Семинар
Иохан 7–10


Иохан 7–10

Тойм

Есүс Майхан баярын үеэр Иерусалимд байхдаа, хэрэв хүмүүс Түүний заасан сургаал Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийг хүсвэл уг сургаалын дагуу амьдрах ёстой гэж заасан. Тэр завхайрч байгаад баригдсан эмэгтэйд туслав. Есүс Өөрийгөө Ертөнцийн Гэрэл болохыг гэрчилж, төрөлхийн сохор хүнийг эдгээсэн. Есүс Өөрийгөө Сайн Хоньчин болохыг заасан.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Иохан 7

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын сургаалын үнэн болохыг мэдэхийн тулд юу хийж болох талаар олж мэдэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн тухай мөн Түүний сургаалын талаарх тэдний одоогийн ойлголт, итгэл үнэмшлийг бүрдүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний эсвэл ямар нэг зүйлийн талаар бодоход урь. Тэднийг бодол санаагаа цаасан дээр бичээд, ангид авчрахад урь.

  • Үзүүлэх агуулга: Ерөнхийлөгч Бонни Л. Оскарсоны мэдэгдэл

  • Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), цахим эсвэл хэвлэмэл хэлбэрээр

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хүснэгт дэх судруудыг жижиг онлайн бүлгүүдийн суралцагчдад хувааж өгч болно. Суралцагч бүр Есүс Христийн ямар үзэл бодлын талаар уншсанаа хуваалцахаар бэлдэж болно.

Төгс эзэмших сургаалын судар: Иохан 7:17

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын энэ эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхний хувьд гэрчлэлтэй болохыг зорих ёстой Аврагчийн зарлиг, номлол эсвэл сургаалын талаар бодоход суралцагчдыг урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Doctrinal Mastery гар утасны аппликэйшн дээр Иохан 7:17-ийн агуулгыг үзүүлж болно. (Энэ агуулгыг авахын тулд Цээжлэх товчлуур дээр дараад, дараа нь Иохан 7:17-г ол.) Суралцагчид аппликэйшн ашиглан судрын түлхүүр үг хэллэгийг хамтдаа цээжилж болно.

Иохан 8

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн зан чанарын талаар ойлголттой болж, Түүний нигүүлслийн хүчийг мэдрэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгэнд нигүүлсэнгүй хандаж байсан эсвэл хэн нэгнээс өөрт нь нигүүлсэнгүй хандахыг хүсэж байсан үеэ бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Видеог үзсэнийхээ дараа төрсөн сэтгэгдлээ ярилцах боломжийг суралцагчдад олгох үүднээс, хуваагдаж орох жижиг онлайн өрөөнүүдийг ашиглах талаар бодож үз. Та төрсөн өдөр нь удахгүй болох гэж байгаа хүнийг хэлэлцүүлгийг хөтлөн явуулах удирдагч болгоход урьж болно. Хэлэлцүүлгийг хөтлөн явуулах удирдагч хичээлээр үзүүлсэн видео бичлэгийн доор жагсаасан асуултуудыг тавьж болно.

Иохан 9

Хичээлийн зорилго: Энэхүү хичээл нь суралцагчдад зовлон бэрхшээл тулгарсан ч Аврагчийн талаар мэддэг зүйлдээ үнэнч хэвээр үлдэх нь Түүний талаарх гэрчлэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг болохыг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүс Христийн талаар мэддэг, итгэдэг зүйлдээ үнэнч хэвээр үлдсэн үеэ бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ангийнхантайгаа хамт “Jesus Heals a Man Born Blind” видеог үзнэ үү. Суралцагчдыг уг видеог үзэж байхдаа, чаатлах үйлдлийг ашиглан сохор хүний амьдралаас авсан зарчмын нотолгоог хуваалцахад урь.

Иохан 10

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь өөрсдийн маань Хоньчны хувьд Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүний дуу хоолойг сонсож, дагах хүсэл эрмэлзлээ өсгөхөд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Судруудын удирдамж дээрх “ Сайн Хоньчин ” хэсгийг уншихад урь. Тэднээс “‘Сайн Хоньчин’ гэдэг нэр цол яагаад Есүс Христийг оновчтой дүрсэлдэг вэ?” гэсэн асуултад хариулахад бэлтгэхийг хүс.

  • Үзүүлэх агуулга: Сайн Хоньчны зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Цагаан самбар үйлдлийг ашиглан, Сайн Хоньчных нь хувьд Христийн талаар олж мэдсэн зүйлээ хичээлийн туршид нэмж бичих жагсаалт гарга.