Төгс эзэмших сургаал: Матай 5:14–16
“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг”
Аврагч шавь нартаа Өөрийг нь дагаснаар бусдад үлгэр жишээ болохыг зааварлажээ. Энэ хичээл танд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан бусдад үлгэр жишээ болж, Аврагчид илүү ойртоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Цээжил мөн тайлбарла
Maтай 5:14–16 -г унш.
Матай 5:14–16 дахь “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг дүрслэн зур. Зурахдаа үүнийг санахын тулд эшлэлийг зургандаа оруулах арга замыг бод.
Зургийг харж байхдаа судрын эшлэл, түлхүүр үгийг хэд хэдэн удаа давт. Дараа нь харахгүйгээр тухайн судрын гол хэллэг болон эшлэлийг цээжээр давтаж хэлэхээр оролд.
Зургаа ангийнхантайгаа хуваалцаад, энэ нь төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг хэрхэн дүрслэн харуулсныг тайлбарла.
Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Энэ үйл ажиллагаагаар та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан хэрхэн бусдад үлгэр жишээ болж, Аврагчид илүү ойртоход тэднийг урьж болохоо тодорхойлно.
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын Сүнслэг мэдлэг олж авах хэсгийн 5–12-р догол мөрийг дахин хар.
Дараах жишээг уншаад, Раулын оронд байсан бол та ямар хариу үйлдэл үзүүлэх байснаа бод.
Раул пристээр томилогдоод удаагүй байхдаа хэсэг найзтайгаа хамт байв. Тэдний зарим нь бохир онигоо ярьж, Раулын таньдаг хүмүүсийн талаар бүдүүлгээр ярьж эхэлсэн аж. Раулд таагүй санагдаж, тэр тэдний буруу гэдгийг мэдэж байлаа. Түүнийг юу хийвэл дээр вэ хэмээн бодож суутал Раулын бишрэн хүндэлдэг, өөр сүмийн гишүүн Жэсси гэдэг найз нь Раул руу эргэн хараад, “Хүүе ээ, чи яагаад дуугаа хураачихав аа?” гэв.
Хариултаа бэлдэхдээ сүнслэг мэдлэг олж авах зарчим тус бүрийг авч үзээрэй.
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Жишээн дээрх хүмүүсийн нэгийг сонго (Жэссийг эсвэл доромжлуулж байгаа хүнийг).
-
Их Эзэн таны сонгосон хүний талаар юу гэж боддог гэж та бодож байна вэ?
-
Энэ хүнийг Их Эзэний мэлмийгээр харах нь Жэссигийн асуултад өгөх Раулын хариултад хэрхэн нөлөөлөх вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх
-
Матай 5:14–16 дээрх зарчмуудыг санаж, хэрэгжүүлэх нь Раулд хэрхэн туслах вэ?
-
Өөр ямар тэнгэрээс томилогдсон эх сурвалж Раулд тус болж болох вэ?
Итгэлээр үйлдэх
-
Яагаад энэ нөхцөлд итгэлээр үйлдэхэд Раулд хэцүү байж болох вэ?
-
Та Раулд итгэлээр үйлдэхийн тулд юу хийхийг санал болгох вэ?
Раулд тохиолдсонтой адил, одоо өөрт тань тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарч болзошгүй нөхцөл байдлын тухай бодож үз.
-
Таны өнөөдрийн сурч мэдсэн зүйл бусдад үлгэр жишээ болоход тань хэрхэн туслах вэ?