Семинар
Maтай 5:17–47


Maтай 5:17–47

Дээд түвшний хууль

Jesus Christ in Sermon on the Mount

Есүс Христ Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэхдээ хэрхэн Мосегийн хуулийг гүйцэлдүүлэхээр ирснээ зааж, сайн мэдээний дээд түвшний хуулийг танилцуулсан. Энэ хичээл нь танд Христийн дээд түвшний хуулийн дагуу амьдарч, Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход тусална.

Суралцах үйл явцад гүйцэтгэдэг үүргээ биелүүлэхэд суралцагчдад туслах. Сүнслэг байдлаар суралцах нь суралцагчдаас хүчин чармайлт гаргаж, сонгох эрхээ ашиглахыг шаарддаг. Суралцагчид сайн мэдээнээс суралцах үүргээ идэвхтэй гүйцэтгэх явцдаа зүрх сэтгэлээ Ариун Сүнсэнд нээж өгдөг. Бүх суралцагчийг хэрэгцээ, чадвартаа нийцүүлэн оролцоход урих арга замыг хай.

Суралцагчийн бэлтгэл: Семинарын үеэр Ариун Сүнсээр заалгахын төлөө залбирахад суралцагчдыг урь. Суралцагчдыг мөн багш, ангийнхныхаа төлөө залбирахад урьж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс сайн мэдээний дээд түвшний хуулийг заадаг

Суралцагчдыг сандал дээр зогсоод, газарт зогсож байхдаа харж чадахгүй байсан юуг одоо харж байгаагаа дүрслэхэд урьж болох юм.

  • Хэзээ танд өндөрт байх нь харах хүрээгээ тэлэхэд тус болж байсан бэ?

  • Та өмнө нь харж чадахгүй байсан юуг харах боломжтой болсон бэ?

Өндрөөс харах нь бидэнд илүү олон зүйлийг харах боломжийг олгодгийн адил Аврагч илүү агуу харах өнцөг өгөхийн тулд дээд түвшний хуулийг шавь нартаа заасан. Энэхүү илүү агуу харах өнцөг нь бидэнд Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход тусалж чадна. Матай 5:17–20 -д Аврагч Мосегийн хуулин дахь аливаа мөнхийн үнэнийг авч хаяхын тулд биш, харин гүйцэлдүүлэхээр ирсэн болохоо заасан. Есүс Христ ёсон бус явдал, урвалтаас болж алдагдсан сайн мэдээний бүрэн бүтэн байдлыг сэргээсэн юм. Тэрээр буруу сургаалыг залруулж, Хуучин Гэрээний бошиглогчдын бошиглолуудыг гүйцэлдүүлсэн. Матай 5:21–47 -д Мосегийн хуулийн доор урган гарсан хууль, уламжлалын талаарх Аврагчийн сургаалууд орсон байдаг. Эдгээр шүлэгт Есүс Христ Мосегийн хуулийн үнэн утга агуулгыг тайлбарлаж, зөвт байдлын дээд түвшний арга замыг заажээ.

Матай 5:38–42 -ыг уншаад, Мосегийн хуулиас нэг зарлигийг, бас үүний оронд Өөрийн шавь нарт Есүсийн заасан дээд түвшний хуулийг ол.

  • Аврагч юуг Мосегийн хуулийн нэгэн хэсэг болохыг эсвэл хүмүүсийн бий болгосон уламжлал болохыг тодорхойлсон бэ?

  • Аврагч ямар дээд түвшний хуулийг оронд нь өгсөн бэ?

  • Энэхүү дээд түвшний хуулийн дагуу амьдрах нь хэрхэн хуучин хуулиас илүү Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход туслах вэ?

Дараах үйл ажиллагаа нь дээд түвшний хуулийн бүрэлдэхүүн хэсгийг бие даан судлах боломжийг суралцагчдад олгоно. Өөрсдөд нь хамгийн тустай байж болох үйл ажиллагааг залбирч байгаад сонгоход суралцагчдыг урь. Шаардлагатай бол зааварчилгааг харуул.

А үйл ажиллагаа: Би уураа хэрхэн хянах вэ?

Хамгийн сүүлд хэзээ уурласнаа сана.

  • Уураа хянах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Матай 5:21–24 -ийг уншаад, уурын талаар Аврагчийн заасан дээд түвшний хуулийг олж мэд.

  • Эдгээр шүлгээс зурж тэмдэглэх ямар нэг зүйл байна уу? Тийм бол яагаад?

22-р шүлэг дэх “учир шалтгаангүй” гэдэг үгийг Иосеф Смитийн Орчуулга дээр хассан байдаг ( Матай 5:22 дээрх, зүүлт тайлбар b).

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Линн Ж.Роббинс ийн тайлбарласан.

Former Official Portrait of Elder Lynn G. Robbins. Photographed March 2017. Replaced October 2019 (with Telescope ID: 2298123)

“Учир шалтгаангүй” гэсэн үг Иосеф Смитийн сүнсээр өдөөгдсөн орчуулгад ( Матай 5:24 -ийг үзнэ үү) мөн 3 Нифай 12:22 -ын хувилбарт аль алин дээр байдаггүй нь юутай гайхалтай вэ. Их Эзэн “учир шалтгаангүй” гэсэн үгийг хассанаар бидэнд өөрсдийгөө зөвтгөх ямар ч орон зай үлдээгээгүй. “Харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” ( 3 Нифай 11:30). Тэрээр бидэнд зааж, зарлигласан тул бид уур уцаараа “зайлуулж” болно.

(Lynn G. Robbins, “Agency and Anger,” Ensign, May 1998, 80)

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) уур уцаараа хянах бидний үүргийг тодруулсан байдаг.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Уурлах нь Сатаны нөлөөнд автсаны шинж. Хэн ч биднийг уурлуулж чадахгүй. Энэ бол бидний сонголт юм. Бид зөв сүнсийг өөрсдөдөө үргэлж байлгахыг хүсэж байгаа бол уурлахаас татгалзаж байх ёстой. Үүнийг боломжтой гэдгийг би гэрчилж байна.

(Tомас С.Монсон, “Зүрх сэтгэлээ захираач, Ай ах минь ээ,” Ensign, Nov. 2009, 68 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75–76)

  • Аврагч ямар арга замаар энэхүү дээд түвшний хуулийн дагуу амьдрахыг үлгэр жишээгээрээ харуулсан бэ?

Дараагийн асуултыг жижиг бүлгүүд болон авч хэлэлцэх нь суралцагчдад тустай байж болно. Уур уцаараа хянаж чаддаггүй хүнд туслах бодит шийдэл олоход тэднийг урамшуул.

  • Энэхүү дээд түвшний хуулийн дагуу амьдрахад туслах Аврагчийн хүчийг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ?

Б үйл ажиллагаа: Би яагаад шуналт тачаангуй бодлоос ангижрах ёстой вэ?

A dandelion weed.
  • Цэцэрлэгээс зэрлэг ургамлыг нь зулгаахгүй бол юу болох вэ?

  • Бидний оюун санаанд зохисгүй бодлууд байх нь зэрлэг ургамалд баригдсан цэцэрлэгтэй хэр адил байх вэ?

Матай 5:27–28 -ыг уншаад, нүглийн эсрэг Аврагчийн өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тачаангуй байх нүгэл ямар ноцтой тухай ийн хэлсэн.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Яагаад шунал тачаал үхлийн нүгэл байдаг вэ? Энэ нь Ариун Сүнсийг биднээс холдуулснаар оюун санааг маань мөхөөдгийн зэрэгцээ мөнх бус амьдралд Бурханаас бидэнд өгсөн хамгийн эрхэм, ариун нандин харилцааг буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэ хайрлах хайрыг мөн мөнхийн байх ёстой гэр бүлдээ үр хүүхэдтэй болох хүслийг бузарладаг нүгэл мөн гэж би боддог. … Хайр биднийг өөрийн эрхгүй Бурханд болон бусад хүн рүү хандахад хүргэдэг. Шунал тачаал бурханлаг байдлаас бүр ч хол, өөрийгөө өөгшүүлэн дэвэргэж, аминч үзлийг магтан дуулдаг юм. Хайр нь сунгасан гар, нээлттэй зүрх сэтгэлээр ирдэг бол шунал тачаал зөвхөн сувдаг шунахай сэдэлтээр ирдэг.

(Жэффри Р.Холланд, “Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign, May 2010, 44–45 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52)

Бид цэцэрлэгээс зэрлэг ургамлыг зулгааж чаддаг шиг өөрсдийн оюун санаанаас бохир бодлыг хөөж чадна. Матай 5:33–34-ийг Иосеф Смитийн Орчуулга, Матай 5:29–30 -тай хамт унш ( Матай 5:30 дээр олдсон, зүүлт тайлбар б). Аврагчийн заасан зүйлийг зурж тэмдэглэх талаар бодож үз.

  • Уншсан зүйлээс тань юу нь онцгой санагдсан бэ? Эдгээр шүлгийн талаар ямар ямар асуулт танд байна вэ?

Та ChurchofJesusChrist.org дээрх “Watch Your Step” (2:36) видео бичлэгийг үзэж болно. Бичлэг үзэж байхдаа, өөрийн оюун санаанаас шунал тачаал бүхий бодлоо хөөх үү, эс хөөх үү гэх уг хүний шийдвэрийн үр нөлөөг олж мэд.

A dandelion weed.
  • Амьдралаасаа нүглийг зайлуулах нь ямар байдлаар нүдээ ухаж авах эсвэл гараа тасдахтай адил вэ?

  • Амьдралаасаа нүглийг зайлуулах Аврагчийн зөвлөгөөг дагаагүй тохиолдолд бидэнд ямар ямар асуудал тулгарч болох вэ?

  • Шунал тачаал эсвэл өөр бусад зохисгүй бодлоос ангижрахад туслах Аврагчийн хүч чадлыг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ?

В үйл ажиллагаа: Би таарч тохирдоггүй хүмүүстэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?

Тийм ч сайнгүй харилцаатай хүнийхээ тухай бод.

  • Уг хүний талаар таагүй мэдрэмжтэй байх нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань хэр нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

Матай 5:43–47 -г уншаад, танд тусалж болох Аврагчийн заасан дээд түвшний хуулийг олж мэд.

  • Ямар үг, хэллэг та нарт онцгой санагдсан бэ? Тэдгээрийг яагаад чухал гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Есүс Христ бол үүний төгс жишээ болохыг тайлбарласан. Та ChurchofJesusChrist.org дээрх “The Merciful Obtain Mercy” видео бичлэгийг цагийн код 10:46-аас 11:57 хүртэл үзэж эсвэл доорх бичвэрийг уншиж болно.

A dandelion weed.
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Христ үргэлж бидний үлгэр жишээ байсаар ирсэн. Тэрээр Өөрийн сургаал болон амьдралаар бидэнд замыг харуулсан. Тэрээр сул дорой, ёс бус, бүр Өөрийг нь зовоож, тарчлаахыг хүссэн хүмүүсийг ч уучилсан.

Өөрийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлах амархан байдаг, ёс бус хүмүүс хүртэл үүнийг хийж чадна хэмээн Есүс хэлсэн. Тэрээр арай дээд түвшний хуулийг заасан. Хэдийгээр тэр энэ шүлгийг олон зууны тэртээ хэлсэн ч энэ нь өнөөдрийг хүртэл цуурайтаж байна. Энэ нь Түүний шавь байх хүсэлтэй хүн бүрд хамаатай. Энэ нь танд мөн надад хамаатай ба “Дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир” [ Матай 5:44 -ийг мөн 45–47 -р шүлгийг үзнэ үү].

Бидний зүрх сэтгэл Бурханы хайраар дүүрсэн үед бид “Бурхан та нарыг Христ дотор [уучилсны] адил [бие биенээ] уучлан, нэг нэгнээ энэрч, аядуу зөөлөн сэтгэлээр хандана” [ Ефес 4:32 ].

(Дийтр Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign, May 2012, 76 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80)

  • Түүнд эелдэг бус хандсан хүмүүсийн талаар Аврагч юу гэж бодож байсан бэ?

  • Дайснуудаа хайрлаж эсвэл тантай эелдэг бус хандсан хүмүүсийн төлөө залбирч байсан ямар туршлага танд байдаг вэ?

Дараагийн асуултыг жижиг бүлгүүдээр авч хэлэлцэх нь суралцагчдад тустай байж болох юм. Дайснуудаа хайрлаж чадахгүй байгаа хүнд туслах бодит шийдлийг олоход тэднийг урамшуул.

  • Дайснуудаа хайрлахад туслах Аврагчийн хүч чадлыг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ?

Сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа эсвэл өөр үйл ажиллагаа сонгосон ангийнхаа суралцагчтай хуваалцахад суралцагчдыг урьж болох юм.

Дээд түвшний хуулийн дагуу амьдрах

Дээд түвшний хуулийн ямар хэсэг дээр илүү төвлөрч амьдрах хэрэгтэйгээ тунгаан бод. Наманчилж, энэ хуулийн дагуу амьдрахыг хичээхдээ Тэнгэрлэг Эцэгээс өршөөж, тусламж үзүүлэхийг хүсэх талаар бодож үз. Ямар үйлдэл хийхээ мэдэхийн тулд Ариун Сүнснээс удирдамж эрэлхийл. Та эцэг эх, бишоп эсвэл Сүмийн бусад удирдагчтай ярилцаж болох бөгөөд тэд танд энэхүү хуулийн дагуу амьдрахад тусалж чадна.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Maтай 5:18 . Үсэг ба зураас гэж юу вэ?

Үсэг гэдэг нь еврей цагаан толгойн хамгийн жижиг үсэг. Зураас гэдэг нь үгийн өөр өөр дуудлагыг илэрхийлсэн бичгийн хэлэнд хэрэглэгддэг жижиг тэмдэглэгээ юм. Аврагч Мосегийн хуулийн өчүүхэн жижиг зүйлийг хүртэл бүгдийг нь гүйцэлдүүлэх болно гэдгээ илэрхийлэх үүднээс эдгээр бичгийн хэлний элементийг дурджээ.

Maтай 5:22 . Хоосон толгой гэдэгнь

ямар утгатай үг вэ?

Хоосон толгой гэдэг нь басамжлах гэсэн утгатай арамей, грек үг юм. Энэ нь мөн “мунхаг, тэнэг эсвэл хоосон толгойтой хүн” гэсэн утгыг илэрхийлж болно.

Матай 5:27–28 . Завхайрал гэж юу вэ?

Хоёр хүний нэг нь эсвэл хоёулаа өөр хүнтэй гэрлэсэн байсан ч бэлгийн харьцаанд орохыг завхайрал гэнэ. (Судруудын удирдамж, “ Завхайрал, ” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)

Maтай 5:43 . “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэсэн хэллэг хаанаас гарч ирсэн бэ?

“Хөршөө хайрла” хэмээх зарлиг Леви 19:18 -д байдаг, гэхдээ Хуучин Гэрээнд ямар ч судар дайснуудаа үзэн яд гэж бидэнд зарлиг болгодоггүй. Аврагч Өөрийн өдрүүдэд түгээмэл байсан хэллэгийг давтаж байсан байж болзошгүй.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Уулан дээрх номлолын талаар судлах тэмдэглэлдээ бичих үйл ажиллагаа

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ “ Матай 5–7 : Би …-ийг хийснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болж чадна” гэсэн өгүүлбэрийг нэмж бичихэд урьж болох юм.