Семинар
Иохан 3:1–8


Иохан 3:1–8

“Та нар дээрээс төрөх ёстой”

Jesus and Nicodemus standing near a pool of water at night talking. Outtakes include the two sitting by the pool with their fingers near the water, Jesus standing and touching a branch of a tree while Nicodemus sits, and some of the shots taken from above.

Никодем бол фарисай хүн бөгөөд “иудейчүүдийн удирдагч” байв (Иохан 3:1). Тэр авралын тухай чухал асуултууд тавихаар шөнө Аврагч дээр ирдэг. Энэ хичээл Бурханы хаанчлалд орохын тулд “ус болон Сүнснээс” (Иохан 3:5) дахин төрөхийн чухал ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд танд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христтэй илүү адил болохын тулд хийсэн өөрсдийн эсвэл таньдаг хүнийхээ өөрчлөлтийн талаар ярилцахад бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Өөрчлөгдөх хүсэл

Аврагчтай илүү адил болохын тулд өөрчлөгдсөнөөр ирэх адислалуудаас гадна ийн үйлдэхэд тулгардаг бэрхшээлийг судлахад суралцагчдад туслах арга замуудаар энэ хичээлийг эхлүүлэхийг бод. Ийн үйлдэх нэг арга зам бол дараах үйл ажиллагааг хийхэд тэднийг урих явдал юм. Энэ үйл ажиллагаагаар үүнтэй холбоотой үйл явдлыг төсөөлөхийг тэднээс хүснэ. Амьдралд ойр жишээ, сонирхлыг нь татах дэлгэрэнгүй мэдээллүүдийг хангалттай оруулахад тэдэнд тусал.

Өөрчлөгдөж, Аврагчтай илүү ойртож, илүү амар амгаланг мэдрэхийг хүсэж байвч хэрхэн үүнд хүрэхээ мэдэхгүй өсвөр насны хүүхдийн жишээг бод. Түүний өөрчлөхийг хүсэж байж болох тодорхой зүйлсийг болон өөрчлөгдөхөд тулгарч болзошгүй зарим саад бэрхшээлийг бод. Түүнчлэн та тэрхүү өсвөр насны хүүхдэд өөрчлөгдөж чадна гэсэн итгэл найдвар өгч болох эерэг өөрчлөлтийг авчирсан өөрийн болон бусдын туршлагыг бодож болох юм.

  • Тэнгэрлэг Эцэг яагаад хаант улсад нь орохыг хүссэн хүмүүсээс өөрчлөгдөхийг шаарддаг гэж та бодож байна вэ?

Өөрчлөгдөж, Есүс Христтэй илүү адил болох хүслийг өдөөж байсан зарим арга замаа судлах тэмдэглэлдээ бич.Энэ хичээлийн туршид, Аврагчийн танаас хүсэж байгаа шиг өөрчлөгдөхийн тулд Түүний тусламжийг хэрхэн эрэлхийлэх талаар суралцаж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг урь.

Есүс Никодемд дахин төрөх тухай заасан

Никодем гэгч хүн Есүс дээр шөнө иржээ. Никодем бол фарисай хүн бөгөөд “иудейчүүдийн удирдагч” байв. Дараа нь тэр фарисайчуудын өмнө Христийг өмөөрсөн ( Иохан 7:50–53 -ыг үзнэ үү) бөгөөд Есүсийн оршуулгын үеэр итгэгчидтэй нэгджээ ( Иохан 19:39–40 -ийг үзнэ үү). Никодем шөнө Аврагч дээр ирээд, Есүсийг “Бурханаас ирсэн багш” ( Иохан 3:2) гэдгийг мэднэ гэж хэлсэн.

Иохан 3:1–5 -ыг уншаад, Аврагч Никодемд Бурханы хаанчлалд орохын тулд юу хийх хэрэгтэй гэж сургасныг олж мэд.

  • “Дахин төрөх” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? ( Иохан 3:3).

Шаардлагатай бол дахин төрөх гэдэг нь өөрчлөгдөж, шинэ хүн болох гэсэн утгатай болохыг ойлгоход суралцагчдад тусал. Суралцагчдаар Мозая 27:25 -ыг уншуулж, Их Эзэн Алмад дахин төрөх тухай юу заасныг олж мэдэхэд урих нь тустай байж болох юм.

  • Бид яагаад Бурханы хаант улсыг үзэхийн тулд дахин төрөх ёстой гэж та бодож байна вэ?

  • Никодемыг хэрхэн дахин төрөх боломжтой талаар ойлгохгүй байх үед нь Аврагч юу заасан бэ ( 5-р шүлэгт цэдэглэснээр)?

Аврагчийн Никодемд заасан сургаалаас бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрсөн байх ёстой гэсэн нэг зарчмыг мэдэж авч болно.

Суралцагчдыг дараах асуултуудыг авч хэлэлцэж байх үеэр, бид ус болон Сүнснээс дахин төрөхийн тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан байх ёстой гэдгийг тэдэнд ойлгуулсан байхад анхаар.

  • Ус болон Сүнснээс төрнө гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

  • Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь дахин төрж, Бурханы хаант улсад ороход ямар арга замаар тусална гэж та бодож байна вэ?

  • Таны жишээн дээрх хүнд ойлгуулахыг хүсэж байгаа юуг Аврагч Никодемд заасан бэ?

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь селестиел хаант улсыг өвлөн авах хүн бүрийн хүлээн авсан байх ёстой аврал, өргөмжлөлийн хоёр ёслол юм. Эдгээр ёслол бол мөнх амьдрал өөд хөтөлдөг гэрээний замд оруулдаг үүд хаалга юм ( 2 Нифай 31:17–20 -ийг үзнэ үү). Бид энэ замаар алхаж, гэрээгээ сахиснаар өөрчлөгдөж, сүнсээр дахин төрдөг.Мормоны Номын бошиглогч Алма дахин төрөх боломжийг бидэнд олгохын тулд гүйцэтгэсэн Аврагчийн үүргийг тайлбарласан. Алма 7:14 -ийг уншаад, Аврагч бидэнд дахин төрөхөд хэрхэн тусалж болохыг олж мэд.

  • Биднийг дахин төрөхөд Аврагч ямар үүрэг гүйцэтгэн тусалсан бэ?

“Мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө” хэмээн 2 Нифай 31:17 -д цэдэглэсэнчлэн, дахин төрөхөд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэн тусалдгийг бид бас мэдэж авдаг.

  • Биднийг дахин төрөхөд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэж тусалдаг вэ?

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёслолуудыг хүлээн авах нь хэрхэн бидэнд Аврагчийн тусламжтайгаар өөрчлөгдөж, дахин төрөхөд тусалдгийг олж харахад суралцагчдад туслах дараах видео бичлэгийг эсвэл дахин төрөх өөр нэгэн жишээг ашиглаж болох юм.

“A Change of Heart” (4:39) видео бичлэгийг цагийн код 0:40-өөс 4:09 хүртэл үзэн, Эвер хэмээн залууд тохиолдсон үйл явдлыг үз. Тэр ямар тодорхой зүйлс хийснээр, өөрчлөгдөхөд нь түүнд туслах боломжийг Аврагчид олгосныг олж мэд. (Энэ видео бичлэгийг ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.)

4:39
  • Танд уг залуугийн ямар ямар өөрчлөлт гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Суралцагчид дараах асуултуудад хариулахдаа хичээлийн бэлтгэлийнхээ талаар эргэцүүлэн бодож болно.

  • Есүс Христтэй илүү адил болохын тулд та эсвэл таны таньдаг хүн ямар ямар өөрчлөлт хийж байсан бэ?

  • Эдгээр өөрчлөлтөд баптисм хүртэх, гишүүнээр батлуулах ёслолууд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хэрэв суралцагчдад өмнөх асуултад хариулахад хэцүү байвал, эдгээр ёслол Ариун Сүнстэй байнга нөхөрлөх боломжийг тэдэнд хэрхэн олгосныг ойлгуулан тусал. Түүнчлэн ариун ёслолоос хүртэх нь бидэнд Есүс Христийг болон баптисмын үеэр байгуулсан гэрээнүүдээ санахад туслах замаар хэрхэн үргэлжлүүлэн өөрчлөгдөхөд тусалдаг талаар авч хэлэлцэж болох юм.

Заримдаа бид сүнсээр дахин төрөх тал дээр ямар байгаагаа боддог. Иохан 3:8 -д Аврагч бид салхины үзүүлдэг нөлөөг мэдэрч, сонсдог ч салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй хэмээн заасан. Үүнтэй адил, хэзээ дахин төрөх үйл явц эхэлдэг мөн сэтгэл доторх өөрчлөлтүүд хэрхэн явагдаж байгааг бид тэр болгон ойлгодоггүй. Гэхдээ бидний хүсэл, үйлдэл өөрчлөгдөхөд үр нөлөө нь харагддаг ( Мозая 5:1–2 -ыг үзнэ үү).Аврагч өөрчлөгдөхөд тань хэрхэн тусалж байгааг харуулсан нотолгоог судлах тэмдэглэлдээ бич. Сүнснээс хүлээн авч болох аливаа өдөөлт, бодол, сэтгэгдэлд анхаарлаа хандуул.

Бусдад туслах

Хичээлийн эхэнд зохиосон жишээгээ бод. Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. Аврагч өсвөр насны хүүхдэд өөрчлөгдөхөд нь хэрхэн тусалж чадах тухай тайлбарласан товч захидлыг өөрийн түүхээс бич. Үүнийг гүйцэтгэхэд дараах асуултууд танд тус болж болох юм.

  • Өөрчлөгдөхийн тулд Аврагчийн тусламжийг эрэлхийлэхдээ энэ хүн юу хийж болно гэж та бодож байна вэ? Эдгээр үйлдэл яагаад тусална гэж та бодож байна вэ?

  • Энэ хүнийг өөрчлөгдөж, дахин төрөхөд баптисм хүртэх, гишүүнээр батлуулах ёслолууд мөн ариун ёслолын бэлгэдлээс хүртэх нь хэрхэн туслах вэ?

  • Та дахин төрөх үйл явцыг өөрийн биеэр туулж эсвэл энэ үйл явцыг бусдаас олж харснаар Есүс Христийн талаар юу сурч мэдсэн бэ?

Жишээнд өгүүлсэн, өсвөр насны хүүхдэд хандан бичсэн зүйлээ хосоороо эсвэл жижиг бүлгээрээ хуваалцахад суралцагчдыг урь. Тус болох гэрчлэл, хувийн туршлагаасаа хуваалцахыг бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Дахин төрөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Их Эзэний эрх бүхий үйлчлэгчид мөнх бус амьдралын үндсэн зорилгуудын нэг бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөн, хувирах явдал гэдгийг удаа дараа заасан. …

Бидэнд “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас [өөрсдөө] татгалзагтун” ( Moронай 10:32), Христ дотор “шинэ бүтээл” болж ( 2 Коринт 5:17 -г үзнэ үү), “эгэл хүмүүнээ” орхиж ( Мозая 3:19) мөн “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг” ( Мозая 5:2) мэдэр хэмээн зааварласан. Эдгээр шүлэгт дүрсэлсэн хөрвөлт нь бяцхан биш, харин сүнсээр дахин төрөх, мэдэрч, хүсэж, бодож, хийж байгаа зүйлс болон бидний мөн чанарыг үндсээр нь өөрчлөх хүчирхэг өөрчлөлт болохыг анхаар. Есүс Христийн сайн мэдээний мөн чанар биднээс “Ариун Мессиагийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлд” ( 2 Нифай 2:8) найдвар тавьснаар өөрсдийн мөн чанарыг үндсээр нь, эгнэгт өөрчлөхийг шаарддаг. Бид Эзэнийг дагахыг сонгосноор өөрчлөгдөж, сүнсээр дахин төрөхийг сонгодог.

(David A. Bednar, “Ye Must Be Born Again,” Ensign эсвэл Liahona, May 2007, 19–20)

Би хэрхэн дахин төрөх вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэ асуултын талаар ойлгуулсан “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал” (Ensign, May 2016, 59–62 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45–48) хэмээх үгийг хэлсэн.

Дахин төрсөн эсэхээ баталгаажуулахад яагаад хэцүү байж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Яагаад энэхүү хүчирхэг өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бэ? гэж та өөрөөсөө асууж магадгүй … Бидний ихэнхэд өөрчлөлтүүд алгуур, урт удаан хугацаанд явагддаг. Дахин төрөх нь … үйл явдал гэхээсээ илүү үйл явц юм. Энэхүү үйл явцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго.

Түр зуурын, хайхрамжгүй хичээл зүтгэлээр өөрсдийгөө зөвтгөхийг бүү зөвшөөр. Зарим нэг хилэнцийг үйлдэх хүсэлдээ баясахыг өөрсдөдөө зөвшөөрч болохгүй. Бидний дотор байгаа эцсийн цэвэр бус үлдэгдлийг үндсээр нь сугалахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэж, Ариун Сүнстэй үргэлжлүүлэн хамт байцгаая. Та нар сүнсээр дахин төрөх замаар цааш алхсанаар Есүс Христийн цагаатгагч ач ивээл та нарын гэм нүглийг болон гэм нүглийн хар толбыг авч, уруу таталтууд хүчгүй болж, Христээр дамжин та Түүн шиг мөн Эцэг шигээ ариун болох болно гэдгийг би гэрчилж байна.

(D. Todd Christofferson, “Born Again,” Ensign эсвэл Liahona, May 2008, 78)

Бурханы хаант улсыг “үзэх,” хаант улсад “орох” хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

Бошиглогч Иосеф Смит (1805–1944) Бурханы хаант улсыг “үзэх,” хаант улсад “орох” тухай [ Иохан 3:3, 5 ]-д гардаг Аврагчийн хэлсэн үгсийн талаар “Бурханы хаант улсыг үзэх нь нэг хэрэг, түүнд орох нь өөр хэрэг юм. Бид Бурханы хаант улсыг үзэхийн тулд зүрх сэтгэлээ өөрчилж, үүнд орохыг хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсгээ зурсан байх ёстой” гэж заасан (Journal, December 1842–June 1844; Book 3, 15 July 1843–29 February 1844, 130, josephsmithpapers.org]. Хүн Бурханы хаант улсыг “үзэх” үед Ариун Сүнс үг хүнийг хүчит “өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ” ( Алма 5:14 -ийг үзнэ үү) мэдрэхэд хүргэдэг. Дараа нь тэр хүн Бурханы хаант улсад “орох[ын]” тулд сайн мэдээний ёслолуудад оролцсон байх ёстой.

(“Иохан 2–4,” Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Гэрээний зам

Наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах зэрэг нь “[бидний] орох ёстой хаалга” болохыг бошиглогч Нифай заасан ( 2 Нифай 31:17). Дараах шүлгүүдэд Нифайн дурдсан замыг Сүмийн удирдагчид ихэвчлэн “гэрээний зам” хэмээн нэрлэдэг. 2 Нифай 31:19–20 -ийг уншаад, гэрээний замаар явах нь өөрчлөгдөхөд маань тус болох Аврагчийн хүчийг хүлээн авахад бидэнд хэрхэн тусалж болох талаар ярилц.