Семинар
Иохан 1:35–51


Иохан 1:35–51

“Ир, та нар харна”

Christ walking on seashore beckoning to Peter and Andrew to become his apostles--fishers of men. Figures are crude; nice glow about Christ.

Есүс эртний шавь нараа Өөрийнх нь хэн болохыг олж хараад, дагахад урьсан. Иоханы ном дахь эдгээр цэдгийг судлах нь Аврагчийн “ир, та нар харна” гэсэн урилгад хэрхэн хариулахаа ойлгоход тусална.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн хэн болохыг илүү тодорхой ойлгоход тусалсан туршлагаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Үүнийг хэрхэн ойлгосон бэ?

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Ир, та нар харна”

Хэрэв боломжтой бол Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхны зургийг үзүүл.

Та найзтайгаа сургуулиа тараад гэр лүүгээ харих замдаа, удахгүй танай тэнд болох цуглаан дээр төлөөлөгч ирж үг хэлэх гэж байгааг мэдсэнээ найздаа хэлж байгаагаар төсөөл.

  • Яагаад та цуглааны дараа найздаа юу болсныг ярихын оронд тантай болон танай гэр бүлийнхэнтэй хамт явж тэр төлөөлөгчийг харж бас сонсъё гэж хэлж болохгүй гэж?

Баптисч Иохан зарим дагалдагчаа Есүс Христтэй хэрхэн танилцуулсан тухай төлөөлөгч Иохан бичиж байсан. Иохан 1:35–51 -ийг судлаад, биднийг Есүс Христээс суралцаж, Түүнийг дагахыг эрэлхийлэхэд юу болж болох тухай олж мэд (мөн Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:42 -ыг үзнэ үү [Иохан 1:42, зүүлт тайлбар а]).

  • Аврагчийн шавь нар эдгээр шүлэгт буй ямар ямар урилгыг хүлээн авсан нь тэдэнд Түүнийг дагахад тусалсан бэ?

  • Та эдгээр шүлэг дээрх Андрей, Филип хоёрт тохиолдсон үйл явдал, үйлдлээс юу сурч мэдсэн бэ?

Энэ цэдгээс сурч мэдсэн зарчмуудаа хуваалцахад нь суралцагчдад тусал. Суралцагчид олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцах нь тустай байж болно эсвэл хэдэн суралцагчийг ангийнхантайгаа хуваалцахад урьж болно. Жишээлбэл, тэд дараах зарчмуудыг тодорхойлсон байж болно.

Бид Есүс Христээс суралцаж, Түүнийг дагах урилгыг хүлээн авснаар Түүний тухай өөрсдийн гэрчийг хүлээн авах болно.

Бид Есүс Христийн талаарх гэрчийг хүлээн авснаар бусдад өөрийн гэсэн гэрчийг хүлээн авахад туслахыг хүсдэг.

Суралцагчдын олж мэдсэн зүйлийн талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэхэд туслах нэмэлт асуултуудыг тавь. Энэ хичээлийн үлдсэн зөвлөмжүүд нь Их Эзэний ‘ир, та нар харна’ гэсэн урилгыг өөрсөд дээрээ авч үзэж, хүлээн авч, Есүс Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга замуудын талаар бодоход суралцагчдад туслах зорилготой.

  • Энэ цэдэг Аврагчийн тухай танд юу зааж байна вэ?

Та Аврагчийн “ир, та нар харна” гэсэн урилгад хариулахын тулд юу хийж чадах вэ?

Өнөө үед хүн Есүс Христийн “ир, та нар харна” хэмээсэн урилгад хэрхэн хариулж болох тухай хамгийн түрүүнд орж ирсэн бодлоо 30 секундэд бич.

Аврагчийн “ир, та нар харна” гэсэн урилгыг хүлээн авах төрөл бүрийн арга замыг судлах үйл ажиллагааг суралцагчдаар хийлгүүлж болох юм. Жишээлбэл, хэдэн суралцагчид арилдаг маркер эсвэл хэдэн ширхэг шохой тараагаад, “ир, та нар харна” хэмээсэн Аврагчийн урилгад өгч болох нэг хариултаа самбарт бичихэд урь. Дараа нь тэдгээр суралцагч самбарт гараагүй өөр суралцагчид шохой эсвэл маркераа дамжуулан өгч, хариултаа бичихийг хүс. Та үүнийг өөрийн хүссэнээр давтаж болно.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс Аврагчийн “ир, та нар харна” гэсэн урилгад хэрхэн хариулах талаар дараах санаануудыг өгсөн. “How Can I Understand?” видео бичлэгийг цагийн код 6:24-өөс 7:04 хүртэл үз эсвэл доорх мэдэгдлийг унш. Видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

2:3
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Бид Аврагчийн “ир, та нар харна” хэмээх урилгыг хүлээн авахдаа Түүнийг дагаж, өөрсдийгөө судруудад умбуулж, тэдгээрт баярлан хөөрч, сургаалаас нь суралцаж, Түүн шиг амьдрахыг хичээх хэрэгтэй. Тэгсэн цагт л бид Есүс Христийг мэддэг, дуу хоолойг таньдаг болж, Түүн дээр ирэн, Түүнд итгэвэл хэзээ ч өлсөж мөн цангахгүй гэдгийг мэдэж авна. Тэр өдөр Есүстэй хамт байсан хоёр шавьд тохиолдсонтой адил бид бүх цаг үед үнэнийг ялган таних чадвартай байх болно.

(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?,” Ensign, May 2019, 7 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4)

  • Та Аврагчийн “ир, та нар харна” хэмээх урилгыг хэрхэн хүлээн авах талаар энэ мэдэгдлээс юу сурч мэдсэн бэ?

Аврагч гэж хэн болох, Тэр ямар хүн болохыг илүү сайн мэдэхэд юу тусалсан талаар сайн дураараа хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болох юм.

Суралцагчдад дараах үйл ажиллагаануудаас аль нэгийг сонгоод, төлөвлөгөөн дээрээ ажиллаж эхлэх цаг гаргаж өг. Сонголтуудыг суралцагчдад харагдах газарт тавиад, төлөвлөгөөн дээрээ ажиллах боломж олгохын тулд гэртээ авч явах материалуудыг өг.

Аврагчийн “ир, та нар харна” хэмээх урилгыг дагахад танд туслах дараах зөвлөмжүүдийн аль нэгийг ахлагч Соарэсын мэдэгдлээс сонго. Хэрэв та эдгээр үйл ажиллагааны аль нэгийг нь саяхан хийсэн бол өөрийн тань хувьд шинэлэг зүйл сонгон хий.

  • Сударт өөрийгөө бүрэн умбуул. Судраас суралцах шинэ эсвэл сайжруулсан төлөвлөгөө гарга. Таны төлөвлөгөөнд суралцах өдөр, цагаа тодорхойлох, залбирлаар хичээлээ эхлүүлэх, тунгаан бодох, солбицсон эшлэлд цаг гаргах гэх мэт зүйл багтаж болно. Та тогтмол хичээллэснээр Есүс Христийн тухай юу сурч, мэдэж авсан бэ?

  • Судруудад баяс. Бусадтай сурч мэдсэн зүйлээ хуваалцах замаар судруудад баяс. Та хэнтэй, хэрхэн, хэр ихийг хуваалцахаа тодорхойл. Хуваалцаж байхдаа та юу мэдэрч байгаадаа онцгой анхаар. Та юу анзаарсан бэ?

  • Түүний сургаалаас суралц. Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаа сургаалын сэдвээ сонгоод, Их Эзэний сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүл. Сургаалын сэдвийг шинэ цаасны дээд талд бич эсвэл Gospel Library дээр шинэ “Notebooks” эхлүүл. Дараа нь Gospel Topics, Судруудын удирдамж эсвэл Topical Guide гэх мэт эх сурвалжуудыг ашиглан судалж эхэл. Ийн судлах нь Есүс Христийн талаарх гэрчлэлд тань хэрхэн нөлөөлж байгаад анхаарлаа хандуул.

  • Есүс шиг амьдрахыг хичээ. Та Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамжийг ашиглан өсөлт хөгжлөө хянаарай. Дөрвөн тал (сүнслэг, нийгэм, бие махбод, оюун санаа) дээр анхаарлаа төвлөрүүлэх нь амьдралаа тэнцвэртэй байлгаж, Христэд илүү ойртоход тусална. Хэрэв та эдгээр зорилгыг өөртөө хараахан тавиагүй бол одооноос эхлэн тавихыг бод.

  • Өөрийн арга замыг бий болго. Аврагчийн “ир, та нар харна” хэмээх урилгад хариулах сэтгэгдэл төрүүлсэн өөр арга зам байгаа юу? Та Тэнгэрлэг Эцэгийн удирдамж зааврыг авахын тулд дотроо залбирч болно. Дараа нь төрсөн сэтгэгдлээ хэрхэн дагах талаар бодол санаагаа тэмдэглээрэй.

  • Та Аврагчийн “ир, та нар харна” хэмээх урилгыг хэрхэн хүлээж авах вэ?

  • Үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх ямар төлөвлөгөө танд байна вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр суралцагчдыг Аврагчийн “ир, та нар харна” хэмээх урилгыг хүлээн авахын тулд Түүнийг таньж мэдэн, итгэж найдахад нь тусална гэдгийг гэрчилж болох юм.

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иохан 1:38 . Аврагчийн “Та нар юу эрнэ вэ?” гэсэн асуулт танд хэрхэн хамаатай вэ?

Есүс хоёр шавиа “ир, та нар харна” гэж урихынхаа өмнө тэднээс “Та нар юу эрнэ вэ?” хэмээн асуусан. ( Иохан 1:38).Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бидэнд Аврагчийн Өөрийг нь дагах урилгыг авч үзэхдээ амьдралдаа яг юу хүсэж байгаагаа эргэцүүлэн бодохын ач холбогдлыг заасан.

2:3

He Hath Filled the Hungry with Good Things

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Та Андрей ба өөр нэгэн шавь (магадгүй Иохан) нь Христийн яриаг анх сонсоод сэтгэл нь маш их хөдөлж, Есүст татагдан, цугласан олныг орхин явахад нь Түүнийг дагасан гэдгийг санаж байгаа байх. Христ Өөрийг нь дагаж байгааг мэдээд, эргэж харан, тэр хоёроос “Та нар юу эрнэ вэ?” гэж асуув [ Иохан 1:38 ]. Бусад орчуулгад үүнийг “Та нар юу хүснэ вэ?” гэж хөрвүүлсэн байдаг. Тэднийг “Та хаана байгаа вэ?” буюу “Та хаана амьдардаг вэ?” гэж хариулахад Христ энгийнээр “Ир, та нар харна” [ Иохан 1:39 ] гэжээ. Тун удалгүй Тэрээр Петрийг болон бусад шинэ төлөөлөгчийг мөн ийм байдлаар урин дуудсан. Тэрээр тэдэнд Ирээд, “Намайг дага” [ Матай 4:19 ] гэж хэлсэн.

Бидний мөнх бус амьдралын аяллын гол утга учир, амьдралын маань хамгийн чухал асуултын хариулт Аврагчийн дэлхий дээр тохинуулсан эхний энэ хоёр богинохон хоромд агуулагдаж байгаа бололтой. Эхнийх нь энэ дэлхий дээр бидний хүн нэг бүрийн тавьдаг “Та нар юу эрнэ вэ? Та юу хүснэ вэ?” гэсэн асуулт юм. Хоёр дахь нь ямар байхаас үл хамааран бидний асуултад өгсөн Түүний хариулт юм. Бид хэн ч байсан, юу ч гэж хариулсан бай Тэрээр үргэлж хайраар “Ир, Намайг дага” хэмээн хэлдэг.

(Jeffrey R. Holland, “He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, Nov. 1997, 65)

Иохан 1:43–46 . Би бусдыг энгийнээр “ир, та нар харна” гэж хэрхэн урьж болох вэ?

Сайн мэдээний үйл ажиллагаанд оролцоход бусдыг урих нь хэцүү, амаргүй байж болно. ChurchofJesusChrist.org дээрх “Inviting Others to ‘Come and See’” (1:17) видео бичлэг ийм урилгыг халуун дулаанаар буюу энгийнээр хэрхэн хэлж болох жишээг харуулдаг.

1:17

“Ир, та нар харна” хэмээх урилгыг маань хүмүүс хүлээн авахгүй бол яах вэ?

Бид заримдаа сайн мэдээний талаар эсвэл Сүмийн тухай илүү ихийг сурч мэд хэмээх урилгыг маань хүн хүлээж авахгүй байж магадгүй гэж санаа зовдог. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф. Угдорф дараах ойлголтыг хуваалцсан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ирж харсан хүмүүсийн зарим нь Сүмд хэзээ ч нэгдэхгүй байж, зарим нь бүр хожим нь нэгдэж ч болох юм. Энэ бол тэдний сонголт. Харин энэ нь тэднийг хайрлах бидний хайрыг өөрчлөхгүй. Мөн энэ нь хувь хүнийг болон гэр бүлүүдийг ирж, хар эсвэл ирж, тусал мөн ирж, үлд хэмээн үргэлжлүүлэн урихад гаргаж буй идэвхтэй хүчин чармайлтыг маань өөрчлөхгүй.

… Хүмүүсийг хөрвүүлэх ажил бол таны ажил биш гэдгийг ойлго. Энэ нь Ариун Сүнсний үүрэг юм. Харин та зүрх сэтгэл доторхоо хуваалцаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй.

Тиймээс хэн нэгэн хүн сайн мэдээний захиасыг шууд хүлээн авахгүй бол сэтгэлээр бүү уна. Энэ бол хувь хүнийхээ хувьд алдаа гаргаж байгаа хэрэг биш.

Энэ нь тухайн хувь хүн, Тэнгэрлэг Эцэг хоёрын хоорондын асуудал юм.

Харин та бол Бурханыг болон Түүний хүүхдүүд болох хөршөө хайрлах үүрэгтэй.

(Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” Ensign, May 2019, 17 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Бусдыг “ирж, хар” хэмээн урих

Есүс Христийн талаарх гэрчлэл маань Аврагчийн “ир, та нар харна” хэмээх урилгыг дагахад бусдыг өдөөж болох юм.Энэ үнэнийг нотлохын тулд Иохан 1:41, 43–46 дахь Андрей, Филип хоёрын жишээг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднарын том хүү дүүгээ гэмтэхэд хэрхэн тусалж байсан тухай түүхийг хуваалцсан видео бичлэгийг үзүүлэх нь тустай байж болох юм. Бид энэ жишээг бусадтай сайн мэдээг хуваалцахтай хэрхэн адилтгаж болох вэ?

1:17