Семинар
Иохан 4, 1-р хэсэг


Иохан 4, 1-р хэсэг

Худаг дээрх эмэгтэй

Jesus sitting at the well with a Samaritan woman. John 4:13-14. A wellspring is a continually flowing well. We can only realize it’s saving benefits if we come and drink deeply of its waters. The living water that Jesus spoke of is available to all if we will but drink

Есүс Галил руу явах замдаа нэгэн самари эмэгтэйд Өөрийн өгдөг “амийн усны” талаар заасан. Тэр эмэгтэй Есүсийг Христ байсныг мэдсэн. Энэ хичээл танд Аврагч хэрэгтэйг мөн Түүний таныг гэх хайрыг мэдрэхэд туслах зорилготой.

Нэмж тодруулах асуултуудыг тавь. Нэмж тодруулах асуултуудыг тавих нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ илэрхийлж, сайн мэдээний үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэн, эдгээр үнэн хэрхэн тэдний амьдралтай холбоотой болох талаар бодох боломжийг олгодог. Нэмж тодруулах асуултуудын урт жагсаалтаар тэднийг тэвдэн сандаргахаас зайлсхий. Ер нь цөөхөн асуулт тавиад, няхуур бодож хариулах цагийг суралцагчдад гаргаж өгөх нь чухал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Иохан 2–4-р хэсэг дэх үйл ажиллагаа руу чиглүүл. Энэ нь сүнслэг үнэнийг заахдаа ашиглаж болох өдөр тутам ашиглагддаг эд зүйлсийг гэрээсээ олоход урьдаг. Суралцагчдыг боломжтой бол олсон эд зүйлсээ ангид авчран, эдгээрийг ашиглан сүнслэг үнэнийг тайлбарлахад бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн тухай суралцах

Хэрэв суралцагчид суралцагчийн бэлтгэх үйл ажиллагаан дээр бэлдсэн эд зүйлээ авчирсан бол дараах зургуудыг үзүүлэхээс өмнө хуваалцахад тэднийг урь.

Аврагч сүнслэг үнэнийг ихэвчлэн хүмүүст ойр, танил туршлага, эд зүйлийг ашиглан заадаг байсныг та судраас суралцахдаа анзаарсан байж болох юм. Дараах зургуудыг судлаад, усыг Аврагчтай харьцуулах замаар Түүний талаар мэдэж авч болох сүнслэг үнэнүүдийг эргэцүүлэн бод.

Jesus kneels beside Martha who is grieving. Outtakes include Jesus standing with a crowd standing behind him, and just photos of Martha.
8 of 9 Glass being filled with water
  • Ус ямар арга замаар Есүс Христтэй холбогдож мөн Түүний тухай зааж чадна гэж та бодож байна вэ?

Шаардлагатай бол ус, Есүс Христ хоёрыг харьцуулж харахад суралцагчдад туслахын тулд “Энэ хоёр яагаад хоёулаа чухал вэ?” “Тэд бидэнд хэр их хэрэгтэй байдаг вэ?” “Та ямар үед хамгийн их цангаж байсан бэ? Ямар үед Есүс Христ танд хамгийн их хэрэгтэй байсан бэ?” гэх мэтчилэн асууж болох юм.

Есүс Христ танд ямар хэрэгтэй болохыг эргэн харахад туслах дараах асуултуудыг тунгаан бод.

  • Есүс Христ таны амьдралд ус хэрэгтэй байдгийн адил хэрэгтэй юү эсвэл үүнээс ч илүү хэрэгтэй юү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

Энэ хичээлээр, Аврагчаас авах сүнслэг хэрэгцээ нь бие махбодынх нь усны хэрэгцээнээс илүү чухал болохыг ус авахаар ирсэн эмэгтэйд Аврагч ойлгуулж тусалсан цэдгийг судлах болно. Та суралцах явцдаа Аврагч танд хэрэгтэй гэдгийг мөн зөвхөн Түүний өгч чадах адислалуудаас таныг хүртээсэй гэсэн хүслийг нь таньж мэдэхэд туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

Худаг дээрх эмэгтэй

Иудейгээс Галил руу явах замдаа Есүс Самаригаар дайрдаг ( Иохан 4:3–4 -ийг үзнэ үү). Хэрэв танд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэвлэн гаргасан Хаан Жэймсийн Библийн хувилбар байвал Библийн газрын зургийн “ Ариун газрын зураг ” гэх 1-р зургийг ашиглан эдгээр байршлыг тодорхойлох нь тустай байж болох юм.

Аврагчийн амьдарч байсан цаг үед иудейчүүд Иудей, Галил хоёрын хооронд аялахдаа иудейчүүд, самаричуудын хоорондын үзэн ядалтаас болж Самаригаар дайран өнгөрөхөөс зайлсхийн, ихэвчлэн тойруу урт зам туулдаг байж. Есүс аян замдаа ядарч цуцан, цангасан тул өдрийн халуунд худгийн дэргэд суусан байх магадлалтай ( Иохан 4:6 -г үзнэ үү). Түүнийг сууж байхад нэгэн самари эмэгтэй бас ус авахаар ирдэг.

Хичээлийн эхэнд худгийн дэргэдэх эмэгтэйн зургийг үзүүлж болно. Суралцагчид энэ түүхийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас сайн мэдээнээс суралцахдаа энэ цэдгийг судалсан байж болох юм. Дараах агуулгыг заахын өмнө сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго.

Иохан 4:5–14 дэх Есүсийн самари эмэгтэйд заасан сургаалыг судлаад, Аврагчийн тухай юу сурч болох зүйлийг хайж ол. Та мөн судраасаа уншиж байхдаа ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Teaches a Samaritan Woman” видео бичлэгийг цагийн код 0:00-оос 2:01 хүртэл үзэж болно.

8 of 9 Glass being filled with water
  • Эдгээр шүлэгт тэрхүү эмэгтэйн Аврагчид хандсан байдлыг та хэрхэн дүрслэх вэ? Тэр яагаад ийн хандсан гэж та бодож байна вэ?

  • Есүс энэ эмэгтэйд амийн усыг өгнө гэснээр юуг заасан гэж та бодож байна вэ?

Шаардлагатай бол амийн ус гэдэг нь Есүс Христийг мөн Түүний сайн мэдээг төлөөлдгийг тайлбарла. Амийн ус хэмээх сэдвийг дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй судлах болно.

Иохан 4:15–26 -г уншаад, энэ эмэгтэйтэй үргэлжлүүлэн харьцахдаа Есүсийн түүнд үзүүлсэн хайр, энэрлийг олж мэд. Аврагчийн сургаал тантай ямар холбоотой болох талаар бод. Та мөн судраас суралцахаас гадна “Jesus Teaches a Samaritan Woman” видео бичлэгийг цагийн код 2:02-оос 4:11 хүртэл үзэж болно.

8 of 9 Glass being filled with water
  • Түүний өгөх амийн ус өөрт нь хэрэгтэй гэдгийг Аврагч хэрхэн уг эмэгтэйд ухааруулан ойлгуулж тусалсан гэж та бодож байна вэ?

Аврагч уг эмэгтэйн үйлдсэн нүглийг мэдэж байсан ч үүнээс нь болж түүнийг дорд үзээгүйг онцлох нь тустай байж болох юм. Тэр мөн шүтэн бишрэхийн жинхэнэ мөн чанарыг болон Бурханыг сүнсээрээ, үнэнчээр шүтэн биширдэг бүх хүнийг арьс өнгө, соёл уламжлалаас нь үл хамааран хүлээн авна гэдгийг ойлгоход түүнд тусалсан.

  • Тэр эмэгтэй төгс төгөлдөр бус байсан ч Аврагчийн түүнд туслахад бэлэн байсан байдлаас та юу сурч болох вэ?

  • Аврагч биднийг дутагдалтай байсан ч гэсэн хүн нэг бүрийг маань хэрхэн бодож байгааг ойлгоход энэ түүх бидэнд хэрхэн туслах вэ?

Иохан 4:28–30 -ийг уншаад, Есүсийг Өөрийгөө Мессиа хэмээн хэлсний дараа самари эмэгтэй Түүнд хэрхэн хандсаныг олж мэд.Та дөнгөж сая уншсан зүйлээ, тэднийг анх ярилцах үед уг эмэгтэй эхлээд Есүст хэрхэн хандсан байдалтай харьцуул.

  • Есүстэй харьцаж байхад юу түүнийг өөрчлөгдөхөд хүргэсэн гэж та бодож байна вэ?

  • Есүс Христ таны бодлыг хэрхэн өөрчилж эсвэл өөрчлөгдөхөд нөлөөлсөн бэ?

  • Өнөөдөр та Есүс Христтэд илүү ойртоход туслах ямар сонголтыг хийж чадах вэ?

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Робэрт К.Гэй энэ цэдгээс сурч болох зарим үнэний талаар хуваалцсан. Та “Taking upon Ourselves the Name of Jesus Christ” видео бичлэгийг цагийн код 7:41-ээс 9:23 хүртэл үзэж болох юм. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

2:3
Former Official Portrait of Elder Robert C. Gay. Photographed in March 2017. Replaced February 2021.

Миний хамгийн дуртай судруудын нэг бол Иохан 4:4 бөгөөд үүнд “Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов” гэсэн байдаг.

Би яагаад энэ сударт дуртай байдаг гээч? Яагаад гэвэл Есүст Самари руу явах хэрэг байгаагүй юм. Түүний амьдарч байсан цаг үед еврейчүүд самаричуудад дургүй байсан бөгөөд Самариг тойрон аялдаг байжээ. Гэтэл Есүс Өөрийгөө амлагдсан Мессиа гэдгийг бүх дэлхийнхний өмнө анх удаа зарлахаар тийшээ явахыг сонгосон. Тэр энэ захиасыг өгөхдөө гадуурхагдсан бүлгийг сонгосон төдийгүй, нэгэн эмэгтэйг буюу зүгээр нэг ч биш, бүр нүгэлт, хамгийн адгийн дорд үзэгддэг байсан эмэгтэйг сонгожээ. Өөрийнх нь хайр бидний айдас, шарх, донтолт, эргэлзээ, уруу таталт, нүгэл, салж сарнисан гэр бүлүүд, сэтгэл санааны хямрал, зовнил, гэр оронгүй байх, ижил хүйстэндээ татагдах, архаг хууч өвчин, ядуурал, дарамт, ганцаардал зэргээс илүү агуу гэдгийг бидний хүн нэг бүр үргэлж ойлгож байхын төлөө Есүс үүнийг хийсэн гэдэгт би итгэдэг. Түүнд эдгээж чадахгүй, эцэс төгсгөлгүй баяр хөөрийг өгч чадахгүй ямар ч хүн, ямар ч зүйл байхгүй гэдгийг бүх хүн мэдээсэй хэмээн Тэр хүсдэг.

Түүний ач ивээл хангалттай. Тэр ганцаараа бүх зүйлийн доогуур буусан билээ. Түүний Цагаатгалын хүч бол бидний амьдрал дахь ямар ч ачааг ялан дийлэх хүч билээ. Худаг дээрх эмэгтэйн тухай түүх бол Тэр бидний амьдралын нөхцөл байдлыг мэддэг бөгөөд хаана байгаагаасаа үл хамааран бид үргэлж Түүнтэй хамт алхаж чадна хэмээх захиас юм. Тэрээр уг эмэгтэйд болон бидний хүн нэг бүрд хандан, “Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” [ Иохан 4:14 ] хэмээн хэлсэн.

(Робэрт К.Гэй, “Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авах нь,” Ensign, Nov. 2018, 99 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

Суралцагчдыг дараах асуултуудад судлах тэмдэглэлдээ хариулахад урьж болно. Суралцагчдыг хариулж дууссаны дараа хариултуудыг нь ангиараа авч хэлэлцэх нь тустай байж болох юм.

  • Та энэ хичээлийн үеэр Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

  • Та өнөөдөр суралцаж байхдаа ямар үйлдэл хийхэд сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иохан 4:4 . Есүс Самаригаар дайрч аялсан нь яагаад чухал ач холбогдолтой вэ?

Map 11 - The Holy Land in New Testament Times

Иудейчүүд, самаричуудын хоорондох дайсагналаас болж иудейчүүд ихэвчлэн Самариг дайран өнгөрөхгүй тойрч явдаг байжээ. “Самаричууд израилчуудын шашнаас урвасан учраас” иудейчүүд, самаричуудын хооронд асар их үзэн ядалт үүссэн (Судруудын удирдамж “ Самаричууд ,” scriptures.ChurchofJesusChrist.org; мөн Bible Dictionary, “ Samaritans ”-ыг үзнэ үү). Гэсэн ч Иохан Есүс Христийг “Самаригаар дайрч явах хэрэгтэй” ( Иохан 4:4) болохыг онцолж, Аврагчийн тэнд ажиллах зорилгыг тодорхой харуулсан.

Иохан 4:24 . Бурхан сүнс мөн үү?

Иохан 4:24 -т Бурхан бол сүнс хэмээн хэлсэн Есүсийн мэдэгдэлд зарим хүн төөрөлдөж болох юм. Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга маш чухал тодруулгыг хийсэн байдаг. “Бурхан өөрийн Сүнсийг [үнэн итгэгчдэд] амласан билээ” (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 4:26 [ Иохан 4:24 , зүүлт тайлбар а]). Хожмын үеийн илчлэлт Бурхан махан хийгээд ясан биетэй гэдгийг заадаг ( Сургаал ба Гэрээ 130:22–23 ; Эхлэл 5:1–3 ; Еврей 1:1–3 -ыг үзнэ үү).

Есүс Христтэй харилцсан нь худаг дээр таарсан эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн бэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон ийн заасан.

Former Official Portrait of Sister Bonnie H. Cordon, Photographed October 2016. Replaced October 2018.

Христ [худаг дээр таарсан эмэгтэйг] болон түүнд юу хэрэгтэй байсныг сайн мэдэж байв. Тэрээр эмэгтэйн байсан газарт очиж, түүний мэдэх энгийн зүйлийн талаар ярьж эхэлсэн. Тэгээд Тэр яриагаа үүгээр дуусгасан бол энэ нь эерэг уулзалт байх байв. Хэрэв тэгсэн бол тэр эмэгтэй хот руу явж, “Ирж үзэгтүн. Тэр Христ биш үү?” гэж зарлахгүй байх байсан. [Иохан 4:29]. Ярилцаж байхдаа тэрээр Есүс Христийн талаар мэдэж авсан бөгөөд өнгөрсөн дэх үйлээсээ үл хамааран гэрэлт зэмсэг болж, бусдын замыг гэрэлтүүлсэн юм.

(Бонни Х.Кордон, “Тэд харж болохын тулд,” Ensign, May 2020, 79 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Эмэгтэйн өөрчлөгдсөн харах өнцөг

Иохан 4:9, 11, 19, 29 дэх самари эмэгтэйн Аврагчийг дуудахдаа хэрэглэсэн үгсийг анзаарахад суралцагчдыг урь. Эдгээр нэрээс үндэслэн Түүний талаарх эмэгтэйн ойлголт хэрхэн өөрчлөгдсөнийг авч хэлэлц.

Иохан 4:34 . “Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэх явдал юм”

Аврагчийг худаг дээр эмэгтэйтэй ярилцаж байх үед төлөөлөгчид хоол худалдаж авахаар хот руу орсон байв. Тэд буцаж ирээд, Есүст мах ид гэж шавдуулав ( Иохан 4:31 -ийг үзнэ үү). Иохан 4:32–34 -ийг уншаад, Аврагч хоол идэхийн оронд юунд анхаарч байсныг олж мэдэхэд суралцагчдыг урь. Эдгээр шүлэгт Есүс Христийн тухай, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг гэх Түүний хайр, бидний хүн нэг бүрийг өсөн дэвжихэд туслахад Тэрээр хэрхэн анхаарч байсан талаар юу зааж байгааг хэлэлц.

Иохан 4:35 . Талбай “цайрч, хураалтад бэлэн болжээ”

Иохан 4:28–29, 39–42 дахь самари эмэгтэйн жишээг мөн Иохан 4:35 дахь Есүс Христийн үгсийг сайн мэдээний талаар ярилцахдаа ашиглаж болно.Боловсорч, хураахад бэлэн болсон буудайн зургийг үзүүлээд, үр тариаг хураахад бэлэн болоход ихэвчлэн “цагаан” гэж тодорхойлдог болохыг тайлбарла. Дараах асуултуудыг ярилцлагынхаа нэг хэсэг болгон ашиглаж болно.

  • Юу энэ эмэгтэйн гэрчлэлээ бусадтай хуваалцах хүслийг төрүүлсэн гэж та бодож байна вэ? Та тэр эмэгтэйн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

  • Аврагч талбай “цайрч, хураалтад бэлэн болжээ” хэмээн хэлэхдээ төлөөлөгчдөд юу заасан гэж та бодож байна вэ? ( Иохан 4:35).

  • Таны эргэн тойронд байх талбай ямар байдлаараа хураахад бэлэн болсон байна вэ?