Есүс худаг дээр нэгэн самари эмэгтэйд Өөрийн өгч буй амийн усны талаар заав. Энэ хичээл нь Аврагчийн өгдөг амийн ус гэж юу болох, яагаад танд хэрэгтэй, үүнийг та хэрхэн хүлээн авч болох талаар илүү сайн ойлгоход туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аз жаргал, амжилт ололтод хүрэх зам
Далын ахлагч Лорэнс И.Корбриж ийн заасан.
Аз жаргал, амжилт ололтод хүргэх цорын ганцхан зам байдаг. [Есүс Христ] бол тэр зам мөн. Үүнээс бусад нь ямар ч зам байлаа гэсэн мунхаглал юм.
Тэр амийн усны худгийг өгдөг. Бид үүнээс ууж, хэзээ ч дахин цангахгүй байж болно эсвэл уухгүй байж, мунхаг, цангасан хэвээр үлдэж болно.
(Лорэнс И.Корбриж, “Зам,” Ensign, Nov. 2008, 34 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42)
-
Сүнслэг байдлын хувьд цангааг нь тайлдаггүй, таашаал өгдөггүй ямар ямар зүйл рүү хүмүүс заримдаа хандан аз жаргал, сэтгэл ханамжийг авах гэдэг вэ?
-
Яагаад хүмүүс заримдаа мөнхийн сэтгэл ханамжийг өгдөггүй зүйлс рүү ханддаг гэж та бодож байна вэ?
-
Мөнхөд үргэлжлэх аз жаргал, сэтгэл ханамжийг авчирдаг ямар зүйлийг Есүс Христ санал болгодог вэ?
Эдгээр асуулт таны амьдралтай хэрхэн хамаатай болох талаар бод. Үнэндээ аз жаргал, сэтгэл ханамж өгдөггүй ч эдгээр мэдрэмжийг авахын тулд ханддаг зүйлс танд бий юү? Зөвхөн Есүс Христээс хүлээн авах боломжтой мөнхийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч байсан ямар туршлага танд байдаг вэ?
Есүс нэгэн самари эмэгтэйд “Их Эзэн Есүс Христ ба Түүний сургаалын бэлгэдэл” (Судруудын удирдамж, “ Амийн Ус ,” scriptures.ChurchofJesusChrist.org) болох амийн усны тухай Иохан 4 -өөс заасан өмнөх хичээлээ эргэн сана.
Танаас ариун ёслолын цуглаан дээр, Есүс Христийн өгдөг амийн усны тухай үг хэлэхэд бэлдэхийг хүссэн гэж төсөөл. Хэлэх үгийнхээ нэг хэсэг болгон (1) амийн ус гэж юу болох, (2) яагаад бидэнд хэрэгтэйг, (3) бид үүнийг Аврагчаас хэрхэн хүлээн авч болохыг тодорхойлохыг танаас хүссэн байна. Дараах судар, мэдэгдэл, асуултуудаас гадна өөрт олдсон аливаа нэмэлт тусламжийг ашиглан бодол санаагаа цэгцлэн, хэлэх үгээ бэлд.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Есүс Христийн өгдөг амийн ус ариун ёслолтой хэрхэн холбоотой вэ?
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байхдаа Шэрил А.Эсплин эгч ийн заасан.
Талх ба ус нь бидэнд Аврагчийн бие махбодын болон цусны золиосыг сануулаад зогсохгүй, эдгээр бэлгэдэл нь Тэрээр үргэлж бидний “амийн талх” ба “амийн ус” байх болно гэдгийг сануулдаг учраас бидний шархадсан бодгалиуд эдгээгдэж чадна [ Иохан 6:48 ] ба “амийн ус” [ Иохан 4:10].
Есүс нифайчуудад ариун ёслолыг адислан түгээсний дараа:
“Энэ талхыг идэх тэр нь өөрийн бодгалийн төлөө миний биеийг идэх ажгуу; мөн энэ дарсыг уух тэр нь өөрийн бодгальд миний цусыг уух ажгуу; мөн түүний бодгаль хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин ханасан байх болно.
Эдүгээ, цугласан олон бүгд идэж мөн уухад, болгоогтун, тэд Сүнсээр дүүргэгдэв” [ 3 Нифай 20:8–9 ] хэмээн хэлсэн.
Христ энэ үгээрээ Сүнс бидний бодгалиудыг эдгээж, шинэчилдэг гэдгийг бидэнд заадаг. Ариун ёслолын амлагдсан адислал нь бид “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлга[х]” [ Сургаал ба Гэрээ 20:77? ] амлалт юм.
10:39
Аврагчийн амийн ус хэрхэн надад дэлхийн хорт нөлөөг ялан дийлэхэд туслах вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) ийн заасан.
Бидний амьдралд ирдэг сүнслэг бохирдлын ихэнх нь бэлгийн харьцааг ичгүүр сонжуургүй үзүүлсэн эсвэл хүмүүний хамгийн муу муухай зан чанарыг ил тод дүрслэн харуулдаг интернэт, компьютер тоглоом, телевизийн шоу, кино зэргээр дамжин ирдэг. Бид ийм орчинд амьдардаг тул сүнслэг хүч чадлаа бэхжүүлэх хэрэгтэй.
Инос бодгаль нь өлсөж, бүхэл өдөр, шөнийн турш бодгалийнхаа төлөө гуйсан талаар өгүүлдэг [ Инос 1:4 -ийг үзнэ үү]. Тэрээр сүнслэг үнэний цангааг тайлдаг сүнслэг тэжээлийг хүсэж байв. Дэлхийн Аврагч Самарид худгийн дэргэдэх нэгэн эмэгтэйд хэлсэнчлэн, “Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” ( Иoхан 4:14).
(James E. Faust, “Spiritual Nutrients,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 55)
Нэмэлт суралцах үйл ажиллагаа