Төгс эзэмших сургаал: Иохан 3:16
Есүс Христийн Цагаатгал
Өмнөх хичээлээр, Хүүгээ бидний Аврагч, Гэтэлгэгч болгохоор илгээснээр Тэнгэрлэг Эцэг биднийг гүн гүнзгий хайрладгаа харуулсан талаар бид сурсан. Энэ хичээл нь танд эшлэл, судрын түлхүүр үгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх замаар энэхүү сургаалыг илүү төгс эзэмших боломжийг олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Цээжил мөн тайлбарла
Дараах нь Иохан 3:16 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн хослуулсан хувилбар юм. Судлах тэмдэглэлдээ судрын зөв эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөв дарааллаар бич.
Бурхан цорын ганц тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй амьтай байх болно 16 Ертөнцийг Иохан үнэхээр хайрласандаа Хүүгээ өгсөн харин мөнх 3
Та үг хэллэгийг зөв дарааллаар тавьсныхаа дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цаг гарган цээжил.
Өөрийгөө бүрэн цагийн номлогч гэж төсөөл. Таныг Есүс Христийн Цагаатгалын тухай хэзээ ч сонсож байгаагүй найрсаг хос гэртээ урьжээ. Өөрийн Хүүг илгээсэн Бурханы хайрын тухай өмнөх хичээлээр мэдэж авсан зүйл дээрээ тулгуурлан та энэ хостой юу хуваалцах байсан бэ?
Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Цаг гарган дараах үйл ажиллагаагаар дамжуулан сүнслэг мэдлэг олж авах зарчмыг давт.
Дараах хэллэг тус бүрийн хоосон зайг нөхөж бич.
Итгэлээр ү____.
Утга санаа, а________ м______ т__________ нь шинжлэн судлах.
Т_______ томилогдсон э________ дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх.
Дараах жишээг эргэцүүлэн бод.
Гэртээ хоёр удаа дараалан оройтож ирснийх нь дараа Сарайтай эцэг эх нь нухацтай ярилцжээ. Эцэг эх нь түүнд итгэхээ больж байгааг тэр мэдэж байв. Мөн эцэг эх нь мэдэх л юм бол улам итгэхээ болино гэдгийг мэдэж байгаа зарим сонголтыг тэр хийсэн байлаа. Сарай гэмшиж байсан ч яг одоо бол эдгээр асуудлыг болоогүй юм шиг өнгөрөөх нь амархан санагдаж байв. Түүнчлэн сүнслэг зүйлсийг мэдэрч, хийхэд улам л хэцүү болж байгаа нь Тэнгэрлэг Эцэг бодит биш эсвэл Тэр түүний хийсэн сонголтоос болж нүүрээ буруулсан байх гэсэн бодлыг төрүүлэх болжээ. Яг одоо Сарай юу хийхээ эсвэл хаашаа хандахаа мэдэхгүй байна.”
-
Үүнийг хүнд нөхцөл байдал болгоход Сарайд юу нөлөөлсөн бэ?
-
Хэрэв та Сарайгийн оронд байсан бол таны хувьд юу хамгийн чухал асуулт, асуудал байх байсан бэ?
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд хэрхэн энэ нөхцөл байдлаасаа гарахад Сарайд тусалж болохыг бодож үз. Шаардлагатай бол эдгээр зарчмын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд цаг гарганТөгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын“Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөрийг эргэн харж болох юм.
Итгэлээр үйлдэх
-
Энэ нөхцөлд Сарай итгэлээр үйлдэхийн тулд юу хийж болох вэ?
-
Итгэлээр үйлдэх нь түүнд хэцүү санагдвал та түүнд туслахын тулд юу гэж хэлэх байсан бэ?
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Хийсэн сонголтоосоо болж эцэг эхтэйгээ мөн Бурхантай харилцах харилцаа нь муудаж байгаа мэт Сарайд санагдаж байв. Эцэг эхтэйгээ болон Бурхантай нээлттэй байх нь асуудлыг улам хүндрүүлэх юм шиг санагдаж байлаа.
-
Сарайгийн харах өнцөг яагаад буруу буюу дутуу байна вэ?
-
Сарайд эргүүлэн сануулах хэрэгтэй байж болох, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, авралын төлөвлөгөө зэргийн талаар та ямар зүйлийг мэдэх вэ?
-
Хэрэв та Сарайгийн ээж эсвэл аав байсан бол түүний талаар юу гэж бодох байсан гэж бодож байна? Асуудалд орсон охин тань таны зүрх сэтгэлийн талаар юуг мэдээсэй гэж та хүсэх байсан бэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
Цаг гарган Сарайд тус болж болох Сүмийн удирдагчдын мэдэгдэл эсвэл судрын хэсгүүдийг хайж ол. Шаардлагатай бол өөрт тань туслах Судруудын удирдамж эсвэл Gospel Topics зэрэг эх сурвалжуудыг ашиглаж болох юм (ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Түүнчлэн өмнөх хичээлээр судалсан Иохан 3:14–17 эсвэл Сургаал ба Гэрээ 18:10–11 гэх мэт зарим судрыг ашиглах нь тустай байж болно.
-
Та Сарайд тусалж болох Есүс Христийн талаарх ямар зүйлийг олж мэдсэн бэ?
-
Суралцсан зүйлсийн тань дунд Сарайд туслах дор хаяж ямар хоёр тодорхой үг хэллэг байна вэ? Яагаад?