Семинар
Матай 2; Лук 2


Матай 2; Лук 2

Тойм

Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү явсан бөгөөд тэнд Есүс мэндлэв. Тэнгэр элч Бетлехемийн ойролцоо байсан хоньчдод Аврагчийн мэндэлснийг зарлажээ (Лук 2:9–12-ыг хар). Хоньчид “Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очсон” (Лук 2:16) бөгөөд “Бурханыг магтан алдаршуулсаар” буцлаа (Лук 2:20). Зүүн зүгээс ирсэн Симеон, Анна болон умардаас ирсэн мэргэд Аврагчаа харж, баясахад хөтлөгдөв. Иосеф Бетлехем дэх хүүхдүүдийг хөнөөхийг тушаасан Херодоос бяцхан Есүсийг хэрхэн аврах тухай зааврыг илчлэлтээр хүлээн авчээ.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлүүдийн санааг багш нарт өгнө.

Лук 2:1–14

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад дэлхийн Аврагчийн хувиар Есүс Христийн гүйцэтгэсэн үүргийг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Хэрэв боломжтой бол ChurchofJesusChrist.org дээрх “Why We Need a Savior—A Christmas Message about Our Savior Jesus Christ” (2:15) видео бичлэгийг үзэхэд суралцагчдыг урь. Үзэж байхдаа, яагаад тэдэнд Аврагч хэрэгтэй талаар бодоход тэднийг урь.

  • Үзүүлэн: Христийн мэндэлсэн өдрийг харуулсан баримал, зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Лук 2:10–12-ын солбицсон эшлэл болгож судалсан нэг судраа чатаар хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Төгс ззэмших сургаал: Лук 2:10–12

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Лук 2:10–12 дээрх лавлагаа болон судрын гол хэсгүүдийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан дадлага хийхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Лук 2:10–12 -ын “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” гэх судрын түлхүүр үг, эшлэлийг цээжилж эхлэхэд урь.

  • Үзүүлэн материал: Аврагч мэндэлсэн өдрийг үзүүлсэн зураг

  • Суралцагчдад зориулсан материал: “The Living Christ: The Testimony of the Apostles”-ийн болон дууллын хуулбар

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Сүнслэг мэдлэг олж авах нэг эсвэл хэд хэдэн зарчмыг хэлэлцэхийн тулд суралцагчдыг бүлгүүдэд хуваах зорилгоор онлайн тасалгаатай өрөөнүүдийг ашиглаж болно.

Лук 2:1–39; Maтай 2:1–12

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн тухай өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлж, үүнд баясахад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултуудыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Та Есүс Христийг гэрчилж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ? Та Аврагчийн талаарх гэрчлэлээ хэрхэн бататгаж болох вэ?

Maтай 2:11–23

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэний тэдэнтэй харилцдаг зарим арга замыг тодорхойлоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Илчлэлт, Ариун Сүнсний өдөөлт зэрэг Их Эзэний тэдэнтэй харилцах гэж оролддог зүйлүүдэд анхаарлаа хандуулахыг суралцагчдаас хүс. Эдгээр харилцааг бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь.

Лук 2:40–52

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад оюун ухаан, бие махбод, сүнслэг байдал болон нийгмийн тал дээр өсөж хөгжихийг эрэлхийлэх замаар Есүс Христтэй илүү адил болох хүслээ хүчирхэгжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилгуудаа эргэн харахад суралцагчдыг урь. Тэдгээр зорилго тэдэнд Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн тусалж байгааг бодож үзэхийг тэднээс хүс. Боломжтой бол Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамжийн өөр өөрийн хувийг хичээлд авчруул.

  • Үзүүлэхэд бэлтгэ: Аврагчийн хүүхэд насны зургууд. Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийг тайлбарласан вэбсайтууд.

  • Видео бичлэг: Young Jesus Teaches in the Temple” (2:30)

  • Видео бичлэг: You Are Here to Discover Who You Are” (2:59)

  • Суралцагчдад зориулсан материал: Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж байхгүй суралцагчдад зориулж үүний хувийг авчрах

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт зориулсан зорилгын санаа авахад суралцагчдад туслах үүднээс хичээлд жагсаасан вэбсайтуудын агуулгыг дэлгэцээрээ хуваалцаж харуулах талаар бодож үз.