Семинар
Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт


Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт

1 Коринт 6:19–20-оос Илчлэл 20:12 хүртэл

Энэ цуврал хичээлийн хоёр дахь хагаст суралцагчид 1 Коринтоос Илчлэл хүртэлх төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг судалсан. Энэ шалгалт нь эдгээр судрын хэсгийг олж, бодит амьдралын нөхцөл байдалд ашиглах суралцагчдын чадварыг үнэлэхэд зориулагдсан. Энэ нь мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаарх тэдний ойлголтыг шалгана.

1 Коринтоос Илчлэл хүртэлх төгс эзэмших сургаалын судрын бүх хэсгийг заасны дараа хэзээ ч энэ төгс эзэмших сургаалын шалгалтыг авч болно. Төгс эзэмших сургаалын зарим хичээлийг судрын дарааллаар гарч ирэхээс нь өмнө заах шаардлагатай байж болно. Ингэснээр хичээлийн улирал дуусахаас өмнө шалгалтыг явуулах боломжтой болох юм.

Хэрэв боломжтой бол энэ шалгалтыг биечлэн явуул. Энэ нь суралцагчдад шалгалтаа өгснийхөө дараа, гаргасан алдаагаа ангиараа хамтдаа шууд засах боломжийг олгоно.

Суралцагчдын одоогийн мэдлэгийг шалгахын зэрэгцээ шалгалт өгч, хариултаа засах нь суралцагчдын хувьд утга учиртай, гэрчлэлийг нь хөгжүүлэх туршлага болох юм. 7–12-р асуултыг засахдаа суралцагчдыг яагаад тухайн хариултыг сонгосноо илэрхийлэх мөн сонгосон судрын хэсэг нь шалгалтад тайлбарласан нөхцөл байдалд хэрхэн туслах талаар тайлбарлахад урь. Суралцагчдад буруу хариулсан байж болох аливаа асуултаа ойлгоход нь тусал. Суралцагчдад байж болох аливаа нэмэлт асуултуудад хариулах цаг гарга.

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 2-р шалгалт

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

1–3-р асуултын хувьд, үг хэллэг тус бүрийн хажуу дахь хоосон зайд холбогдох эшлэлийн үсгийг бич. Шалгалтын энэ хэсэгт судраа ашиглаж болохгүй.

1. ____ “Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”

a. 1 Коринт 11:11

2. ____ “Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

б. Ефес 1:10

3. ____ “Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

в. 2 Тимот 3:15–17

г. Иаков 2:17–18

д. Илчлэл 20:12

Судрын түлхүүр үг хэллэг

4–6-р асуултын хувьд, төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг дэх дутуу үгсийг нөхөж бич. Шалгалтын энэ хэсэгт судраа ашиглаж болохгүй.

4. “Та нарын __________ бол __________ _________ юм” ( 1 Коринт 6:19–20).

5. Сүм бол “__________ болон эш үзүүлэгчдийн __________ дээр босгогдож байгаа бөгөөд __________ Өөрөө булангийн чулуу нь” ( Ефес 2:19–20).

6. “__________ __________ гарахаас нааш Христийн өдөр __________” ( 2 Тесалоник 2:1–3).

Та судруудаа шалгалтын үлдсэн хэсэгт ашиглаж болно.

7–9-р асуултын хувьд, дараах нөхцөл байдалд орсон хүнд туслах төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг тодорхойл.

7. Найзын тань хайрладаг хүн саяхан нас баржээ. Танай найзад үхлийн дараа бидэнд юу тохиолддог талаар асуух олон асуулт байгаа.

8. Танай ахад хэцүү байгаа бололтой. Тэр Бурхан үнэхээр түүнийг мэддэг эсэхэд эргэлзэж байна.

9. Буруу үзэл санаа, уруу таталттай тулгарах үедээ хэрхэн итгэлдээ үнэнч хэвээр үлдэж болох талаар ирэх Ням гаргийн ангийн хичээлээр ангийнхандаа зөвлөгөө өгөхийг Сүмийн удирдагч танаас хүсжээ.

10–11-р асуултын хувьд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах мэдлэг, чадвараа харуул.

10. Та сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмыг тэдгээрийг сайн мэддэггүй хэн нэгэнд хэрхэн тайлбарлах байсан бэ?

  • Итгэлээр үйлдэх

  • Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

11. Танд ахлах сургуулиа удахгүй төгсөх гэж байгаа бөгөөд дараагийн хэдэн жил амьдралдаа гаргах чухал шийдвэрүүдийнхээ талаар санаа зовж буй найз байдаг. Дараах асуултуудад хариул.

  • Итгэлээр үйлдэхийн тулд та түүнийг юу хийхэд урих байсан бэ?

  • Та түүнд нөхцөл байдлаа мөнхийн талаас нь шинжлэн судлахад хэрхэн тусалж чадах вэ?

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд бол тэнгэрээс томилогдсон эх сурвалжийн нэгэн жишээ юм. Та найзтайгаа төгс эзэмших сургаалын ямар хэсгийг хуваалцах вэ? Яагаад?

12. Энэ улирлаар судалсан төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгээс тань аль нь танд хамгийн их нөлөөлсөн бэ, мөн яагаад? Судрын уг хэсэг танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг вэ?

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Шалгалтаа өгч дуусгах хангалттай цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдыг шалгалтаа өгч дууссаны дараа ангиараа шалга. Багшийн хувьд, хийсэн ажлаа өөрсдөө засах эсвэл ангийнхаа өөр нэг суралцагчаар засуулахын аль нь суралцагчдын хувьд илүү үр дүнтэй байж болохыг шийд.

Зөв хариулт

  1. г. Иаков 2:17–18

  2. б. Ефес 1:10

  3. a. 1 Коринт 11:11

  4. бие; Ариун Сүнсний; сүм

  5. элч нар; суурин; Христ Есүс

  6. эхлээд; урвалт; ирэхгүй

  7. Боломжит хариултууд нь 1 Коринт 15:20–22 , 1 Петр 4:6 байж болох ч бие махбодын үхлийн дараах Бурханы бидэнд зориулан бэлдсэн төлөвлөгөөг тайлбарлахад туслах төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан байсан суралцагчдад оноо өгч болно.

  8. Боломжит хариултууд нь Еврей 12:9 , Иаков 1:5–6 байж болох ч Бурхан бидний хэн болохыг мэддэг гэдгийг тайлбарлахад туслах төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан байсан суралцагчдад оноо өгч болно.

  9. Боломжит хариултууд нь 1 Коринт 6:19–20 , Илчлэл 20:12 байж болох ч худал хуурмаг үзэл санаа, уруу таталттай тулгарах үедээ итгэлтэй хэвээр үлдэхэд бидэнд туслах үнэнүүд багтсан төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан байсан суралцагчдад оноо өгч болно.

  10. Суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон тайлбарлаж чаддаг байх ёстой. Тэднийг 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг хариулттайгаа харьцуулахад урих талаар бодож үз.

  11. Суралцагчид итгэлээр үйлдэхтэй холбоотой үйлдлүүдийг тайлбарлаж, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судалж чаддаг байх ёстой. Тэд мөн өөрсдийн амьдралд чухал шийдвэр гаргах бол удирдамж зааварчилгааг хэрхэн авахыг ойлгоход бидэнд тусалдаг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг тодорхойлж болно. Суралцагчдын ашиглаж болох зарим судрын хэсэг Ефес 2:19–20 , 2 Тимот 3:15–17 байж болно.

  12. Суралцагчид энэ нээлттэй асуултад чин сэтгэлээсээ, бүрэн гүйцэд хариулсан л бол тэдэнд оноо өгөх нь зүйтэй.

Суралцагчдад тайлбарлах, хуваалцах, гэрчлэхэд туслах үүднээс 12-р асуултад зориулан сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийнхээ талаар мөн яагаад үүнийг сонгосноо ярилцахад тэднийг урь. Үлдсэн цагт аль болох олон суралцагчаар хуваалцуулах нь үр дүнтэй байж болно. Тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар заадаг сонгосон судрын хэсгээ хуваалцахад урь. Багшийн хувьд, төгс эзэмших сургаалын судрын чухал хэсгийг хуваалцах талаар бодож үз.Есүс Христийн сургаалыг Түүний судруудаас мэдэж авахын хүчийг мөн Түүний сургаалыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад бэлэн байхын хүчийн талаар гэрчилснээр шалгалтыг өндөрлө.