Иохан 9
Есүс сохор хүнийг эдгээсэн
Есүс төрөлхийн сохор хүнийг эдгээв. Фарисайчууд тэр хүнийг байцааж, Есүсийг Хүндэтгэлийн өдөр хүн эдгээснийх нь төлөө нүгэлтэн хэмээн буруутгахаас татгалзсан гэж синагогоос хөөжээ. Аврагч тэр хүнийг хайж олсон бөгөөд тэр хүн Есүсийг Бурханы Хүү мөн хэмээн шүтэн бишрэв. Энэхүү хичээл нь зовлон шаналал тохиолдсон ч Аврагчийн талаар мэддэг зүйлдээ үнэнч хэвээр үлдэх нь Түүний талаарх гэрчлэлийг тань хэрхэн бэхжүүлдэг болохыг ойлгоход танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христэд үнэнч хэвээр үлдэх
Танд шар сарнайтай хайрцаг өгсөн гэж төсөөлье.
-
Хайрцаг доторх сарнайг хараагүй хүмүүс сарнайг ягаан өнгөтэй гэж хэлсэн бол та юу гэж хариулах байсан бэ?
Заримдаа бид Есүс Христийн талаарх мэдлэг, гэрчлэлтэй маань зөрчилддөг хүмүүс эсвэл үзэл санаатай тулгардаг. Хэдийгээр Сүнс Есүс Христийн талаарх үнэнийг бидэнд гэрчилсэн ч бусад хүн эдгээр үнэнийг няцаахыг хичээж болно.
-
Есүс Христийн талаар мэддэг зүйлдээ үнэнч хэвээр үлдэхийг хичээхэд тань танд ямар нэгэн эсэргүүцэл тулгарч байна уу?
-
Тийм бол энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
Иохан 9 -өөс та нар Их Эзэний эдгээсэн сохор хүний талаар мэдэж авна. Эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүс Христийн талаар мэддэг зүйлдээ үнэнч хэвээр үлдвэл, Түүний талаарх бидний гэрчлэл хүчирхэгжинэ гэсэн нэг зарчмыг бид энэ хүний жишээнээс мэдэж авч болно. Иохан 9 дээрх цэдгийг судлахдаа, энэ зарчмын нотолгоог ол.
Иохан 9:1–12 -ыг уншаад, сохор хүн Христийн талаар юу сурч мэдсэнийг хайж ол. Та мөн “Jesus Heals a Man Born Blind”видеоны эхний хэсгийг цагийн код 00:00-ээс 4:01 хүртэл үзэн, судраа хамт харж болно. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.
-
Тэр хүн тухайн цаг мөчид Есүсийн талаар юу мэдэж байсан бэ?
Сохор хүнийг эдгэснийх нь дараа зарим хүн түүнийг үнэхээр төрөлхийн сохор хүн байсан эсэх талаар маргалдсан бол зарим нь түүний яаж эдгэснийг гайхацгааж байв. Хүндэтгэлийн өдөр гайхамшиг үйлдсэнд дургүйлхсэн фарисайчуудын өмнө түүнийг авчирчээ. Тэд түүнийг байцааж эхлэв. Фарисайчууд эцэг эхийг нь хүртэл байцаасан боловч тэд Есүсийг хүлээн зөвшөөрвөл синагогоос хөөгдөх байх хэмээн эмээсэн тул фарисайчуудад хариулахаас татгалзсан байна. Фарисайчууд яаж эдгэснийг нь уг эрэгтэйгээс дахин байцаан асуув. ( Иохан 9:13–34 -ийг үзнэ үү.)
Иохан 9 11, 17, 25 болон 30–33-р шүлгүүдийг мөн Иохан 9:32 , тайлбар зүүлт a дээрх Иосеф Смитийн Орчуулгатай хамт уншаад, Есүсийн талаар түүний юу гэж хэлснийг бичиж тэмдэглэ. Эсвэл та “Jesus Heals a Man Born Blind” видеог цагийн код 4:02-оос 6:18 хүртэл үргэлжлүүлэн үзэж болох юм.
-
Сохор хүний түүхээс, эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүс Христийн талаар мэддэг зүйлдээ үнэнч хэвээр үлдвэл Түүний талаарх бидний гэрчлэл хүчирхэгжинэ гэсэн зарчмын ямар нотолгоог та олж харж байна вэ?
-
Энэ хүн ямар арга замаар Есүсийн хэн болох талаар илүү гүн гүнзгий ойлголтыг олж авсан гэж та бодож байна вэ?
-
Энэ хүний мэдэгдэл Есүс Христийн талаар танд юу зааж байна вэ?
Тэр Есүс Бурханаас ирсэн гэж мэдэгдсээр байсан тул фарисайчууд түүнийг синагогоос хөөн гаргасан ( Иохан 9:34 -ийг үзнэ үү).
Иохан 9:35–38 -ыг уншаад, Аврагч тухайн хүнд хэрхэн тохинуулсныг олж мэд. Та “Jesus Heals a Man Born Blind” видеог (цагийн код 6:19-өөс 7:47 хүртэл) дуустал үзэж болно.
Ярилцаж болох асуултууд
-
Аврагчийн талаар олж мэдсэн зүйлдээ үнэнч хэвээр үлдсэнээр төрөлхийн сохор хүний гэрчлэл хэрхэн хүчирхэгжсэн бэ?
-
Тулгарсан сорилт, эсэргүүцлийг тэсвэрлэж чадсанаар Есүс Христийн талаарх бидний гэрчлэл хэрхэн хүчирхэгждэг вэ?
-
Есүс Христ, төрөлхийн сохор хүн хоёрын хоорондын харилцаанаас бид Түүний зан чанарын талаар юу мэдэж авдаг вэ?
-
Аврагч уг сохор хүний гэрчлэлийг өсгөхөд хэрхэн тусалсан бэ? Тэр бидэнд гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?
-
Энэ цэдгээс Аврагчийн талаар олж мэдсэн зүйл тань хэрхэн танд одоо эсвэл ирээдүйд эсэргүүцэлтэй тулгарахад туслах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Иохан 9:1–3 . Есүсийн шавь нар энэ хүнийг нүгэл үйлдсэнээсээ болоод сохор төрсөн гэдэгт яагаад итгэдэг байсан бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К. Пакэр (1924–2015) ийн заасан.
[Хөгжлийн бэрхшээлтэй] хүүхэдтэй эцэг эхчүүд “Бид ямар буруутай юм бол доо” гэж өөрсдөөсөө асуудаг нь зүй ёсны юм. Бүх гай зовлон ямар нэг байдлаар нүглийн шууд үр дагавар мөн гэсэн санааг эрт үеэс хойш заасаар ирсэн юм. Энэ бол хуурамч сургаал. Бүр анхны дагалдагчдын зарим нь Их Эзэн тэднийг залруулах хүртэл энэ санааг хүлээн зөвшөөрч байлаа.
“Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ.
Шавь нар нь Түүнээс Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд
Есүс, энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” ( Иохан 9:1–3) хэмээн хариулжээ.
[Хөгжлийн бэрхшээлтэй] холбоотой гэм буруугийн тухай санаа явуургүй юм. [Хөгжлийн зарим бэрхшээл] хайхрамжгүй байдал эсвэл хүчирхийллээс, зарим нь эцэг эхийн донтолтоос үүдэлтэй байдаг. Гэхдээ бүгд тийм биш. Ямар ч гэм зэмгүй хүмүүст ч гай зовлон тохиолддог шүү дээ.
(Boyd K. Packer, “The Moving of the Water,” Ensign, May 1991, 7–8)
Сохор хүн Аврагчид итгэх итгэлээ хэрэгжүүлснийхээ дараа юу мэдэрсэн бэ?
Ерөнхийлөгч Ховард В. Хантэр (1907–1995) ийн заасан.
Түүнд хоёр удаа хараа оруулсан—эхлээд төрөлхийн согогийг нь эмчилсэн бол, дараа нь мөнхийн сэнтийдээ залрахаар дээш одохынх нь өмнө Хаадын Хааныг харах харааг оруулсан байна. Есүс түр зуурын болон сүнслэг харааг хоёуланг хурцалжээ. Тэрээр харанхуй газарт гэрлээ тусгасан бөгөөд энэ хүн тухайн үед байсан мөн бидний амьдарч буй өнөө үед байгаа бусад олон хүний адилаар уг гэрлийг хүлээн авч, олж харсан байна.
(Howard W. Hunter, “The God That Doest Wonders,” Ensign, May 1989, 16–17)
Бид сүнслэг хараатай болбол бидний амьдрал ямар байх вэ?
Ерөнхийлөгч Томас С. Mонсон (1927–2018) ийн заасан.
Багшийн мутар өөрт нь хүрэхийг мэдэрсэн хүмүүс яагаад ч юм өөрсдийнх нь амьдралд ирсэн өөрчлөлтийг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Аврагчтай илүү адил болж, үнэнчээр үйлчилж, даруухнаар алхаж, илүү сайн сайхан амьдрах хүсэл төрдөг. Сүнслэг хараатай болж, мөнх амьдралын амлалтуудыг зэрвэсхэн харсан тэд “Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна” [ Иохан 9:25 ] хэмээх, Есүсийн хараа оруулсан сохор хүний үгсийг цуурай адил давтан хэлдэг.
(Thomas S. Monson, “Anxiously Engaged,” Ensign эсвэл Liahona, Nov. 2004, 58)
Иохан 9:22, 34–35 . Синагогоос хөөгдөх нь яагаад том шийтгэл байсан бэ?
“Синагогууд Иудейн нийгэмд шашны болон нийгмийн төв нь байсан. Синагогууд сүнслэг зааварчилгаа, шүтлэг бишрэлийн хүртээмж, боловсрол, нийгмийн боломжуудаар хангадаг байжээ. Синагог нь Иудейн нийгмийн салшгүй нэг хэсэг байсан учраас синагогоос хөөгдөх нь … шашны нийгэмлэгээсээ хөөгдөж, хасагдахаас илүү утга учиртай байв. Энэ нь мөн соёлын болон нийгмийн үйл явдлуудад оролцож чадахгүй болно гэсэн үг. Төрөлхийн сохор хүний эцэг эхийн хувьд хүү нь хэрхэн эдгэрсэн тухай энэ байцаалтад холбогдох нь үнэхээр ноцтой аюул байсан юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 230).