Семинар
Төгс эзэмших сургаалын судар: Лук 2:10–12


Төгс эзэмших сургаалын судар: Лук 2:10–12

Есүс Христ Аврагч, Их Эзэн болж төрсөн

Actors depicting the Nativity.

Өмнөх хичээлээр та Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд дэлхийн Аврагч хэмээн тэнгэр элч хоньчдод гэрчилсэн тухай судалсан ( Лук 2:10–12 -ыг үзнэ үү). Энэ хичээл танд сүнслэг мэдлэг олж авах зарчмыг бодит нөхцөлд хэрэгжүүлэх явцдаа энэ сургаалын талаарх ойлголтоо харуулах боломж олгоно.

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судар Лук 2:10–12 -ын хам сэдвийн талаарх хичээл болох Лук 2:1–14 -ийн дараа заана. Хэрэв энэ хичээлийг сургуулийн хичээлийн хуваарьт зохицуулан өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол хам сэдвийн хичээлийг мөн хамт шилжүүлэхэд анхаар.

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг заах. Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ойлгож, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх боломж олговол тэд төгс эзэмших сургаалын зорилгодоо илүү сайн хүрч чадна. Эдгээр зарчмыг төгс эзэмших сургаалын хичээл бүр дээр товчхон давтаж үз. Хичээлийн жилийн эхэнд зарчмуудыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх жишээнүүдийг өгч, дараа нь ур чадвараа сайжруулахын хэрээр өөрсдийн жишээг хуваалцах боломжийг тэдэнд олгодгоороо тустай байж болох юм.

Хичээлийн бэлтгэл: Суралцагчдыг “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” хэмээх Лук 2:10–12 -ын судрын түлхүүр үг, эшлэлийг цээжилж эхлэхэд урь.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Цээжил мөн тайлбарла

Аврагчийн мэндэлсэн тухай зургийг Лук 2:10–12 -ын судрын түлхүүр үгтэй харьцуул. Зургийг судрын эшлэл, түлхүүр үгтэй холбох нь цээжлэхэд тусална.

Судрын эшлэл, түлхүүр үгийг хэд хэдэн удаа цээжээр уншихад суралцагчдыг урь. Үүнийг ганцаараа эсвэл ангиараа хийж болно.

Аврагчийн мэндэлсэн өдрийн зургийг хараад, “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” хэмээх Лук 2:10–12 -ын судрын эшлэл, түлхүүр үгийг цээжээр унш. Цээжээр бүрэн уншиж чаддаг болтлоо давтаарай.

Дараах үйл ажиллагаа нь Есүс Христ бол дэлхийн Аврагч хэмээн Лук 2:10–12 -т заасан сургаалыг өөрсдийн үгээр тайлбарлахад суралцагчдад туслах зорилготой.

Аврагчийн мэндэлсэн өдрийг дүрсэлсэн зургийг хараарай. Энд дүрсэлсэн үйл явдал “бүх ард түмнийг … үлэмж баярлуулах сайн мэдээг” хэрхэн авчирсныг хоёр, гурван өгүүлбэрээр тайлбарлан бич ( Лук 2:10).

Хүсвэл бичсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдын хариултыг анхааралтай сонсоод, шаардлагатай бол Лук 2:1–14 дээрх материалуудыг эргэж хар.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөр дэх зарчмуудыг эргэж харахад хэдэн минут зарцуул. Зарчим бүр дээр уг ойлголтыг тайлбарласан хамгийн багадаа нэг өгүүлбэрийг тэмдэглээрэй.

Хүсвэл тэмдэглэсэн өгүүлбэрээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь. Яагаад энэ өгүүлбэрийг онцгойлон сонгосныг мөн энэ нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг тайлбарлахад суралцагчдад туслах нэмэлт асуултуудыг тавь.

Дараах жишээг авч үз.

Шашин шүтдэггүй нэг найз тань цэцэрлэгт хүрээлэнд хэсэг хүнтэй ярилцаж буй номлогчдыг харжээ. Найз тань танаас “Танай сүмийн номлогчид яагаад гадуур явж, Есүсийн талаар номлодог юм бэ? Та нар итгэл үнэмшлээ бусад хүнд хүчээр тулгаж байгаа юм шиг санагдаж байна. Та нар яагаад тэднийг байгаагаар нь аз жаргалтай байлгаж болдоггүй юм бэ?” гэж асуув.

Энэ жишээг санаандаа аваад, сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмуудыг судлан, тэдгээр нь найзын тань асуултад хариулахад хэрхэн тусалж байгааг эргэцүүлэн бод.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мөн энэхүү жишээнд тавьсан асуултад хариулахад эдгээр зарчмыг хэрхэн ашиглах тухай авч хэлэлцэхийн тулд суралцагчдыг хосоор нь эсвэл жижиг бүлгүүдэд хувааж болох юм.

Энэ зарчмуудыг авч хэлэлцэхдээ гурван хэсэг болон ээлжил. Хамтрагч эсвэл бүлэг бүрд дараах хэсгүүдийг хангалттай хүрэлцэхээр хэвлэж, хуваа. Суралцагчдад өөрсдийн авсан хэсгийг дэргэдэх бүлэг, хамтрагчдаас солилцохыг хүсэхээсээ өмнө авч хэлэлцэх цаг гаргаж өг. Бүх бүлэг, хамтрагч гурван хэсгийг гурвууланг авч хэлэлцсэний дараа, дээрх жишээнд өөрсдөө хариулахад суралцагчдыг урь.

Итгэлээр үйлдэх

“Бид Бурханд итгэхийг сонгож, эхлээд Түүнд хандан итгэлийнхээ дагуу үйлддэг” (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал, “Сүнслэг мэдлэг олж авах,” 5 дахь догол мөр).

  • Та “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7 дахь мөрөөс дээрх аль үг хэллэг нь жишээнд тавигдсан асуултад хариулахад туслах вэ?

  • Итгэлээр үйлдэх нь найзынхаа асуултын хариултыг эрэлхийлэхэд хэрхэн туслах вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

“[Утга санаа, асуултыг] мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа бид тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хам сэдэвт нь авч үзэх хэрэгтэй” (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал, “Сүнслэг мэдлэг олж авах,” 8 дахь догол мөр).

Лук 2:10–12 -ыг эргэж хар. Энэ хэсэг Есүс Христийн тухай аль хэдийн мэддэг зүйлийг тань заахын зэрэгцээ өөр юуг танд заасныг бодож үз.

  • Аврагч авралын төлөвлөгөөнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

  • Яагаад Есүс Христийн тухай хараахан мэдэхгүй байгаа хүмүүст Түүний талаар судлах нь чухал вэ?

  • Түүний сайн мэдээг аль хэдийн хүлээн авсан Христийн бусад шашны хүмүүс гээд бүх хүнд Түүний сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хуваалцах нь яагаад бидний хувьд чухал вэ?

  • Та дээрх асуултуудын хариултыг найзынхаа тавьсан асуултад хариулахдаа хэрхэн ашиглаж болох вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх

Бидэнд сүнслэг мэдлэг олж авахад туслахын тулд Их Эзэн “тогтоосон сүнслэг мэдлэгийг олж авах үйл явцын нэг хэсэг болгон Тэрээр үнэн ба удирдамжийг Өөрийн хүүхдүүдэд илчлэх эх сурвалжийг бий болгосон” (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал, “Сүнслэг мэдлэг олж авах,” 11 дэх догол мөр).

Найзынхаа асуултад хариулахад туслах мэдээллийг хайж олохын тулд дараах сүнслэг эх сурвалжуудаас нэг эсвэл хэд хэдийг унш.

Эдгээр эх сурвалж нь Аврагч ба Түүний сургаал хүмүүст хэрхэн баяр баясгаланг авчирдаг тухай танд юу зааж байгааг эргэцүүлэн бод.

  • Хүмүүст энэ болон ирэх амьдралд нь баяр баясгалан авчрах Аврагч ба Түүний сургаалын тухай та юу сурч мэдэж авсан бэ?

  • Аврагчтай эсвэл Түүний сургаалтай холбоотой ямар хувийн туршлага тань танд баяр баясгалан авчирсан бэ?

  • Эдгээр асуултын хариулт найзынхаа асуултад хариулахад тань хэрхэн туслах вэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг авч хэлэлцсэний дараа дээрх жишээг жүжигчлэн үзүүлэх боломжийг суралцагчдад олго.

Төгс эзэмших сургаалын тойм

Дараа дараагийн хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд төгс эзэмших сургаалыг 3–5 минут давт. Лук 2:10–12 -ыг цээжлэхэд ашигласан, Аврагчийн мэндэлсэн өдрийг дүрсэлсэн зургийг суралцагчдад үзүүлээд, цээжээр уншиж чаддаг болтол судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад тэднийг урь.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Дадлага хийх өөр хувилбар

Та Аврагчийн тухай мэдлэг танд амар амгалан, баяр баясгаланг авчирдагт талархаж байгаагаа илэрхийлсэн зурвасыг Есүсийн мэндэлсэн өдрийг дүрсэлсэн зургийн хамт олон нийтийн медиа дээр нийтэлсэн гэж төсөөл. Шашин шүтдэггүй нэг найз тань “Хүмүүс Есүсгүйгээр амар амгалан, баяр баясгаланг мэдрэхгүй гэж үү?” гэсэн сэтгэгдэл үлдээжээ.