Семинар
Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт


Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт

Матай 5:14–16-аас Иохан 17:3

Энэ цуврал хичээлийн эхний хагаст суралцагчид Матай, Лук, Иохан номууд дээрх төгс эзэмших сургаалын судрын 11 хэсгийг судалсан. Энэ шалгалт нь эдгээр судрын хэсгийг олж, бодит амьдралын нөхцөл байдалд ашиглах суралцагчдын чадварыг үнэлэхэд зориулагдсан. Энэ нь мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаарх тэдний ойлголтыг шалгана.

Матай, Лук, Иохан номын төгс эзэмших сургаалын судрын бүх хэсгийг заасны дараа хэзээ ч энэ төгс эзэмших сургаалын үнэлгээний шалгалтыг авч болно. Төгс эзэмших сургаалын зарим хичээлийг судрын дарааллаар гарч ирэхээс нь өмнө заах шаардлагатай байж болно. Ингэснээр хичээлийн улирал дуусахаас өмнө шалгалтыг явуулах боломжтой болох юм.

Хэрэв боломжтой бол энэ шалгалтыг биечлэн явуул. Энэ нь суралцагчдад шалгалтаа өгснийхөө дараа, гаргасан алдаагаа ангиараа хамтдаа шууд засах боломжийг олгоно.

Суралцагчдын одоогийн мэдлэгийг шалгахын зэрэгцээ шалгалт өгч, хариултаа засах нь суралцагчдын хувьд утга учиртай, гэрчлэлийг нь хөгжүүлэх туршлага болох юм. 7–12-р асуултыг засахдаа суралцагчдыг яагаад тухайн хариултыг сонгосноо илэрхийлэх мөн сонгосон судрын хэсэг нь шалгалтад тайлбарласан нөхцөл байдалд хэрхэн туслах талаар тайлбарлахад урь. Суралцагчдад буруу хариулсан байж болох аливаа асуултаа ойлгоход нь тусал. Суралцагчдад байж болох аливаа нэмэлт асуултуудад хариулах цаг гарга.

New Testament Seminary Teacher Manual - 2023

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1-р шалгалт

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

1–3-р асуултын хувьд, үг хэллэг тус бүрийн хажуу дахь хоосон зайд холбогдох эшлэлийн үсгийг бич. Шалгалтын энэ хэсэгт судраа ашиглаж болохгүй.

1. ____ “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

a. Матай 11:28–30

2. ____ “Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлиглав.

б. Лук 2:10–12

3. ____ “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

в. Лук 22:19–20

г. Иохан 3:5

д. Иохан 3:16

Судрын түлхүүр үг хэллэг

4–6-р асуултын хувьд, төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг дэх дутуу үгсийг нөхөж бич. Шалгалтын энэ хэсэгт судраа ашиглаж болохгүй.

4. “Би чамд тэнгэрийн __________ __________ __________” хэмээн Есүс хэлэв ( Матай 16:15–19).5. “Өнөөдөр, Давидын хотод __________, __________ Христ та нарын төлөө __________” ( Лук 2:10–12).6. “Учир нь __________ та нарын харж байгаа Над шиг __________, __________ байдаггүй юм” ( Лук 24:36–39).

Та судруудаа үнэлгээний шалгалтын үлдсэн хэсэгт ашиглаж болно.

7–9-р асуултын хувьд, дараах нөхцөл байдалд орсон хүнд туслах төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг тодорхойл.

7. Таныг номлогчидтой хамт байхад нэг хүн танаас, үнэхээр баптисм хүртэх ёстой юу эсвэл зүгээр л зүрх сэтгэлдээ Есүс Христийг хүлээн зөвшөөрөхөд болох уу гэж асуув.

8. Ням гаргийн ангид тойргийн тань нэг гишүүн Сүмд заадаг сургаал Бурханаас ирсэн гэдгийг хэрхэн мэдэж болох талаар асуув.

9. Нэг хүн бид хэрхэн Есүс Христийн илүү сайн шавь болж чадах талаар гэр бүлийн үдшийн хичээл заахаар бэлдэж байна.

10–11-р асуултын хувьд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах мэдлэг, чадвараа харуул.

10. Та сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмыг тэдгээрийг сайн мэддэггүй хэн нэгэнд хэрхэн тайлбарлах байсан бэ?

  • Итгэлээр үйлдэх

  • Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх.

11. Танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрийг нь хайрладаг, өөртэй нь харилцахыг хүсдэг гэдэгт итгэх гээд итгэж чаддаггүй нэг найз байдаг. Дараах асуултуудад хариул.

  • Итгэлээр үйлдэхийн тулд та түүнийг юу хийхэд урих байсан бэ?

  • Та түүнд нөхцөл байдлаа мөнхийн талаас нь шинжлэн судлахад хэрхэн тусалж чадах вэ?

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд бол тэнгэрээс томилогдсон эх сурвалжийн нэгэн жишээ юм. Та түүнтэй төгс эзэмших сургаалын судрын ямар хэсгийг хуваалцах вэ? Яагаад?

12. Таны өнөөг хүртэл судалсан төгс эзэмших сургаалын судрын 11 хэсгээс аль нь танд хамгийн их нөлөөлсөн бэ? Судрын уг хэсэг танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг вэ?

Шалгалт өгч дуусгах хангалттай цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдыг шалгалтаа өгч дууссаны дараа ангиараа шалга. Багшийн хувьд, хийсэн ажлаа өөрсдөө засах эсвэл ангийнхаа өөр нэг суралцагчаар засуулахын аль нь суралцагчдын хувьд илүү үр дүнтэй байж болохыг шийд.

Зөв хариулт

1. г. Иохан 3:15

2. в. Лук 22:19–20

3. a. Матай 11:28–30

4. хаанчлалын; түлхүүрийг; өгнө

5. Аврагч; Эзэн; мэндэллээ

6. сүнсэнд; яс; мах

7. Байж болох нэг хариулт бол Иохан 3:5 юм. Гэхдээ суралцагчид зохих санваарын эрх мэдлээр дамжуулан Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахих шаардлагыг тайлбарлахад туслах төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан бай тэдэнд оноо өгч болно.

7. Байж болох нэг хариулт бол Иохан 7:17 юм. Гэхдээ жинхэнэ сургаалын талаарх гэрчлэлийг хэрхэн олж авахыг тайлбарлахын тулд төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан бай тэдэнд оноо өгч болно.

9. Төгс эзэмших сургаалын судрын олон хэсэг Есүс Христийн илүү сайн шавь хэрхэн болох талаар тайлбарлахад суралцагчдад тусална. Суралцагчдын ашигласан байж болох судрын зарим хэсэгт Матай 5:14–16 ; Матай 22:36–39 ; Лук 22:19–20 ; Иохан 17:3 багтана.

10. Суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон тайлбарлаж чаддаг байх ёстой. Тэднээр Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал(2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг өөрсдийнхөө хариулттай харьцуулахад урих талаар бодож үз.

11. Суралцагчид итгэлээр үйлдэхтэй холбоотой үйлдлүүдийг тайлбарлаж, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судалж чаддаг байх ёстой. Тэд мөн биднийг гэх Бурханы хайрыг болон Өөртэй нь хувийн харилцаа холбоо тогтоохыг хүссэн Түүний хүслийг ойлгоход бидэнд тусалдаг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг тодорхойлох ёстой. Суралцагчдын ашигласан байж болох судрын зарим хэсэгт Матай 11:28–30 ; Иохан 3:16 ; Иохан 17:3 багтана.

12. Суралцагчид энэ асуултад чин сэтгэлээсээ, бүрэн гүйцэд хариулсан л бол тэдэнд оноо өгөх нь зүйтэй. Энэ нь нээлттэй асуулт бөгөөд хэрхэн хариулахыг тэдэнд үлдээх нь зөв.

Суралцагчдад тайлбарлах, хуваалцах, гэрчлэхэд нь туслах үүднээс 12 -р асуултад зориулан сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийнхээ талаар мөн яагаад үүнийг сонгосноо ярилцахад тэднийг урь. Үлдсэн цагт аль болох олон суралцагчаар хуваалцуулах нь үр дүнтэй байж болно. Тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар заадаг сонгосон судрын хэсгээ хуваалцахад урь. Багшийн хувьд, төгс эзэмших сургаалын судрын чухал хэсгийг хуваалцах талаар бодож үз.

Есүс Христийн сургаалыг Түүний судруудаас мэдэж авахын хүчийг мөн Түүний сургаалыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад бэлэн байхын хүчийн талаар гэрчилснээр шалгалтыг өндөрлө.