Семинар
Лук 12–17; Иохан 11


Лук 12–17; Иохан 11

Тойм

Аврагч алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлийг заасан. Тэрээр мөн уяман өвчтэй арван хүнийг эдгээж, Лазарыг үхлээс амилуулсан. Энэ долоо хоногт төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах төгс эзэмших сургаалын давтлага хичээлийг багтаасан.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Лук 15

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг болон бусад бүх хүнийг хэр их хайрлаж, үнэлдэг болохыг олж харж, мэдрэхэд нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Хичээл эхлэхээс өмнө Лук 15 дээрх нэг эсвэл бүх сургаалт зүйрлэлийг судлахад суралцагчдыг урь. Уг сургаалт зүйрлэлүүд Бурханы хайрын талаар юу зааж байгааг бодож үзэхэд тэднийг урь.

  • Материал: Зарим хүнсний бүтээгдэхүүн, мөнгө эсвэл тэдгээрийн зураг

  • Видео: Үрэлгэн хүү” (05:33)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хоньчин, хонь хоёрын эсвэл хүүгээ тэвэрч буй эцгийн зургийг зурж, зургийнхаа эргэн тойронд үг, хэллэгүүдийг бичиж дууссаны дараа нэг суралцагчийг зургаа дэлгэц рүү ойртуулан бариад, үүнээс юу нь тэдний хувьд онцгой ач холбогдолтой болохыг хуваалцахад урь. Ангийнхныг ярьж байгаа хүнийг харахын тулд дэлгэцийнхээ дүрсийг түүн дээр тохируулахыг хүс. Энэ нь тэдэнд хуваалцаж буй зургийг харахад тусална.

Лук 17:11–19

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт болон бусад хүнд талархаж, талархлаа илэрхийлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хамгийн сүүлд Тэнгэрлэг Эцэгт эсвэл Есүс Христэд талархах сэтгэл төрсөн туршлагаасаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Эсвэл суралцагчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдний төлөө юу хийснийг тайлбарласан жагсаалт гаргаж болно.

  • Тараах материал: Анхааралтай уншиж, төсөөлөн бодоход зориулсан тараах материал

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Лук 17:11–14 -ийг анхааралтай уншсаны дараа, анхааралтай унших, төсөөлөн бодох талаар тайлбарласан тараах материал дээрх асуултуудыг чаат үйлдлийг ашиглан бичиж оруулах нь тустай байж болно. Хэрэв суралцагчид онлайн жижиг өрөөнүүдийг ашиглан жижиг бүлгээрээ эдгээр асуултад хариулах бол асуултуудыг хуулаад, өөр баримт дээр хуулбарлаж тавихад тэднийг урь. Видео хурлын ихэнх аппликэйшны хувьд суралцагчид тусдаа өрөөнд орсон бол чаат үйлдлийг ашиглах боломжгүй.

Иохан 11:1–46, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийн талаарх үнэнүүдийг болон амьдралын зовлон бэрхшээл дундуур хөтлөн чиглүүлэх зарчмуудыг тодорхойлоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иохан 11 -ийг судлаад, сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Аврагчийн тусламжийг хүлээн авахад туслах зарчмуудыг олж мэдэхэд урь. Тэд үүнийг бие даан эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт гүйцэтгэж болно. Олж мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Асар их зовлон бэрхшээлтэй тулгарч байсан нэг эсвэл хоёр суралцагчийг татгалзахгүй мөн нууц биш бол тэдгээр зовлон бэрхшээлийнхээ тухай хичээлийн эхэнд хуваалцахад урих талаар бодож үз. Тэднийг ангиараа Иохан 11:1–46 -г судлах зуур тэдгээр зовлон бэрхшээлд ямар зарчмууд тусална гэж бодож байгаагаа хуваалцахад урь. Эсвэл хоёр суралцагч өөрсдөд нь тулгарсан зовлон бэрхшээлийн талаар тэдэнтэй хамт видеогоор хуваалцахад найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүдээ урьж болно.

Иохан 11:1–46, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь амьдралд зовлон бэрхшээл тулгарах үед Аврагчаас тусламж хүлээн авахад тэдэнд болон бусад хүнд туслах зарчмыг заах боломжийг суралцагчдад олгох болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иохан 11:1–46 дахь цэдгээс Мариа, Марта, Лазар, Аврагч нарын талаар сурч мэдсэн зүйлээ бодоход урь. Тэдэнд энэ цэдгээс сурч мэдсэн зарчмынхаа тухай заах боломж олгоно гэдгийг хэлээрэй. Тухайн зарчмыг хэрхэн үр дүнтэй заах санаануудаа бэлдэж ирэхэд тэднийг урь.

  • Видеохурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг өөрсдийнх нь заахыг хүсэж буй зарчим дээр үндэслэн тусдаа онлайн өрөөнүүдэд оруулах талаар бодож үз. Суралцагчид богино хичээл бэлдэж болох бөгөөд дараа нь аль болох олон бүлэг бэлдсэн хичээлээ ангийнхандаа танилцуулж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага 7

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад энэ жил судалсан зарим сургаалаа амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн амьдралд хэрэгжүүлэхэд хүнд гэж боддог нэг, амьдралд хэрэгжүүлэхэд хялбар гэж боддог нэг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг сонгоход урь. Яагаад гэдгийг тайлбарлахад бэлдэж ирэхэд тэднийг урь.

  • Видеохурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид өөрсдийгөө онлайнаар зааж буй номлогчид гэж төсөөлөөд, (энэ үйл ажиллагаанд оролцохоор уригдсан багш эсвэл бусад хүн толилуулж болно) гэр бүлд хичээл зааж байгааг жүжиглэн үзүүлж болно. Видео болон чаат үйлдлийг жинхэнээсээ номлогчдын онлайн уулзалт хийж байгаа мэт ашигла.