Семинар
Төгс эзэмших сургаал: Иохан 7:17


Төгс эзэмших сургаал: Иохан 7:17

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ”

Young adult woman ponders scriptures near lake.

Та Иохан 7-г судлахдаа, Есүс биднийг Тэнгэрлэг Эцэгийн тааллаар үйлдэхэд урьсан бөгөөд ингэснээр бид Түүний сургаал үнэн болохыг мэдэх боломжтой гэдгийг мэдэж авсан (17-р шүлгийг үзнэ үү). Энэ хичээл танд энэхүү төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхний хувьд гэрчлэлтэй болохыг эрэлхийлэх ёстой Аврагчийн янз бүрийн зарлиг, номлол эсвэл сургаалын талаар бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг Иохан 7:17 хэмээх төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх “Иохан 7” гэх хичээлийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногт холбогдох хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Суралцагчдад Иохан 7:17 -ийн судрын эшлэлийг түлхүүр үг хэллэгтэй нь хамт цээжлэх боломжийг олго. Ангиараа цээжлэх нэг арга зам бол судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг самбарт гурван хэсэгт тус тус бичих явдал юм. Ангийг гурван бүлэгт хуваагаад, бүлэг тус бүрд нэг нэг хэсгийг оноож өг. Бүлгүүдийг өөр өөрийн хэсгийг дарааллын дагуу нэг зэрэг цээжээр уншихад урь. Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ мэддэг болох хүртэл нь өөр өөр хэсгийг оноож өг. ChurchofJesusChrist.org дээрх Doctrinal Mastery аппликэйшныг суралцагчдад цээжлэх үйл явцад нь туслах зорилгоор ашиглаж болно.

Иохан 7:17

Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл,

тэрээр энэ сургаалыг мэднэ.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн дараах мэдэгдлийг унш.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Бид гэрчлэлтэй болох нь идэвхгүй үйлдэл бус, ямар нэгэн зүйлийг хийхийг биднээс хүсэн хүлээдэг үйл явц гэдгийг санах хэрэгтэй.

(Dallin H. Oaks, “Testimony,” Ensign эсвэл Liahona, May 2008, 27)

  • Та ерөнхийлөгч Өүксийн мэдэгдэл Аврагчийн Иохан 7:17 дээр заасан зүйлтэй хэрхэн холбогдож байна гэж бодож байна вэ?

Дадлага хийх үйл ажиллагаа

Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваа. Суралцагч бүрийг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаас нэгийг сонгоход урь (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2022], “Сүнслэг мэдлэг олж авах,” 5–12 дахь догол мөрийг үзнэ үү). Суралцагчдаас зарчмыг товчхон давтсаныхаа дараа зарчмаа өөр өөрийн бүлэгт тайлбарлахыг хүс.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөрөн дэх зарчмуудыг эргэн харахад хэдэн минут зарцуул. Аль нэгэн зарчмыг сонгон, илүү нарийвчлан судал.

  • Та өөрийн сонгосон зарчмыг энэ талаар мэдэхгүй хүнд хэрхэн товч тайлбарлах вэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ойлгосноор та өөртөө болон бусдад гэрчлэлтэй болоход нь эсвэл эргэлзээ төрүүлэх нөхцөл байдалд орох үед нь туслах боломжтой болно. Найздаа туслах дадлага хийхийн тулд дараах жишээг ашигла.Өөрийн найз Луистэй ярилцаж байхад тань тэр өөрт нь [сургаалыг сонгох] тал дээр гэрчлэл байхгүй гэдгээ танд хэлэв. Иохан 7:17 -оос сурч мэдсэн зүйлээ санаж байгаа тул та [энэ сургаалын талаар гэрчлэлтэй болохын тулд Луис юу хийж болохыг тайлбарлан], тэр сургаалын талаарх гэрчлэлийг хүлээн авч чадна гэдгийг өөртөө итгэлтэй тайлбарлав. Луисийг “Би наадахыг чинь хэд хэдэн удаа хийж үзсэн ч үнэн гэдгийг мэднэ гэдэгтээ эргэлзэж байна” гэж хэлэхэд, түүний цөхөрч байгаа нь харагдаж байлаа.

  • Ямар ямар шалтгааны улмаас Луист гэрчлэл байхгүй мэт санагдаж байж болох вэ?

Гэрчлэлтэй болохын тулд ямар саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэйг Луист ойлгуулан туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигла. Та Луист туслах хариултыг бэлдэхдээ дараах болон бодолд тань орж ирсэн бусад асуултыг ашиглаж болно.

Итгэлээр үйлдэх

  • Гэрчлэл бидний хүссэн цаг хугацаанд ирэхгүй байсан ч Аврагчийн сургаалын дагуу үргэлжлүүлэн амьдрах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Гэрчлэлтэй болохын тулд гаргах ёстой хүчин чармайлтын талаар ямар туршлагыг та Луистэй хуваалцаж болох вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Луистэй адилхан нөхцөл байдалд орсон хүн гэрчлэлтэй болох талаар юуг мэдээсэй хэмээн Тэнгэрлэг Эцэг хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Гэрчлэл цаг хугацааны явцад Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэдгийг ойлгох нь Луист хэрхэн туслах вэ? ( Матай 16:13–17 -г үзнэ үү).

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Гэрчлэлтэй болохын тулд Их Эзэнд хандан тусламж хүсэхэд тэнгэрээс томилогдсон ямар ямар эх сурвалж Луист туслах вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг ашиглах нэг жишээг ChurchofJesusChrist.org дээрх, ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн хэлсэн “Гэрчлэл” үгээс олж авч, Луист туслах богино мэдэгдлийг хуваалцаж болно.

Та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар эргэцүүлэн бодоход төрсөн бодол санаагаа ашиглан Луист өгөх хариултаа бич. Та хувийн туршлага, гэрчлэл болон итгэлээр үйлдэхэд Луисийг урих урилгаа оруулж болох юм.

Суралцагчдыг төлөвлөгөөгөө өөр суралцагчтай эсвэл ангийнхантайгаа хуваалцахад урих талаар бодож үз. Аврагчийн аль нэгэн сургаалын талаар гэрчлэлтэй болсон хувийн туршлагаа хуваалцах нь тустай байж болно.

Давтлага

Суралцагчдад Иохан 7:17 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад тусал. Дараа дараагийн заах хичээлээр дараах давтах үйл ажиллагааг ашиглавал зохино.

Хичээлийн “Цээжлэх ба тайлбарлах” хэсэгт тайлбарласны дагуу судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг самбарт гурван мөрөнд бич. Суралцагчдыг үг хэллэг бүрийг хэлэхэд урьсныхаа дараа нэг мөрийг нь арилгаад, уг үг хэллэгийг давтан хэлэхэд урь. Хоёр удаа оролдсоны дараа өөр үг хэллэгийг арилга. Гурван мөрийг гурвууланг арилгаж, суралцагчдыг бүгдийг нь цээжээр төвөггүй уншдаг болтол үйл явцыг үргэлжлүүл.