Лук 2:40–52
Есүс “өсөж, хүчирхэг болсон”
Аврагч хүүхэд байхдаа сайн мэдээг хүчирхгээр зааж байсан бөгөөд сүмд байсан багш нар хүртэл “ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа” (Лук 2:47). Энэ хичээл нь оюун ухаан, бие махбод, сүнслэг байдал хийгээд нийгмийн хүрээнд өсөж дэвжихийг эрэлхийлэх замаар Есүс Христтэй адил болох хүслийг тань хүчирхэгжүүлэх зорилготой. Танд мөн одоогийн зорилгоо Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж (2019) дээр үнэлэх эсвэл шинэ зорилго тавих боломж олдоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс хүүхэд насандаа өсөж, хүчирхэгжсэн
Аврагчийн хүүхэд насыг дүрсэлсэн эдгээр зургийг судал. Эдгээр зураг тус бүр Есүсийн тухай юу өгүүлсэн байгааг сайтар бодоорой.
-
Есүс хүүхэд байхдаа ямар байсныг мэдэх нь өсвөр үеийнхний хувьд та нарт хэрхэн тус болох вэ?
Бидэнд Есүсийн хүүхэд насны тухай мэдээлэл бага байдаг ч цэдэглэгдсэн мэдээлэл нь өсөж, хөгжихийг эрэлхийлэх үед тань агуу адислал болох болно. Та Аврагчийн хүүхэд насны тухай судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохыг хичээхийн тулд юун дээр илүү төвлөрөх ёстой гэдгийг мэдэхэд туслах үнэнийг хайж ол.
Лук 2:40–52 , Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:24–26 (Bible appendix)-г уншаад, Аврагч хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан тухай мэдээллийг хайж ол. Та олж мэдсэнээ тэмдэглэж болох юм.
Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Young Jesus Teaches in the Temple” (2:30)-ийг үзэж болно.
“Хүчирхэг болсон” ( Лук 2:40 -ийг мөн Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:24 [Bible appendix]-ийг үзнэ үү) гэсэн үг нь Есүс сүнслэг хүчийг олж авсан буюу хөгжүүлсэн гэсэн утгатай. Лук 2:46 -ийн Иосеф Смитийн Орчуулгад цэдэглэснээр, ( Лук 2:46 , зүүлт тайлбар c-д) бяцхан Есүс эмч, бичээчдийг сонсож, тэднээс асуугаагүй, харин эсрэгээрээ “тэд түүнийг сонсож, түүнээс асуулт асууж байлаа” гэсэн байдгийг мэдэх нь тустай байж болох юм.
-
Энэ цэдэг Есүс хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан тухай юу зааж байна вэ?
-
52-р шүлэгт Есүсийн хүүхэд насандаа өсөж, хөгжсөн арга замын талаар танд юу зааж байна вэ?
Бид Лук 2:52 -оос бид оюун ухаан, бие махбод, сүнслэг байдлын хувьд болон нийгмийн тал дээр өсөж хөгжсөнөөр Есүс Христийн жишээг дагадаг болохыг сурч мэдсэн.
-
Есүс Христ энэ дөрвөн тал дээр Өөрийн чадавхыг харуулсан тухай судрын ямар ямар жишээ байдаг вэ?
-
Та ямар шалтгаанаар энэ дөрвөн тал дээр Аврагчийн жишээг амьдралдаа дагахыг хүсэж байна вэ?
Бошиглогчид Сүмийн өсвөр үеийнхнийг Лук 2:52 дээрх Аврагчийн үлгэр жишээг дагахад уриалсан бөгөөд Сүмийн удирдагчид танд туслах зорилгоор Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамжийг танилцуулсан.
“You Are Here to Discover Who You Are” (2:59) видео бичлэгийг үзээд, Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрөөр зорилго тавихдаа Аврагчийн үлгэр жишээг дагах арга замуудыг хайж олоорой. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамжийн алсын хараа бол “Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлж, амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарахад гэрээний зам дээр өсөж хөгжихөд танд болон таны гэр бүлд туслах” явдал юм (“What is Children and Youth?” ChurchofJesusChrist.org). Энэ удирдамжийн хэвлэн гаргасан хувилбараас гадна цахим хувилбар мөн байгаа. Та уг цахим хувилбарыг Gospel Library, Gospel Living аппликэйшнаас авах боломжтой.
Аврагчийн үлгэр жишээг дагаснаар та ч гэсэн оюун ухаан, бие махбод, сүнслэг байдал, нийгэм гэсэн амьдралынхаа эдгээр дөрвөн тал дээр эн тэнцүү өсөж хөгжих боломжтой. Зорилго тавихдаа Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Өөртэй нь адил болон өсөж хөгжихдөө юун дээр төвлөрөхийг хүсэж байгаагаа олж харахад туслах Их Эзэний өдөөлтүүдийг сонс. Та дараах вэбсайтуудаас зарим санааг олж болно. Үүнд:
Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан вэбсайтын “For Youth” хуудас
The Gospel Living аппликэйшны урам зориг өгөх мэдээллүүд
Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамжийн хувь дээрээ амьдралынхаа энэ дөрвөн тал дээр зорилго тавих талаар бодож үзээрэй. Хэрэв та тавьсан зорилго дээрээ ажиллаж эхэлсэн бол хэр сайн ажиллаж байгаагаа үнэлж, шаардлагатай бол залруулаарай. Зорилгуудаа эцэг эх, Сүмийн удирдагчтайгаа тогтмол авч хэлэлц. Та мөн зорилго, аливаа туршлагаа #StrivetoBe-ийг ашиглан хуваалцах боломжтой.
Зорилго тавьж, Өөртэй нь адил болохыг хичээх үед Есүс Христ танд туслах болно. Таныг Түүн рүү ирж, итгэлээ даруухнаар үйлдэл болгоход Тэрээр “сул доройг хүчирхэг болгоно” ( Ифер 12:27) хэмээн амласан.
-
Та амьдралынхаа энэ тал дээр юуг сайжруулахыг хүсэж байна вэ? Яагаад?
-
Энэ тал дээр өсөж хөгжих нь ямар арга замаар Есүс Христтэй илүү адил болоход танд туслах вэ?
-
Ямар саад бэрхшээл танд тулгарч болох вэ?
-
Та Тэнгэрлэг Эцэгийн тусламж, удирдамжийг хэрхэн эрэлхийлэх вэ?