христ гэдэгт дэлхий ертөнцийг итгүүлэх зорилгоор өөрийн сайн мэдээг бичжээ (Иохан 20:30–31-ийг үзнэ үү). Иохан заахдаа Есүс Христ бүх хүн төрөлхтний Гэтэлгэгч болж дэлхийд ирэхийн тулд Өөрийн тэнгэрлэг гэр орныг орхисон хэмээжээ. Иоханы сайн мэдээ нь Есүс бол Христ, амлагдсан Мессиа гэсэн гэрчлэлийг олж авсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн олон түүхийг агуулдаг. Тэдгээр хүүрнэлийг залбиран уншиж, эргэцүүлэх нь орчин цагийн уншигчдыг ч гэсэн Түүн рүү очиход хөтлөх болно.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай байж болох зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгнө.
Иохан 1:1–16
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийг мөнх бус дэлхийд төрөхөөсөө өмнө хэн байсанд болон дэлхий дээрх үүрэг даалгавраа гүйцэлдүүлснээр биднийг хайрладаг гэдгээ харуулсанд гүнээ бишрэн хүндэтгэхэд нь суралцагчдад туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийг дэлхий ертөнцөд ирэхээсээ өмнө хэн байсан тухай юу мэддэгээ эргэцүүлэхэд суралцагчдыг урь.
-
Зорилт: Түгээмэл спортод ашиглагддаг бөмбөг ангид авчрах эсвэл уг хичээл дээр гарсан бөмбөгний зургийг харуулах талаар бодож үз.
-
Видео бичлэг: Суралцагчдад ChurchofJesusChrist.org дээрх “Есүсийн мэндэлсэн мөч” (цагийн код 2:30-аас 5:31 хүртэл) видео бичлэгийг үзүүлэхэд бэлтгэ.
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь Есүс Христийг болон Есүсийн дэлхий дээрх амьдралыг харуулсан график бүхий хүснэгт эсвэл үг боловсруулах программыг урьдчилан бэлтгэх талаар бодож үз. Хичээлийн үеэр дэлгэцээ хуваалцах замаар графикийг харуул. Суралцагчид бодлоо хуваалцаж байхдаа үүнийг бөглөх боломжтой.
Иохан 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн зарим нэр цол, үүргийг тодорхойлох, судлах замаар Түүний талаар илүү гүнзгий мэдэж авахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн ямар ямар нэр цол эсвэл үүрэг тэдэнд хамгийн утга учиртай болохыг мөн яагаад гэдгээ хуваалцахыг найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хүсэхэд урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд суралцагчдад Есүс Христийн нэр цол эсвэл үүргүүдийг ашиглан хамтрагчдаа Түүний тухай заах боломжийг олгох үүднээс видео хурлын программдаа тасалгаатай өрөөг ашиглах талаар бодож үз.
Иохан 1:35–51
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад өөрсдөө “ирээд, хар” гэсэн Аврагчийн урилгад илүү сайн хариу өгөхөд тусална ( Иохан 1:39 -ийг үзнэ үү).
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ гэж хэн болохыг илүү тодорхой ойлгоход тусалсан туршлагаа эргэцүүлэн санахад суралцагчдыг урь. Энэ туршлага хэрхэн тохиолдсон бэ?
Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад асуудлуудыг илүү тодорхой олж харахын тулд тэдгээрийг мөнхийн талаас нь шинжлэн судлахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сорилт эсвэл асуултуудаа эргэцүүлэн санахад эсвэл хэрэв боломжтой бол “Сүнслэг мэдлэг олж авах нь, 1-р хэсэг”-ийн хичээл дэх итгэлээр үйлдэхийн тулд сонгосон асуултын тухай бодоход урь.
-
Видео бичлэгүүд: Суралцагчдад“Let God Prevail” (5:50-8:24 хүртэлх цагийн код) болон “Асуудлуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь” (2:56) видео бичлэгийг үзүүлэхэд бэлтгэ. Эдгээр видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ерөнхийлөгч Нэлсоноос болон “Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгээс тустай байж болох мэдэгдлүүдийг дэлгэц дээрээ хуваалцах зорилгоор слайд бүхий илтгэл бэлтгэхийг бодож үз.
Суралцахуйгаа үнэлэх: 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад өөрсдийн зорилго, суралцахуй, хувийн өсөлт хөгжлийг үнэлэх боломжийг олгоно. Суралцагчдын өөрсдийгөө үнэлэх боломжтой тусгайлсан хичээлийн үр дүнд тэдний Их Эзэний үгийг амьдралдаа хэрэгжүүлэх, судраас суралцах, Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авах, Есүс Христийн зарим үүргийг тайлбарлах зэрэг чадварууд багтана.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судраас хэр судалж буй талаараа эргэцүүлэн бодоход мөн ойлгосон зүйлээ юм уу суралцахад тус болсон аргуудыг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Материал: Хэрэв боломжтой бол суралцагчдад үнэлж дүгнэх ажиллагааг өөрсдийн хүссэн аргаар гүйцэтгэх боломжийг олгох үүднээс аль болох олон урлаг, уран сайхны холбогдолтой материал бэлтгэ.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг өөрсдийн бүтээлийг ангийнхантайгаа хуваалцах үед дэлгэцээ хуваалцах боломжийг тэдэнд олго, ингэснээр ангийнхан тэдний бүтээлийг илүү тодорхой харах боломжтой болно.