Төгс эзэмших сургаал: Шалгалтад бэлдэх давтлага 2
1 Коринт 6:19–20-оос Илчлэл 20:12 хүртэл
Энэхүү төгс эзэмших сургаалын шалгалтад бэлдэх давтлага нь 1 Коринтоос Илчлэл хүртэлх төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг давтахад суралцагчдад туслах зорилготой. Энэ нь мөн суралцагчдад удахгүй болох шалгалтад (“Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт”) бэлдэхэд нь туслан, эдгээр судрын хэсгийн талаарх ойлголтоо амьдралд хэрхэн хэрэгжүүлэхээ харуулах боломжийг тэдэнд олгох юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаал таны амьдралд
-
1 Коринтоос Илчлэл хүртэлх төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг судалснаар та хэрхэн адислагдсан бэ?
-
Та эдгээр судрын хэсгээс сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж чадсан уу?
Давтах үйл ажиллагаа 1: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэдэх
Зүүн баганад байгаа дараах түлхүүр үг хэллэгийг баруун баганад байгаа төгс эзэмших сургаалын судрын зөв хэсэгтэй тааруул.
1. ___ Амилалтад алдар суугийн гурван зэрэг бий. | |
2. ___ “Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” | |
3. ___ “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.” | |
4. ___ “Ариун судрууд мэргэн ухааныг чамд өгөх чадалтай.” | |
5. ___ “Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” |
e. Ефес 1:10 |
6. ___ “Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” |
f. Ефес 2:19–20 |
7. ___ “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
8. ___ “Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” | |
9. ___ Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” |
i. Еврей 12:9 |
10. ___ “Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” |
j. Иаков 1:5–6 |
11. ___ Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг” болой. | |
12. ___ “Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.” |
l. 1 Петр 4:6 |
13.___ “Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” |
m. Илчлэл 20:12 |
Давтах үйл ажиллагаа 2: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэдэж авах
Хоосон зайг судрын түлхүүр үг хэллэгээс орхигдсон үг эсвэл үгсээр бөглө.
-
“Та нарын __________ бол __________ _________ юм” ( 1 Коринт 6:19–20).
-
Сүм “__________ болон эш үзүүлэгчдийн __________ дээр босгогдож байгаа бөгөөд __________ __________ Өөрөө булангийн чулуу нь ажээ” ( Ефес 2:19–20).
-
“__________ __________ гарахаас нааш Христийн өдөр __________” ( 2 Тесалоник 2:1–3).
-
“Та нарын хэн нэг нь __________ дутвал __________ __________” ( Иаков 1:5–6).
-
“__________ нь __________ ч хүртэл __________” ( 1 Петр 4:6).
Давтах үйл ажиллагаа 3: Сургаалыг ашиглах
-
Таны найзын хайртай хүн саяхан нас баржээ. Найзад тань үхлийн дараа бидэнд юу тохиолддог талаар асуух зүйл олон байгаа.
-
Танай ахад хэцүү байгаа бололтой. Тэр Бурхан үнэхээр түүнийг мэддэг гэдэгт эргэлзэж байна.
-
Буруу үзэл санаа, уруу таталттай тулгарах үедээ хэрхэн итгэлтэй хэвээр үлдэж болох талаар ирэх Ням гаргийн ангийн хичээлээр ангийнхандаа зөвлөгөө өгөхийг Сүмийн удирдагч танаас хүсжээ.
Давтах үйл ажиллагаа 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах
Танд ахлах сургуулиа удахгүй төгсөх гэж байгаа найз байдаг бөгөөд тэр дараагийн хэдэн жил амьдралдаа гаргах чухал шийдвэрүүдийнхээ талаар санаа зовж байгаа аж.
Найздаа сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмын тухай мөн түүний асуудлыг шийдвэрлэхэд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг авахын тулд тэдгээрийг хэрхэн ашиглаж болох тухай заа.
Итгэлээр үйлдэх
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Уг хичээлийн энэ хагас дээрх төгс эзэмших сургаалын аль хэсгүүд таны найзад тус болох вэ? Эдгээр судрын хэсэг түүнд хэрхэн тусалж болох вэ?
-
Бид асуулт эсвэл асуудлынхаа хариултыг эрэлхийлэхдээ сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь хэр тустай вэ?
-
Та бусдад туслахад эсвэл өөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эдгээр зарчмыг хэрхэн ашиглаж байсан бэ?
Давтах үйл ажиллагаа 5: Таны хувьд онцгой утга агуулгатай судрын хэсгүүд
Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын зааварчилгаа
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг сайн мэддэг бол. Та давтлагадаа Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг татаж аваад, ашиглаж болох юм.
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” | |
“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” | |
“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” | |
Амилалтад гурван түвшний алдар суу байдаг. | |
“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” | |
Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” | |
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” | |
“Ариун судрууд мэргэн ухааныг чамд өгөх чадалтай.” | |
Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг.” | |
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” | |
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” | |
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.” |
Сургаалыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх
-
Амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө удирдамж заавар авах хэрэгтэй хэн нэгэнд туслахын тулд төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг ашигла.
-
Хэрэв та хэн нэгэнд үхлийн дараа Өөрийн хүүхдүүдэд Бурхан юу төлөвлөсөн тухай заах бол Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын ямар ямар хэсгийг ашиглах байсан бэ? Та Бурханы биднийг гэх хайрыг харуулахын тулд судрын эдгээр хэсгийг хэрхэн ашиглаж болох вэ?
Төгс эзэмших сургаалын судрын аль аль хэсэг танд хамгийн их нөлөөлсөн талаар хуваалцахад бэлд. Тухайн хэсэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд юу заадаг вэ?
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд
2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давт.