Семинар
Иохан 1:1–51


Иохан 1:1–51

Есүс Христийн нэр цол ба үүрэг

Frontal head and shoulders portrait of Jesus Christ. Christ is depicted wearing red and white robes. In 1989, a correlation review committee evaluated the painting with regard to its suitability for Church use. The painting was rated a “5” on a scale of 1-5 (with “5” as the high).

Төлөөлөгч Иохан цэдгийнхээ эхний бүлэгт Аврагчийн олон нэр цол, үүргийг тодорхойлсон. Энэ хичээл Есүс Христийн зарим нэр цол, үүргийг тодорхойлж, сурч мэдсэнээр Түүнийг илүү гүн гүнзгий таньж мэдэхэд тань тусална.

Есүс Христийн нэр цол, үүрэгт анхаарлаа төвлөрүүлэх. Судруудаас олдох Есүс Христийн янз бүрийн нэр цолыг хэрхэн тодорхойлохыг суралцагчдад заа. Нэр цолын утга агуулга, яагаад тухайн нөхцөл байдалд үүнийг ашигласан талаар шинжлэн судалж, нэр цол нь Есүс Христийн талаар юуг мэдэхэд бидэнд тусалдаг болохыг олж мэдэхэд суралцагчдад тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг найз нөхөд, гэр бүлийн гишүүдээсээ Есүс Христийн ямар нэр цол, үүрэг тэдний хувьд хамгийн утга учиртай мөн яагаад гэдгийг асуухад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Нэр цол ба үүрэг

60 секундийн дотор өөрийн аль болох олон нэр цол, үүргийг жагсааж бичээрэй (жишээлбэл, үеэл, суралцагч, Залуу эмэгтэйчүүдийн ангийн нарийн бичиг гэх мэт).

Жагсаалтаасаа нэг нэр цол эсвэл үүргийг сонгоод, энэ нь таны талаар мэдэх цорын ганц зүйл гэж төсөөл.

  • Хэрэв таны тухай мэддэг ганцхан зүйл тэр л байсан бол тэд өөр ямар чухал мэдээллийг мэдэлгүй өнгөрөөх байсан бэ?

  • Өөр өөр нэр цол, үүрэг бүрийг тань ойлгодог хүнтэй харилцахад танд ямар байх байсан бэ?

Хэд хэдэн суралцагчийг жагсаалтаа хураалгахад урьж болох юм. Нэг жагсаалтыг сонгоод, хуудаснаас зөвхөн нэг үүрэг, нэр цолыг чанга унш. Аль суралцагчийг тодорхойлж байгааг суралцагчид тааж чадах эсэхийг үз. Дараа нь жагсаалтыг бүхэлд нь чанга унш. Тухайн хүний өөр өөр нэр цол, үүргийг мэдсэнийхээ дараа суралцагчид хариултаа өөрчлөх эсэхийг хар.

Есүс Христ таны тухай бүх зүйлийг мэддэг бөгөөд таныг хайрладаг. Бидний хүн нэг бүр зөвхөн Түүнийг таньж мэдсэнээр мөнхийн амийн бэлгийг хүртэх учраас ( Иохан 17:3 -ыг үзнэ үү) Тэр таныг Өөрөөс нь ч бас суралцаасай хэмээн урьдаг. Судрууд дээрх Есүс Христийн нэр цол, үүрэг бүр Түүний талаар өвөрмөц, чухал зүйлийг заадаг. Иохан бидэнд Аврагчийг илүү гүнзгий таньж мэдэхэд туслах олон чухал нэр цолыг хуваалцах замаар сайн мэдээгээ эхлүүлдэг.

Иохан 1:29 -ийг уншаад, энэ шүлэгт Аврагчийг тодорхойлоход ашигласан нэр цолыг хайж ол.

Судлах тэмдэглэлдээ “Есүс Христийн нэр цол ба үүрэг” гэсэн хуудсыг эхлүүлж болох бөгөөд “Бурханы Хурга” гэж бич. (Хэрэв та Есүс Христийн талаар энэ жил олж мэдсэн зүйлээ бичих хуудсыг өмнөх хичээлд зориулан тэмдэглэл дээрээ гаргасан бол энэ жагсаалтыг тэдгээр хуудасны аль нэгэн дээр эхлүүлж болох юм.)

Суралцагчдын тэмдэглэлдээ бичиж байгаатай адилаар Аврагчийн нэр цол, үүргийн жагсаалтыг самбарт бичиж болно. Хичээлийн туршид нэр цол, үүргүүдийг тодорхойлох бүрд тэдгээрийг самбар дээрх жагсаалтад нэм.

  • Энэ нэр цол Есүс Христийн тухай танд юу зааж байна вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн тухай танд юу зааж байна вэ?

Аврагчийн нэр цол, үүргийн талаар ойлголтоо гүнзгийрүүлэх нэг арга зам бол Түүний нэр цол, үүргийг илүү гүнзгий тайлбарлах бусад судар болон чуулган дээр хэлсэн үгсийг судлах явдал юм. Судруудын удирдамж, Topical Guide, Bible Dictionary болон ChurchofJesusChrist.org, Gospel Library аппликэйшн дээрх хайлтын үйлдлүүд суралцахад тань тусална.

Судруудын удирдамж эсвэл Topical Guide-аас “Есүс Христ, Бурханы Хурга” гэж хайгаад, Иоханы ашигласан энэхүү эрхэм нандин нэр цолоор дамжуулан Аврагч болон Түүний үйл хэргийн тухай заах бусад судрын хэсгийг унш.

  • Та Бурханы Хургын хувьд Есүс Христийн талаар ямар ойлголттой болсон бэ?

Өмнөх асуултын хариултыг сонссоныхоо дараа хичээлийн “Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх ерөнхийлөгч Нэлсоны энэ нэр цолын талаар өгсөн тайлбар суралцагчдад тус болох эсэхийг тодорхойл.

Дараах судруудыг хамтрагчтайгаа хайхад суралцагчдыг урьж болох юм.

Иохан 1:1–14, 41, 49 -ийг уншаад, эдгээр судрын хэсгээс олж мэдсэн Есүс Христийн нэр цол, үүргийг тэмдэглэлийн хуудсан дээрээ нэмж бич. Та мөн Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–14 -ийг (Bible appendix-д) уншихыг хүсэж болох юм.

Хүсвэл олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцахад суралцагчдыг уриад, бичээгүй орхигдуулсан нэр цол, үүргийг жагсаалтдаа нэмэхэд урамшуул.

  • Та Иохан 1-ээс олох боломжгүй Аврагчийн өөр ямар нэр цол, үүргийг мэдэх вэ?

  • Аль нь танд онцгой утга учиртай вэ? Яагаад?

Христийн талаар суралцах

Ухагдахууныг өөрийн үгээр тайлбарлах нь үүнийг илүү сайн ойлгоход мөн Ариун Сүнс хэрхэн тайлбарлаж буй үнэнийг гэрчлэхийг мэдрэхэд тань тусална.

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж дуусгахад урь. Дараах гурван асуултыг суралцагчдад эргэн харахад зориулан үзүүл.

Судлах тэмдэглэл дээрх жагсаалтаасаа анхаарлыг тань татсан эсвэл илүү сайн мэдэхийг хүсэж байгаа Есүс Христийн нэр цол, үүргийг сонго. Та сонгосон нэр цол эсвэл үүргээ ашиглан Есүс Христийн талаар хэн нэгэнд ямар нэг зүйл тайлбарлахыг хүсэж байгаагаа төсөөлөөд үз. Та тэдэнд хэлэх үгээ хамгийн багадаа таван өгүүлбэр бүхий догол мөр болгон бич. Судалж байхад тань тус болсон судрын хоёр эшлэлийг оруулаарай. Судруудын удирдамж, Topical Guide, бусад эх сурвалжийг мөн дараах асуултуудыг хариултаа олоход ашиглаж болох юм.

  • Энэ нэр цол, үүрэг Есүс Христийн тухай танд юу зааж байна вэ?

  • Аврагчийг энэ үүргээр нь илүү сайн ойлгох нь яагаад танд чухал вэ?

  • Та Аврагчийг таны эсвэл өөр хүний амьдралд энэ нэр цол эсвэл үүргийнхээ дагуу үйлдэл хийж байхыг хэзээ харж байсан бэ?

Суралцагчдыг Есүс Христийн нэр цол, үүргийг судлаад, тэдгээрийг энэ талаар хамтрагчдаа заахад ашиглахад урьж болно. Суралцагчдыг хамтрагчдаа хуваалцах үеэр нь ангийг тойрон алхаж, сонс.

Аврагчийг нэр цол, үүргээр нь дамжуулан үргэлжлүүлэн судалж, жилийн турш Түүний талаар олж мэдсэн шинэ ойлголтоо ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урамшуул.

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс Христ бол Үг гэсэн нь ямар утгатай вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Эцэгийн удирдлаган доор Есүс Бүтээгчийн үүргийг гүйцэтгэсэн. Түүний нэр цол бол “Үг” байв. … Грек хэл дээрх Шинэ Гэрээнд үг гэдэг нь логос буюу “илэрхийлэл” гэсэн утгатай үг юм. Энэ бол Эзэний өөр нэгэн нэр байсан. Уг нэр томьёо хачирхалтай санагдаж болох ч энэ нь зохимжтой. Бид үгийг ашиглан, илэрхийлэх гэж байгаа зүйлээ бусдад хэлдэг. Тиймээс Есүс бол Эцэгийнхээ дэлхийнхэнд өгсөн Үг буюу илэрхийлэл нь байсан.

(Russell M. Nelson, “Jesus the Christ: Our Master and More,” Ensign, Apr. 2000, 4)

Яагаад Есүс Христийг Бурханы Хурга гэж дуудах болсон бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Хуучин Гэрээнд амьтны золиос хэмээн нэрлэгддэг байсан цагаатгалын талаар олон удаа дурдсан байдаг. Зүгээр нэг амьтнаар тахил өргөдөггүй байлаа. Үүнд онцгой шалгуурыг авч үздэг байв. Тухайлбал:

  • Бог малаас согоггүй хуцыг сонгох [ Леви 5:18 ; 27:26 -г үзнэ үү],

  • Цусыг нь урсгаж, амьтны амиар тахил өргөх [ Леви 9:18 -ыг үзнэ үү],

  • Ясыг нь хугалахгүйгээр амьтны амийг таслах [ Гэтлэл 12:46 ; Тооллого 9:12 -ыг үзнэ үү],

  • Нэг амьтнаар өөр нэгэн амьтныг төлөөлөн тахил өргөх [ Леви 16:10 -ыг үзнэ үү] зэрэг юм.

Христийн Цагаатгалын хувьд Хуучин Гэрээний анхны эдгээр хэв шинжийг гүйцэлдүүлсэн юм. Тэрээр согоггүй, Бурханы ууган Хурга байсан. Тэр бас цусаа урсган золиосолсон. Их Эзэний биеийн ямар ч яс хугараагүй байв. Түүнтэй хамт цовдлогдсон хоёр эрийн хөлийг хугалсан байсан гэдгийг онцлох нь зүйтэй болов уу [ Иохан 19:31–33 -ыг үзнэ үү]. Харин Тэр өөрөө бусдын төлөөх золиос байв.

(Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 34–35)

Иохан 1:14 . Бид бүгд Бурханы хүүхдүүд мөн ч гэлээ яагаад Есүсийг Эцэгийн Төрсөн Ганц Хүү гэдэг вэ?

Хэдийгээр бидний хүн нэг бүрийн сүнс үнэндээ Бурханы хүү, охин боловч Есүс Христ бие махбодтой буюу мөнх бус байдалд төрсөн Бурханы цорын ганц хүүхэд юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) ийн заасан.

Portrait of James E. Talmage.

Мариагаас төрөх хүүхэд Элохимийн буюу Мөнхийн Эцэгийн төрсөн хүүхэд юм. … Хүү Есүс нэг талаас үхэшгүй бөгөөд алдаршуулагдсан Бурханы, нөгөө талаас хүмүүний буюу эмэгтэй хүний, тухайлбал Өөрийн эцэг эхийн бие махбод, оюун ухаан, сүнслэг шинж чанар, хандлага, хүч чадал зэрэг онцлох шинж чанаруудыг өвлөх байлаа.

(James E. Talmage, Jesus the Christ [1916], 81)

Иохан 1:18 . Энэ шүлэг дэх мэдэгдлээр Бурханыг харах боломжгүй гэсэн үг үү?

Иохан 1:18 -ын Иосеф Смитийн Орчуулгад (зүүлт тайлбар c-г үзнэ үү) Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ үзэгдэхдээ Өөрийн Хүү Есүс Христийг гэрчилдэг гэдгийг тодорхой тайлбарладаг. Үүний нэг жишээг Иосеф Смит—Түүх 1:17 -оос олж болно.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн бусад нэр цол ба үүрэг

Есүс Христийн өөр нэр цол, үүргийг хайж олохын тулд Судруудын удирдамж эсвэл Topical Guide, Bible Dictionary дээр “Христ, нэрс” гэж хайхад суралцагчдыг урь. Хэрэв амьдрал дахь ямар нэгэн зүйлд Аврагчийн тусламж хэрэгтэй байгааг суралцагчид эхлээд тодорхойлбол, дараа нь тэдний яг тэрхүү хэрэгцээг хангах Түүний чадварыг харуулсан нэр цол, үүргийг хайж олоход тэднийг урамшуул. Жишээлбэл, хэрэв суралцагч нүгэл нь уучлагдах боломжтой гэдгийг мэдэхгүй байвал Бурханы Хургын хувьд гүйцэтгэсэн Христийн үүргийг мэдэж авснаар өршөөгдөх боломжтой гэдгийг ойлгоход тэдэнд тусална.