Иохан 2–4
Тойм
Есүс Христ нэгэн хуримын найран дээр усыг ер бусын байдлаар дарс болгосон. Тэр Иудейн удирдагч Никодемуст дахин төрөх тухай, мөн бидний нүглийг цагаатгахын тулд Өөрийн Хүүг илгээн хайраа харуулсан Тэнгэрлэг Эцэгийн хайрын талаар заасан. Есүс дараа нь Өөрт нь итгэдэг хүмүүст өгдөг амийн усны тухай самари эмэгтэйд заасан байдаг.
Заахад бэлд
Дараах мэдээллүүд нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэхэд шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Иохан 2
Хичээлийн зорилго:Энэхүү хичээл нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Аврагчийн хүч чадал, зан чанарын талаарх үнэнийг тодорхойлоход суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун ёслолын цуглаан дээр Есүс Христийн хүч чадлын талаар үг хэлэхийг хүссэн гэж төсөөлөхөд урь. Түүний хүч чадлыг дүрслэн харуулахын тулд ашиглах нэг эсвэл хоёр судрын цэдгийг хуваалцахаар хичээлдээ бэлдэж ирэхийг тэднээс хүс.
-
Эд зүйл: Хичээлийн эхэнд ашиглахаар хоол хүнсний зүйл ангид авчирч болох юм.
-
Видео бичлэг: “Jesus Turns Water into Wine” (2:26)
-
Онлайн агуулгыг өөрчлөн ашиглах зөвлөмж: Есүс усыг дарс болгон хувиргасан талаар судалсныхаа дараа суралцагчид “Есүс Христ намайг өөрчилж чадна” гарчигтай хэсгийн хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа”-н дээрх санаануудыг оруулж болно. Эдгээр санаа нь Есүс Христ усыг дарс болгон хувиргасан шиг бидний амьдрал, мөн чанарыг ч гэсэн өөрчилж чадна гэдгийг олж харахад суралцагчдад тусална.
Иохан 3:14–17
Хичээлийн зорилго:Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн Цагаатгалын тухай илүү дэлгэрэнгүй судлах явцдаа Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн Цагаатгалын тухай чухал зүйлсийг заасан судрын хэсэг, Ерөнхий чуулган дээр хэлсэн мэдэгдлийг олоход суралцагчдыг урь.
-
Зураг: “Гетсеманид залбирч буй Есүс (Христ Гетсеманид байгаа нь)”
-
Зураг: “Цовдлуулалт”
-
Тараах материал: “Аврагчийн Цагаатгал”
-
Видео бичлэг: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул” (4:48)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Тараах материалын хамгийн сүүлчийн асуултыг хуваалцаж, авч хэлэлцэхэд нь зориулан суралцагчдыг жижиг онлайн өрөөнүүдэд оруулж болох юм.
Төгс эзэмших сургаал: Иохан 3:16
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Иохан 3:16 -ийн эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг нь тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх замаар Есүс Христийн Цагаатгалын тухай сургаалыг төгс эзэмших боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэрэв тэд бүрэн цагийн номлогч байсан бол Есүс Христийн тухай, Түүний Цагаатгалын талаар хэн нэгэнд хэрхэн заах байснаа бодоход урь.
-
Давтах үйл ажиллагаа: Энэ хичээлийн дараа заах дараагийн хичээлийн төгсгөлд буй давтах үйл ажиллагааг гүйцэтгэсэн байхад анхаар.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Өгөгдсөн жишээнд ашиглахад тустай байж болох судрын хэсэг, Сүмийн удирдагчдын мэдэгдэл эсвэл судрын эшлэлийг чаатлах үйлдэл ашиглан тавихад суралцагчдыг урь. Чаатад тавьсан зарим судрын хэсэг, мэдэгдлийг унших хэдэн минутыг суралцагчдад өгөөд, дараа нь онцгой санагдсан зүйлийнхээ тухай сэтгэгдлээ бичихэд урь.
Иохан 4, 1-р хэсэг
Хичээлийн зорилго:Энэ хичээл нь өөрсдөд нь Аврагч хэрэгтэй гэдгийг ухаарч, Түүний тэднийг гэх хайрыг мэдрэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Иохан 2–4-р хэсэг дэх үйл ажиллагааг хийхэд чиглүүл. Энэ нь сүнслэг үнэнийг заахдаа ашиглаж болох өдөр тутам ашиглагддаг эд зүйлсийг гэрээсээ олоход урьдаг. Суралцагчдыг боломжтой бол тухайн олсон эд зүйлсээ ангид авчран, эдгээрийг ашиглан сүнслэг үнэнийг тайлбарлахад бэлдэж ирэхэд урь.
-
Видео бичлэг: “Jesus Teaches a Samaritan Woman” (цагийн код 4:11; 0:00-ээс 2:01, дараа нь 2:02-оос 4:11 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Сүнслэг үнэнийг заахдаа ашиглаж болох эд зүйлсийг гэрээсээ олоход суралцагчдыг урьж болно.
Иохан 4, 2-р хэсэг
Хичээлийн зорилго:Энэ хичээл нь Аврагчийн өгдөг амийн ус гэж юу болох, яагаад танд хэрэгтэй, үүнийг хэрхэн хүлээн авч болох талаар илүү сайн ойлгоход суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүнслэг байдлын хувьд уналтад орсон үеэ сүнслэг байдлын хувьд сэтгэл хангалуун байсан үетэйгээ харьцуулахад урь. Ялгаа нь юундаа байсан бэ?
-
Гарын авлага: “Амийн ус”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ангийнхныхаа өмнө үг хэлэх зааварчилгааг суралцагчдад өгч, хүсвэл хичээлийн эхэнд хэлэх үгээ хуваалцахад хэдэн суралцагчийг урих талаар бодож үз.