Семинар
Лук 2:1–14


Лук 2:1–14

“Өнөөдөр, … Аврагч та нарын төлөө мэндэллээ”

Nativity scene depicting Mary holding the infant Jesus Christ. Joseph is sitting next to Mary. A group of shepherds are gathered around Mary and Joseph. The shepherds are kneeling before the infant Christ.

Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү явсан бөгөөд тэнд Есүс мэндлэв. Тэнгэр элч Аврагчийн мэндэлсэн тухай Бетлехемийн ойролцоо байсан хоньчдод зарлажээ (Лук 2:9–12-ыг үзнэ үү). “Гэнэт … үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан—Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв” (Лук 2:13–14). Энэ хичээл танд Аврагчийн мэндлэхэд болсон үйл явдлыг дахин авч үзэхэд тусалж, төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 2:10–12-т заасан сургаалыг танилцуулах зорилготой. Та Есүс Христийн Аврагчийн тань хувьд гүйцэтгэсэн үүргийг судалж мөн тэнгэр элч нарын адил, Хүүгээ бэлэг болгон өгсөнд Бурханыг алдаршуулж, магтан дуулахын тулд юунаас Тэрээр таныг аварсан талаар суралцах болно.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг заах. Төгс эзэмших сургаалын судрын хэсэг бүртэй хоёр хичээл холбогдсон. Тухайлбал: Судрын багцын хам сэдэвт судрын хэсгийг танилцуулдаг үндсэн агуулгыг авч үзэх хичээл, судрын түлхүүр үг, эшлэлийг цээжлэх, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах дасгал дээр ажиллахад уриалдаг хичээл юм. Энэ бол үндсэн агуулгыг авч үзэх хичээл.

Суралцагчийн бэлтгэл: Хэрэв боломжтой бол суралцагчдыг ChurchofJesusChrist.org дээрх “Why We Need a Savior—A Christmas Message about Our Savior Jesus Christ” (2:15) видео бичлэгийг үзэхэд урь. Тэднийг бичлэг үзэж байхад, тэдэнд Аврагч хэрэгтэй шалтгааны тухай бодоход урь.

2:15

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Христийн мэндэлсэн өдөр

Христийн мэндэлсэн өдрийг харуулсан тоглоом авчрах юм уу зургийг үзүүл.

  • Та Христийн мэндэлсэн өдрийн тухай түүхийн аль аль хэсэгт дуртай вэ?

  • Яагаад эдгээр нь танд чухал вэ?

Суралцагчид дараах шүлгүүдийг хосоороо эсвэл жижиг бүлгээрээ уншиж эсвэл хэн нэгнийг уншиж байхад дагаж уншиж болох юм.

Лук 2:1–14 -ийг уншаад, таны хувьд чухал эсвэл Христийн мэндэлсэн өдрийн тухай түүхийг уншихаас өмнө ажиглаагүй байсан шинэ зүйлсийг хайж ол.

  • Та Христийн мэндэлсэн өдрийн тухай түүхийн ямар хэсгүүдийг олж харсан бэ?

Хэрэв суралцагчид Христийн мэндэлсэн өдрийг харуулсан тоглоом эсвэл зургийг харсан бол толилуулсан зүйлд Лук 2:1–14 дээр өгүүлсэн түүхэд ороогүй зүйлсийг тоочиход тэднийг урих нь тустай байж болох юм. Тухайлбал, од ч мөн мэргэд ч Христийн мэндэлсэн өдрийн тухай Лукийн цэдэгт ороогүй болохыг онцлох нь тустай байж болно. Учир нь уг цэдэг дэх үйл явдал Аврагчийг мэндэлснээс хэдэн жилийн дараа болсон юм ( Матай 2:1–12 -ыг үзнэ үү).

Лук 2:10–12 -ыг дахин уншаад, тэнгэр элч Есүсийн мэндэлснийг хэрхэн зарласныг хайж ол.

Лук 2:10–12 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгийг хам сэдвийн хүрээнд судлахад суралцагчдад тусална. Дараагийн хичээл нь энэ хэсэгт заасан сургаалыг тайлбарлан, судрын түлхүүр үг, эшлэлийг цээжилж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.

  • Тэнгэр элч Есүсийн мэндэлснийг хоньчдод зарлах үедээ Есүс Христийг дурдахад ашигласан хамгийн эхний нэр цол юу байсан бэ?

  • Тэнгэр элч Есүс Христ мэндэлснийг зарлахдаа Түүний бүх нэр цол дундаас яагаад үүнийг ашигласан нь чухал ач холбогдолтой вэ?

Библийн хамгийн анхны грек орчуулгад Аврагч гэдэгт ашигласан үг нь мөн чөлөөлөгч эсвэл хамгаалагч гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно.

Энэхүү судрын хэсгийн зааж буй нэг үнэн бол Есүс Христ бол дэлхий ертөнцийн Аврагч мөн юм.

Бидэнд Аврагч хэрэгтэй

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон дараах туршлагыг хуваалцсан.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Хэсэг хугацааны өмнө, олон жил Сүмийн гишүүн байсан нэгэн хүн надаас “Яагаад Есүс Христ надад хэрэгтэй вэ? Би зарлигуудыг дагадаг сайн хүн. Яагаад Аврагч надад хэрэгтэй юм бэ?” гэж асууж билээ. Сургаалын маань хамгийн чухал хэсэг болох авралын төлөвлөгөөний үндэс суурийг энэ гишүүн ойлгоогүй байсан нь намайг гайхшируулсан гэдгийг дурдах нь зөв болов уу.

(Д.Тодд Кристоффэрсон, “Яагаад Есүс Христ бидэнд хэрэгтэй вэ?,” Лиахона, 2020 оны 12-р сар, 13–17)

Та ахлагч Кристоффэрсоны оронд байсан бол өөрийн бодол санаа, мэдрэмжид үндэслэн хэрхэн хариулах байснаа хэсэг эргэцүүлэн бод.

Судрын болон бошиглогчдын хэлсэн үгсээс суралцах замаар Аврагч бидэнд хэрэгтэй болохыг бид олж мэдэх боломжтой ( Иаков 7:11 -ийг үзнэ үү).

Солбицсон эшлэл ашиглаж сурах нь судалгаагаа гүнзгийрүүлж, судрын өөр өөр хэсгийн хоорондох сургаалын холбоог тодорхойлж, судрын мэдлэгээ сайжруулахад суралцагчдад тусална. Суралцахдаа солбицсон эшлэлийг хэрхэн ашиглаж байсан мөн солбицсон эшлэлийг ашиглах нь тэдэнд хэрхэн тусалсан талаар тэднээс асуух талаар бодож үз.

Судар дээрээ солбицсон эшлэлүүдийг бичих нь сургаал, зарчмуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх судраас суралцах чадвар юм. Солбицсон эшлэлийг ашиглахын тулд Gospel Library аппликэйшн дээр холбоос үүсгэ эсвэл судрын хэсгийн хажууд судрын эшлэлийг бичиж тэмдэглэх замаар холбогдох судруудыг холбо.

“Надад яагаад Аврагч хэрэгтэй вэ?” мөн “Тэр намайг юунаас аварсан бэ?” зэрэг асуултад хариулахад туслах дараах судрын хэсгүүдээс гурав, дөрвийг судал. Тэдгээрийг Gospel Library аппликэйшн дээр Лук 2:10–12 -той холбож эсвэл судалж буй шүлгийнхээ хажууд Лук 2:10–12 -ын эшлэлийг бичиж тэмдэглэх замаар солбицсон эшлэл үүсгэж болно.

“Яагаад надад Аврагч хэрэгтэй вэ?” мөн “Тэр намайг юунаас аварсан бэ?” гэсэн асуултыг самбарт бичих талаар бодож үз. Дараах судрын эшлэлүүдийг бүгдийг нь ашиглах эсвэл үзүүлэх шаардлагагүй. Суралцагчийн чадвараас хамааран судрын эшлэлийг өгөлгүйгээр суралцагчдыг хосоор нь эсвэл жижиг бүлгүүдэд хувааж, судраас хайх үйл ажиллагааг явуулж болно.

Суралцагчдыг хариултаа бичиж дуусах үед хэдэн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүсэх юм уу хамтрагчтайгаа нийлж хажууд буй хамтрагчидтайгаа хуваалцахад тэднийг урь. Нүглээ наманчлах үед Есүс Христ биднийг нүглээс болон бүхнийг амилуулах замаар махан биеийн үхлээс авардаг болохыг суралцагчдад ойлгуулсан байхад анхаар. Аврагч мөн хүнд хэцүү зовлон бэрхшээлтэй тулгарах үед тайтгаруулж, дэмждэг.

  • Та ямар судруудыг сонгосон бэ?

  • “Яагаад надад Аврагч хэрэгтэй вэ?” мөн “Тэр намайг юунаас аварсан бэ?” зэрэг асуултад хариулахад эдгээр судар танд хэрхэн тусалсан бэ?

Цаг байвал мөн суралцагчдад яагаад бидэнд Аврагч хэрэгтэй болохыг ойлгуулахад илүү их цаг шаардлагатай бол дараах видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз. Суралцагчид хичээлдээ бэлтгэж ирсэн бол зарим нь үүнийг аль хэдийн үзсэн байж болох юм. Түүнчлэн суралцагчид Аврагчийн ачаар хэрхэн адислагдсанаа хуваалцаж болно.

“Why We Need a Savior—A Christmas Message about Our Savior Jesus Christ” (2:15) видео бичлэгийг үзээд, яагаад бидэнд Аврагч хэрэгтэй болохыг хайж ол. Энэ видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

2:15

Ахлагч Кристоффэрсон Есүс Христээр дамжуулан бидний хүлээн авдаг зарим адислалыг ийн гэрчилсэн.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Есүс Христийн Цагаатгалын ачаар бид муу сонголтынхоо үр дагавраас эргэн босож чадна. Бусдын нүгэл, алдаа дутагдлын бидэнд үзүүлсэн нөлөө, шударга бус бүхэн Есүс Христийн Цагаатгалын ачаар нөхөн төлөгдөнө. Бүрэн бүтэн болж, ариусгагдахад бидэнд Аврагч хэрэгтэй.

(Д.Тодд Кристоффэрсон, “Яагаад Есүс Христ бидэнд хэрэгтэй вэ?,” Лиахона, 2020 оны 12-р сар, 16)

Лук 2:10 -т тэнгэр элч “Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа” гэж зарласан.

Answer at least one of the following questions:

  • Та өөрийн Аврагч болох Есүс Христээс “үлэмж баяр”-ыг хэрхэн олж авсан бэ?

  • Бид Аврагчаас илүү их баяр баясгаланг мэдрэхийн тулд юу хийж болох вэ?

Хүсвэл Аврагч болох Есүс Христийн ачаар мэдэрдэг гэтэлгэлийн баяр баясгалангийн талаар гэрчлэхэд суралцагчдыг урь. Өөрийнхөө гэрчлэлийг хуваалцаж болно.

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Мариа, Иосеф хоёр яагаад тооллогод орохын тулд Бетлехем рүү очих хэрэгтэй байсан бэ?

Цезарь Август бол МЭӨ 31 оноос МЭ 14 он хүртэл Ромыг захирч байсан чадварлаг, эрч хүчтэй захирагч байсан бөгөөд дэг журам, хууль ёсыг хатуу сахиулдгаараа алдартай байжээ. Лук 2:2 -т дурдсан “хүн амын тооллого” нь татвар төлөгчидтэй татварын асуудлаар цаашид холбогдох буюу тооллогод оруулах үйл явц байсан бөгөөд татвар төлөгч шаардлагатай мэдээллийг биечлэн ирж өгөх ёстой байв. Иосеф, Мариа хоёр Давид хааны үр удам байсан тул Давид хааны төрсөн нутаг болох Бетлехем рүү очих шаардлагатай байжээ. … Эртний бошиглогчид Мессиаг Иерусалимын газар нутаг болох Бетлехемд мэндлэхийг бошиглон, гэрчилсэн байв ( Мика 5:2 ; Алма 7:10 -ыг үзнэ үү).Бетлехем нь Назараас урагш 85–90 бээрийн (137–145 километр) тэртээ, дор хаяж дөрвөөс тав хоног алхаж хүрэхүйц, Мариагийн биеийн байдлыг авч үзэх юм бол үүнээс ч удаан алхахаар зайд байдаг байсан.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 143)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

“Аврагч мэндэллээ”

ChurchofJesusChrist.org дээрх “A Savior Is Born—Christmas Video” (2:00) видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз. Аврагчийн мэндэлснийг зарласан явдал бидний хүн нэг бүрийн амьдралд ямар утга учиртай болох тухай сонсоод, дараа нь юу сурч, мэдэрснээ хуваалцахад суралцагчдыг урь.

2:3

A Savior Is Born—Christmas Video

Аврагчаас баяр баясгаланг олох

ChurchofJesusChrist.org дээрх The Christ Child: A Nativity Story (17:57) богино хэмжээний киног үзүүл. Дараах хэсгүүдийг үзүүлж болно. Хэсэг тус бүрийг үзүүлсний дараа суралцагчдад Аврагчийн мэндэлсэнд хүмүүс баяр хөөрөө хэрхэн илэрхийлсэн тухай ярилцах цаг гаргаж өг.

Мариа, Иосеф хоёр: цагийн код 0:00–8:56

Хоньчид ба тэнгэр элч нар: цагийн код 8:56–11:30

Мэргэд: цагийн код 11:30–12:42, 13:44–17:15

“Joy to the World”

Joy to the World” дууллыг дуулж болно (Hymns, д. 201). Мөн дараах зарчмыг авч хэлэлцэх нь суралцагчдад тустай байж болно. Есүс Христ миний Аврагч учраас би баяр баясгаланг мэдэрдэг. Суралцагчид Есүс Христ хэрхэн баяр баясгалангийн эх ундарга болохыг мөн Аврагчийн ачаар ямар ямар арга замаар баяр баясгаланг мэдэрснээ ярилцаж болох юм.

Лук 2:10 . “Үлэмж баярлуулах сайхан мэдээ”

Лук 2:10 -т тэнгэр элч “Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа” хэмээн зарласан. Энэхүү шүлгийг Мозая 3:3–5 -д цэдэглэгдсэн тэнгэр элч хэрхэн Хаан Бенжаминд Аврагчийн талаар зарласантай солбицсон эшлэл болгон холбох талаар бодож үз.