Семинар
Төгс эзэмших сургаал: Шалгалтад бэлдэх давтлага 1


Төгс эзэмших сургаал: Шалгалтад бэлдэх давтлага 1

Матай 5:14–16-аас Иохан 17:3

Энэхүү төгс эзэмших сургаалын шалгалтад бэлдэх давтлага нь Матай, Лук, Иохан ном дээрх төгс эзэмших сургаалын судрын 11 хэсгийг давтахад суралцагчдад туслах зорилготой. Энэ нь мөн суралцагчдад авах гэж байгаа шалгалтад (“Төгс эзэмших сургаал: Шалгалт 1”) бэлдэхэд нь туслан, эдгээр судрын хэсгийн талаарх ойлголтоо амьдралд хэрхэн хэрэгжүүлэхээ харуулах боломжийг тэдэнд олгох юм.

Энэ давтлага хичээлийг биечлэн эсвэл видео хурлаар заах хичээлд ашиглах зориулалттай.

Матай, Лук, Иохан ном дээрх төгс эзэмших сургаалын бүх хэсгийг заасны дараа ямар ч үед энэ давтлагыг ашиглаж, төгс эзэмших сургаалын шалгалтыг авах боломжтой. Төгс эзэмших сургаалын зарим хичээлийг судрын дарааллаар гарч ирэхээс нь өмнө заах шаардлагатай байж болно. Ингэснээр хичээлийн улирал дуусахаас өмнө шалгалтыг авах боломжтой болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын ач холбогдол

Суралцагчдын хэрэгцээ шаардлагыг бодолцож үзээд, төгс эзэмших сургаалын эхний шалгалтад (“Төгс эзэмших сургаал: 1-р 1”) бэлтгэхэд нь тэдэнд хамгийн сайн туслах хэсгийг энэ давтлага хичээлээс сонго. Суралцагчдыг энэ давтлагын туршид мэдэхгүй судрын хэсгүүдээ тэмдэглэхийн зэрэгцээ шалгалтад бэлтгэхдээ эдгээр судрын хэсгийг судалж, давтах төлөвлөгөө гаргахад урь.

Дараах асуултыг тавиад, суралцагчдын хуваалцсан нөхцөл байдлаас нэг эсвэл хоёрыг самбарт бичихэд эсвэл суралцагчдыг уг нөхцөл байдлыг санахад урихыг бодож үз. Гурав дахь давтах үйл ажиллагаагаар эдгээр нөхцөл байдлыг ашиглах боломж гарч ирнэ.

  • Ямар нөхцөл байдлууд төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хаанаас олохоо мэдэхэд танд туслах вэ?

Давтах үйл ажиллагаа 1 ба 2-ын доорх сорилго нь суралцагчдад судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад туслах зөвлөгөөнүүд юм. Үүнийг суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохируулан гүйцэлдүүлэхийн тулд өөр өөр үйл ажиллагааг ашиглаж болно.

Давтах үйл ажиллагаа 1: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэдэж авах

Дараах сорилгыг харуул эсвэл үүний хуулбарыг суралцагчдад өг.

Дараах үйл ажиллагааг ашиглах өөр нэг арга бол судрын 11 эшлэлийг самбарт бичих явдал юм. Дараа нь суралцагчид 15 секундын (эсвэл өгөгдсөн өөр хугацаанд) дотор судрын зөв хэсгийг олж чадах эсэхийг харахын тулд судрын түлхүүр үг хэллэг тус бүрийг чанга унш. Цаг дуусахад эшлэлийг хэлэхэд суралцагчдыг урь.

Суралцагчдыг илүү идэвхтэй байхад туслах өөр нэг арга бол судрын 11 эшлэлийг самбарт бичих явдал юм. Судрын түлхүүр үг хэллэг бүрийг хэвлээд, өрөөгөөр тараан наа. Суралцагчдыг өрөөн дундуур яваад, бүх 11 үг хэллэгийг олж, олох бүрдээ аль судрын эшлэл аль үг хэллэгт хамаатай болохыг тодорхойлж чадаж байгаа эсэхийг үз.

Зөв хариулт: 1-г, 2-ё, 3-в, 4-ж, 5-д, 6-й, 7-и, 8-a, 9-е, 10-б, 11-з

Зүүн баганад байгаа дараах түлхүүр үг хэллэгийг баруун баганад байгаа төгс эзэмших сургаалын зөв хэсэгтэй тааруул.

1. ___ “Чи Бурхан Эзэнээ … хайрла. Чи хөршөө … хайрла.”

а. Матай 5:14–16

2. ___ “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

б. Матай 11:28–30

3. ___“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

в. Maтай 16:15–19

4. ___ “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орохгүй.”

г. Матай 22:36–39

5. ___ “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

д. Лук 2:10–12

6. ___ “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

е. Лук 22:19–20

7. ___ “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

ё. Лук 24:36–39

8. ___ “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

ж. Иохан 3:5

9. ___ “Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан.

з. Иохан 3:16

10. ___ “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

и. Иохан 7:17

11. ___ “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

й. Иохан 17:3

Давтах үйл ажиллагаа 2: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэдэх

Дараах сорилгыг харуул эсвэл хуулбарыг нь суралцагчдад өг.

Дараах таван асуултын бүх 15 зөв хариуг самбарт замбараагүй бичих талаар бодож үз. Суралцагчдыг цаасыг 15 жижиг хэсэгт хуваагаад, хэсэг бүр дээр нэг нэг зөв хариулт бичихэд урь. Дараа нь суралцагчдад дараах таван асуултыг тараах материал болгож өгөөд, тэднийг хэллэг тус бүрийн дутууг гүйцээхийн тулд 15 цаасыг хоосон зайнуудад зөв байршуулахыг хичээхэд урь.

Зөв хариулт: (1) Зүдэж зүтгэгсэд; ир; амраая; (2) хаанчлалын; түлхүүрийг; өгнө; (3) Аврагч; Эзэн; мэндэллээ; (4) сүнсэнд; яс; мах; (5) Бурхан; мэдэх; мөнхийн

Хоосон зайг орхигдсон судрын түлхүүр үг хэллэгээр бөглө.

  1. “__________ хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр __________. Би та нарыг __________” ( Maтай 11:28–30).

  2. “Би чамд тэнгэрийн __________ __________ __________” хэмээн Есүс хэлэв ( Матай 16:15–19).

  3. “Өнөөдөр Давидын хотод __________, __________ Христ та нарын төлөө __________” ( Лук 2:10–12).

  4. “Учир нь __________ та нарын харж байгаа Над шиг __________ , __________ байдаггүй юм” ( Лук 24:36–39).

  5. “Цорын ганц үнэн __________ Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг __________ нь __________ амь мөн” ( Иохан 17:3).

Давтах үйл ажиллагаа 3: Сургаалыг ашиглах

Дараах үйл ажиллагаа нь төгс эзэмших сургаалын хэсгийг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрхэн ашиглаж болохыг тайлбарлах боломж олгон, тэдгээрийн талаарх ойлгосон зүйлээ харуулахад суралцагчдад тусална. Уг үйл ажиллагаагаар дүрсэлсэн, хүнд тусална гэж бодож байгаа төгс эзэмших сургаалын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг сонгоход нь суралцагчдад туслахын тулд судраа ашиглах боломжийг олго. Тэднийг сонгосон судрын хэсэг нь тэдэнд хэрхэн тусалж болохыг тайлбарлахад урь. Төгс эзэмших сургаалын хэд хэдэн судрын шүлгийг нэг жишээнд ашиглаж болно.

Энэ үйл ажиллагааг бүлгээр, ганцаарчлан эсвэл ангиараа гурвууланг хамтад нь ашиглан гүйцэтгэж болно. Дараах санал болгосон жишээнүүдийг ашиглахын оронд суралцагчдыг хичээлийн эхэнд хуваалцсан жишээнүүдээ ашиглахад урих талаар бодож үз.

  1. Сүмийн талаар судалж буй хүн Есүс Христийг өөрийнхөө Аврагчаар аль хэдийн хүлээн зөвшөөрсөн ч баптисм хүртэх үнэхээр шаардлагатай эсэхээ мэдэхийг хүсжээ.

  2. Танд Тэнгэрлэг Эцэг өөрийг нь хайрладаг эсэхэд эргэлздэг найз бий.

  3. Эгч тань хэрхэн Есүс Христийн илүү сайн шавь болж болох вэ гэж боддог.

Давтах үйл ажиллагаа 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг ашиглах талаар бодож үз. Энэ үйл ажиллагааг хосоороо эсвэл жижиг бүлгээр хийж гүйцэтгэх нь суралцагчдад үр дүнтэй байж болох юм.

Таны найз Сүмд заасан сургаал Бурханаас ирсэн гэдэг хувийн гэрчлэл авч чадахгүй байна.

Найздаа сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмын тухай мөн түүний асуудлыг шийдвэрлэхэд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг авахын тулд тэдгээрийг хэрхэн ашиглаж болох тухай заа.

Итгэлээр үйлдэх

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Уг хичээлийн энэ хагас дээрх төгс эзэмших сургаалын хэсгүүд таны найзад хэрхэн туслах вэ? Эдгээр хэсэг түүнд хэрхэн тусалж болох вэ?

  • Бид өөрсдийн асуулт эсвэл асуудалдаа хариулт эрэлхийлэхдээ сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь хэр тустай байдаг вэ?

  • Та бусдад туслахад эсвэл өөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эдгээр зарчмыг хэрхэн ашиглаж байсан бэ?

Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын аль хэсэг тэдэнд хамгийн их нөлөөлж буйг болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх ойлголтоо мөн Тэднийг гэх хайраа нэмэгдүүлэхэд тусалсан талаар эргэцүүлэн бодоход урь. Тэдэнд шалгалтын нэг хэсэг болгон, судрын энэ хэсгийг төдийгүй энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг талаар хуваалцах боломж олдоно гэдгийг тайлбарлаж өг.

Color Handouts IconУг шалгалтад бэлдэхэд нь тэдэнд туслахын тулд дараах тараах материалыг суралцагчдад өгөх талаар бодож үз (“Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт”).

New Testament Seminary Teacher Manual - 2023

Төгс эзэмших сургаал: 1-р шалгалтын зааварчилгаа

Эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг сайн мэддэг бол. Та давтлагадаа Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг татаж аваад, ашиглаж болох юм.

Maтай 5:14–16 . “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Матай 11:28–30 . “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Матай 16:15–19 . Есүс “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн хэлэв.

Матай 22:36–39 . “Чи Бурхан Эзэнээ … хайрла. Чи хөршөө … хайрла.”

Лук 2:10–12 . “Өнөөдөр, Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Лук 22:19–20 . “Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан.

Лук 24:36–39 . “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Иохан 3:5 . “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Иохан 3:16 . “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

Иохан 7:17 . “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Иохан 17:3 . “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Сургаалыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх

  • “Сүмд заасан сургаал Бурханаас ирсэн гэсэн хувийн гэрчлэл олж авах талаар Шинэ Гэрээнд юу гэж заадаг вэ?” гэж асууж буй хэн нэгэнд хариулт өгөхийн тулд төгс эзэмших сургаалын нэг эсвэл хэд хэдэн судрын хэсгийг ашигла.

  • Хэрэв та хэн нэгэнд Бурханы тэднийг гэх хайрын тухай заах бол Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын ямар ямар хэсгийг ашиглах байсан бэ? Та Бурханы хайрын тухай тайлбарлахдаа эдгээр судрын хэсгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Төгс эзэмших сургаалын судрын аль аль хэсэг танд хамгийн их нөлөөлсөн талаар хуваалцахад бэлд. Тухайн хэсэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд юу заадаг вэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давт.