Семинар
Матай 5; Лук 6


Матай 5; Лук 6

Тойм

Аврагч Уулан дээрх номлолынхоо эхэнд хүмүүс хэрхэн аз жаргалтай байж болох талаар заасан. Тэрээр бидний зөв шударга үлгэр жишээ бусдыг адисална хэмээн сургасан. Тэр шавь нартаа Өөрийг нь дагаж, бусдад үлгэр дуурайл болохыг зааварчилсан. Тэр Мосегийн хуулийг гүйцэлдүүлэхээр хэрхэн ирсэн тухайгаа номлож, сайн мэдээний дээд хуулийг танилцуулжээ. Тэр бүх хүнийг Тэнгэрлэг Эцэгийн адил төгс болоход урьсан.

Maтай 5:1–12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад аз жаргал, төгс төгөлдрийг эрэлхийлэхдээ Христийнхтэй адил зан чанаруудыг тодорхойлж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Матай 5:1–12 дээрээс өөрсдийн илүү их мэдэхийг хүсэж буй зан чанаруудын нэгийг сонгоход урь. Энэ нь юу гэсэн утгатай болохыг судлахыг мөн тухайн зан чанар нь аз жаргалд хэрхэн хөтлөх тухай эргэцүүлэн бодохыг тэднээс хүс.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зарим видео хурлын программд суралцагчид шивэх эсвэл бичих боломжтой цагаан самбарын функц байдаг. Хэрэв ийм функц байгаа бол суралцагчдыг Матай 5:1–12 дээрх Ерөөлийн үгсийг хайж олоод, олж мэдсэн зүйлээ цагаан самбар дээр бичихэд урих талаар бодож үз. Тэд үгсийг олох зуураа тухайн үгсийн тодорхойлолтыг нэмэх боломжтой.

Матай 5:13–16

Хичээлийн зорилго: Энэ хичээл Есүс Христийн гэрлийг илүү сайн харуулахын тулд өөрсдийн үйлдэл, хандлагыг үнэлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодоход урь. Үг, үйлдлээрээ Христтэй адил амьдрахын жишээ болсон ямар хүн таны амьдралд байна вэ? Бурханы хайр, гэрлийг харуулахын тулд тэд юу хийдэг вэ? Тэдний үйлдэл танд болон бусдад хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Үзүүлэн: Давс ба дээр нь давс цацах хүнсний зүйлс; толь ба маркер

Төгс эзэмших сургаал: Матай 5:14–16

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бусдад үлгэр дуурайл болж, Аврагчид илүү ойртохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Амьдралд нь сайн үлгэр дуурайл болсон хэн нэгний талаар бодоход суралцагчдыг урь. Дараа нь тэднээр тухайн хүн рүү утсаар яриулж эсвэл тэмдэглэл бичүүлж талархлыг нь илэрхийлүүл.

  • Үзүүлэн: Дүрслэн бүтээхэд суралцагчдад туслах зүйлс (цаас, өнгийн харандаа, будгийн харандаа гэх мэт)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим болон жишээ зэрэг суралцагчдын харах шаардлагатай зүйлсийг харуулахад бэлтгэ. Дэлгэц хуваалцах функц ашигла эсвэл эдгээр зүйлийг чаатанд харуул.

Maтай 5:17–47

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Христийн дээд хуулийн дагуу амьдрахад туслах бөгөөд ингэснээр тэд Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болох боломжтой.

  • Суралцагчийн бэлтгэл: Семинарын үеэр Ариун Сүнсээр заалгахын төлөө залбирахад суралцагчдыг урь. Суралцагчдыг мөн багш нар, ангийнхныхаа төлөө залбирахад урьж болно.

  • Үзүүлэн: Сайжруулсан ямар нэг зүйлийн зураг—утас, цахилгаан хэрэгсэл, хувцас гэх мэт

  • Видео бичлэг:Watch Your Step (Алхам бүрээ хяна)” (2:36)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв суралцагчид дуу цөөтэй, асуулт асуух эсвэл ойлголтоо хуваалцахдаа сандарсан юм шиг санагдаж байвал тэднийг чаатын функц ашиглан хариулахад урь.

Матай 5:48

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь “Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай” ( Матай 5:48) хэмээх Аврагчийн зарлигийг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл:Суралцагчдыг жаахан хүүхэд байхдаа авхуулсан зургаа ангид авчрахад урь. Үүнийг эцэг эхийнхээ тусламжтайгаар дор хаяж долоо хоногийн өмнө урьдчилан биелүүлэх нь илүү үр дүнтэй.

  • Үзүүлэх материал:Суралцагчдад жижиг бүлгээр суралцахад зориулсан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ахлагч Жэффри Р.Холланд, ахлагч Гэррит В.Гонг нарын мэдэгдэл

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг энэ хичээлд багтсан бошиглогчдын үгсийн талаар ярилцахын тулд жижиг онлайн өрөөнүүдэд ажиллахад урих талаар бодож үз. Бүлгийн ахлагч томилж, урьдчилан тодорхой заавар өгснөөр суралцагчид хэлэлцүүлгээ нэн даруй эхлэх боломжтой болно.