Семинар
Төгс эзэмших сургаал: Иохан 3:5


Төгс эзэмших сургаал: Иохан 3:5

Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх

An eight year old girl and a priesthood holder standing together dressed in white baptismal clothing. The man is holding the girl’s arms in position for baptism. The image was photographed against a white background.

Өмнөх хичээлээр та баптисм хүртэн, гишүүнээр батлуулах ёслолоор дамжуулан сүнснээс дахин төрөх тухай Аврагчийн Никодемд хэлсэн үгсийг судалсан. Энэ хичээлээр та бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх ёстой гэсэн сургаалыг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийнэ.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг тэмдэглэх. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг бусдаас ялгарахаар тэмдэглэхэд урь. Энэ нь эдгээр судрын хэсгийг санаж, илүү амархан олох боломжийг олгоно. Gospel Library аппликэйшныг ашигладаг суралцагчид мөн эдгээр судрын хэсэгт тааг (тэмдэглэгээ) үүсгэж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иохан 3:5 -ын талаар Хүүхдийн хэсгийн ангид заах зүйлээ бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Цээжлэх, тайлбарлах

Энэ хичээл нь энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх Иохан 3:1–8-ыг авч үзэх хичээлийн дараа заахад зориулагдсан. Хэрэв сургуулийн хуваарьт тохируулан энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн үеэр холбогдох хам сэдвийн хичээлийг заа.Дараах үйл ажиллагаа нь Бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх ёстой хэмээн Иохан 3:5 -д заасан сургаалыг өөрсдийн үгээр тайлбарлаж сурахад суралцагчдад туслах зорилготой. Суралцагч бүрд энэ сургаалыг хамтрагчдаа эсвэл жижиг бүлэг дотроо тайлбарлах боломж олгосон байхад анхаар. Тэдний хариултыг анхааралтай сонсож, ямарваа асуулт байвал асуухад урамшуул. Шаардлагатай бол Иохан 3:1–8-ын талаарх хичээлийг эргэн хар.Хичээлийн энэ хэсгийн үеэр хариулахдаа суралцагчийн бэлтгэл хэсгийн үйл ажиллагааг ашиглахад суралцагчдыг урь.

Танаас Иохан 3:5 -д заасан Бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх ёстой хэмээх үнэнийг Хүүхдийн хэсгийн ангид заахыг хүссэн гэж төсөөлөн бод.

  • Та энэ сургаал ямар утгатай болохыг Хүүхдийн хэсгийн ангийнханд хэрхэн тайлбарлах вэ? Алма 7:14 -т зааснаар, энэ үйл явцад Аврагчийн гүйцэтгэсэн үүргийн талаарх өөрийн бодлыг оруул.

Дараах дасгал нь төгс эзэмших сургаалын судрын хэсгийг санаж, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд танд тусална. Танд Doctrinal Mastery аппликэйшн руу орох боломж байвал үүнтэй адилхан үйл ажиллагааг уг аппликэйшн дээр гүйцэтгэж болно.Судлах тэмдэглэл дээрээ “ Иохан 3:5 : “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна” гэж харандаагаар бич. Энэхүү үгсийг чангаар эсвэл дотроо хэд хэдэн удаа давтан хэл.Гурав эсвэл дөрвөн үгийг сонгоод, үг бүрийн эхний үсгээс бусдыг нь арилга. Үг хэллэгийг хэд хэдэн удаа дахин давтаж хэл.Доор харуулсны адил, үг бүрийн зөвхөн эхний үсэг үлдэх хүртэл энэ дасгалыг давтаарай. “И___ 3:_Х__ у_ б____ С_______ э_ т___, т__ Б______ х________ о__ ү_ ч____.”Эхний үсгүүдийг ашиглан уг хэллэгийг хэд хэдэн удаа давтаад, дараа нь харахгүйгээр цээжээр хэлэх гэж оролд.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Дараах үйл ажиллагааг самбарт үзүүл. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон тайлбарлах боломжийг суралцагчдад олго. Дараагийн үйл ажиллагаа руу орохын өмнө суралцагчид тэдгээр зарчмыг хангалттай сайн мэддэг болсон байхад анхаар.

Танд Мэган гэдэг Сүмийн гишүүн найз байдаг бөгөөд түүний ээж гишүүн биш гэж төсөөлөн бод. Түүний ээж Есүс Христэд болон Библид итгэдэг ч аль ч сүмд харьяалагддаггүй байв. Мэган чамаас “Манай ээж сайн үйл хийж амьдрах юм бол баптисм хүртээгүй байсан ч диваажинд очих болов уу?” гэж асуужээ.

  • Мэган ямар шалтгаанаар энэ асуултыг асуусан байж болох вэ?

  • Түүнд хариултаа олоход нь туслахаасаа өмнө ингэж асуух болсон шалтгааныг ойлгох нь яагаад чухал вэ?

Баптисмын ач холбогдлын тухай асуултынх нь хариултыг олоход Мэганд туслахдаа та сүнслэг мэдлэг олж авах зарчмыг ашиглаж болно.

Дараах үйл ажиллагааг ганцаараа, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр хийж гүйцэтгэхийн аль нь хамгийн үр дүнтэй болохыг бодож үз. Тэдний эрч хүч, анхаарлаа төвлөрүүлэх чадварын түвшинг бодолцон, хэрэгцээнд нь хамгийн сайн нийцэх аргыг сонго.

Итгэлээр үйлдэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7 дахь догол мөрийг унш. Энэ жишээнд ашиглахад тустай байж болох үг, хэллэгүүдийн доогуур зурж болох юм.

  • Та ямар ямар үг, хэллэгийн доогуур зурсан бэ? Та тэдгээрийг энэ жишээнд хэрхэн ашиглаж болох вэ?

“Итгэлээр үйлдэхийн тулд ямар тодорхой зүйлсийг хийхэд та Мэганыг урьж болох вэ?” зэрэг нэмэлт асуултуудыг тавих нь тустай байж болох юм.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8–10 дахь догол мөрийг унш. Энэ жишээнд ашиглахад тустай байж болох үг, хэллэгүүдийн доогуур зурах талаар бодож үз.

  • Та ямар ямар үг, хэллэгийн доогуур зурсан бэ? Та тэдгээрийг энэ жишээнд хэрхэн ашиглаж болох вэ?

Шаардлагатай бол “Баптисм хүртэх, гишүүнээр батлуулах ёслол нь авралын төлөвлөгөөнд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?” гэх зэрэг нэмэлт асуултуудыг тавьж болох юм.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11–12 дахь догол мөрийг унш. Энэ жишээнд ашиглахад тустай байж болох үг, хэллэгүүдийн доогуур зурах талаар бодож үз.

  • Та ямар ямар үг, хэллэгийн доогуур зурсан бэ? Та тэдгээрийг энэ жишээнд хэрхэн ашиглаж болох вэ?

Хэрэв суралцагчдад тустай гэж үзвэл “Та Иохан 3:5 -д заасан сургаалыг Мэганд туслахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?” эсвэл “Та Меганд тэнгэрээс томилогдсон ямар нэмэлт эх сурвалж руу хандахыг зөвлөж болох вэ? Тэдгээр эх сурвалж түүнд хэрхэн туслах вэ?” гэх зэрэг нэмэлт асуултуудыг тавьж болно.Баптисмын ач холбогдлыг илүү сайн ойлгоход Мэганд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглахаа тайлбарлахад суралцагчдыг урь. Энэ жишээг хос хосоороо тоглон үзүүлж, Мэганы дүрд ээлжлэн жүжиглэхийг суралцагчдаас хүс. Шаардлагатай бол сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхэд суралцагчдад тусал.

Төгс эзэмших сургаалыг давтах

Хичээлийн дараагийн хэсэгт энэ хичээлд тайлбарласан эхний үсгийг давтах үйл ажиллагааг гүйцэтгэхэд суралцагчдыг урих замаар төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давт.