Семинар
Иохан 10


Иохан 10

“Сайн Хоньчин”

Jesus Christ depicted as the Good Shepherd. Christ is portrayed with a small herd of sheep. He is carrying a sheep (or lamb) over His shoulders. Christ is also carrying a staff in His hands.

Есүс Өөрийгөө Сайн Хоньчин гэж заасан. Тэрээр Өөрийгөө мөн Өөртэй нь харилцах харилцааны талаар сонсогчдод илүү сайн ойлгуулах үүднээс энэхүү адилтгалыг ашиглажээ. Энэ хичээл Хоньчных нь хувиар Есүс Христэд илүү их итгэж найдан, дуу хоолойг нь сонсож, дагах хүсэл эрмэлзлээ өсгөн нэмэгдүүлэхэд танд тусална.

Зураг ашиглах. Зургууд нь суралцагчдад сударт гардаг хүмүүс, газар нутаг, үйл явдал, эд зүйл, бэлгэдлүүдийг төсөөлөн харахад тусалдаг. Судрын үгсийн хамт зургууд нь үнэнийг тодотгон харуулж, суралцагчдын суралцах туршлагыг нэмэгдүүлэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судруудын удирдамж дээрх “ Сайн Хоньчин ” хэсгийг уншихад урь. Тэднээс “‘Сайн Хоньчин’ гэдэг нэр цол яагаад Есүс Христийг оновчтой сайн дүрсэлдэг вэ?” гэсэн асуултад хариулахад бэлтгэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христ бол Сайн Хоньчин

Есүс Христийг Сайн Хоньчин гэдгээр нь төсөөлөн бодоход суралцагчдад туслах үүднээс хоньтой хамт байгаа Аврагчийн зургийг үзүүлж болно.

Хичээлийн эхэнд үзүүлсэн зургийг анхааралтай хараад, юу зааж байгааг эргэцүүлэн бод. Дараах асуултууд тусалж болох юм. Ямар учраас Хоньчин хургыг тэврэх вэ? Хоньдоо харж буй Хоньчны байр сууринаас та юуг ажигласан бэ?

Өнөөдөр та сайн хоньчны сургаалт зүйрлэлийг судална. Энэ сургаалт зүйрлэлд Есүс Христ Өөрийгөө хонин сүргээ хариулж, хамгаалдаг хоньчинтой зүйрлэдэг. Суралцах явцдаа Аврагчийн талаар олж мэдсэн зүйлдээ анхаарал хандуул.

Иохан 10 -т Есүс Өөрийгөө Сайн Хоньчин хэмээн заасан ( 11, 14-р шүлгийг үзнэ үү).

Суралцагчийн бэлтгэлээр сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад суралцагчдыг урьж болно. Хэрэв суралцагчид судлах тэмдэглэлдээ Есүс Христийн янз бүрийн нэр цолын жагсаалтыг гаргасан бол энэ хичээл дээр жагсаалтдаа нэмж оруулах боломжтой.

Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудасны дээд хэсэгт “Сайн Хоньчин” гэсэн нэр цолыг бич. Та энд Сайн Хоньчин болох Есүс Христийн тухай, Тэрээр хоньдынхоо төлөө юу хийдэг талаар олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлсээ жагсаан бичиж болно. Хүсвэл та доор харагдаж буйтай адил цаасан дээр энгийн нэгэн хонины зураг зураад, зургийн дотор талд олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ бичиж болно.

sheep

Илүү дээр гэж үзвэл, жагсаалтыг суралцагчдын тэмдэглэл дээр биш, самбарт тавьж болно.

Суралцагчид бие даан дангаараа, жижиг бүлгээр эсвэл хосоороо ажиллаж болно. Суралцагчдад доорх шүлгүүдийг эргэж харах боломж олгохын тулд тэдгээрийг үзүүлж болох юм.

Иохан 10:1–5 -ыг уншаад, Есүсийн Сайн Хоньчны хувиар гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынхаа талаар заасан сургаалт зүйрлэлийг олж мэд.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урьж болно. Эдгээр шүлгийн утга агуулгын талаар асуумаар байгаа зүйлээ асуухад суралцагчдыг урих нь тустай байж болно.

“Сайн Хоньчин” видеог цагийн код 1:54-өөс 3:33 хүртэл үзнэ үү. Энэ видеонд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М. Рассэлл Баллард хоньчид болон хоньдыг ажигласан туршлагынхаа талаар ярьсан. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.

sheep

Сайн Хоньчны талаар олж авсан аливаа ойлголтоо жагсаалтдаа нэм.

  • Энд дүрсэлсэн хоньчид болон хоньдын хоорондын харилцааны юу нь таны анхаарлыг татсан бэ?

Сонсож байсан хүмүүсийн зарим нь Есүсийн заасан сургаалт зүйрлэлийг ойлгоогүй ( Иохан 10:6 -г үзнэ үү). Есүс уг сургаалт зүйрлэл Өөрийнх нь талаар юу заасныг тайлбарлажээ. Иохан 10:7–18, 27–28 -ыг уншаад, Сайн Хоньчны хувьд гүйцэтгэдэг Есүсийн үүргийн талаарх нэмэлт ойлголтуудыг хайж ол. Ажигласан зүйлээ жагсаалтдаа нэм. (Жич: Хөлсний хүн гэдэг нь хөлсөөр ажиллах зорилготой хүн юм.)

Сайн Хоньчны талаар илүү ихийг сурч мэдэхэд суралцагчдад туслахын тулд дараах судруудаас заримыг хуваалцах талаар бодож үз. Үүнд: Дуулал 23 ; Езекиел 34:11–16 ; Алма 5:57–60 .

  • Жагсаалтаа харахад, Сайн Хоньчны сургаалт зүйрлэл Есүс Христийн талаар юуг ойлгоход танд тусалж байна вэ?

  • Яагаад Түүнийг дагахыг хүсэх талаар та эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ?

Дутуу өгүүлбэрийг самбарт бичээд, гүйцээж бичихэд суралцагчдыг урь. Суралцагчид “элбэг хангалуун амьдрал,” “чоно, хулгайчдаас хамгаалагдах” эсвэл “мөнх амьдрал” зэрэг ойлголтыг бичиж магад. Эдгээр хариултын аль нэгийг илүү дэлгэрэнгүй ярилцах талаар бодож үзнэ үү. Суралцагчдын хариултад анхаарлаа хандуулаад, сүнсэнд нээлттэй байж, тавьж болох дагалдах асуултуудын талаар бод.

Хэрэв би Сайн Хоньчныг дагавал … хүлээн авах болно.

  • Аврагч таныг Хоньчны хувиар халамжилж байгааг мэдэрч байсан ямар үйл явдал санаанд тань орж ирж байна вэ?

Та Сайн Хоньчны дуу хоолойг хэрхэн сонсож болох вэ?

Хичээлийн энэ хэсэг нь Сайн Хоньчны дуу хоолойг таньж, Түүнийг дагаж, сонсох хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах зорилготой. Дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг тунгаан бодоход тэднийг урих талаар бодож үз.

Дараах асуултуудын талаар бод.

  • Танд Аврагчийн тусламж эсвэл удирдамж юунд хэрэгтэй вэ?

  • Та Аврагчийн хониндоо өгдөг ямар ямар адислалыг авахыг хүсэж байна вэ?

  • Та Сайн Хоньчны дуу хоолойг сонсох чадвараа яагаад сайжруулахыг хүсэж байна вэ?

Энэ сургаалт зүйрлэлд дурдсан Сайн Хоньчны хоньд гэж Түүний дуу хоолойг сонсож, дагадаг хүмүүсийг хэлж байгаа юм ( Иохан 10:3–5, 27 -г үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон Есүс Христийн дуу хоолойг сонсох талаар дараах ойлголтыг өгсөн.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Тодорхой бус байдал, айдсаар хүрээлэгдэх үед бидэнд хамгийн их тус болох зүйл бол Түүний Хүүг сонсох явдал гэдгийг Тэнгэрлэг Эцэг маань мэддэг.

Яагаад гэвэл, бид Түүний Хүүг үнэхээр сонсох юм бол ямар ч нөхцөл байдалд орсон бай, юу хийхээ мэдэхээр удирдуулан чиглүүлэгдэх болно.

… “Түүнийг Сонс” гэсэн—[тэрхүү] хоёр үгэнд—Бурхан энэ амьдралд амжилт, аз жаргал, баяр баясгаланг олж авах загварыг өгчээ. Бид Их Эзэний үгийг сонсож, анхаарч, бидэнд хандан Түүний хэлсэн зүйлсийг дагах ёстой.

Есүс Христийн шавь нарын хувьд бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үг, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай.

(Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Ensign, May 2020, 89 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109)

Дараах асуултад өгсөн суралцагчдын хариулт дээр тулгуурлан жагсаалтаа гаргах талаар бодож үз. Их Эзэний дуу хоолой Түүний бошиглогчид, судрууд болон Ариун Сүнсээр дамжин ирдэг гэдгийг тодорхойлоход Сургаал ба Гэрээ 1:38 , Сургаал ба Гэрээ 18:31–32, 34–36 -г ашиглаж болно.

  • Сайн Хоньчны дуу хоолойг ямар ямар арга замаар сонсож болох вэ?

Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог талаар хуваалцаж буй Сүмийн удирдагчдын дараах видеонуудаас нэг эсвэл хэд хэдийг үзүүлж болно.

Боломжтой бол Сүмийн удирдагчид Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог талаарх жишээг сонсохын тулд “How I #HearHim: Elder David A. Bednar” (1:15) мөн “How I #HearHim: Sister Joy D. Jones” (2:45) гарчигтай видеонуудыг үзүүл. Эдгээр видео нэмэлт жишээтэй хамт ChurchofJesusChrist.org дээр байгаа.

sheep
sheep
  • Есүс Христийн дуу хоолойг сонсох нь таны хэрэгцээ шаардлагад хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

  • Сайн Хоньчных нь хувьд Есүс Христийн гүйцэтгэдэг үүрэг хариуцлагын талаар судалснаар та Түүний талаар юу сурч мэдэж эсвэл мэдэрсэн бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иохан 10:7 . Яагаад Есүс “Хонины үүд нь Би байгаа юм” хэмээн хэлсэн бэ?

Израилын хоньчид хонины хашааны үүдэнд зогсож, хонь болгоныг ороход нь шалгаж, шаардлагатай бол гэмтсэн нэгнийг нь эмчилдэг байжээ. Шөнөдөө хоньдыг хонины хашаанд хашсаны дараа хоньчин үүдэнд нь араатан эсвэл хулгайч орж, хонин сүрэгт хохирол учруулахгүй байх үүднээс хаалгыг нь хааж хонодог байсан. “Үүд нь Би байгаа юм” хэмээх Аврагчийн мэдэгдэл нь Тэрээр “хоньдын төлөө амиа өгөхөд” бэлэн ( Иохан 10:7, 15) бөгөөд тэнгэрийн хаанчлалд хэн орохыг ганцаараа шийдэх юм гэдгийг тодорхой харуулдаг. Мормоны Номын бошиглогч Иаков үүдтэй төстэй дүрс ашиглан, “Израилын Ариун Нэгэн бол их хаалганы сахиул” бөгөөд “тэрээр нэгээхэн зарцыг тэнд үл ажиллуулдаг” ( 2 Нифай 9:41) хэмээн тунхагласан.

Сайн Хоньчин, хөлсний хүн хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.

Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

Гэсэн хэдий ч заримдаа өлсгөлөн зэрлэг амьтад хашаан дээгүүр үсрэн, хоньдын дунд орж, тэднийг үргээдэг байв. Ийм нөхцөл байдалд хонио хайрладаг жинхэнэ хоньчин мөнгөний төлөө ажилладаг хөлсний хоньчноос ялгаатай нь харагддаг.

Жинхэнэ хоньчин хониныхоо төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг. Тэр хоньдынхоо дунд орж, тэдний төлөө тэмцдэг. Харин хөлсний хоньчин өөрийнхөө аюулгүй байдлыг хониныхоо аюулгүй байдлаас дээгүүр тавьж, аюул тулгарахад ихэвчлэн зугтдаг.

Есүс [Өөрийгөө] Сайн Хоньчин, Жинхэнэ Хоньчин байсан гэдгийг харуулахын тулд энэхүү нийтлэг жишээг ашигласан ажээ. Тэр ах, эгч нартаа хайртай учраас Өөрийн амийг тэдний төлөө сайн дураараа, хүслээрээ өгсөн юм. ( Иохан 10:17–18 -ыг үзнэ үү.)

(Ezra Taft Benson, “A Call to the Priesthood: ‘Feed My Sheep,’” Ensign, May 1983, 43)

Иохан 10:30 . Есүс “Би болон Эцэг нэг юм” хэмээн хэлэхдээ юуг илэрхийлсэн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн заасан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамгийн анхдагч бөгөөд үндсэн итгэлийн тунхаг бол “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг явдал юм” [ Итгэлийн тунхаг 1:1 ]. Бид эдгээр бурханлаг гурван хувь хүн зорилго, арга зам, гэрчлэл, үүргээрээ нэгдмэл Бурхан Тэргүүтнийг бүрдүүлдэг гэдэгт итгэдэг. Бид Тэднийг нигүүлсэл, хайр, шударга ёс, ач ивээл, тэвчээр, уучлал, гэтэлгэлийн бурханлаг мэдрэмжээр дүүрэн гэдэгт итгэдэг. Тэд бол бидний зөвхөн төсөөлж л чадах нэн чухал бөгөөд мөнхийн бүх зүйлд нэг хүн мэт нэгдмэл байдаг гэдэгт бид итгэдэг гэж хэлэх нь зөв боловч нэг материд нэгдсэн гурван хүн гэдэгт итгэх Гурвалсан нэгдлийн тухай үзэл баримтлал үнэн биш учраас энэ нь сударт хэзээ ч тавигдаж байгаагүй юм.

(Jeffrey R. Holland, “The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 40)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Та Сайн Хоньчны дуу хоолойг хэрхэн сонсож болох вэ?

Хичээлийн ижил гарчиг бүхий хэсгийг эхлүүлэхдээ дараах үйл ажиллагааг гүйцэтгэх талаар бодож үз.

Суралцагчийн нүдийг боох юм уу тэднээс нүдээ анихыг хүс. Хэрэв суралцагчдын тоо олон бол өөр олон суралцагчийн нүдийг боож болно. Дараа нь үлдсэн суралцагчдаас хэдийг сонгоод, тэднийг нэг нэгээрээ Иохан 10:27 -г чанга уншихад урь. Нүдээ боосон суралцагчид шүлэг уншиж байгаа суралцагчийн дуу хоолойг таних эсэхийг шалга.   

“Хэн нэгний дуу хоолойг бусдын дуу хоолойноос сайн ялгадаг болохын тулд яах хэрэгтэй вэ?” гэж асууж болно. 

Бусад хонь

Иохан 10:16 -д Аврагч өөр газар нутагт байгаа Бурханы хүүхдүүд дээр айлчилж, тэдэнд сайн мэдээгээ заан, Өөрийн сүрэгт (Өөрийн Сүмд) авчирна хэмээн Иерусалим дахь иудейчүүдэд заасан. Мормоны Номд энэ шүлгийн утга агуулгыг тайлбарласан байдаг.

Суралцагчид 3 Нифай 15:13–17, 21 ; 16:1–3 -ыг уншаад, энэхүү бошиглол гүйцэлдсэн нэг арга замыг олж мэдэх боломжтой. Эдгээр шүлгийг Иохан 10:16 -тай солбицсон эшлэл болгох эсвэл Иохан 10:16 , зүүлт тайлбар a-г тэмдэглэхийг суралцагчдад санал болгох талаар бодож үз. Эдгээр ойлголт нь бидэнд Есүс Христийн зан чанар, үйл хэргийн тухай юу заадаг талаар ярилцахад суралцагчдыг урьж болно.